Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Б.БАТДЭЛГЭР: ЖИЛ БОЛГОН УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 10 ХУВИЙГ ЖДҮХС-Д ХУВААРИЛНА
Image
С.МӨНХБАТ: МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ БОЛ СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ДЭМЖСЭН ТӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮНШЛЭЛ ЮМ
Image
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА
Image
Н.ОЮУНДАРЬ: СОНГОГЧИД ХҮСВЭЛ УИХ-ЫГ ТАРААХАД АСУУДАЛГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Image
ГАЦУУРТЫН ОРДЫГ ОНИЛОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ?
Image
АРДЫН АВЬЯАСТНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА
Image
УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
Image
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН
Image
СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” ЖИЛИЙН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Image
ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС НЭГ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
“МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2019” -Д НИЙСЛЭЛИЙН “АВРАХ АНГИ-105”-ЫНХАН МАНЛАЙЛЛАА
Image
МЖБХ-НЫ ЕРӨНХИЙ ДАСГАЛЖУУЛАГЧААР Х.БОЛДБААТАР АЖИЛЛАНА
Image
АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ХҮНД 10 ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ
Image
ХУРДНЫ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НЭЭЖЭЭ
Image
ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ, 477 МЕТР УРТТАЙ ГҮҮРЭН ГАРЦЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
Х.УНДРАМ, Ц.САРУУЛ НАР АНХ УДАА ДАШТ-НД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МУИС "ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС ХХК”-ТАЙ ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
НИЙТ ДААТГУУЛАГЧДЫН 40.7 МЯНГА НЬ УУЛ, УУРХАЙ ОЛБОРЛОЛТЫН САЛБАРЫН АЖИЛЛАГСАД БАЙНА
Image
441.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВНА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СУРТАЛЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЦАГААНХАДАНД ХОЁР МАШИН, ХОЁР ГЭР ШАТАВ
Image
НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ЦУСАН СУУЛГАЦ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ
Image
ТҮҮНД ОДОО Л ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ, ЭС БӨГӨӨС ХОЖИМДОНО
Image
"ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГИЙН ДУУЧИН ШАГАЙГ СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Image
“ЯЛАГЧДЫН ЦУВАА-УЛААНБААТАР” НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО
Image
ШИНЭ ДАГУУЛ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АНХНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
ХОТЫН ДАРГА АА, УСАНД АВТСАН ИРГЭДЭЭ АВРАХГҮЙ ЮМ УУ
Image
ВИКТОР ТАДАШИ ИТАКҮСҮ: МОНГОЛЧУУД ЯАГААД ХҮЧТЭЙ БАЙДГИЙГ МЭДЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН ЗӨРЧИЛ ИЛРЭВ ҮҮ
Image
200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ГАЗРЫН ДАРГА Ч.АЛТАНХУЯГ
Image
ӨНӨӨДРӨӨС ЗАСГИЙН ГАЗАР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛНА
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭГИЙН АМЖИЛТ ГИННЕСТ БҮРТГЭГДЖЭЭ
Image
2020 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ТОМ ЯЛГАА
Image
УИХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ ЧАДАМЖТАЙ ЮУ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Д.НОМИН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ШАТРЫН НОЁН ОРГИЛД ГАРЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ДУЛААН
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
Долоон аж ахуйн нэгжийг татан буулгана
Image
Могойгоор ээмэг хийж селфидэх болжээ
Image
ХОЁРДУГААР САРЫН 06-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
ИРГЭД ЗӨВХӨН АШИГЛАЛТЫН БҮСЭЭС МОД БЭЛТГЭНЭ
Image
Samsung компани Note 7 загвараа бүгдийг нь эргүүлэн татна
Image
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООГ БАЙНГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, ЭДЛЭЛ, ИДЭЭ, УНДАА ОЛНО
Image
“ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018”-Д 200 ГАРУЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ТАНИЛЦУУЛНА
Image
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
Big Bang хамтлагийн HIGH HIGH дууны клипэнд Монгол мисс тоглосон байна
Image
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 81 хувь нь банкны зээлтэй
Image
ҮХСЭН, АМЬД ХАРХ ХАРСАН ТОХИОЛДОЛД ШУУРХАЙ МЭДЭЭЛЭХИЙГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА АНХААРУУЛЛАА
Image
АН-ын даргад өрсөлдөх эрхэм урьдчилгаа 250 саяыг тушаана
Image
Утасны дугаараа “өмчлөхөд” бэлэн үү?
Image
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА
Image
Монголч эрдэмтдийн их хурал эхэллээ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ АВЧ БАЙНА
Image
Гэмт хэрэг гэж юу вэ?
Image
Хятадтай байлдъя
Image
Х.СЕРЁЖА: БАЯН-ӨЛГИЙД ТӨЛБӨР ТООЦООНД КАЗАХСТАНЫ ТЕНГЕ ХЭРЭГЛЭДЭГ ГЭДЭГ НЬ ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Image
Томилж болсон юм халж бас чадна шүү
Image
АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУВЬСГАЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Image
Сая Хятадад явж байхдаа өвөрмонгол орчуулагчаас Хятадын талаар зарим зүйлийг асууж явлаа
Image
I Phone X гар утас бол хамгийн үнэтэй бас хамгийн хэврэг гар утас
Image
“FACEBOOK”, “TWITTER” ХУУРАМЧ ХАЯГУУДЫГ УСТГАЖЭЭ
Image
Аль Жазера: Монгол малчид амь өрссөн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна
Image
Г.Алтаншагай: 1990-ээд оны "Камертон", "Номин", "Талст"-ыг манай киноноос харах болно
Image
ОХУ ГАНЦ ХҮНИЙ САНАЛ АВАХЫН ТУЛД УМАРД СОЛОНГОСТ САНАЛ АВАХ БАЙР НЭЭНЭ
Image
247 КМ ТӨМӨР ЗАМ БАРЬЖ ЧАДААГҮЙ БАЙЖ, 414 КМ ТӨМӨР ЗАМ БАРИНА ГЭХ
Image
УМАРД СОЛОНГОС ЙОНБЕН ЦӨМИЙН ТӨВИЙН ДЭД БҮТЦИЙГ ХУРДАЦТАЙ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛЖ БАЙНА
Image
Image

