Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Г.ЭРХЭМБАЯР АВАРГА МАСТЕРСЫН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
‘’ШИНЭ ТЕХНОЛОГИ-ЭЕРЭГ ХАНДЛАГА, СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
"БИД МАРТАХГҮЙ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
Image
“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР: НАМАЙГ ҮХҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БАЙХ ШИГ БАЙНА
Image
"ЗУУН АЙЛЫН ШИНЭ ЗАМЫГ 10 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА. НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД МАШИН ТАВИХ АСУУДАЛ ЦЭГЦЭРСЭН"
Image
ОЙ НАЙМАН САРТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
Image
ЗУУН АЙЛ ОРЧМЫН АВТО ЗАМ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Image
ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Image
Д.ЖИГЖИДНЯМАА ЖИЛИЙН ДОТОР УБТЗ-ЫН АЛТАН КАРТНААС 280 САЯ ТӨГРӨГ “УНШУУЛЖЭЭ”
Image
Ш.РАДНААСЭД ГИШҮҮНИЙ АРГА ЯДСАН “АЖИЛ”
Image
ДОТУУР ТУЯАНЫ АППАРАТ ЭВДЭРЧ 10 ГАРУЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ЗОГСЖЭЭ
Image
УЛСЫН ХЭМЖЭЭНД 170 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭН НӨӨЦӨЛЖЭЭ
Image
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВЧ БАЙНА
Image
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
Д.АСАРДАРЬ: ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛДАХ ЭРХ БАЙДАГГҮЙ
Image
СТАТИСТИК: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 2018 ОНД 5,323 ХҮН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧЭЭ
Image
ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ДЭД БҮТЦИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУСЛАМЖААР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ
Image
МОНГОЛ УЛСАД ЦАЦРАГ ИДЭВХТ ҮҮЛ НЭВТЭРСЭН ТОХИОЛДОЛ АЖИГЛАГДААГҮЙ БАЙНА
Image
ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТООГ 99 БОЛГОХОД САНАЛ НЭГДЖЭЭ
Image
БОССУУДЫН “ТОМИЛСОН” НЭР ДЭВШИГЧДЭЭС СОНГОХ ҮҮРЭГ БУЮУ ХЯЗГААРЛАГДСАН ЭРХ
Image
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРӨӨС АВТОМАШИНУУДЫГ ТЭГШ, СОНДГОЙГООР АНГИЛАН ЗОРЧУУЛНА
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН "ЦАХИМ ЭЛСЭЛТ" ЭХЭЛЛЭЭ
Image
"ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80 ЖИЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭШХ БОЛНО
Image
УЛААНБААТАРТ 23-25 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
НҮҮРСНИЙ ӨВЧТӨНҮҮД…
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ “АНГЛИ ХЭЛТЭЙ ЗАЛУУС” ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Image
ТУУЛ ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ ДАВЖЭЭ
Image
Б.БАТТУЛГА: МИНИЙ АМЬДРАЛЫН МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖУУД ЭНЭ ЦАГТ БИЧИГДЭЖ БАЙНА
Image
ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ЗУРГААН АЛТ ХҮРТЭВ
Image
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
“НЭГДҮГЭЭР ХҮНИЙ ХҮН” ГЭЖ ОРИЛЖ ЯВДАГ “ИХ МОДУН”-НИЙ Б.ЦОГТСЭРГЭЛЭН “ХАЛХ ГОЛ” СУМ ДУНДЫН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛЧНЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА
Image
Ж.ЭНХБАЯР ГИШҮҮНИЙ ЖДҮХС-ТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХААХААР БОЛЖЭЭ
Image
САЙД Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАВ
Image
ЦОНЖИНБОЛДОГ ОРЧИМД ХҮРЭН БААВГАЙ ЦАГААЛЖ ИРЖЭЭ
Image
Д.ХАЯНХЯРВАА: БУУДАЛД БИЗНЕСМЕНҮҮДТЭЙ БАЙНА ГЭДЭГ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 16 ГАРААШИЙГ БУУЛГАВ
Image
УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХЯСААНАААС УНАЖ ХӨЛӨӨ ХУГАЛЖЭЭ
