Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАНА
Image
Жүжигчин А.Ганчимэг: Хүүхдээ унтуулах гэж байгаад..
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН "БИДОН" Д.ГАНБАТ СЭТГҮҮЛЧДЭД "БИДОН" ГАРДУУЛЖЭЭ
Image
ХАЙГУУЛААС ОЛБОРЛОЛТОД ШИЛЖИХ ШАТНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАЙНА
Image
Б.Өлзийбаяр: Найман жилийн нүүр үзсэн 1072 ШИРХЭГ хувьцаагаа эхлээд ШИЙДЧИХ. Дараа нь ЭРДЭНЭТЭЭ ярья
Image
Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмээр өрсөлдөв
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХАМРАГДАЛТЫГ 99 ХУВЬД ХҮРГЭНЭ
Image
О.Батхүү: Заамарын тусгай зөвшөөрөл хуулийн дагуу л гарсан
Image
30-ААС ДЭЭШ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ИХЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР
Image
Яаж салах вэ би айж байна?
Image
“ХОВД-ШОНХОРУУД” БАГ СУПЕР ДЭЭД ЛИГИЙН АВАРГА БОЛОВ
Image
АРДЫН ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН МЭНДЭЛСНИЙ 140 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ
Image
АНУ “HUAWEI”-Н БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХЫГ БНСУ-Д УРИАЛЖЭЭ
Image
Жүжигчин Сөрөлт гэнэтийн мэдэгдэл хийлээ
Image
391,191 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Нүүрсчдийн ухсан нүхэнд гудамжаараа унах аюул нүүрлэжээ
Image
ХҮҮХДИЙН БАЯРААР “НАЙЗЫН ЯРИА” ӨДӨРЛӨГИЙГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хүн амын тоо 3.1 саяд хүрлээ
Image
Бобслейн ДАШТ-ийг Сочид зохион байгуулах боломжгүй болжээ
Image
Тарган гэж хэлүүлсэндээ уурссан Исландын мисс гоо бүсгүйн тэмцээнийг орхижээ
Image
"АЧТАН" ЭМНЭЛЭГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛНЭ
Image
“Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Image
Сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин олголоо
Image
БУЛГАН АЙМАГ ЭНЭ НАМАР 89,0 МЯНГА ГАРУЙ ТОНН ХАДЛАН БЭЛТГЭНЭ
Image
Алдартнуудын хийсэн хамгийн жигшмээр үйлдлүүд
Image
Хөтлөгч Одко "нандин зургаа дэлгэлээ"
Image
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНААС ҮНЭТ ЭДЛЭЛ ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
Image
Тэмка гулгаа массаж яасан гэнээ
Image
Гоо үзэсгэлэнгийн шалгуур 100 жилд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бэ?
Image
Иргэдийг шулж буй ХААН БАНК
Image
Image

Т.НЯМ-ОЧИР: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА Ч ХҮН АМЫНХАА ӨСӨЛТИЙГ ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА

2018-2019 оны хичээлийн жил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан салбар яамнаас бэлтгэл ажлуудыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой уулзаж ярилцав.

-Энэ онд боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажил хэр өрнөв. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-2018 он бол боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарт урд өмнө хийгдэж байгаагүй хамгийн их том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын жил байлаа. Нийт задарсан дүнгээр 363 төсөл арга хэмжээнд ажилласан. Үүний тодорхой хувийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, орон нутагт эрхийг шилжүүлж хуулийн хугацаанд дүрэм журмын дагуу шуурхай зохион байгуулах чиглэлээр онцгой анхаарч ажилласан. 2018 оны 8 дугаар сарын 01-ний байдлаар энэ оны бүтээн байгуулалтын ажлын тендер шалгаруулалт 75 хувьтай байна. Мөн газрын асуудал, байршил, үнийн дүн зөрүүтэй асуудалд тодотгол хийж мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Энэ хичээлийн жилд хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орж, хичнээн хүүхэд хамрах боломж бүрдэх вэ?