Ц.Элбэгдорж: Ардчилал нь Монголын эв нэгдлээс ангид байх боломжгүй

Пенсилванийн их сургуулийн удирдлагыг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус сургуулийн Хантсман танхимд хүрэлцэн ирэв. Танхимд Пенсилванийн их сургуулийн профессор, багш, оюутан болон хувийн хэвшлийн төлөөлөл цугларсан байлаа.

Пенсильванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж хэлсэн үгэндээ “Пенсилванийн их сургуульд зочлон ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж байгаадаа би туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Пенсилванийн их сургуульд анх удаагаа зочлон ирж байгаа бөгөөд энэ үйл явдал нь манай сургуулийн хувьд ч чухал тэмдэглүүштэй үйл явдал болж байна.

Пенсилванийн их сургууль нь АНУ-ын ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутагт оршдог гэдэг утгаар бид сургуулиараа бахархдаг. Харин өнөөдөр манай сургуульд Монголын ардчилсан шилжилтийг эхлүүлсэн хүмүүсийн нэгэн төлөөлөл хүрэлцэн ирж, үгээ хэлэх гэж байгаа нь олзуурхууштай үйл явдал болж байна.

Нөгөөтэйгүүр Пенсилванийн их сургууль нь монгол судлалын Америк дэх төв гэдгээрээ онцлог. Манай сургууль нь монгол судлалд одоогоор гурван сая гаруй ам.долларыг зарцуулаад байгаа бөгөөд энэ чиглэлээр улсдаа тэргүүлэх зэрэгтэй байгууллага юм. Бид монгол судлал, оюутан солилцоо, эрдэм шижилгээ судалгааны ажилд голчлон анхаардаг. Энэхүү айлчлал нь манай сургуулийн монгол судлалын салбарт ихэд ач холбогдол өгч, бидний харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэж бид ойлгож байна. Ийм учраас бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал бидний хувьд онцгой чухал ач холбогдолтой юм.