Image
17 КГ ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ БНХАУ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
Image
Ш.ЭНХТӨР: ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ H1N1, H3N2 ВИРУСИЙН ТАРХАЛТ БАЙСААР БАЙНА
Image
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ ДОЛООН ДАВХАР БАЙНА
Image
С.АМАРСАЙХАН: ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТЛЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООЖ АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГОО НЭГТГЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Image
АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН БУУХИА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Image
АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН БУУХИА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Image
ХУВЦСАА ТАЙЛЖ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ
Image
17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ 11 ДАВХАРЫН ХАМГААЛАЛТГҮЙ ЛИФТНИЙ ХОНГИЛ РУУ УНАЖ НАС БАРЖЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
Тим Данканы дугаарыг мөнхжүүлнэ
Image
ДҮҮРГИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧИД ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРНА
Image
ТАВАН ТОЛГОЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
Шуурхай Mэдээ: УЦОШТ-с Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна
Image
Эрчүүдийг соронзон мэт татах шилдэг аргуудаас
Image
550 АЙЛЫН ХОТХОН БАРИХАД ШААРДЛАГАТАЙ БАРАА МАТЕРИАЛЫГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ ​
Image
ЦАГААННУУРЫН БООМТООС УЛСЫН ХИЛ ХҮРЭХ ЗАМ ХААГДЖЭЭ
Image
ИНТЕРНЭТ БИЧЛЭГИЙГ ДУУРИАЖ ГЭРТЭЭ ТӨРӨХ ГЭЖ БАЙГААД АМИА АЛДЖЭЭ
Image
Америкчууд цөмийн дайнд бэлдэж эхэллээ
Image
Цагдаагийн машиныг авч зугатаасан шалдан хүүхэнтэй цаг гаруй хөөцөлджээ
Image
АРДЧИЛСАН НАМ УИХ-ЫН СОНГУУЛИЙН 42 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ
Image
ГИШҮҮД ХУРУУНЫ ХЭЭГЭЭР БҮРТГҮҮЛЖ, ИРЦ ХАНГАЛТГҮЙ БОЛ ЭГҮҮЛЭН ТАТАХААР ХУУЛЬЧИЛНА ГЭВ
Image
“IKEA” КОМПАНИ ИХ БРИТАНИ ДАХЬ ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮДИЙН ТООГОО НЭМЭГДҮҮЛНЭ
Image
Хятадад жолоочгүй анхны метрог туршив
Image
60 мянган монгол иргэн Орост боловсрол эзэмшсэн
Image
ЭРЧҮҮДИЙН ЗҮРХ НЬ ЯАГААД “ТЭНДЭЭ” БАЙДАГ ВЭ?
Image
ЭХ ХАТАН ДОНДОГДУЛАМЫН "ЭХ БАРИГЧ" ИЙН ӨГҮҮЛВЭЙ...
Image
Даваа гарагт нийслэлийн ажил 09 цагаас эхэлнэ
Image
АНУ: БНХАУ-ЫН АГААРЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ТЭЛСЭЭР БАЙНА
Image
САНХҮҮГИЙН ХУВЬД АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮСИЙН ТАРХИНЫ БҮТЭЦ НЬ ИЖИЛ БАЙДАГ
Image
Оюутан найзуудтайгаа шинэ жилээ тэмдэглэнэ гэсэн найз охиноо, приустэй сайн найзыгаа гуйж түүнийг нууцаар дагахыг гуйжээ гэтэл...
Image
Үрсээ үнсэх бус үнэрлэж золгож хэвшье
Image
Цагаан сарын буузыг хэрхэн чимхэх аргууд
Image
ӨНӨӨДӨР ДӨРВӨН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
Image
ДОЛООГИЙН ДАВААНД Ц.СОДНОМДОРЖ АРСЛАН, Н.ЖАРГАЛБАЯР ЗААНД ӨВДӨГ ШОРООДЛОО
Image
​СУУДЛЫН БҮРЭЭСГҮЙ, СУУДЛЫН БҮРЭЭС БОХИР ЗЭРЭГ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЛЭЭ
Image
Ухаарал хайрласан гэнэтийн бэлэг
Image
Хатгал тосгонд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төсөл хэрэгжинэ
Image
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон TRUMP-ыг эсэргүүцэгчид богино хэмжээний кино хийжээ
Image
АНУ-ЫН ОЙН АЛБАТАЙ ХАМТРАН ОСЛЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ
Image
Image