-Дээр дурдсан төсөл арга хэмжээнд энэ жил 90 гаруй цэцэрлэг, 130 гаруй сургуулийн өргөтгөл, шинээр барих, буулгах зэрэг төсөл арга хэмжээ багтсан. Бид 2018 оны нэгдүгээр сараас тендерээ зарлан, сонгон шалгаруулалт, зураг төслөө явуулж байна. Ихэнх төслийн төсөв нь 2019 онд хуваагдаж тавигдсан учир энэ жилийн хувьд ашиглалтад орох нь харьцангуй цөөн. 2018 оны 8 дугаар сарын 01-ний мэдээгээр улсын хэмжээнд 9 сургууль үүд хаалгаа нээх боломжтой. Үүний гурав нь нийслэлд байгаа. Шинээр нээхэд олон бэрхшээл байгаа учир бүрэн хэмжээнд нээх юмсан гээд нийслэл, орон нутгийн байгууллагуудтай хуваариа шахаад ажиллаж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 26 цэцэрлэг, нийслэлийн хэмжээнд таван цэцэрлэг үүдээ нээх бол үүнээс гадна 6 цэцэрлэгийг 9 дүгээр сарын 01 гэхэд эхлүүлэх, үлдсэнийг нь 2018 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал толгойны өвчин болсоор удаж байна. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд ирэх хичээлийн жилд цөөрөх үү?

-Өнгөрсөн хичээлийн жилд 27 сургууль гурван ээлжтэй эхэлж байсан бол хичээлийн жилийн дундуур өргөтгөлөө ашиглалтад оруулсан, зарим ашигладаггүй танхимаа ашиглаад хавар төгсөхөд 22 сургууль болж буурсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэдэг нийслэлийн ЕБ-ын 23, 24, 5, 50, 1 дүгээр сургуульд өргөтгөлийн ажил эхэлж байна. Зарим нь худалдан авах ажиллагаа нь зарлагдаад дуусч байна, зарим нь худалдан авах ажиллагааны шатандаа явж байна гэхчлэн төсөв, зохион байгуулалтын үйл ажиллагаа нь 2019 он дамжихаар байна. Тэгэхээр 2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд ЕБС-ийн ачаалал хэвээр байна. Магадгүй өмнөх жилээс ч их байхаар байна. Харин он гараад явцын дунд үе шаттай ашиглалтад ороод 2019 оны 9 дүгээр сарын 01 гэхэд нэлээн нааштай дүр зураг харагдана.

-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цахимаар бүртгэж байгаа. Энэ жил хичнээн хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой вэ?

-Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 312 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан. Өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд 256 мянган хүүхдийг хамруулсан. Энэ жил суудал, орны тоо, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, салбар бүлгүүд нэмэгдвэл энэ тоогоо өмнөх жилээс буулгахгүй байх боломж бий. Цаашид олон бүтээн байгуулалтын ажил, 2019 онд багтаад цэцэрлэгүүд ашиглалтад орвол бид сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг эрс нэмэгдүүлэх боломжтой. Гэвч нэг хүндрэл бий. Бид одоогийн нөхцөл байдалдаа тулгуурлан тооцоо хийн, сургуулийн суудал, цэцэрлэгийн орны тоог нэмэгдүүлээд байгаа ч өсөн нэмэгдэж байгаа хүн амынхаа хэрэгцээг гүйцэхгүй байгааг хаа хаанаа мэдэж байгаа. Тухайлбал, өнгөрсөн жил 68 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орсон. Энэ жил 78 мянган хүүхэд элсэн орно. Гэтэл 12 дугаар ангийг 45 мянган хүүхэд төгсч байна. Элсч байгаа, төгсч байгаа хүүхдийн ялгаа гэхэд ЕБС-д маш том ачаалал бий болгож байна.

-Сурах бичиг жил бүр шинэчлэгдэхийн зэрэгцээ багш нар номоо шахдаг асуудал шүүмжлэл дагуулдаг?

