Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна
Image
Дөрвөн хороог хуваалаа
Image
Д.Одбаярыг даргын ажлаас нь чөлөөллөө, одоо Цэцээс зайлуулъя
Image
В.Путины амбиц, Х.Баттулгын мөрөөдөл
Image
Тариаланч С.Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Image
Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлж, гишүүнээр нь үлдээлээ
Image
Н.Цэрэнбат:Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болгож өсгөлөө
Image
“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай
Image
Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө
Image
ХАЧИРХАЛТАЙ, НО-ТОЙ ТОМИЛГОО
Image
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Image
ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ
Image
Стандартад зааснаас 8.8-117 дахин их хүхрийн агууламжтай дизель түлш борлуулагдаж байна
Image
Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
Image
Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа
Image
Монголчууд дэлхийн шилдэг боллоо
Image
СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”
Image
"ШИНЭ ХОВД" Хөрөнгө оруулалт-Хөгжлийн II чуулган 11 сарын 23 нд Ховд аймагт болно
Image
Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов
Image
Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ
Image
УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр шуурхай хангаж эхэллээ
Image
ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
Image
Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Image
Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
Image
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
Image
Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
Image
“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ
Image
Үндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Image
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
Image
12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
Image
Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
Image
ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
Image
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
Image
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
Image
"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
Image
201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо
Image
Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
Image
ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
Ц.Даваасүрэн сайд, Д.Сугарын бүрэн эрх дуусмагц АТГ-т шалгуулна
Image
Цөмийн зэвсгээс татгалзахыг Казахстаны Ерөнхийлөгч уриалж байна
Image
Ким Жон Ун Хятадад дахин айлчилж байна
Image
Үеийн гурван найрагч уран бүтээлээрээ цэнгүүлнэ гэв үү
Image
Б.БАТЗОРИГ САЙДЫН ШИЙДВЭР ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ТЭМТРЭХ НЬ
Image
Д. Сумъяабазар Япон улсад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ
Image
Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн дур булаам залууг торууллаа
Image
ХИЛЛАРИ КЛИНТОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭРЭЭ ДАХИН ДЭВШҮҮЛЭХИЙГ ҮГҮЙСГЭСЭНГҮЙ
Image
ИТХ-ЫН ДАРГА СЭТГҮҮЛЧИДТЭЙ “ЗАНГИА”-ГҮЙ УУЛЗАВ
Image
Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ
Image
“Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад нэгдээрэй
Image
БАРИМТ: Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм тамгын газрынхаа байранд караоке өрөө тусгайлан тохижуулжээ
Image
Энэтхэг эмэгтэй дэлхийн хамгийн хөгшин ээж болжээ
Image
Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Монгол Улс анх удаа хүүхдийн эрхийн Улсын байцаагчтай боллоо
Image
МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАХ АЖИЛ 24.3 ХУВЬТАЙ
Image
Вашингтонд Монголоо муулах даалгаврыг хэн өгөв
Image
Ламын үгийг дагаад уурхайчин болох гэж байсан
Image
Дөрвөн телевизийн сонгуулийн сурталчилгаанд нэг тэрбум орчим төгрөгийг зарцуулжээ
Image
34 ИРГЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТЭРГЭНЦЭР ОЛГОВ
Image
БОАЖЯ-ны 30 жилийн ойн хүндэтгэлийн хурал болж байна
Image
“Хүүхдийн инээмсэглэл” төсөл нээлтээ хийлээ
Image
ХОТЫН ДАРГЫН АСУУДЛЫГ БААСАН ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
Зуслан, ногоон бүсээс 63,862 тонн хог хаягдал цэвэрлэв
Image
Зүүднээсээ сэрэх цагт
Image
Өдөр бүр цэнхэр усаа зохистой хэмнэх хэрэгтэй
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД САХИЛГА ХАРИУЦЛАГАА САЙЖРУУЛЖ АЖИЛЛАХЫГ ДААЛГАЛАА
Image
Банкны салбарт Олон Улсын стандарт нэвтрүүлнэ
Image
Давхардуулж шийтгэл ногдуулдагыг хязгаарлана
Image
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАНА
Image
Image

​Чак Фини: Их хөрөнгөтэй, мөнгөтэй байгаад ч нэг хөлдөө хоёр гутал өмсөж чадахгүй

Алдарт "Duty Free"-гийн үндэслэгч Чак Фини уг нь 10 тэрбум хол давсан хөрөнгө эзэмших эрхтэй нэгэн. Гэхдээ түүний хөрөнгө одоо 2 сая ам.доллар хэмээн тэмдэглэгддэг. Учир нь тэр өөрийн хөрөнгөний ихэнх хувийг сайн үйлсийн аянд зориулжээ. Ингээд баян тансаг амьдралаас татгалзаж, бусдад аз жаргал түгээх хүсэлтэй  Чак Финигийн амжилт, амьдралын түүхээс хуваалцъя.  