ТРАМП-ПУТИНИЙ ТҮҮХЭН УУЛЗАЛТ: ХАРИЛЦААГ ХЭВИЙН БОЛГОХ ЭХЛЭЛ БА БУСАД АСУУДАЛ

Хельсинки хотод болсон ОХУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтаар дэлхий дээрх цөмийн зэвсгийн нөөцийн 90 гаруй хувийг эзэмшдэг тус хоёр улсын харилцааг хэвийн болгоход чиглэсэн эхний чухал алхмыг хийж чадлаа. Энэ бол В.Путин, Д.Трамп нар нүүр тулан уулзсаны гол үр дүн мөн гэдгийг шинжээчид санал нэгтэй онцолж байна.

Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газраар Финландын нийслэлийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш юм. Төвийг сахигч финландчууд бол ЗХУ-АНУ болон ОХУ-АНУ-ын удирдагчдын уулзалтуудыг зохион байгуулж байсан туршлагатай улс. Тодруулбал, 1975 онд Хельсинкид болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаарх бага хурлын үеэр Зөвлөлтийн удирдагч асан Л.Брежнев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жеральд Форд нар, түүнчлэн 1990 онд М.Горбачев, Жорж Буш нар, 1997 онд Б.Ельцин, Б.Клинтон нар тус тус уулзаж байжээ.

Энэ удаагийн саммитыг “түүхэн уулзалт” гэж нэрлэж байна. Өмнө нь В.Путин, Д.Трамп хоёр яг жилийн өмнө Германы Хамбург хотод болсон “Их20”-ийн уулзалтын үеэр 1 цаг 30 минут ярилцаж байсан бол 2017 оны 11 дүгээр сард Вьетнамын Дананг хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гар барин мэндчилж, цөөн хэдэн үг солилцож байв.

Харин Хельсинкид ирсэн хоёр Ерөнхийлөгч 2 цаг 10 минутын хугацаанд ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр 2 цаг орчим ярилцжээ. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн уулзалтын явцад маш олон асуудлыг хэлэлцсэн учраас тэр бүгдийг тоочих нь нэлээд зай талбай эзлэхээр байна.

Хэдийгээр олон асуудлыг хэлэлцсэн боловч Москва, Вашингтон хоёр энэ удаад дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар хамтарсан мэдэгдэл гаргахгүйгээр тохиролцжээ. Тэгээд ч уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гэхээр зүйл байсангүй. Мөн уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр хоёр удирдагч тодорхой тохиролцоонд хүрч чадсан эсэх талаар ямар ч үг дурдагдсангүй.

В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “хэлэлцэх асуудлын тодорхой жагсаалт алга, хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалтын явцад юу ярилцахаа шийдээд явна” гэж байсан юм.

Д.Трампын хэлснээр бол “Оросын тал Америкийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлсөн” гэх асуудлыг хэлэлцэхэд нэлээд цаг зарцуулжээ. Харин тэрбээр уг асуудлаар Оросын Ерөнхийлөгчийг буруутгасан үг хэлсэнгүй.

Сануулан дурдахад, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд оросууд хөндлөнгөөс оролцсон гэсэн дүгнэлтийг Америкийн тагнуулын байгууллагууд хийсэн билээ.

Трамп-Путиний уулзалт болохоос хэдхэн хоногийн өмнө уг асуудалтай холбогдуулан АНУ-ын тусгай прокурорын зүгээс Оросын тагнуулын 12 ажилтныг Ардчилсан намын баримт бичгүүдийг хулгайлсан гэж буруутгасан байна. Хулгайлсан зорилго нь Трампыг сонгуульд ялуулах явдал байсан гэнэ.

Харин В.Путин энэ тухайд хэлэхдээ “өмнө нь хэд хэдэн удаа ярьж байсан зүйлээ давтан хэлэх хэрэгтэй болох нь. Орос улс АНУ-ын дотоод хэрэг, тэр тусмаа сонгуулийн үйл явцад хэзээ ч оролцож байгаагүй, цаашид ч оролцохгүй” гэлээ. Хөндлөнгийн оролцооны асуудлыг шалгаж буй Америкийн мөрдөн байцаагчдыг Оросын тал хүлээн авахад бэлэн гэдгийг Путин мэдэгдсэний сацуу Оросын хууль хяналтын байгууллагуудаас зугтан АНУ-д орогнож буй хүмүүсээс мэдүүлэг авах боломж олгохыг Д.Трампаас хүссэн байна. Үүнийг Д.Трамп “ер бусын гайхалтай санал” гэж үнэлжээ.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч Трампаас “та өөрийн улсын тусгай албадад итгэдэг үү, эсвэл Оросын Ерөнхийлөгчид итгэдэг үү?” гэж асуусан байна. Энэ нь Америкийн сонгуульд оросууд хөндлөнгөөс оролцсон гэх дуулиантай холбоотой асуулт байв. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч хариулахдаа “Ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Орос улс хөндлөнгөөс оролцоогүй гэсэн. Ямар үндэслэлээр Орос оролцсон гэж байгааг би олж харахгүй байна” гэжээ.

