Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
Image
ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төсөл иржээ
Image
Нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим хуудсанд байршуулав
Image
Х.БАТ-ЯЛАЛТ: Өөрсдийн ЯЛАХ хүсэл шуналаа хойш нь тавья
Image
Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн
Image
Зөвлөгөө, мэдээллийн төвөөр 606 иргэн үйлчлүүлжээ
Image
ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ
Image
Гудамж талбайн 4 дэх удаагийн халдваргүйтгэл дуусч байна
Image
Дашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ
Image
Улсын хэмжээнд 15 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
Image
Төрийн үйлчилгээг цахимжуулж, операторын системд шилжүүлнэ
Image
Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгууллаа
Image
Бразилд нэг өдрийн дотор 732 хүн нас баржээ
Image
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо
Image
Аврагчид өөрсдөө гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийжээ
Image
У.Хүрэлсүх: Ирэх 4 жил сэргэлтийн он жилүүд байх болно
Image
Бразилд нэг өдрийн дотор 732 хүн нас баржээ
Image
Б.Найдалаа: Бидэнд алдах эрх байхгүй, ирээдүйг түүчээлэх ёстой
Image
Хөвсгөл нуурын эрэгт "Найрамдал-2" зуслан байгуулна
Image
АНУ-ын 40 орчим хотод хөл хорио тогтоолоо
Image
Н.Энхбаяр: Бид Монголын гурван баялгийг хөгжүүлэх багаа бүрдүүлсэн
Image
Номын баяр уламжлалт болон цахим хосолсон хэлбэрээр болно
Image
Зусланд гарахдаа халдварт өвчнөөс сэргийлэхийг зөвлөв
Image
Трамп АНУ-д болж буй үймээн самууныг дотоодын терроризм гэв
Image
Эх үрсийн баяраар 20 хүүхэд төржээ
Image
Японд халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгджээ
Image
ДЭМБ: Халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь бүрэн тэнхэрч байна
Image
ОХУ-ын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгыг ирэх сарын 1-нд явуулна
Image
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож эхэллээ
Image
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амь насаа алджээ
Image
Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана
Image
Зургаадугаар сарын 1-нд 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
Image
АНУ-ыг ДЭМБ-аас гаргах шийдвэрээ дахин тунгаан бодохыг уриалжээ
Image
Нийслэл хотын тохижолт, цэцэрлэгжүүлэлтийн ажил үргэлжилж байна
Image
Эбола вирусийн шинэ дэгдэлтийн улмаас дөрвөн хүн нас барлаа
Image
Victoria’s Secret АНУ болон Канад дахь нийт 250 дэлгүүрээ хаана
Image
Өнгөрсөн 7 хоногт 12.6 сая ширхэг хувьцаа арилжив
Image
Багийн “Явуулын төв”-ийн иж бүрдлийг 6 суманд гардуулав
Image
Н.Энхбаяр: Бид Монголын гурван баялгийг хөгжүүлэх багаа бүрдүүлсэн
Image
Б.БАТБОЛД: Муугийн үндэс болсон төрийн тогтолцоог өөрчилж байж хөгжил дэвшлийн талаар ярих боломжтой
Image
Сэлэнгэ аймагт амьдарч байгаа 38712 хүүхдийн 1.5 хувь нь ихэр
Image
Амаржих газруудад автомашин олгоно
Image
Малчид бүтээн байгуулалттай танилцлаа
Image
Аймгийн хэмжээнд 715 сурагч ЭЕШ өгнө
Image
Хүүхэд, багачуудын сурч боловсрох орчныг сайжруулав
Image
АНУ-ын 40 орчим хотод хөл хорио тогтоолоо
Image
Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлнэ
Image
Цэргийн танхим нээлтээ хийлээ
Image
Зэсийн үнэ 5400, төмрийн хүдэр 91 ам.доллар болж өсөв
Image
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлээд буй орон сууцны 529 айл, өрх байраа үнэгүй хувьчилж авна
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
МУГТ Б.Гангаамаагийн нислэг хойшилжээ
Image
Ясны сийрэгжилтийг хамгийн амархан таних арга
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Амур мужийн павильонд зочиллоо
Image
С.Жавхлангийн сурагчдад бэлэглэсэн дүрэмт хувцсыг 100 хувь хонины ноосоор хийжээ
Image
МЗХ энэ сард “Хүсэл” нэмнэ
Image
Цаг агаарын мэдээ
Image
БОХИР УСЫГ 98 ХУВЬ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ НИЙСЛЭЛИЙН БАРУУН ӨМНӨД ХЭСЭГТ АШИГЛАЛТАНД ОРЛОО
Image
Биеэ үнэлэгчдийн төлбөрийг улс төлнө
Image
Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна туулай цаг нь…
Image
Сургуулиуд хичээллэхгүй байгаа ч засвар үйлчилгээгээ хийжээ
Image
ЛОНДОН ХОТОД ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧЭЭ
Image
Б.Дайчинхүү: Гэрээний дагуу барилга барих, хууль бусаар газар зарах хоёр тэнгэр газрын ялгаатай
Image
Тахиа жилд тохиох төрсөн ЖИЛ, ордуудын зурхай
Image
UNIMAT төхөөрөмжийг дөрвөн сургуульд нийлүүлнэ
Image
Тохилог шинэ байр таныг хүлээж байна
Image
Автомашины дугаарыг өөрчлөх нь хэний бизнес вэ?