“Perry World House”-ын судалгааны төвөө бид саяхан нээсэн. Энэхүү чухал арга хэмжээний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлан ирж байгаад бид бэлгэшээж байна. Өшөө олон улсын төрийн тэргүүн “Perry World House”-ын судалгааны төвд айлчлан ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монголын ардчиллын туршлагаас өгүүлэх илтгэл оюутан, багш, эрдэмтэд та бүхний анхаарлыг хандуулж, та бүхний дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний өмнө Монголын ардчиллын “алтан хараацай” Цахиагийн Элбэгдоржийг урьж байна” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Баярлалаа та бүхэнд. Эрхэм хүндэт багш оюутан, эрдэмтэн судлаачид аа. Би өнөөдөр энэ сайхан хотод хүрэлцэн ирж, энэ гайхамшгтай сургуульд зочилж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна. Америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутаг Филадельфи хотыг үзэх миний мөрөөдөл өнөөдөр биеллээ. Би өөрөө эрх чөлөөний төлөө тэмцэгч хүн учир энэ чухал үйл явдал юм.

Та бүхэн Монголын талаар судалж, их зүйлийг мэдсэн байх. Өнөөдөр би та бүхэнд Монголын талаар гурван зүйлийг өгүүлье. Бид энэ жил Монгол Улсад Тулгар төр байгуулагдсаны 2225 жилийн ойг тэмдэглэсэн. Та бүхний харж байгаа энэ газрын зураг бол Монголын Их Гүрэн бөгөөд энэ үед Их Засаг хэмээх хуульд захирагдаж байсан. Монголчууд энэ агуу гүрнийг хэрхэн байгуулсан бэ? Тэд шашин шүтэх эрхийг дэмжиж, соёл урлаг, чөлөөт худалдааг хөгжүүлдэг байсан. Дашрамд хэлэхэд өнөөдөр Хубилай хааны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өдгөөгөөс 801 жилийн тэртээ төрж, өнөөдрийн Бээжинд Юань гүрнийг байгуулсан. Чингис болон Хубилай хааны үед анхны цаасан мөнгө, морин өртөө гэх мэт олон шинэ зүйл бий болгосон.

Монголчууд өнөөгийг Ойрхи Дорнодын нутагт хоёр зууны турш ноёрхлоо тогтоож байсан. Би 2012 онд Ираны Тегеран хотноо айлчилж, Аятолла Хомейнитэй уулзахад тэрбээр “Би монголчуудад гүнээ талархаж явдаг. Учир нь монголчууд Иран улсад анхны одон орон судлалын төв, анхны дээд сургууль, анхны эмнэлэг, анхны номын санг байгуулж өгсөн” гэж хэлсэн. Монголчууд мөн Европ, Азийн орнуудад үүний адил соёлын өв үлдээсэн байдаг.

Монголчууд дэлхийд гайхагдах тэнгисийн цэрэгтэй байсан гэвэл та бүхэн гайхах байх. Энэ цэрэг тухайн үед Японыг хоёр ч удаа довтолсон боловч далайн хар шуурганд сүйрсэн юм. Хожим Монголын Эзэнт гүрэн задарч, улмаар 20 дугаар зууны эхээр монголчууд тусгаар тогнолоо дахин олж авсан. Ингээд 1920-иод оны эхээр Монгол дэлхийн хоёр дахь коммунист улс болоод байв. Монгол 70 гаруй жилийн турш коммунист тогтолцоотой байсан.