Трампын хэлсэн энэ үг Америкийн зарим улстөрчид, сэтгүүлчдийн дургүйцлийг хүргэсэн байна.

“Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад нь тусалсан Путинд төлөх өрөө Д.Трамп төлж дуусгалаа” гэж “Вашингтон Пост” сонины нийтлэлч Грег Саржент ёжлон дүгнэжээ.

Телевизийн CNN сувгийн хөтлөгч Андерсон Купер “Оросын удирдагчийн өмнө хэлсэн Америкийн Ерөнхийлөгчийн хамгийн гутамшигтай үгийг та бүхэн сонсч байж магадгүй” гэжээ.

Ардчилсан намаас сонгогдсон Сенатын гишүүн Жон Маккейн “миний санаж байгаагаар, энэ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн хамгийн ичгүүртэй үгсийн нэг” гэсэн бол Бүгд Найрамдах намаас сонгогдсон Сенатын гишүүн Линдси Грэм хэлэхдээ “Путинээс бэлгэнд өгсөн бөмбөгөн дотор нууцаар чагнах төхөөрөмж байж магадгүй, бөмбөгийг Цагаан ордонд байлгах хэрэггүй” гэсэн байна.
Үүний хариуд Д.Трамп “хэл хальтирч, санаагаа илэрхийлэхдээ алдаа гаргасан” гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Ер нь бол, энэ удаагийн саммитад бэлтгэх явцад нэлээд саад бэрхшээл гарч байлаа. Трампыг Оростой холбоотой гэж буруутгадаг Америкийн дээд зиндааны улстөрчид, тухайлбал, Сенатын гишүүн Жон Маккейн гэхэд “Путинтэй уулзахдаа хатуу чиг шугам баримтлах”-ыг Трампаас шаардаж байв. “Путин бол Америкийн найз ч биш, өрсөлдөгч ч биш, Путин бол Америкийн дайсан” гэж тэрбээр сануулж байжээ. Тэр ч бүү хэл Ардчилсан намаас сонгогдсон Сенатын зарим гишүүд уулзалтыг цуцлахыг шаардаж байв.
Харин Трамп Орос улс, Путинийг шүүмжлэхдээ маш болгоомжтой хандаж, маш уян хатан байж чадсанаар энэ удаагийн саммит “харьцангуй амжилттай” өндөрлөлөө.

Хоёр улсын харилцаа

Хамбург хотод болсон уулзалтаас хойших нэг жилийн хугацаанд хоёр орны харилцаанд багагүй сөргөлдөөн үүсч байлаа. Америкчууд хоригоо улам чангатгаснаас үүдэн Оросын хөрөнгийн зах зээлд доргилт үүсэв. Хоёр улс дипломат дайнд татагдан орж, хэдэн зуун дипломат ажилтнуудаа харилцан хөөв.
Украинд нөхцөл байдал мухардалд орж, Сирид Башар Асад алгуурхнаар байр сууриа бэхжүүлжээ. Үүнээс үзвэл, хэдийгээр Хамбургт бүтэн цаг хагас ярилцсан боловч хоёр тал тодорхой тохиролцоо хийж чадаагүй нь харагдаж байна.

Харин энэ удаад “бид овоорсон хог саадыг цэвэрлэж чадсангүй, гэхдээ эхний чухал алхмыг хийж чадлаа” гэж В.Путин дээд хэмжээний уулзалтын үр дүнг тодорхойлсон байна.

Хоёр талын харилцааг урт удаан хугацаанд хөгжүүлэхийн төлөө байгаагаа В.Путин илэрхийлээд энэ үйл хэрэгт ОХУ-АНУ-ын харилцааг сайтар судалсан шинжээчдийг татан оролцуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Үүний тулд хоёр орны улс төр судлаачид, эрдэмтэд, ахмад дипломатчид болон цэргийнхнийг оролцуулсан шинжээчдийн зөвлөл байгуулахыг Оросын Ерөнхийлөгч санал болгосон байна.

