Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
Image
МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
Image
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Image
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
Image
70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Image
Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
Image
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
Image
М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
Image
Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
Image
БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
Image
ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
Image
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
Image
ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
Image
ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
Image
ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НИЙТ АРД ИРГЭДДЭЭ ХАНДАЖ САР ШИНИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Image
Байнгын хороо 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
М.ЭНХБОЛДЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ 40 ГИШҮҮН ЧУУЛГАНД СУУХГҮЙ ГЭВ
Image
”АЛТАН БАЗЗЕР”-ЫН ЭЗЭН Б.ТУНГАЛАГТАМИР СОЛОНГОСТ ХӨГЛӨЖ ЯВНА
Image
Нисэх, Яармагийнхан малаа хотоос гаргаач
Image
Х.Баттулга: Ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой гэдэгт бид нэг саналтай байна
Image
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд цахимаар саналаа өгөх боломжтой боллоо
Image
Машинууд мөргөлдөн, хоёр хүн амьдаараа шатжээ
Image
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Улсын тэргүүний цаачин"-д шагналыг нь гардууллаа
Image
Цементийн галзуурсан үнэ буурч, тогтворжиж байна
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
Image
ПИЗДА /Тэмдэглэл/
Image
ХДХВ, ДОХ-оос сэргийлэх өдрийг “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ
Image
Өөрсдийгөө үзэн ядаад бид өөдлөх үү?
Image
32 жилийн турш хөшөө болж ажилласан тэвчээртэй хүн
Image
Ромын пап Франциск тархины хорт хавдартай юу
Image
Цаг агаарын мэдээ
Image
ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГИЙН ОЛНЫГ БИШРҮҮЛСЭН ЯРИА.
Image
Ардчилсан намд сонгууль үргэлжилсээр, З.Энхболд нэр дэвшсээр
Image
Жүжигчин Б.Цэцэг УИХ-н эмэгтэй гишүүдэд дунд хуруу илгээв
Image
ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
Гэрийн нөхцөлд нүүрний арьсаа арчлах арга
Image
Аварга шиг барилд, монголчууд шиг тэмц
Image
НИСДЭГ ТЭРЭГНИЙ НИСГЭГЧДИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
Image
Майкл Жордан Хятадын дээд шүүх дээр ялалт байгууллаа
Image
УИХ-ын дарга М.Энхболд Хакухо М.Даваажаргалыг хүлээн авч уулзав
Image
ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЭМЭГТЭЙЧҮҮД ХОНХ ЦОХИВ
Image
Өгзгөн дээрээ сурталчилгаа шивүүлнэ
Image
Image

“Мэргэжлийн” Засгийн газар агентлагуудаас 200 гаруй хүнийг ажилгүй болгов

Манай улсад 186458 төрийн албан хаагч байгааг Төрийн албаны зөвлөл мэдээлэв. Гэвч тэд сонгуулийн хооронд, дөрвөн жилийн  эргэлтэд амьдардаг болоод удаж байна.
 
Эрх барьсан нам багаа бүрдүүлэх нэрийдлээр халж сольдог, хавчиж шахдаг байдал жилээс жилд даамжирч хэтэрхий ил тод өрнөж байна. Тухайлбал, 1996, 2004 онуудад төрийн албан хаагчдын 7-8 хувь нь хөдөлгөөнд орж байсан бол 2012 оны байдлаар 9.7 хувь болж өсчээ.
 
Өнөө жилийн сонгуулийн дараа ч шинээр дарга томилогдсон, нийлж нэгдсэн яам, агентлаг, газар хэлтсийн албан хаагчид ажлаас халагдсан хэл ам тасарсангүй. Хууль бусаар халагдсан гэх гомдол тээсэн төрийн албан хаагчид Төрийн албаны зөвлөлд өргөдөл бичиж өгөөд хүлээж буй аж. Ийнхүү 1996 онд АН-ын эхлүүлсэн ажлаас халах  “туршлага”-ыг МАН амжилттай үргэлжлүүлж байгаа нь энэ.
 
