Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
С.ЭРДЭНЭ: ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Image
“Хуягласан хувалзууд”
Image
З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
Image
МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ
Image
Какүрюү М.Ананд Япон улсын иргэн болохоо зарлажээ
Image
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой түрийвч нэг Н.Цэрэнбат сайдын хэрэг нам дарагдав уу?
Image
“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв
Image
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
Image
Аливаа үйлийг хийхэд үхэр жилтнээ сайн
Image
Цаг агаарын урьдчил­сан мэдээ
Image
ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна
Image
Х.Болорчулуун: Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз
Image
"Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" тогтоолын төслийг дэмжлээ
Image
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУБАЙН ГЭРЭЭГ “ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ АЛЬ ЭРТ ГАРЧИХСАН
Image
Ё. Баатарбилэг сайдаа хүүхдэд өгөх 650 сая төгрөг хаана байна
Image
Холерын шинжилгээний хариу сөрөг гарлаа
Image
Машин нь эвдрээд тусламж дуудаад иртэл машинд үлдсэн хүн нь сураггүй алга болжээ
Image
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг маргааш болно
Image
МАН тойргуудыг дахин зурна
Image
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Image
ЭМЯ: 850 жирэмсэн эхээс тэмбүү илэрчээ
Image
МАН –ЫН ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД СОНГОСОН ХҮНЭЭ ӨМГӨӨЛЖ НАМЫН ДАРГА У. ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.
Image
"Чингис хаан" банкны С.Сандагдоржийг хахууль өгсөн хэрэгт буруутгажээ
Image
Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Image
Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо
Image
Улсын хэмжээнд 397 мянган тонн үр тариа хураажээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
МСНЭ-ИЙН ЭЭЛЖИТ ИХ ХУРЛЫН ТУХАЙ
Image
19 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ШИНЭ БАРИЛГАТАЙ БОЛНО
Image
“Оюутны өөрөө удирдах төв”-ийн анхдугаар чуулга уулзалт болно
Image
Д.Гантулга: Асуудлыг хуулийн хүрээнд шийдэх хэрэгтэй
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Image
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Image
МОНГОЛЫН УЯАЧДЫН ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР
Image
Хуучин ахуй үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгоно
Image
“GLOBAL MEDIA FORUM”-ААР МЭДЭЭЛЛИЙН ТЭГШ БУС БАЙДЛЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
Нийслэлийн 9 дүүргээс СХД Олон улсын ISO 9001:2016 “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” стандартыг анхлан хэрэгжүүлнэ.
Image
ЧЕЧЕНЬД 40 ИЖИЛ ХҮЙСТНИЙГ БАРИВЧИЛЖ, ХОЁРЫГ НЬ АЙМШИГТАЙГААР ТАМЛАН ХӨНӨӨЖ БАЙНА
Image
Хотын хөгжлийн царай Улаанбаатарын мөрөөдөл Дубай юу, эсвэл...?
Image
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭХ БОЛСОН ТҮҮХ
Image
Хүйтэн өвлийн бэлэг: Нью-Йоркийн нэгэн байшин мөсөөр хучигджээ.
Image
"Атаман" эмээ Ерөнхий сайдын уулзалт дээр...
Image
Хүүхэн биетэй хөвгүүд нь хөл хүнд болчих гээд….
Image
Бусдын нийслэлийг чимдэг гүүрэн гарц баригдах багахан хугацааг тэвчээд өнгөрөх чадвар бидэнд дутлаа гэж үү?
Image
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙН ТООЛЛОГО, ХЭМЖИЛТ ХИЙНЭ
Image
24 жилийн өмнө хөврөлийг нь хөлдөөсөн хүүхэд төржээ
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН “ШУДАРГА ЁС” ХААЧИВ
Image
ӨНӨӨДӨР БӨХИЙН ӨРГӨӨНД АЙМАГ, ЦЭРГИЙН НАЧИН ЦОЛТНУУД БАРИЛДАНА
Image
”The Voice of Mongolia-2018”: Л.Насанбуян- ”Another Love”
Image
АНУ-д хоригдож байгаа Оросын иргэний нөхцөлийг сайжруулж өгөхийг хүсчээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сумын алдарт уяач Б.Баттөрийн галаар зочиллоо
Image
Хар тамхи биедээ авч явж байгаад баригджээ
Image
"АМГАЛАН” ДЦС УСАНД АВТАХ ЭРСДЭЛ ҮҮСЖЭЭ
Image
Ш.РАДНААСЭД МХЕГ-ЫН АЖИЛТНУУДААР АВЛИГАЛ АВАХУУЛДАГ БАЙСАН...
Image
1.500.000-ын утас олсон арван хүний хэд нь эзэнд нь буцааж өгөх вэ?
Image
Өмнөд Солонгос: АНУ-н төрийн нарийн бичгийн даргын айлчлал
Image
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 850 хүүхэд оролцоно
Image
Image

