Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ТҮМЭНД БОДОЛ, ТӨРД БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
Image
Конор МакГрегор зодог тайлж буйгаа зарлалаа
Image
"Шаардлагагүй тохиолдолд гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу"
Image
Нью-Йоркт африк гаралтай америкчуудыг дэмжих жагсаалд эмч нар нэгдэв
Image
Сохор зоос ч заралгүйгээр 80000 км туулсан Австрали залуу
Image
Корона вирусын эсрэг тэмцэлийн чимээгүй баатрууд хэн бэ?
Image
Street style чиг хандлага: Сорочка загварын даашинз
Image
МИАТ-ийн онгоц анх удаа Австрали улсад газардлаа
Image
Энэтхэгт бүртгэгдсэн халдвар Италийнхыг давж, Франц хатуу хязгаарлалтаас хурдан гарч байна
Image
Шар ороомог буу
Image
Нийт 193 халдвар авснаас 75 хүн эрүүлжиж эмнэлгээс гарлаа
Image
Шууд: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Image
Вашингтон хотын захирагч ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг буруутгав
Image
Гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг анхааруулав
Image
Тусгаарлалтын дэглэм зөрчсөн хүмүүст ямар хариуцлага тооцов?
Image
Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд
Image
Нийтийн албан тушаалтан дараах ажлуудыг давхар хийж болно
Image
ОХУ коронавирусийн эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортолно
Image
Герман улсаас АНУ-ын 9,500 цэргийг гаргах тушаалыг ерөнхийлөгч Дональд Трамп өгчээ
Image
Нидерланд улс коронавирусийн халдвараас сэргийлж, 10,000 булга цаазлах шийдвэр
Image
Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхааруулав
Image
Улсын хэмжээнд 21.1 сая төл бойжиж байна
Image
Зурган дээр дур булаам гарах аргууд
Image
Б.Отгонсүх: Газраа зөвшөөрлийн дагуу ашиглаагүй ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо 7 сая дөхлөө
Image
Өнөөдөр 17-19 хэм дулаан байна
Image
МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Image
Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ
Image
Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв
Image
Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ
Image
Осолд холбогдсон жолооч өмнө нь 15 удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байжээ
Image
Билли Айлиш болон Такаши Мураками нар хамтарсан цуглуулга гаргана
Image
Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?
Image
Eminem утасны дугаараа Twitter хуудсаараа зарлалаа
Image
Apple компани зургаан давхар зочид буудал барина
Image
Баялгийн сан, тэтгэврийн реформ хоёрыг уядлдуулна
Image
Н.Учрал: Намайг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй солилцсон залуучууддаа баярлалаа
Image
ШУУД: Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уулзалт эхэллээ
Image
Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс
Image
Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор
Image
Хүсэл, мөрөөдлөө бодит болгох төсөөллийн хүчний тухай. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд үүнийг хэрхэн ашиглах вэ?
Image
Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
Image
24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэv
Image
Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч
Image
Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Image
Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө
Image
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэнэтийн үер ус, мөндрөөс сэрэмжтэй байхыг анхаарууллаа
Image
У.ГАНБАЯР: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС Ч НАД РУУ ХОЛБОГДООГҮЙ. УГ НЬ МЭДҮҮЛЭГ АВАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ
Image
Ксении Собчак ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө
Image
Токио гранд слам: Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар аваргын төлөө барилдана
Image
Хүүхдийн болон “Цалинтай ээж” хөтөлбөрийн хоёрдугаар сарын мөнгийг олгож эхэлжээ
Image
"ДОРНОД ХУДАЛДАА" КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ХАМГИЙН ӨНДӨР ХУВИАР ӨСӨВ
Image
Хар тамхи
Image
Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
Image
“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН ШИНЭ ДУГААР ХЭВЛЭГДЛЭН ГАРЛАА
Image
АН дарга З.Энхболд таван толгойн асуудлаар мэдэгдэл хийж байна
Image
АВСТРАЛИ: МАЛАЙЗ Ш.АЛТАНТУЯАГИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДИЙГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ ХҮСЭЛТ ГАРГААГҮЙ
Image
Д.ТРАМП: Х.КЛИНТОНЫ ГАДААД БОДЛОГО ДЭЛХИЙН III ДАЙНД ХҮРГЭНЭ
Image
СЭТГЭГДЭЛ: Бие засах газаргүй “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ”
Image
Жолооч нар дараах 27 байршлаас бусад зогсоолд төлбөр төлөхгүй
Image
МАХ ИМПЭКС ХК-ИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Р.ОТГОН: МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ ГЭСЭН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТ ГАРСАН
Image
Фейсбүүк ямар хаягийг автоматаар хаадаг вэ?  
Image
“АРД МЕНЕЖМЕНТ” ХХК СИНГАПУРЫН КОМПАНИТАЙ ХАМТРАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
Та идэхийн төлөө амьдардаг уу
Image
ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДЫН САНАЛЫГ БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БҮРЭН ДЭМЖЛЭЭ
Image
Баян эрийг өөртөө хэрхэн дурлуулах тухай хичээл зааж байна
Image
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТҮРҮҮ БӨХ Э.ОЮУНБОЛД ШҮҮХЭД ХАНДЛАА
Image
АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дуусна
Image
BEST OF MONGOLIA-2018 оны шилдгүүд тодорлоо
Image
"Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй"
Image
Ганц бие залуусын эмо сэтгэгдэл
Image
ГАНДАНТЭГЧЭНЛЭН ХИЙДЭЭС БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ РУУ ТУСЛАМЖ ИЛГЭЭВ
Image
Судалгаа: Иргэдийн 76 хувь тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийхийг эсэргүүцжээ
Image
Эдгээр хэсгүүдийн харласан арьсыг цайруулах шилдэг аргууд
Image
Засч байсан автобусандаа дарагджээ
Image
ТӨСЛИЙН СУРГАЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ
Image
Image

