Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав
Image
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэмжив
Image
Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ
Image
“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцлөөс бол угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо
Image
Иргэд дүүргийнхээ 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөв
Image
“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн шинэ байшин
Image
В.Путин Монголоор дамжуулж Хятад руу хийн хоолой барих боломжийг судлахыг даалгажээ
Image
Хадам аавынхаа тэтгэврийн зээлээр эхлүүлсэн жижиг дунд үйлдвэр
Image
Өвөрхангай аймагт охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ
Image
Ач буяныг нь хүртчихээд ардчиллыг үзэн ядаж болох уу?
Image
Б.Батзоригт 2 жилийн ял төлөвлөжээ
Image
"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан
Image
Хийн хоолой ярьж хий хоосон хөөрцөглөгсөд
Image
Залуу хосууд автомашин дотроо угаартаж нас баржээ
Image
Цагийн гарз
Image
Эрдэнэт үйлдвэрт эрээний хятадуудын наймааны лангуу болов...
Image
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцов
Image
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан жагсагч Б.Цэгмэдийг заналхийлжээ
Image
Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ
Image
ХУД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдлаа
Image
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ
Image
УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцлоо
Image
Ж.Батзандангаас Ч.Сайханбилэг нь илүү эх оронч
Image
Нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар, авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
Image
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Image
У.Хүрэлсүхийн гадаад айлчлалд УИХ-ын ихэнх гишүүд багтаж, Г.Занданшатар чуулганыг ирцгүй хуралдуулж булхайцав
Image
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан
Image
АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийв
Image
ТЦА: Зам тээврийн осол 36.3 хувиар буурчээ
Image
Ирцгүй хуралдаж, С.Эрдэнийн санаачилсан төслийг унагав
Image
АН сонгуулийн санхүүжилтээ зарлалаа, МАН яав!
Image
Гал түймэр гарч болзошгүй 102.241 зөрчил дутагдлыг илрүүллээ
Image
Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана
Image
Мөсөнд авиралтын тэмцээн Орхоны хүрхрээд зохион байгуулагдана
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар Сочиг зорилоо
Image
Монгол тээвэрчид гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой
Image
ОБЕГ архивын бүрдүүлэлтээрээ
Image
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно
Image
О.Батбилэг шилдгийн шилдэг уяачаар дахин шалгарлаа
Image
100 гаруй иргэний амь насыг авран хамгаалжээ
Image
“Өвлийн идэш” махны худалдаа "Сансар", “Саруул” худалдааны төв, “Скай” их дэлгүүрт гарч эхэллээ
Image
Сайн дурын ажилтнуудын олон улсын өдөр тохиож байна
Image
“Ухаалаг тээврийн системийн төлбөр тооцооны шийдэл” хэлэлцүүлэг болно
Image
Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна
Image
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
Image
Чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ
Image
ХАА-н салбарыг ирэх онд 7.9 тэрбумын хөрөнгө оруулалтаар дэмжинэ
Image
ӨНӨӨДӨР: “Монгол орны хөрс судлал-2019” хурал болно
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
ХУРДАН АЗАРГАНЫ ТҮРҮҮГ ДОРНОДЧУУД ХҮРТЛЭЭ
Image
Гөрөөсөн толгой одтой, харагчин туулай өдөр
Image
Бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг өглөө
Image
Нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар, авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
Image
Цаг агаарын урьдчилсан мэдээ
Image
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв
Image
Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулж, хэрэглээг танана
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ
Image
“Лалын ахан дүүс” хөдөлгөөний 75 гишүүнд ЦААЗЫН ЯЛ оноожээ
Image
АН-ын дарга Дорноговь аймагт ажиллав
Image
60 ГАРУЙ ОРНЫ УДИРДАГЧ БАЯРЫН ЦАХИЛГААН УТАС ИРҮҮЛЖЭЭ
Image
НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 50 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОВ
Image
НООЛУУРЫН ДУНДАЖ ҮНЭ 98860 ТӨГРӨГ БАЙНА
Image
О.Баасанхүү тайлбар хийнэ
Image
2-хон орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр 10 нас залуу харагдаж, арьсыг хурдан цайруулж, дахиж сэвхтэхгүй!
Image
Валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Image
"Т.Бархүү нь хүнээс гуйж амьдрахгүй шүү"
Image
Зургаан чадварыг хүүхдүүд эзэмшихийн тулд бие дааж, мөн эцэг эхтэйгээ хамт сурчээ
Image
Нүдний зовхи яагаад татдаг вэ?
Image
Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна
Image
WHATSAPP-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖЛАА ӨГНӨ
Image
Цэгэн массажийн тусламжтай даралтаа бууруулах арга
Image
СУДЛААЧ Ч.ЭРДЭНЭ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ БОЛЛОО
Image
Цаг агаарын мэдээ
Image
ӨРТӨГ НЬ ҮРЖИХ БОЛСОН ДАЛД УУРХАЙН ЭРГЭН ТОЙРОНД
Image
Гайхалтай уран сэтгэмж /Фото/
Image
Х.НЯМХИШИГ: Жинхэнэ яруу найраг мөн чанараараа тайзнаас хөндий байх зүйл
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
Image
Ханиадны эмгүй эмчилгээний жор
Image
Image