Д.Трамп уулзалтын талаар дүгнэн хэлэхдээ “үр дүнтэй яриа хэлэлцээ хийх нь АНУ, ОХУ-ын хувьд төдийгүй дэлхийн дахинд үр өгөөжтэй” гэсэн байна. Тэрбээр твиттер хуудсандаа “улс төрийн ашиг хонжооны төлөө энх тайвныг золиослох бус энх тайвны тусын тулд улс төрийн эрсдэл хийхэд би бэлэн байна” гэж жиргэжээ.

Цагаан ордны тэргүүн дүгнэхдээ “энэ удаагийн уулзалт нь урт удаан хугацаанд үргэлжлэх үйл явцын дөнгөж эхлэл” гэдгийг онцлоод цаашдаа байнга уулзана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын дараа В.Путин Америкийн Ерөнхийлөгчид хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэсэн нь тодорхой утга учрыг агуулсан бэлгэдлийн чанартай алхам гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. Тодруулж хэлбэл, нэгэнт бөмбөг Америкийн талд байгаа учраас америкчууд та нар дараагийн удаад хоёр улсын харилцааг сайжруулах талаар алхам хийх ёстой шүү хэмээн сануулсан хэрэг аж. Хариуд нь Д.Трамп Америкийн Washington Capitals багт тоглож буй Оросын хоккейчин Александр Овечкины өмсдөг майк болон хоккейн шайбыг В.Путинд бэлэглэжээ.

 

Цөмийн зэвсгийн асуудал

Дэлхий дээрх цөмийн зэвсгийн нөөцийн 90 гаруй хувийг бид эзэмшиж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Ийм учраас уг асуудлаарх бидний ойлголцлыг улам сайжруулахын тулд бүхнийг хийх ёстой гэж Д.Трамп мэдэгдлээ. Үүний хариуд В.Путин хэлэхдээ “цөмийн асуудал нь нэн чухал асуудал мөн” гэдгийг онцлон тэмдэглээд, зэвсэглэлтэй холбоотой асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгчид хэдэн хэдэн санал бүхий бичгийг гардуулав. Уг бичигт стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах, сансарт зэвсэг байрлуулах, пуужингийн довтолгооноос хамгаалах систем, ойрын болон дунд зайн тусгалын пуужингууд зэрэг асуудлаар тодорхой саналууд дэвшүүлжээ.

Крымын асуудал

Крымын асуудлаар хоёр ерөнхийлөгч тэс хөндлөн байр суурьтай байлаа. “Крым бол Оросын нэг хэсэг мөн” гэж Трамп хүлээн зөвшөөрч магадгүй хэмээн зарим хэвлэлд бичиж байсан боловч “Крым бол Украиных” гэж үздэг АНУ-ын байр суурь огт өөрчлөгдсөнгүй. Оросын талынх ч мөн адил өөрчлөгдөөгүй бөгөөд Крымын харьяаллын тухай асуудал нэг мөр шийдэгдээд хаагдсан гэдгийг Путин мэдэгдсэн байна. Крымын асуудлаар хоёр талын байр суурь эрс тэс ялгаатай байгаа нь тухайн асуудлаар талууд хамтран ажиллах боломжгүй гэсэн үг биш юм.

Сири ба Иран

Сирийн хямралыг даван туулахад ОХУ, АНУ хоёр тэргүүлэх үүрэгтэй оролцох боломжтой, хоёр улсын цэргийнхэн туршлага хуримтлуулж, хэлхээ холбоо тогтоож чадсан гэдгийг В.Путин дурдав. Харин Д.Трамп Иранд шахалт үзүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ давтан мэдэгдсэн байна.

Украины асуудал

Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Путин онцлон тэмдэглээд “уг тохиролцоог хэрэгжүүлэхийг Украины удирдлагаас илүү хүчтэй шаардах боломж АНУ-д бий” гэв. Харин Ерөнхийлөгч Д.Трамп тодорхой үг хэлсэнгүй, уг асуудлыг тойроод гарчээ.

Дүгнэлт

Хэдийгээр В.Путин, Д.Трамп нар байр суурийн илт зөрүүтэй байж, дээрх олон асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй боловч илт муудаад байсан хоёр орны харилцааг хэвийн голдрилд оруулах гэсэн эхний алхмыг амжилттай хийлээ, тэдний уулзалт 2020 он хүртэл үргэлжилнэ гэж ажиглагчид дүгнэж байна.
Б.Адъяахүү

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6