ТУУЛ ГОЛД 100 МИНЖ НУТАГШУУЛАХАД УНДНЫ УСНЫ ХОМСДОЛООС АЙЛТГҮЙ

Монгол Улс нэг хүнд ноогдох усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал, ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад дундаж байрыг эзэлдэг ч нийслэл Улаанбаатар хотын хувьд ундны усны хомсдол холгүйхэн ирснийг мэргэжилтнүүд сануулдаг. Учир нь нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр Туул голын сав орчмын ус бүрдэх талбайн ойг олон жилийн өмнө их хэмжээгээр хяналтгүй огтолж, голын хөндийд хүн, малын нөлөө ихэссэнээс эргийн дагуух бургасан шугуй хомсдон, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, урсгалын горим өөрчлөгдсөөр байна.

Тиймээс бид экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөл байдлыг байгалын аясаар нь сэргээх цогцолбор арга хэмжээ болох Баянзүрх дүүргийн Гацуурт тосгон дахь Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж ОНӨААТҮГ-ыг зорин очиж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Минж нь мэрэгчдийн багийн амьтдын дотроос хамгийн том биетэйд тооцогддог бөгөөд Монгол Улсын Улаан номонд хязгаарлагдмал тархацтай нэн ховор амьтан хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Улсын хэмжээнд нэг л газар буюу Ховд аймгийн Булган сумын Булган голд 300 орчим байгалын монгол минж нутагшдаг аж.



“Байгалын инженер” хэмээн нэрлэгддэг минж нь амьдарч буй орчныхоо байгалын тэнцвэрт байдлыг дээд зэргээр хангадаг аж. Тодруулбал голын эрэгт суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулдаг бөгөөд тухайн орчны чийгшил болон усны түвшинг нэмэгдүүлдэг. Түүнчлэн гол, түүний эрэг орчмын хуурай газрыг холбосон завсрын шинжтэй амьдрах орчиныг шинээр бий болгож, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол үзүүлдэг аж. Минж өөрийн амьдрах орчинг тордон сайжруулах замаар бусад амьд биесийн амьдрах орчинг бүтээн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд минж нутагшуулах нь урт хугацаа, тасралтгүй ажиллагаа шаардах боловч бага зардлаар аажимдаа сайн үр дүнд хүрэх боломж гэж судлаачид үздэг байна.

“Туул гол зарим газраараа тасарсан байдаг нь тэр хэсэг газарт гүний усны хомсдол үүссэний шинж. Газар гүний усгүй болохоор хөрсний ус доош шингэж буй хэрэг л дээ. Минж гэдэг амьтан гүний усны нөөц бий болгодог. Бид энэ жил 10 минж, төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 40 гаруй минж Хан Хэнтийн дархан цаазат газар нутагшуулаад байна. Энэ туршлагаас харахад Монгол оронд минж нутагших бүрэн боломжтой нь ажиглагдсан. 80-100 минж байгальд нутагшуулахад үр өгөөжөө өгнө гэж үздэг” хэмээн Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн захирал М.Энхбат ярив.



Төслийн хүрээнд 2012 онд  ХБНГУ-ын Баваар мужаас 14, ОХУ-ын Киров мужаас 15 бүл минж авчран Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж ОНӨААТҮГ-т байршуулжээ. Тэр жилдээ Тэрэлжийн голын зүүн хэсэгт цутгадаг Зааны голд  8 хос буюу 16 толгой минж нутагшуулсан бөгөөд түүнээс хойш Хан Хэнтийн дархан цаазат газрын захиргаа, байгаль хамгаалагчидтай хамтран ажиглалт судалгааг тогтмол хийж байгаа аж. Минж өдөр нь унтаж, шөнө идэвхтэй амьдардаг учир байгаль дээр тавьсан минжийг мэрдэсний ул мөрөөр мөшгөн судалдаг бол мэрдэсний насыг тогтоож шилжилт хөдөлгөөнийг нь тооцоолдог юм байна.