2017 оны төсөв буюу архиар шараа тайлах сонголт

МАН цөөнх байхдаа “Монгол Улсын өр зээлийн бодит байдал”-ыг судлах үүрэг бү­хий ажлын хэсэг байгуулж байлаа. Энэ бол 2016 оны эхэн үе.

Даргаар нь одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд ажиллаж, “Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил­хан” гэсэн ярилцлага өгч байлаа. Тэгвэл одоо 2016 он шувтрах шатандаа орж, МАН ч УИХ-д олонхи болжээ. Нөхцөл байдал өөрч­лөгдсөн болов уу. Энэ асуул­тад бодитой бөгөөд тодор­хой хариу өгөх өдрүүд ойрхон иржээ.

Ирэх долоо хоногт УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлнэ. М.Энхболд даргатай, 65-ын бүдүүн бүлэгтэй энэ парламент анхны намрын чуулганаараа хэлэлцэх асуу­дал нь ч тодорхой гарчээ. Аль ч парламентын намрын чуулганаар хэлэлцдэг гол хууль нь ирэх оны төсөв, мөнгөний бодлого байдаг. Энэ удаад ч ялгаагүй. Өмнөхөөсөө ялгаатай нь урд жилүүдэд төсвийн хэлэлцүүлэг олохоо хэрхэн үрэх тухай өрнөдөг байсан бол энэ удаад үрчих­сэнээ хэрхэн төлөх тухай яригдана. 2017 онд төлөх хуваарьтай Хөгжлийн банк­ны 580 сая ам.долларын үндсэн төлбөр, “Чингис” болон бусад бондын хүүгийн төлбөр гээд төлөх ёстой өрийн уртаас урт жагсаалт Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хүлээж байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн мэдэгдэж буйгаар 2017 онд Монгол Улсын төлөх өр, хүүгийн төлбөрийн хэмжээ 6.6 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Энэ бол 2016 онд олсноосоо, магадгүй 2017 онд олохоосоо ихийг ч өрөндөө төлөх ёстой гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний мөнгө төлөх боломж Засгийн газарт байна уу. Яг одоогийн нөхцөл бай­далд Монгол Улсын төсвийн орлого төлөвлөж байснаас дутахаас биш, давах нь ховор болоод байна. Эдийн засгийн уналт, валютын ханшийн өсөлт гээд тооцвол нөхцөл байдал улам ч хүндрэх дүр зураг хүлээж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх “Онцгой хөтөлбөр”, 2017 оны төсвийн төслөөс л ерөнхий чиг шугам харагдах учиртай.