Ж.Мөнхбат: Бонд босгох шийдвэрийг эцэслээгүй

-Эдийн засгийн сэргээх хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Хөгжлийн зээл авах уу, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэх мэтээр. Боломжуудаа судалж байна-

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Орон сууцны найман хувийн ипотекийн зээл одоогоор түр зогссон байгаа. Цаашид энэ зээлийг үргэлжлүүлэн олгох уу гэдэгт та бодит хариулт өгнө үү. Иргэд төөрөгдөхөөс аргагүй болтол энэ тухай олон талын мэдээлэл цацагдаж байна л даа.

-Ипотекийн зээлийн асуудлыг Засгийн газар тодорхой хэмжээнд судалсан. Барилга, хот байгуулалтын яаманд Ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. Монголбанкны зүгээс байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө дуулиан болж гаргасан таван хувийн зээл буруу шийдвэр байжээ. Энэ нь эдийн засагт маш том дарамт болсон. Найман хувийн орон сууцны зээлийг үргэлжлүүлэх боломжтой гэж Төвбанк байр сууриа илэрхийлж байгаа. Ер нь бол Засгийн газар орон сууцны зээлийг найман хувиар нь үргэлжлүүлнэ гэдэг байр суурьтай байгаа. Харин нөхцөл байдлыг боловсронгуй болгох асуудал бий. Гадуур яригдаад байгаа “Ипотекийн зээл зогссон” гэдэг мэдээлэл бол худлаа юм шүү. Орон сууцны таван хувийн зээлийг хөдөө орон нутагт үргэлжлүүлж болох юм гэсэн чиглэлийг Барилга хот байгуулалтын яам бидэнд өгөөд байна.  

-Орон сууцны зээлийн эх үүсвэр байхгүй болсон гэж арилжааны банкууд үзэж байгаа. Зээлийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ?

-Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудал бий. Орлого хумигдаж байгаа асуудал ч байна. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкууд болгоомжилж байгаа. Зөвхөн найман хувийн зээлээс гадна барилгын салбарт банкууд маш их хөрөнгө оруулсан байдаг. Зах зээлд нийтдээ 33 мянга орчим байр баригдчихсан байж байгаа. Гэтэл худалдан авах чадвар хомс болчихсон. Барилгын салбарынхан барилгаа борлуулахад хүндрэлтэй байхад арилжааны банкууд болгоомжлох нь зүй ёсны хэрэг. Гэхдээ найман хувийн орон сууцны зээлийг үргэлжлүүлэх боломж байна гэж банкууд үзсэн.

-Төсвийн тодотголд татвар нэмэх асуудал орж ирээд, бөөн шуугиан болоод буцсан. Орлогоо нөхөхийн тулд зарлагаа хэмнэнэ гэсэн байр суурийг Засгийн газар барьж байгаа. Одоогоор яг ямар хэмнэлт хийсэн гэж хэлэх боломжтой вэ?