Чак Фини буюу Чарлес Френцис Фини нь АНУ-Ирланд гаралтай бизнесмэн бөгөөд 1931 онд АНУ-ын Нью Жерсид төржээ. Дайны хүнд хэцүү цагт өсөж торнисон Чак цэргийн сургуульд сурч, Солонгосын дайны үеэр АНУ-ын цэргүүдийг зоригжуулах үүрэгтэй радио нэвтрүүлгийн хөтлөгч байжээ. Дайн дууссаны дараа тэр газар дундын тэнгисийн боомтууд  дээр  жуулчдад зориулан ликёр худалдаалж эхэлснээр "Duty Free" -г үүсгэн байгуулсан гэдэг.

Тэрээр 1960 онд эхнэрийн хамт "Duty Free" олон улсын татваргүй барааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулжээ. Одоогоор "Duty Free" дэлгүүрүүд  дэлхийн бараг бүхий л онгоцны буудалд салбартай юм.

Чак энгийн амьдралд дурлагч бөгөөд дөрвөн хүүхдээ ч энэ хэлбэрээрээ өсгөжээ. Тэр бусад тэрбумтан нараас тэс өөр амьдралаар амьдардаг. Харшид олон хамгаалагчаар хүрээлүүлж биш, жижиг Сан Францискод байх түрээсийн байшинд сууж, Rolex  биш 15 долларын үнэтэй дуураймал Cassio зүүдэг, хэзээ ч дээд зэрэглэлийн класик ангиллаар нисэж үзээгүй. Төрөлх нутаг нь болох Ирландад түүнийг жирийн америк жуулчин л гэж хардаг гэнэ. Ресторанд биш, түргэн зуушны газар хооллохыг, үнэтэй дэлгүүрийн бус жирийн л хүмүүсийн хэрэглэдэг зүйлсийг хэрэглэхийг, таксигаар биш метрогоор явахыг эрхэмлэдэг. Эдгээрээс харвал түүнийг дээд зэргийн нарийн, цент бүхнээ тоолсон харамч гэлтэй. Гэхдээ тэр сүүлийн 35 жилийн дотор 8 тэрбум ам.долларыг хандивт өргөсөн гайхалтай өглөгч нэгэн  юм.

Чакд өөртөө илүү мөнгө, эд хогшил хураах нь утгагүй санагддаг бөгөөд  байшин, машин бол бүгд хэрэглээ, өөрт тухтай л байхад л хангалтай гэж үздэг.  

Тэр 1983 оноос  хандив өргөж, бусдад туслахыг хүсэж, “The Atlantic Philanthropies” сайн үйлсийн сангаа байгуулсан бөгөөд бизнесээсээ олсон бүхий л хөрөнгөө сандаа цуглуулж,  шаардлагатай хүмүүст зориулан хандив болгон өгдөг болжээ.  Гэсэн ч эхний 15 жид түүнийг бүх хөрөнгөө хүмүүст хандивладаг болохыг  гэр бүлийнхнээс нь өөр хэн ч мэдээгүй гэдэг. Тэр хэвлэл мэдээллээр гарч, шагнуулж магтуулахыг үзэн яддаг учир олон улсын хүндтэй шагнал өгөх болсон ч барагтай бол биечлэн очдоггүй аж.

