Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДЫН ЦОЛНЫ НААДАМ ИРЭХ НАЙМДУГААР САРД БОЛНО
Image
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 425-ААР ӨССӨН БАЙНА
Image
ЯПОНЫ БАРУУН НУТАГТ АЮУЛЫН ХАМГИЙН ДЭЭД ТҮВШНИЙГ ЗАРЛАВ
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД БҮРТГҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС
Image
МАТЕМАТИКИЙН 60-Р ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН МОНГОЛЫН БАГ 116 ОРНООС 26-Р БАЙРТ ЖАГСЖЭЭ
Image
МОНГОЛЫН БАГ АЛТ, МӨНГӨ, 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ, ТУСГАЙ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Image
"ИХ ХУРД 8": УЯАЧИЙГ “LAND CRUISER”, УРАЛДААНЧ ХҮҮГ НЭГ ӨРӨӨ БАЙРААР ШАГНАЛАА
Image
АМИНИШИКИ ЗОДОГ ТАЙЛАХААР БОЛЖЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ДАВАА ГАРИГТ ЭХЭЛНЭ
Image
“ИХ ХУРД 8” АЗАРГАНЫ УРАЛДААНААР ЭХЭЛЛЭЭ
Image
АДУУГАА ХАЙЖ ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
Image
ТАКСИНД ЯВЖ БАЙСАН ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЬ ДЭЭРЭМДСЭН ХҮҮХДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
УЛААНБААТАРТ 24-26 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
АКАДЕМИЧ Р.БАРСБОЛДОД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 35 ХУВЬД БАГТААХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА
Image
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
​ЗАГАСТАЙН ДАВАА ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
Image
HUAWEI КОМПАНИ ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Image
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛООР ГУРВАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
Image
ДЭЛГЭРМӨРӨН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
Image
МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
Image
“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВРЫГ БАТАЛЛАА
Image
ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООВ
Image
ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ ЯЛ СОНСОВ
Image
Амласан 1.8 тэрбумаа хэзээ өгөх вэ С.Амарсайхан дарга аа
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Image
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ САРЫН ТӨЛБӨР 284 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
Image
Б.НЭРГҮЙ: ЦАГДАА ГЭХ НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ХАМГИЙН САЙНААР АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
Image
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Image
4 ХҮН ХҮНД ГЭМТЭЖ, 4 ХҮН НАС БАРСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
Image
ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ
Image
Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ
Image
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
Image
ОГТЛОЛЦОЛ
Image
ТӨВ АЙМАГТ 4.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Image
ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ХИЙЛЭЭ
Image
БЗД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЭ ХОЁР МОТОЦИКЛ ӨГӨВ
Image
ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ ДОЛООН ГАЗАР
Image
Э.МӨНХБАЯР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУРАМЧ ДУУДЛАГА ОЛШРООД БАЙНА
Image
А.ДАВААНЯМ: БИ 16-ХАН НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД ХОЁР ДАВСАН. СОНИН ДУРСАМЖ ШҮҮ
Image
Ц.ТҮВШИНЖАРГАЛ: ЗУРАХГҮЙ Л БОЛ ТАЛ БИЕГҮЙ ЮМ ШИГ ДУТУУДДАГ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ИНСТАГРАММ ЛАЙК НУУЦАЛНА
Image
УС ИХЭЭР ТОГТДОГ БАЙРШЛУУДЫН УСЫГ СОРУУЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Түймэр тавьсан этгээдээр хохирлыг төлүүлжээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
ЯЛАЛТЫН БАЯРТ ЗОРИУЛСАН ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Image
Сонгуулийн хуулийн маргааныг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Image
Малчны хотонд хагалгаа хийж, эх, үрийг аварчээ
Image
ДАШТ 2018: "Үхлийн хэсэг" гэхээр хэсэг алга, багууд тэнцүүхэн хуваагдлаа
Image
Анжелина Джоли араб эртэй амраглаж нөхрөө араар тавьсан нь илэрлээ
Image
Р.БАТСАЙХАНЫ НАЙРУУЛСАН “ДУНДЫН БҮСГҮЙ” ЖҮЖГИЙГ ҮЗСЭН ХҮМҮҮС ЯАГААД ТАГ ДУУГҮЙ ГАРНА ВЭ?
Image
СУМЫН ЦОЛТОЙ БОЛОН ЗАЛУУ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААН БОЛЛОО
Image
ХААН БАНКНЫ АТМ-ЫН АЛДААНААС БОЛЖ ДАХИН НЭГ ХҮН ЯЛТАН БОЛЛОО
Image
Монголд амьдарч буй Вьетнамчуудын үнэн төрх ба Монгол охидууд /Фото/
Image
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Image
Чойпил лам Чойбалсантай адилхан царайтай ногоон малгайтын сүнсийг зайлуулжээ
Image
Толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй вэ?
Image
Цаг агаарын мэдээ
Image
БАЯНХОШУУНЫ ЭЦСИЙН БУУДЛААС 10 ДУГААР ХОРОО ХҮРТЭЛХ АВТО ЗАМ 7 ДУГААР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРНО
Image
БНЭУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ЗОДОЖ ТАНХАЙРСАН ГЭВ /БИЧЛЭГ/
Image
”Боломж чиний гарт- Оюутан залуусын хамтын уулзалт 2017” боллоо
Image
ТАНИЛЦ: 3-7.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ЭМНЭЛГИЙН ДАРГА НАР
Image
ААНОАТ-ын II улирлын тайлан хүлээн авах хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
Image
Ээжийн минь найман худал үг
Image
Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг байнгын бэлэн байдалд байлгахыг үүрэгдэв
Image
ИХ АВАРГА КАКҮРЮҮ М.АНАНД 50 ХУВИЙН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
Элэг өвчилж, өөхөлсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Image
УВС АЙМАГТ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЭЭД БАЙНА
Image
ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА
Image
Монгол Улс дампуурч буйгаа дэлхий даяар “ТУНХАГЛАВ”
Image
Д.ЦОГТБААТАР САЙД БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Image
MONGOLIA OPENS CRIMINAL CASE ON CLEAN AIR FUNDS
Image
200 ГАРУЙ СУРАГЧ ӨСВӨРИЙН СУРГАГЧ БАГШИЙН БАТЛАМЖ ГАРДАВ
Image
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН 250 КМ ЗАМЫГ 2.5 ЖИЛД ТАВИНА
Image
68 НАСТАЙ ААВ, 64 НАСТАЙ ЭЭЖЭЭ ЗАРНА…
Image
Image

АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг гэв

АТГ-аас өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн ажил, мөн ХОМ-ийн талаар статистик мэдээлэл өгөв. Мөн тус газар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн сард нийт есөн удаа сургалт явуулсан тухай мэдээлэл өгч, дараа нь сэтгүүлчдийн асуултад Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог,  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 


-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байна вэ?

-Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тусгаарлагдсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна. Ингэснээр хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон. Дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан бичлэг сошиалаар тарсан. Энэ уулзалтаас үүдэж С.Баяр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн гэх хардлага үүсгээд байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Яллагдагчтай прокурорын хяналтын дор өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан. Энэ уулзалт  бол иргэн хүний өөрт оногдсон эрхийнх нь хүрээнд явагдсан ажил юм. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл биш.

-Ямар шалтгаанаар уулзсан юм бол?

-Яллагдагч өөрөө зарим асуудлыг анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавьж уулзсан. 

-МИАТ-ийн Захиргаа хууль эрх зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг шалгаж байгаа нь үнэн үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байна. Хэвлэлээр гараад байгаачлан 600 сая төгрөгийн авлига авсан, үйлдэл дээрээ баригдсан гэх зүйл байхгүй. Түүнийг авлига албан тушаалтын гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах шаардлага гарсан. Өчигдөр баривчилсан. 

-АТГ-ыг дарга Х.Энхжаргалыг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх дуудаж уулзан  “Ажлаа өг, ажил чинь  хангалтгүй байна гэж зэмлэсэн” гэсэн. Үүнээс  болоод Ерөнхий сайдын ойрын хүнийг шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл байна?

-АТГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа хэрэг дээр хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл  өгөхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хуулиар хориотой. Гэсэн ч эдгээр  шалгагдаж байгаа хэргүүд улс төрийн захиалгаар шалгаагүй. Үндэслэл бүхий мэдээ мэдээлэлд тулгуурлаж прокурорын байгууллагын хяналт доор шүүгчийн шийдвэрээр энэ бүх ажиллагааг хийдэг. Түүнээс биш прокурорын зөвшөөрөлгүйгээр нэг ч үйл ажиллагаа явагддаггүй. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр нэг ч үйл ажиллагаа явагддаггүй. Ямар нэгэн нам, улс төрийн захиалгаар мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулж байгаа хэрэг огт биш. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

-АТГ яагаад 60 тэрбумын хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн хэрэг дээр ажиллахгүй байна вэ. Хэрэг ямар түвшинд явна вэ?