Image
Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй 9 үг
Image
Д.Оюунхорол: Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг зөв оношилж, эерэг боломжийг урьдаас харж бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй
Image
ОЛОН УЛСЫН "ЦЭРГИЙН НААДАМ 2018"-Д МАНАЙ ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
Image
"ХАНДИВЫГ ХЯЗГААРЛАХГҮЙ БОЛ ХАРААТ НАМ ИХЭСНЭ"
Image
НАЙМАН НЭРИЙН ДЭЛГҮҮР ШАТАЖ ХОЁР ХҮН УГААРТЖЭЭ
Image
Ардчилсан намын бүлгээс гарах гишүүн байхгүй гэв
Image
ГАРДИАН: Чингис хаантай холбоотой үнэт дурсгалууд сүйдэж, түүх бүдгэрч байна
Image
Шатахууны үнэ нэмэгдэж АИ92 1630 төгрөг болжээ
Image
ХӨХНИЙ ДАРУУЛГА АВАХДАА ҮРГЭЛЖ ШАЛГАЖ БАЙГААРАЙ АЙХТАР ЮМ БАЙНА
Image
ЭНЭТХЭГТ ЦАГТ 3, АМЕРИКТ 9 ЭМЭГТЭЙ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА
Image
Зөгийн балаар хэрхэн маск тавих вэ?
Image
Александр Шепсийн сонирхолтой зөвлөгөөнүүд
Image
НӨАТ-ын буцаалтаа авахын тулд олон бүртгэлтэй хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай
Image
Мисс Б.Бадамцэцэг эмнэлэгийнхээ эмч, сувилагч гээд бүгдийг хийдэг
Image
Image

Улс төрчдийн атгаг санаа цэцэглээд эхэллээ дээ.

Багш нарыг улс төрдөө ашиглахаа нэн даруй зогсоо

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос наймдугаар сарын 6-нд багш нарынхаа төлөөллийг УИХ-д оруулж цалин нэмэгдүүлэх хууль батлах тухай мэдэгдэл  хийсэн билээ. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байсан цаасан дээрх Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо  хэдхэн сарын нүүрийг үзэж буйг хэн хүнгүй мэднэ. Эхэндээ Монголын Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоотойгоо хамтран нэгдэж байсан “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” холбоондоо захирагдахаа больсон. Зарим нь ҮЭ-ийн гишүүнчлэлгүй байж цалин нэмэгдүүлэх түр хороог байгуулалцсан байдаг. Өөр зорилготой нэгдсэн нь төд удалгүй мэдэгдэж дотроо хэд хэдэн удаа хагаралдан  түр хороогоо “Монголын багш нарын нэгдэл” ТББ болгон өөрчилсөн байдаг. Тэд анхандаа Боловсролын ҮЭ-ийн холбооныхоо хүчийг ашиглах далд төлөвлөгөөтэй байсан нь  өнгөрсөн жилийн наймдугаар сарын 30-ны жагсаал, Багш нарын онц их хурлыг хамтран зохион байгуулж, байсан түүхээс нь харж болохоор юм. Цалин нэмүүлэх  түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа Наашаа харахаараа та нар гоё шүү гэж хэлчхээд цаашаа харахаараа үгүй тийм юм гэж байдаггүй гэж өшиглөж байсныг нэг өдрийн наана цаана хоёр өөр утгатай хэвлэлийн бага хурал хийж байснаас бэлхнээ харж болно. Ийнхүү хоёр нүүрлэж явсан мань хүнийг намыг гар хөл болсныг мэдэх хүн цөөнгүй бий. За тэгээд ахин дахин санал нэгдэхгүй хүмүүсээ няслаж явсаар  Монголын багш  нарын ҮЭ-ийн холбоог Ц.Мөнхтуяа болон Ц.