Түүнийг дэлхий нийтээр тэрбумгүй тэрбумтан хэмээн нэрийддэг. Учир нь "Duty Free"–гээс түүнд нийт  8.5 орчим тэрбумын хөрөнгөтэй болсон ч бүгдийг нь сайн үйлсийн аянд зарцуулжээ. Тэдгээр их мөнгө боловсрол, эрүүл мэндийн, шинжлэх ухааны салбаруудад, Америк, Вьетнам, Австрали, Өмнөд Америк, Ирланд, Бермудын арлууд дахь өндөр настнуудыг асрах газруудад зориулагджээ.  2016 онд түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2020 он гэхэд бүгдийг нь сайн үйлсийн аянд зарцуулж дуусгах зорилго тавин дэлхийн өнцөг бүрээр аялсаар өнгөрсөн онд өөрийн дансандаа 2 сая ам.доллартай үлджээ. 

Түүнээс яагаад ийм амьдрал сонгох болсныг асуухад “Миний хандивласан мөнгөөр эмнэлэг ч юм уу, ямар нэг хэрэгтэй зүйл бий болж байгааг харах нь маш сайхан санагддаг. Ойлгомжтой шүү дээ, мөнгөө банкинд хийж хурааж  байснаас сайн сайхан юманд зарцуулсан нь дээр” гэж хариулж байв. Олон улс дамнасан том сүлжээ дэлгүүрийн эзэн 40 жилийн турш арав хүрэхгүй удаа хэвлэлийн өмнө гарч, ярилцлага өгсөн бөгөөд, хувийн амьдралаа энгийн байлгахыг юу юунаас илүү эрхэмлэдэг аж.

Чак бизнесээ хүүхдүүдээ өвлүүлэх хэдий ч ямар ч хөрөнгө шилжүүлэхгүй "Duty Free"-гээс олсон ихэнх орлого “The Atlantic Philanthropies” санд очсон хэвээр байхаар шийдсэн байна. Тэр өөрөө ч хувьдаа машингүй, хүүхдүүдээ хэзээ ч тансаглуулж, үнэтэй зүйл авч өгч байгаагүй.

Мөн хүүхдүүддээ өөрөө ажиллаж , мөнгөний үнэ цэнийг ойлгуулахын тулд коллежийн төлбөрөөс бусад ямар ч санхүүгийн тусламж өгөөгүй. Дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ алхах сургуульд байхаасаа өөрсдийн хэрэглээний мөнгөө олохоор цагийн ажил хийж эхэлсэн байна.

Дэлхийн хамгийн баян эрсийн жагсаалтын хоёрдугаарт бичигддэг “Microsoft”  компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн их хэмжээний хандивыг өгсөн Билл Гейтс анх хандив өгч, хүмүүст туслах хэрэгтэй гэсэн үзлээ Чакаас үлгэрлэн  авч “Giving Pledge Project” сангаа нээсэн гэдэг.

Билл Гейтс түүнийг сайн үйлсийн аяны “Жеймс Бонд” хэмээн нэрийдэж, энэ бүх хугацаанд хэнд ч гайхуулж, сайрхалгүйгээр хүнд туслаж ирсэн хандлагыг нь биширдэг хэмээн Forbes-д ярьжээ.

Түүний хэлсэн онцлох эшлэлүүдээс

-Өгөөмөр байдал бол хүнд байж болох хамгийн сайн чанар гэж би итгэдэг.

-Хэчнээн хөрөнгөтэй, мөнгөтэй байгаад ч нэг хөлдөө хоёр гутал өмсөж чадахгүй шүү дээ.

-15 долларын үнэтэй цаг минь маш зөв зааж байхад Rolex  зүүх шаардлага байхгүй.

-Амжилт гэдэг бол гэр бүл, боловсрол, ажлаа энэ тэнцүү зохицуулах энгийн чадвараас л эхэлнэ.

-Миний зүрх сэтгэл үргэлж номнуудтай минь хамт гэрт минь байдаг. Надад үүнээс өөр хөрөнгө хэрэггүй

-Зарим ресторанд 100 доллар төлөөд ч хангалттай сайхан мэдрэмж авахгүй. Надад  25 доллар төлөөд л жаргалтай болоод гарч нь амар санагддаг.

-Үсээ хусаад нүд нь гархилчихсан бяцхан охин өвчиндөө шаналаад уйлж байсан. Харин хагалгааны дараа инээмсэглэж байгааг нь харахад ертөнцөд үүнээс илүү гайхалтай зүйл байхгүй гэдгийг мэдсэн.  

Эх сурвалж: Forbes, Biography, BusinessInsider

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6