-Төсвийн тодотголын асуудлаар хэвлэлээр ташаа буруу мэдээлэл цацагдсан тал бий. Үүнээс болоод иргэд буруу ойлгосон. Ээлжит бус чуулган завсарлаад хөдөө орон нутагт очиж ажиллахад иргэд “Татвар нэмэх нь зөв” байсан гэдгийг ярьж байна. Ялангуяа архи, тамхины татвар, орон сууцны татвар, өндөр цалинтай албан тушаалтны цалинг бууруулах гэх мэтийг хөндөж, их асууж байна. Бид өмнө нь ярьж байсан. Ажил хийдэг иргэдийн 1,6 хувь нь 2,5 сая төгрөгөөс дээш хэмжээний цалин авдаг. Жишээ нь, төсвийн ажилчид, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийнхэн дунд 2,5 сая төгрөгийн цалин авдаг хүн байхгүй. Тиймээс аль аль талдаа мэдээллийг буруу хүргэсэн, буруу ойлголцсон асуудал бий. Гэхдээ энэ тал дээр МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, буцаасан учраас дахин хөндөөд байх асуудал биш. Зарлага хумих тухайд бол Засгийн газар санаачлага гаргасан. Жишээлбэл, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс эхлээд шүүгч нарын цалинг бууруулах хэд хэдэн санаачлага гарсан. Одооогоор сөрөг хүчний шүүмжлэлд өртөж, буцаагдаад байгаа. Эдийн засаг хүндэрсэн, ард түмний амьдрал хүнд байгаа үед тэгш эрхийн зарчим, жигд хуваарилалтын зарчмыг Засгийн газар баримтлах нь зөв гэдэг утгаар асуудлыг оруулж ирсэн боловч буцаагдсан. Бид олон нийтийн давалгаанд өртөхгүйгээр бодитой, зөв ажлаа хийгээд явсан бол эдийн засагт түлхэц болох байлаа. Одоо 2017 оны улсын төсвийг өргөн барих гэж байна. Тэр утгаараа нэлээд нухацтай ажиллаж байгаа. Ирэх жил орлого нэмэгдүүлэх, зарлага танах тал дээр чухал асуудлууд яригдана. Ер нь эдийн засаг маш хүнд байгаа учраас бид хаана хаанаа тансаглал, төсвийн сахилга бат алдагдал, төсвийн мөнгийг дураар үрдэг байдлыг таслан зогсоох ёстой.

-Хэвлэлээр буруу мэдээлэл цацагдсанаас болж татвар нэмэх асуудлаар нийтэд буруу ойлголт төрсөн гэдэг дээр санал нийлэхгүй байна. Хэвлэлүүд бодит байдлыг үнэн зөвөөр мэдээлэх үүргийнхээ дагуу ажиллаж байгаа болов уу. Харин ч архи, тамхи, алт, орон сууны татвар нэмэгдүүлэхгүй болсныг зарим гишүүн шүүмжилж байсан. Гишүүдийн шүүмжлэл дунд архи, тамхи, алтны татвар нэмэхгүй байх нь хэн нэгний ашиг сонирхолд нийцэж байгаа юм биш үү гэдэг санаа ч гарч байсан. Өөрөөр хэлбэл, зарим татварыг нэмэхгүй байх нь хэн нэгний ашиг сонирхолд нийцсэн юм биш үү?

-Төсвийн тодотголоор зарим татвар нэмэх нь жирийн иргэдэд хамааралгүй асуудал юм. Жишээ нь, архи, тамхины татварыг нэмэх нь зөв байсан. Өнөөдөр бид байгалийн бохирдлын талаар ярьдаг. Тэр утгаараа алтны татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Төрийн өндөр албан тушаалтны цалинг бууруулах, хэт өндөр цалинтай хүмүүсийн цалинг 30-60 хувь бууруулах гэх мэт татвар нь жирийн иргэдэд дарамт болохгүй. Магадгүй эдийн засагт нэмэр болох хувилбар байсан. Харин цахим ертөнцөөр явж байгаа мэдээлэл болон хэвлэлээр ярьж байгаа зарим хүмүүсийн үгнээс болж бүх иргэдэд хамаатайгаар татвар нэмэх гэж байгаа мэт ойлголт нийгэмд төрсөн. Эдийн засаг хүндэрсэн үед татвар нэмж хүндрэлээс гардаг жишээ том эдийн засагтай улс орны түвшинд байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэхдээ Засгийн газар МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг хүндэтгэсэн. Буцаагдсан төслөө судалж, 2017 оны улсын төсөвт боломжийн санал оруулахаар ажиллаж байна. Хуулийн дагуу намрын чуулган эхлэхээс өмнө 2017 оны төсвийн төслийг өргөн барина.

-Та өмнө нь мэдээлэл хийхдээ 2017 оны төсвийн төсөлд татвар нэмэх асуудлыг тусгахгүй гэж хэлж байсан. Гэтэл Засгийн газрын тэргүүн татвар нэмэх асуудлыг судална гэсэн байгаа. Тэгэхээр бас л асуулт үлдээд байна л даа. Цаашид татвар нэмэгдэх үү?