Бүр сайжруулж, боловсронгуй болгож байгаа гэхэд болно. Учир нь АН-ынхан ихэнхдээ удирдах түвшний албан  тушаалтныг халж сольдог байсан бол МАН-ынхан дээд, дунд шатнаас халиад дүүрэг, хорооны мэргэжилтэн, үйлчлэгч, цэвэрлэгч хүртлэх местийг “сонирхдог” болжээ. Өөрөөр хэлбэл, 2012 онд АН-ын нөөлгөөр ажилтай болсон хүмүүсийг МАН эргүүлээд гудамжинд гаргаж эхэллээ. Ингэж АН-ын эхлүүлсэн муу жишгийн гор МАН-ын үед улам дордож ачаа нь ард түмний нуруун дээр, улсын төсөвт хүндээр бууж байна.
 
Шийдлийн Засгийн газрын дур зоргоороо ажлаас халж сольдог жишгийг Мэргэжлийн гэх тодотголтой МАН-ын Засгийн газар улам “мэргэжлийн” болгон үргэлжлүүлж байгаа гэхэд хэлсдэхгүй. Хамгийн харамсалтай нь урьд нь албан хаагчдын эрх ашгийг цээжээрээ хамгаалж, төр засгийн өмнө тэднийг өмөөрч,  тэмцэж явсан залуус өнөөдөр хаачив.
 
Тэд өнгөрснөө мартаж  МАН-ын удирдлагын багт орчихсон халаа сэлгээнд гар бие оролцож, үзэл бодол зарчмаасаа ухарч явна. Намын далбаан дор нуугдаж, өмнө нь хэлсэн үг хийсэн үйлдлээ мартжээ. Мөн АН-ыг төр барих үед МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Я.Содбаатар зэрэг энэ намын бүх л гишүүд төрийн албан хаагчдыг олноор нь халж байгааг эсэргүүцэж олон нийтэд хандаж, бухимдаж явсан удаатай. Гэтэл одоо гэмгүй төрийн албан хаагчдыг халж солих үйл ажиллагааны гол “тоглогч, чиглүүлэгч” болчихлоо.
 
Б.Энхбаяр:
 
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭС ХАМААРЧ АЖЛААСАА ХАЛАГДАХГҮЙ БАЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН
 
Энд ганцхан жишээ дурьдая. Уншигчид санаж байгаа бол одоогийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тэргүүтэй хэсэг залуус 2011 оны нэгдүгээр сард Төрийн албан хаагчдын холбоо байгуулж байсан юм. Холбооны үндсэн чиг үүрэг нь төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, тэр дундаа хууль бусаар ажлаас халагдсан нэгнийг өмгөөлөх байв. Үүргээ ч сайн гүйцэтгэж байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж дуулиан тарьж байсан.
 
Тухайн үед холбооны тэргүүн Б.Энхбаярын хэлж байснаар  2012 онд 16 мянга орчим төрийн албан хаагч хөдөлгөөнд орсны 11 мянга гаруй нь ажлаасаа гарсан. Өөрөөр хэлбэл “өөрийн хүсэлтээр”  ажлаасаа гарахаас аргагүй байдалд оруулдаг,  нөгөө талаар нээнтэгтэй нөхдүүд төрийн албанд шургалснаас улс төрийн болон бусад шалгуур тавьж, хүчээр өргөдлийг нь өгүүлдэг хандлага байна. Улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаасаа халагдахгүй байх эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж байв. Тэгвэл өнөөдөр яг ийм л зүйл давтагдаж байна.
 
Мөн түүний 3-4 жилийн өмнө хэлж байсан үгийг дахин санахад төрийн албан хаагчдыг халж сольж байгаа нь улсад ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа явдал аж.
 