-60 тэрбумын хэрэгтэй холбогдолтой асуудал дээр  АТГ-аас  хангалттай мэдээлэл өгсөн. Нийслэлийн прокурорын газраас хэргийн эцэслэсэн шийдвэр гарсан. Нэгэнт прокурор шийдвэрлэсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрх бидэнд байхгүй. Хуулийн дагуу доод шатны прокурорын гаргасан шийдвэрийг  дээд шатны прокурор хүчингүй болгоод дахин мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг даалгавар болгоод АТГ-руу ирүүлсэн тохиолдолд  мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёстой юм. Энэ хэргийг нээлттэй хэлэлцүүлгийн хэмжээнд ярина, ярихгүй  гэдэг асуудал яригдаж байна. Дахин хэлэхэд прокурор өөрийнхөө хэмжээнд нийтэд мэдээлж болно гэсэн зөвшөөрлөө өгвөл 60 тэрбумын хэргийг бүр нарийн мэдээлэл болох нотлох баримт ямар хэмжээнд цугларсан, прокурор тэр нотлох баримтыг хэрхэн хааж шийдвэрлэсэн талаарх бүх асуудлыг тайлбарлахад бэлэн байна. Эрдэнэтийн 49 хувийн мөнгө нь хэрхэн яаж бүрдсэн талаарх асуудлыг Цагдаагийн байгууллагатай хамтран шалгаад явж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжлээд явж байна.

-Шалгалтын ажиллагаа үргэлжлээд явж байна гэдэг. Томоохон хэргүүд яагаад гацаад байдаг  юм ?

-Томоохон хэрэг асуудлууд замхраад байна, шийдэгдэхгүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Бид хүлээн зөвшөөрнө. Хамгийн   гол нь хууль эрхзүйн орчин өөрчлөгдөөд мөрдөн шалгах ажиллагаа явдаг байсан аргачлал өнгөрсөн оны долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинэ хуулийн дагуу зохицуулалтад орсон. Авлига албан тушаалын гэмт хэрэг хурдан шийдэгдэх, мөрдөн шалгах үйл ажиллагаа хурдан явагдаад  дуусдаг зүйл биш. Тодорхой хугацаа өнгөрсөн байдаг. Тухайн хүн ул мөрөө баллах чиглэлээр албан тушаалдаа байх үедээ  гол нотлох баримтаа устгах тохиолдол гардаг. Үүнээс болоод гол нотлох баримтыг дахиж бүрдүүлэхээс эхлээд мөрдөн шалгах ажиллагаа удаан үргэлжилдэг.

-60 тэрбумын хэргийг прокурор руу шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг үүсгэх санал хүргүүлсэн юм уу? Ямар дүгнэлт хүргүүлсэн байдаг вэ?

-Дээрх хэрэг дээр ирсэн гомдол мэдээллийг хуучин хуулийн дагуу шалгаад тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай гарч байсан. Нийслэлийн прокурорын газар татгалзах саналыг хүлээж аваад  тогтоол гаргасан байсан. Дараа  нь  тэр тогтоолыг дээд шатны прокурор хүчингүй болгоод мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгаж Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүний дагуу гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгасан. Нийслэлийн прокурорын газар хэрэг асуудлыг хянаад эвлүүлэгтэй холбоотой асуудлыг огт болоогүй гэж үзээгүй. Хамгийн гол нь нотлох баримт нь эх хувиараа байх ёстой гэсэн шаардлагыг хангахгүй учраас хэрэг бүртгэлийг хаах саналыг прокурорт шилжүүлсэн. Прокуророос хаах тогтоол гаргасан. Тэр тогтоол нь одоо хүчин төгөлдөр байна.

-АТГ-ын шалгаж саатуулж байгаа хэргүүд улс төрийн нөхцөл  байдалтай уялдаад байдаг нь санамсаргүй тохиолдол уу?

-Үндсэндээ шалгагдаж байгаа хэргүүд улс төрийн  захиалгаар шалгадаггүй. Зарим нэг  хэрэг сонгуулийн үетэй давхцах үе бий. Энэ нь гэмт хэргийн өргөдөл гомдлыг шалгах хугацаатай нь  холбоотой учраас цаг хугацааны хувьд тэгж таардаг. Томоохон хэргүүд дээр нийгмээс их хүлээлттэй  байгаа гэдгийг  бид ч мэдэж байна. Ямар нэгэн улс төр өс хонзонгийн хэн нэгнийг эрүүгийн хэрэгт татаж шалгадаг зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. 

-Орон нутгийн иргэнээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийж байгаа юу?

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү:

-Аймгийн засаг дарга нөхөн сэргээлт нэрээр холбогдох зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагууд нөхөн сэргээлт биш олборлолт явуулаад байгаа тохиолдол аймаг бүрт байна. Иргэдээс гомдол мэдээлэл  болгон очоод шийдвэрлээд байх боломж бололцоо байхгүй. Бид нар өнөөдөр 28 мөрдөн байцаагчтай улсын хэмжээнд ажиллаж байна. Бид ажиллаж болох бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Цаашдаа мөрдөн байцаагчдын орон тоог нэмэх шаардлагатай.

-Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргатай холбоотой  асуудлаар иргэд танайд гомдол гаргасан гэсэн мэдээлэл байгаа.  Энэ гомдлыг шалгаж байгаа юу?

Тэрийг сайн мэдэхгүй байна.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6