Лувсандорж хоёр л байгуулсан юм гэдэг. Хойшоо харахаар л өшиглөдөг багшийн холбооны хадагтай ирэх сонгуульд хоншоороо сойх болсон тухайгаа энэ удаагийн хэвлэлийн бага хурлын үеэр эвлэгхэн тайлбарлаад сууж байна. Багш багшдаа тусалъя фэйсбүүк группээсээ хөөгдөж байсан удаатай хадагтай Ц.Мөнхтуяа ирэх 2020 оны сонгуулийн ажилдаа ханцуй шамдан орохоор зэхээд эхэлжээ. Тэд уг хэвлэлийн бага хурлын үеэр Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана. Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө багш нар тэмцэнэ гэж тайлбарлав. Зөвхөн багш нарын авдаг цалин тийм бага байгаа гэвэл үүн шиг худал зүйл үгүй. Соёл урлагийн салбарынхан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг тухай удаа дараагийн ҮЭ-ийнхээ жагсаал цуглааны үеэр хэлж байсан. Анхнаасаа л тавилттай эхэлсэн тус жүжгийн гол найруулагч нь  уяатай нохойгоо хэсэг зуур тавьж тандуулчхаад л ард нь тухлан сууж тоглолтоо үзэн, үргэлжлүүлэн зохиолоо хөврүүлэн суугаа биз. Намынхны гар хөл болчихсон хэмээн дуудуулах болсон Ц.Мөнхтуягаар ахлуулсан Ц.Лувсандорж, Д.Мөнхбаатар бүр “Улсаа аваръя” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Б.Жагар нар улс төрд орж мөнгө идэхээр шийдээ юу гэлтэй тийм хэвлэлийн бага хурал хийлээ. Тиймгүй бол юунд ингэтлээ улайрах билээ. Багш нарынхаа цалин цагааг нэмүүлэх нэрийдлээр өөрт  оногдох ашгаа тооцож улс төрчдийн найдвартай гар хөл болж яваа юм биш биз гэж хардах багш нар ч байна. Нэгэнтээ  Цалин нэмүүлэх түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ: “Ц.Мөнхтуяа бидэнтэй ингье тэгье гэж тохирчхоод  маргааш нь хэн нэгэн хүнээс зааварчилгаа аваад ирчихнэ. Тэгээд л үгүй бид ингэхгүй, бид тэгнэ гэж ганц өөрийнхөө бодлыг тулгадаг. Ард нь зааж зааварладаг хүн гарцаагүй байгаа” гэж ярьж байсан. Харин цалинг минь нэмэгдүүлж байвал ямар холбоо байх нь хэнд ч хамаагүй хэмээн бодож суугаа мянга мянган багш нарын гэнэн цагаан бодлыг улс төрийн бохир заваандаа дээрх хүмүүс хутгахгүй байвал зүгээрсэн. Үнэхээр л багш нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх ганцхан зорилготой байсан юм бол өдий төдий байр сууриа бэхжүүлсэн Монголын Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн бэлэн холбооноос татгалзах хэрэг юусан билээ. Хамтдаа хүчээ зузаатгаж аваад хөдлөх нь яасын бол?. Хагаралдуулан байж хүчин мөхөс холбоо байгуулсны учир юу вэ гэдэг тааврын эхний хөзөр ийнхүү дэлгэгдлээ. Ямар нэгэн аргаар олонд танигдаж 2020 оны сонгуульд нэр дэвшиж засгийн эрхийг барих төлөвлөгөөтэй намын нэгэн нүүр царай болох аж. Хойшид энэхүү тавилттай жүжгийн зохиолч авторууд нэг нэгээрээ тодрох нь гарцаагүй дээ. Багш нарын цалингаа нэмэгдүүлэх  их хүслийн үрээр улс төрчдийн атгаг санаа цэцэглээд эхэллээ дээ. Иймийн учир багш нарыг улс төрд ашиглахаа нэн даруй зогсоо л гэж хэлмээр байна.

                                                                                                                 Ц.ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6