Минж нь бүлийн зохион байгуулалттай амьдардаг бөгөөд бүлд эцэг эх, нэг болон хоёр настай дүдрүүд багтана. Хоёр ба түүнээс дээш настай минж бие даан шинэ бүл үүсгэн амьдардаг. Нас гүйцсэн минжний биеийн жин 16-22 кг, биеийн урт 74-86 см, сүүлний урт 25-30 см байдаг аж. Минж хуурай газар явахдаа маш болхи хөдөлгөөнтэй боловч усан доор болон усны гадаргуу дээр хөвж, сэлэх чадвартай учраас заавал усны ойролцоо амьдардаг бөгөөд голын эргээс хамгийн холдоо 5-6 м холддог. Урд хоёр мөч нь хойд хоёр мөчнөөсөө богино байж гарны үүрэг гүйцэтгэдэг бол, хойд хоёр мөч нь усанд сэлэх сэлүүр болдог байна.

Минж үржүүлгийн газар минжийг бүл бүлээр нь тусгай тасалгаа бүхий үүрэнд байршуулж, ихэнхдээ угааж цэвэрлэсэн лууван, алим, будаа зэргээр хооллодог юм билээ. Учир нь минж гэдэг амьтан чихэрлэг, амттай зүйлд тун дуртай аж. Тиймдээ ч зөөлөн сэтгэлтэй амьтан гэж Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн захирал М.Энхбат онцолсон юм. Тэрбээр “Бид минжээ хооллох цөөн тооны лууванг туршилтаар тарьж ургуулж байна. Нэг минж өдөрт 2 кг лууван иддэг. Сүүлийн үед лууван үнэд орж, минжүүдээ худалдааны луувангаар тэжээхэд хэцүү болж байна. Луувангаас гадна хашаандаа улиас зэрэг мод тарьж идэш болгон ашиглах бодол бий” хэмээсэн юм. Байгаль дээрх минж бургас, улиас улиангар зэрэг модлог ургамлууд, саахуу цэцэг, цагаан бөлбөө, жагмаа, зэгэс зэрэг усны ургамлуудаар хооллодог аж.



Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж ОНӨААТҮГ минж үржүүлгийн сургалт зохион байгуулах эрдэм шинжилгээ, экологийн, танин мэдэхүйн танхим, минжний байр, захиргаа, ажилчдын байр бүхий 7 га газарт үйл ажиллагаа явуулдаг. Биднийг очиход Хөдөлмөр зуслангийн 10 гаруй хүүхэд нэг сарын хугацаатай тус төв дээр байрлан тэдний үйл ажиллагаанд туслаж байсан юм.  Хүүхдүүд минж гэдэг амьтны талаар олж авсан мэдлэгээ, мөн чөлөөт цагаараа Туул гол орчимыг хог хаягдалыг цэвэрлэж буй талаараа бидэнд сонирхуулсан юм.

“Би минж гэдэг амьтныг энд ирээд л харсан. Миний ажигласнаар их ажилсаг, өхөөрдөм амьтан байна лээ. Энд ирээд цэвэр ус бидэнд ямар их хэрэгтэйг ойлгож, усаа гамнах сэтгэл төрсөн. Бид чөлөөт цагаараа Туул гол орчмын хог хаягдлыг түүж, цэвэрлэж байгаа. Нийт 20 гаруй шуудай хог түүсэн. Байгаль орчинд хог битгий хаяарай гэж хүмүүст уриалмаар байна” хэмээн Хөдөлмөр зуслангийн амрагч М.Гэрэлт сэтгэгдлээ хуваалцлаа.

“Миний ажил өглөөний 6 цагт эхэлдэг. Төвийнхөө цахилгаанчнаас эхлээд минж маллагч гээд бүх шаардлагатай ажлыг хийдэг. Энд ажлаад 4 жил болж байна. Минж маллах тийм ч хэцүү биш. Өглөө хамгийн түрүүнд минж рүүгээ орж, минжээ хооллоно, байрыг нь цэвэрлэнэ, усыг нь солино. Түүний дараа өөр бусад ажлаа амжуулдаг” хэмээн Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн ажилтан онцлов.




Минж нутагшуулах, үржүүлэх төслийн захирал М.Энхбат цаашдаа ногоон байгууламжаа нэмэгдүүлэн, минжнийхээ тоо толгойг өсгөж, Минж нутагшуулах, үржүүлэх ОНӨААТҮГ-ыг аялал жуулчлалын бүс болгон өргөжүүлэх нууцхан хүсэлтэйгээ хэлж байв. 

Л.Нандинцэцэг
Гэрэл зургийг Н.Батбаяр

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6