Би найман хүүтэй энгийн нэгэн малчин айлын отгон нь. Миний аав энгийн нэгэн малчин, нэгдлийн мал хариулдаг байсан. Тухайн үед хонь төхөөрөх эсвэл өөр аймаг суманд очих бүртээ заавал өргөдөл бичих журамтай байлаа. Тэрээр 1940-өөд оны эхээр цэрэгт татагдсан юм. Цаг үе ороо бусгаа үед эх нутгаасаа хол цэргийн алба хаахаар явсан. Ээж маань аавыг явснаас хойш таван жилийн дараа анхны захидлаа авсан гэдэг. Аав минь зав чөлөө гарсан үедээ бичиг үсэг сурч, таван жилийн дараа л анхны захидлаа бичиж чадсан нь тэр байж л дээ. Хоёр үеийн өмнө л Монголд амьдрал ийм хүнд бэрх байж шүү дээ. Харин өнөөдрийн нийгэм тэс өөр болжээ.

Миний аав ээж хоёр отгон хүү нь хэзээ нэг өдөр Америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутагт ирж, энэ хүндэт индрээс үг хэлнэ гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Үүнд би аав ээж хоёртоо, ард түмнийхээ чөлөөт сонголтод баярлаж явдаг.

Би ард түмэн, эх орон, эх түүх, зан заншил, урлаг соёл, үзэсгэлэнт байгалиараа бахархдаг. Түүний дотроос би үнэт зүйлээрээ хамгаас илүү бахархдаг. Монголын орчин цагийн түүх зарим улс орныхтой төстэй байж магадгүй. Дээр хэлсэнчлэн монголчууд коммунист тогтолцоонд орж, хэлмэгдлийн он жилүүдэд насанд хүрсэн зургаан хүн тутмын нэгийг алдсан байдаг. Монголын овог аймгууд асар их гарз хохирол амсан, буддын шашны 700 гаруй сүм хийд үнсэн товрого болсон. Коммунистууд манай орны амин зүрхийг онилж байсан авч үүрдийн тавилангүй байсан юм. Эцэст нь бидний өмнө шийдвэрлэх мөч ирсэн. Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-ны тэр нэгэн хүйтэн өдөр бид анхны цуглаанаа нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулсныг та бүхэн энэ зурагнаас бэлхнээ харж байна. Энэхүү түүхэн цуглааныг тэргүүлэх завшааныг надад миний журмын нөхөд олгосон юм. Тухайн үед баруун Украины Лвовь хотноо таван жил сурсан миний өчүүхэн туршлагад нөхөд минь найдсан байх л даа. Би энэ цуглааныг “Бид чимээгүй удаан тэслээ. Одоо бидний хийх цаг ирсэн. Өөрчлөлт шинэчлэл хийх цаг болсон” хэмээн нээж байсан. Тэр өдөр бид цуглаан хийх, шашин шүтэх, үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль хийхийг шаардсан. Энэ бол эрх чөлөө, шударга ёс бүрэлдэн тогтохын эхлэл байсан юм.

Хуучин тогтолцоо, олон нийтийн сэтгэлгээг өөрчлөхөд хэцүү байсан. Бид уулзалт цуглаан, өлсгөлөн олонтаа зохион байгуулсан. Бид хүчирхийллээс ямагт татгалзаж, зөвшилцлийн замаар урагшилж байсан. Тэртээ 1989 оны өвөл 1990 оны хавар үнэхээр урт байсан санагддаг. Гэвч хувьсгалын эхлэл болж, хэдэн арван жилийн турш ноёлсон засгийн дэглэм нуран унаж, иргэний эрх чөлөө, хүний эрх дээдлэгдэж эхлэв. Энэ өдрөөс эхлэн бид сүүлийн 26 жилийн хугацаанд улс орноо дарангуйллын тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжсэн. Энэ хугацаанд бид хамгийн тусгаарлагдсан, хаалттай улс орноос хамгийн нээлттэй тогтолцоонд шилжсэн.

Монголын ардчилсан шилжилтийн гурван зүйлийг би онцлон хэлье. Юуны түрүүнд бид тайван замаар өөрчлөлт хийсэн. Эрс өөрчлөлтийг богино хугацаанд хийсэн тэр он жилүүдэд нэг ч удаа буун дуу гараагүй, нэг ч цонх хагараагүй, нэг ч хүний хамраас цус гараагүй юм.