Тэгвэл хуулиараа арав­дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барьж, улмаар нам­рын чуулганы эхэнд УИХ-аар хэлэлцүүлдэг ирэх оны төсвийн төслийг Засгийн газар ерөнхийдөө боож дуусч буй бололтой. 2017 оны төсөв тойрсон ерөнхий мэдээллүүд ил тод болж эхэлжээ. Засгийн газрын хуваарьт хуралдаанаас гадна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өрөөнд болж буй “уулзалт”-уудаас харахад Монгол Улс өрийг өрөөр дарах буюу архиар шараа тайлахтай адил замыг сонгох магадлал өндөр болжээ.

 Юу гэвэл, ирэх оны төсвийн орлогыг 5.9 их наяд төгрөгөөр тооцож УИХ-д оруулах гэж буйг Сангийн дэд сайд нь мэдэгджээ. Энэ бол 2016 оны төсвөөс даруй 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлогыг бууруулж тооцож оруулж ирэхээр дүн. Дээр нь татвар нэмэх, цалин хасах зэрэг төсвийн тодотголоор оруулж ирсэн саналууд нь МАН-ын бүлгээс улс төрийн дэмжлэг аваагүй учраас 2017 оны төсөвт ч орж ирэхгүй гэсэн мэдэгдлийг Засгийн газрын зүгээс хийгээд байгаа. Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат энэ тухай “Ирэх оны төсвийн төсөлд татвар нэмэх санал оруулж ирэхгүй” гэж мэдэгдээд байсан бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа ч “УИХ, намын бүлгээр дэмжигдээгүй татвар нэмэх төслийг 2017 оны төсөвт оруулж ирэхгүй” хэмээн бататгажээ.

Цалин хасахгүй, татвар нэмэхгүй, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсээ үнэд хүргэж чадахгүй бол Ж.Эрдэнэбатын Засгийн газар ирэх онд төлөх ёстой 6.6 их наяд төгрөгийн өрийг хаанаас санхүүжүүлэх вэ. Гүйцэтгэх засаглалын төсөөлж байгаачлан Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Гацууртын ордыг хөдөлгөж, төмөр замын төслөө зүтгүүлсэн ч ганцхан жилийн дотор дөрөв, таван жилийн тансаглалын төлбөрийг төлж чадах нь юу л бол. Тиймээс л “Өрийг өрөөр дарах буюу архиар шараа тайлах” хувилбар руу хүссэн ч, эс хүссэн ч явж буй бололтой. Энэ тухай Сангийн дэд сайд “Ойрын хугацаанд энэ их өрийг дарах арга бол өрийг өрөөр дарах” гэсэн бол сайд Б.Чойжилсүрэн нь “Төсвийн зардалд хамгийн их ачаалал болж байгаа зарцуулалт бол өр. Тиймээс Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай, хүү багатай зээлж хайж байгаа. Нуух юм байхгүй. Бүтвэл УИХ-д оруулж ирээд ил тодоор танилцуулна” гэж тодотгол батлах үед мэдэгдсэн билээ. Энэхүү зээлийг авах урьтал бэлтгэл ажлууд ч УИХ-ын ээлжит бус чуулганаар батлагдсан гэдгийг сануулъя. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг өсгөсөн нь Б.Чойжилсүрэн сайдын хэлсэн нэмж авах зээлтэй холбоотой бизээ.