Энэ  талаараа дэд сайд Б.Энхбаяр “Төрийн үйлчилгээний албан хаагч гэхэд доод тал нь нэг сар, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын хувьд зургаан сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж өгдөг. Тэгэхээр нэг албан хаагчийн хувьд хамгийн багадаа гурван сая төгрөгийн тэтгэмж өгч байж, тухайн албан хаагчийг гомдол маргаангүйгээр, шүүхэд зарга үүсгэхгүйгээр ажлаас нь чөлөөлж байгаа. Нэг хүнд л гурван сая төгрөг олгоод 10 мянган хүн ажлаас халсан гэхээр төсвөөс 30 гаруй тэрбум төгрөг гаргасан гэсэн үг юм. Зөвхөн 2012 онд л гэхэд ийм хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжүүлсэн байх юм. Энэ олон хүний оронд өөр хүн ажилд авалгүй орон тоог нь хэмнэсэн бол бас яахав гэхсэн.
 
Гэтэл эсрэгээрээ 11 мянган хүн чөлөөлөөд 16 мянган хүн ажилд авсан статистик байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд 5-6 мянган хүнээр төрийн албанд ажлын байр шинээр нэмсэн байна. Төр ямар чиг үүрэг гүйцэтгэж, ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодор­хойгүй байхаар  түүнийгээ хичнээн, ямар хүний нөөцөөр хэрэгжүүлэх вэ гэдэг бас эзэнгүй болчихож байна. Үндсэндээ Монголын төр таван тоосгыг таван тоннын машинаар л зөөчих гээд байна.
 
Шударга өрсөл­дөөнийг л төрийн албанд нэвтрүүлмээр байна. Хэн танил тал, нөмөр нөөлөгтэй нь биш хэн мэдлэг, ур чадвараараа илүү нь их цалин урам­шуулал хүртдэг, ахиж дэвждэг шударга тогтолцоо л төрийн албанд ус агаар мэт үгүйлэгдэж байна. Хяналтын дархлаа алга” гэж хэлж байв. Үнэндээ Мэргэжлийн Засгийн газар сонгуулиас хойш одоог хүртэл бүтэц орон тоогоо бүрэн цэгцэлж чадахгүй явна.
 
Хаана ямар албан тушаал шинээр гаргаж ирээд хэнийг халж, солих нь хэсэгхэн цаг хугацааны дараа тодорно. Ялангуяа орон нутгийн сонгуулийн хойно улс даяар хөдөлгөөн өрнөнө гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Мөн шинэ Засгийн газар  хэдийгээр яамдын тоог цөөлсөн ч дэд сайдын орон тоо нэмсэн гээд өмнөхөөс дээрдэх нь юу л бол гэж дүгнэх хүмүүс байна. 
 
НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА АГЕНТЛАГУУДААС 200 ГАРУЙ АЛБАН ХААГЧ ХАЛЖЭЭ
 
Мэргэжлийн хэмээх тодотголтой Засгийн газар мэргэшсэн төрийн албан хаагчдаа хаа сайгүй халж сольж байгаа үйлдлийг сонгуулиас хойш хоёр сарын хугацаанд цөөнгүй хийлээ. Дээд түвшиндээ ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газарт халаа сэлгээ эхэлсэн бол яам, агентлагаас халагдсан хүмүүсийн тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2012 оноос өмнө удирдах албанд томилогдсон, 2012 оноос хойш төрийн албанд орсон хүмүүсийг нэг бүрчлэн судлах үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа юм.
 
 Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд гэр бүл хөгжлийн газар болгон өөрчлөн байгуулж 28 албан хаагчийг халсан. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35-ыг нь сольсон.  Нийслэлийн харьяа агентлагуудаас 200 гаруй албан хаагч хууль бусаар халагдсан мэдээлэл өнөөдөр албан ёсоор ил болоод байна. Энэ асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг чөлөөлж, төрийн албанд дахиж ажиллуулахгүй гэсэн шахалт үзүүлж байна. Одоогийн байдлаар 200 гаруй хүнийг халж сольсон. 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг судалж намаар ялгаварлаж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа зүйл” гэсэн юм.
 