-Татвар нэмэх асуудлыг Засгийн газар эгүүлэн татаагүй. Харин намын бүлгийн саналаар буцаагдсан. Буцаагдсан учраас төсвийн тодотгол дээр ярихгүй. Үүнтэй холбоотойгоор татварын асуудал 2017 оны улсын төсөвт орж ирэхгүй гэсэн үг.

-Өрийн хэмжээ ДНБ-ий 80 хувиас давсан гэж одоогийн Засгийн газар мэдэгдэж байгаа. Өрийн хэмжээнээс давж өр тавьсан үйлдэлд хариуцлага тооцох уу?

-Өрийн таазыг ДНБ-ий 58,3 хувь байхаар хуульд тусгасан. Гэтэл өнөөдөр ДНБ-ий 80 хувиас даваад явж байна. Хуулиар хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс 40 орчим хувиар хэтэрсэн гэсэн үг. Хариуцлага тооцох олон хувилбар байдаг. Тухайлбал, хуулийн хариуцлага, ёс суртахууны, улс төрийн гэх мэт. Хариуцлага алдсан хүмүүсийн асуудлыг ярих ёстой. Тэгж байж эдийн засгаа унагасан, буруу бодлого явуулсан, хууль зөрчсөн үйлдлийг тэднээр хүлээн зөвшөөрүүлнэ. Хариуцлага тооцохгүй бол цаашид хэт дураар авирлалт улс орны хэмжээнд газар авах аюултай. Тиймээс Засгийн газрын түвшинд ярьж байгаа зүйлүүд бий. Хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх нь дүрэм журмаараа явна. Улс төрийн хариуцлагыг ард түмэн тооцсон. Одоо ёс суртахуун, зарчмын хариуцлага яригдана. Арай дэндүү гэмээр нөхцөл байдал өнгөрсөн дөрвөн жилд явж ирсэн. Бид Зимбаби улсыг хамгийн муу муухайн жишээ болгож ярьдаг. Үндэсний мөнгөн тэмдэгтээ шуудайнд хийж, дэлгүүр ороод, нэг ширхэг талх авдаг. Үндэсний мөнгөн тэмдэгт нь тэр хэрээр үнэгүйдэж, унасан гэж ярьдаг байсан. Гэтэл сая 2016 оны төсвийн тодотгол орж ирэхэд Монгол Улсын төсвийн алдагдал 4,4 их наяд төгрөгт хүрсэн байсан. Үндсэндээ хоёр тэрбум орчим ам.доллар. Зимбаби улсын төсвийн алдагдал нэг тэрбум ам.доллар байдаг. Монгол Улсын төсвийн алдагдал хоёр тэрбум ам.долларт хүрчихээд байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр сахилга бат гэдэг зүйл өнгөрсөн дөрвөн жилд шалан дээр унасан байна. Тиймээс эдийн засгийг дахин сэргээх ёстой.

-Засгийн газар олон улсад бонд босгоно гэдэг асуудал яригдаж байгаа. Ямар явцтай байгаа бол?

-Албан ёсоор “Бонд босгоно” гэдэг шийдвэр эцэслэж гараагүй байна. Эдийн засгийн сэргээх хэд хэдэн хувилбар яригдаж байгаа. Хөгжлийн зээл авах уу, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэх мэтээр. Боломжуудаа судалж байна. Монгол Улсын төсвийн алдагдал дээд цэгтээ хүрчихсэн тийм төсөв санхүү хүлээж аваад Засгийн газар 14 хоногийн дараа ажиллаж эхэлсэн. Сарын дараа төсвийн тодотгол хийсэн. Бодит нөхцөл байдлыг нийтэд зарласан. Үүнээс гадна янз янзын асуудал бий. Жишээ нь 1,6 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний концесс ямар ч хяналтгүй, нэг сайд, орон нутгийн даргын үзэгний үзүүрээр шийдэгдээд явчихсан байна. Энэ нь эргээд улсад өр, эдийн засагт маш том дарамт болоод үлдчихсэн. Векселийн асуудал байна. Яриад байвал олон зүйл бий. Тиймээс эдийн засгийг сэргээх хоёр, гурван хувилбар гарган, тооцоо судалгаа хийж байна. Гэхдээ эцсийн шийдэл ямар ч байдлаар гараагүй байгаа.  

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6