ОУВС уу, Хятад уу

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч, гаргасан бондууд олон улсын хөрөнгийн зах зээл дээр “хог” болж байна. Хөрөнгө оруулагчид дайжиж, том төслүүд ч гацаад байна. Эдийн засгийн ийм хүнд нөхцөлд сүүлд авсан 11 хувийн хүүтэй ам.долларын зээлээс илүү нөхцөлтэй зээл олдох болов уу. Өмнөх зээлээ төлөхийн тулд нөхцөлөө улам муутгах хувилбарыг Засгийн газар оруулж ирвэл “татвар нэмэх, цалин хасах” санал шиг нь нийгмээс дэмжлэг авах боломж муу. Тэр тусмаа өөрсдийнхөө ярьж байсныг үгүйсгэсэн бодлогыг хоёр дахь удаагаа явуулна гэвэл улс төрийн хувьд орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-д хасах оноо л авчирна. Тиймээс БНХАУ-аас урт хугацаатай зээл авах, эсвэл ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт дахин хамрагдах гэсэн хоёр хувилбараар арга саам эрэлхийлж буй бололтой. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын ирэх сард БНХАУ-д хийх ажлын айлчлалын тов ч нэгийг өгүүлж байх талтай.
Нөгөөтэйгүүр, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ОУВС-гийнхний уулзалт сүүлийн үед тогтмолжиж буй нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах магадлалыг нэмэгдүүлж байгааг эдийн засагчид хэлэх боллоо. Өчигдөр л гэхэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн суурин төлөөлөгч Нил Сакерийг хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалт дээр гүйцэтгэх засаглалын тэргүүн “Засгийн газрын зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр ОУВС-тай цаашид хамтран ажиллахад бэлэн” гэсэн байр суурь илэрхийлжээ.

“Стэнд бай”-г хэрэгжүүлсэн улс орнууд зарим тохиолдолд хүндрэлээ давж гардаг ч олж авсан эдийн засгийн эрх чөлөөгөө алддаг сул талтай. Тиймээс ч олон давтамжтай энэхүү уулзалтуудаас илүүтэй БНХАУ-тай зээлийн “шинэ хөтөлбөр” ярилцах хувилбарт анхаарал тавьж байх магадлалтайг эх сурвалж өгүүлсэн. Гэхдээ аль ч тохиолдолд “өрийг өрөөр дарна гэдэг архиар шараа тайлахтай адилхан” юм.

 Төсөв эрүүлжих эхлэл тавигдах уу

Монгол Улс олсныхоо хэрээр биш, хүслийнхээ хэмжээгээр төсөв баталдаг болоод удаж байна. Үүнийг батлах дүн бол жил бүрийн төсвийн орлого, зарлага юм. УИХ 2010 онд төсвийн орлогыг 1.9 их наяд, зарлагыг 2.1 их наяд төгрөгөөр баталж байжээ. Энэ бол одоогоос зургаахан жилийн өмнөх дүн. Гэвч энэхүү тоо өссөөр 2016 онд төсвийн орлогыг 7 их наяд, зарлагыг 7.9 их наяд төгрөгт хүргэж УИХ баталж байв. Олохгүй мөнгийг олох мэтээр, байхгүй орлогыг үрэх мэтээр хандсан энэхүү хандлагаас болж жилдээ төсвөө 2-3 удаа тодотгодог болсон.

Харин 2017 онд энэ хандлага засагдах болов уу. Засгийн газар дээр урьдчилж ярьсан тооцоогоор бол ирэх оны төсвийн орлогыг дээр өгүүлсэнчлэн 5.9 их наяд төгрөгөөр тооцжээ. Үүнийгээ дагаад зарлагаа танах улс төрийн эр зориг байгаа эсэх нь хэдхэн хоногийн дараа олон нийтэд ил болно. Өөрөөр хэлбэл, 2017 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан даруйд орлогоо яагаад бууруулж тооцсон тухай болон бусад мэдээлэл нь тодорхой болно. Хамгийн гол нь төсвийн зардлыг хэдэн их наяд гэж тооцох нь анхаарал татаж байна. Учир нь, УИХ саяхан 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа Засгийн газарт тогтоолоор урсгал зардлаа бууруулах үүрэг өгсөн. Гэвч Засгийн газар төсвийн зарлагыг хүссэн хэмжээгээр бууруулж чадах болов уу.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР /АРДЫН ЭРХ сонин/

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6