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ АЛБАН ХААГЧДЫН ХАМГААЛЖ ЧАДДАГ УУ
 
Нам, улс төр янз бүрийн шалтгаанаар хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийг хамгаалах үүрэгтэй байгууллага нь Төрийн албаны зөвлөл. Тус байгууллагыг эрх баригч намд хараат ажил­­ладаг гэдгийг хэлэх хүн ч цөөнгүй.   Дээр дурьдсанчлан Төрийн албан хаагчдын холбоо­ноос “Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газрыг чухамхүү Засгийн газрыг өөрөөс нь хараат бусаар хянах гэж л ажиллуулдаг. Удирдлагыг нь Засгийн газрын бүрэн эр­хийн хугацаанаас зө­рүүлж зургаан жилээр УИХ-аас томилдог нь ч ийм л учиртай. Эдгээр газ­рынхан ажлаа хийх ёстой.
 
Төрийн удирдах албаны шаардлагыг тухайн хүндээ тохируулаад ажлын байрны тодорхойлолт гаргаж ирээд байна. Улс төржсөн шийдвэрээр танил тал, төрөл садны томилгоо хийж эхлэхээр хүмүүс ажилдаа хоноцын сэтгэлээр хандах хандлага нүүрлэнэ. Авлига хээл, хахууль, ашиг сонирхлын зөрчил ч үүнээс үүдэлтэй. Энэ нь бүхэлдээ Монгол төрийн дархлааг сулруулна. Хүний нөөцийн боловсон хүчний шилжилт хөдөлгөөний тайлан мэдээг гаргах, төрийн албаны стандартын удирдлагыг төлөвшүүлж, үнэлгээ өгөх үндсэн чиг үүрэгтэй Төрийн албаны зөвлөл хаалттай байна.
 
Төрийн албан хаагчдынхаа тоон мэдээлэлд хяналт тавих чадамжаа алдчихаад байх шиг” гэж дүгнэж байлаа. Энэ байдал хэр үнэнд нийцэх нь удахгүй тодорхой болно. Эхнээсээ ажлаас халагдаж солигдсон хүмүүс Төрийн албаны зөвлөлд өргөдөл гомдол гаргасан ч цэгцлээгүй гэсэн шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин хохирсон албан хаагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалдаг талаар тус байгууллагын ахлах референт Д.Баатарсайханаас тодруу­лахад “Төрийн албаны зөвлөл комисс томилж маргааныг шийдвэрлэнэ. 
 
Эрх нь зөрчигдсөн албан хаагч, ажлаас чөлөөлсөн байгууллагын тайлбар нотлох баримт дээр тулгуурлаж комисс дүгнэлт гаргадаг. Төрийн албаны зөвлөл шүүх дээр хариуцагч болж очиж маргаан шийдвэрлэдэг. Гомдол тасралтгүй ирж байна. Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор тухайн байгууллагын төсвийн шууд захирагч хуулийн дагуу томилогдоогүй тохиол­долд халаа сэлгээ хийхгүй гэсэн зөвлөмж хүргүүлж байгаа. Жилд дунджаар 500 гаруй хүн өргөдөл гом­дол гаргасны 10 орчимд нь маргаан үүснэ. Заримд нь албан бичгээр, уулзаж ярилцах зэргээр шийдвэрлэдэг” гэсэн юм.
 
Энэ мэтээр төрийн албан хаагчдын төлөө гэж дуугарч явсан эрхэм гишүүд, залуус өөрсдөө эргээд тэднийг халах үйл явцад оролцож, намын нэр дор дуугүй хараад сууж байгаа нь харам­салтай. АН-ын эхлүүлсэн замналаар, зурсан мөрөөр МАН-ын Засгийн газрын хийж, хэрэгжүүлж буй бүхэн өр­нөж байгааг дээрх жи­шээнээс харж болохоор. Магадгүй эцсийн цэг нь ижил байж ч болох. Гагцхүү улстөрийн нам нэг сонгуулиас нөгөөгийн хооронд сэтгэж ажиллаад улс орон хөгжихгүй, ахиж дэвшихгүй гэдэг нь улам тодорсоор.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6