Хоёрт, ардчилсан шилжилтийн хүрээнд монголчууд улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг нэгэн зэрэг хийсэн. Азийн улс орнуудын хувьд энэ томоохон өөрчлөлтийг нэгэн зэрэг хийх боломжгүй гэж үздэг. Монголчууд бид энэ хуучин онолыг эвдэж чадсан.

Гуравт, гадаадын хөгжлийн загварыг шууд тэр чигээр нь хуулбарлах хэрэггүй болохыг монголчууд туршлагаараа харуулсан. Иргэддээ эрх чөлөөг нь олгож, хүний эрхээ эдлэх боломжийг нь өгснөөр бид амжилтад хүрсэн. Өнөөдөр Монголд зах зээлийн чөлөөт эдийн засаг, бүтээлч нийгэм бүрэлдэн тогтож, дотоодын нийт бүтээгдэхүүн 1990-ээд оноос хойш эрс нэмэгдсэн. Манай хувийн хэвшил өнөөдөр ДНБ-ийн 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Гэтэл 1980-аад онд ДНБ-ийн 99 хувийг улсын үйлдвэрүүд бүрдүүлж байсан.

Эрх чөлөөтэй хүмүүс илүү бүтээлч, шинийг эрэлхийлдэг, илүү ихийг сурч мэдэхийг эрмэлздэг. Монголчууд яагаад ардчиллыг сонгосон юм гэж та бүхэн асууж байгаа байх. “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр ардчилал нь хүний эрх чөлөөтэй байх хүсэлд нь тулгуурласан юм. Ийм учраас бид ардчиллыг сонгосон.

Бид нэг өдөр ардчилсан байгаад маргааш нь биш байх боломжгүй. Ардчилал нь Монголын эв нэгдлээс ангид байх боломжгүй. Ардчилал нь хэдийнэ монголчуудын төлөв байдал, амьдралын хэв маяг, бидний ажил үйлсийн салшгүй хэсэг болжээ. Энэ бол хөгжлийн бүтээлч арга зам юм. Ардчилал нь дэлхий нийтийн харилцааны хэлбэр, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх баталгаа юм. Иймээс бид ардчиллыг сонгосон.

Монголчууд яагаад эрх чөлөөнд хайртай вэ? Учир нь монголчууд бид нөр их хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар үүнийг олж авсан юм. Эрх чөлөө бол бидний өмч, эхээс төрөхөөс заяасан үнэт зүйл юм. Эрх чөлөө иргэдэд эрх мэдэл өгдөг. Эрх чөлөөтэй улс орны иргэд өөр ямар нэгэн этгээдийн өмч, эзэмшил байдаггүй. Тиймээс бид эрх чөлөөнд хайртай. Бид эрх чөлөөний хүчинд итгэдэг. Манай улсын хүн ам цөөн, эдийн засгийн хэмжээ томгүй байж болно. Гэвч бидний эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу, ардчиллыг туулсан туршлага арвин юм. Том байшин жижиг түлхүүрээр онгойдог шүү дээ. Иймээс бид эрх чөлөөг эрхэмлэдэг.

Эрх чөлөө бол ямагт суралцах үйл явц, сайн сайхан нь үүнд оршиж байдаг. Энэ бол өөрөө эрүүлждэг нийгмийн тогтолцоо юм. Дарангуйллын нийгэмд хүн алдаа гаргаж болдоггүй бол эрх чөлөөт нийгэмд болдог. Иймээс бид эрх чөлөөнд хайртай.

Баярлалаа” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотын Тусгаар тогтнолын музейг үзэж сонирхон, хүндэт зочны дэвтэрт нь гарын үсгээ зурлаа. Үүгээр түүний Филадельфи хотод хийсэн айлчлал өндөрлөж, нутгийн зүг жолоо залав.

Эх сурвалж http://www.info.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6