-Жил бүр сурах бичиг өөрчлөгддөг гэдэг бол өрөөсгөл ойлголт. Сүүлийн 15 жилийн дотор Монгол Улсын сургалтын хөтөлбөр агуулга 3 удаа шинэчлэгдсэн. 1921 оноос хойш Монгол Улсын сургалтын хөтөлбөр агуулга 10 удаа шинэчлэгдсэн. 1921-1934 он, 1934-1945 он хүртэл 10 жилийн циклтэй хөтөлбөр агуулгаа нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслээд өөрчилж байсан. Харин 2005 оноос 10-11 жил, 11-12 жилийн тогтолцоонд шилжсэн. Тогтолцоо шинэчлэгдэж байгаа болохоор агуулга өөрчлөгдөх шаардлагатай, агуулга өөрчлөгдөхөөр хөтөлбөр өөрчлөгдөнө. Ингээд 4, 5, 6 жилийн давтамжтай өөрчлөгдөхөөр хүмүүст жил бүр өөрчлөгдөж байгаа мэт ойлголт төрж байгаа юм. Тиймээс Засгийн газар болон БСШУСЯ-наас хэн дуртай нь гарч ирээд сургалтын хөтөлбөрийг өөрчилдөггүй, хэн дуртай эрх мэдэлтэн сольдоггүй байхаар бодлого зохицуулалтыг хийж байгаа. Хөтөлбөр төлөвлөгөө шинэчилнэ гэдэг бол судалгаан дээр үндэслэдэг, нотолгоо баримтан дээр суурилдаг байх ёстой. “Энэ болохгүй юм байна, Америк, Финляндын хөтөлбөр илүү юм байна” гээд өөрчилдөг энэ өөрчлөлт монголын сурах бичиг жил бүр өөрчлөгддөг юм шиг ойлголтыг төрүүлээд байна. Нэг сайд гарч ирэхэд “Юу хийх гэж байна” гэдэг хүлээлт багш нарт үүссэн. Гэтэл “Биднийг яаж тогтвортой ажиллуулах вэ” гэдэг хүлээлт эсрэгээрээ “Шинэ сайд гарч ирсэн юм чинь өөрчилж л таараа” гэдэг ойлголт ард иргэд, нийгэмд бий болоод байна. Тиймээс бид одоо мөрдөж буй хөтөлбөрийн шинэчлэлд 2018-2019 онд цогц үнэлгээ хийнэ.
Энэ жилийн хувьд 24 нэр төрлийн сурах бичиг шинээр сурагчдын гарт очно. Яагаад шинээр зохиогдож байна вэ гэвэл 12 жилийн тогтолцоонд хөтөлбөр энэ жил анх удаа бүрэн шилжиж байна. Шилжилт одоо дуусч байна гэсэн үг. Үүнтэй холбоотой хөтөлбөрийн шинэчлэлийг дагаад сурах бичгүүд шинэчлэгдэж байсан. Энэ жил төлөвлөгөөний дагуу 24 нэр төрлийн сурах бичиг шинээр зохиогдох ёстой байсан. Зохиогчийн багийг байгуулж, сурах бичиг зохиогдоод, тендер сонгон шалгаруулалт хийгээд, одоо хэвлэлтийн шатандаа явж байна. Мөн хуучин 65 нэр төрлийн сурах бичигт нөхөн хангалт хийж аймаг, орон нутгийн сургуулиудад хүргүүлж байгаа. ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид сурах бичгийг 100 хувь үнэгүй хэрэглэнэ. Орон нутаг, аймаг, нийслэлийн сургуулиудын хаврын захиалга бодитой байвал бага ангид сурах бичиг дутагдах гачигдах зүйл гарахгүй. Дунд, ахлах ангийн хувьд 40 хувийг үнэ төлбөргүй тараадаг. Үүнийг хэрхэн зохицуулахыг сургууль тодорхойлно. Үлдсэн 60 хувь нь зах зээлээс авах зохицуулалттай байгаа.
Албан ёсны зохиогчийн эрхтэй, албан ёсны зохиогч нь БСШУСЯ-ны сурах бичиг. Энэ сурах бичгийг албан ёсоор ашиглах ёстой. Сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн байдлаар багш өөрөө сургалтын агуулга хөтөлбөрийг баяжуулж ээлжит хичээл сургалтаа удирдаж чиглүүлж авч явах ёстой болохоос сурах бичгийн хажуугаар давхар сурах бичиг байна гэдэг ойлголт одоогийн мөрдөж буй хууль дүрэмд байхгүй.

-Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 4-12 дугаар ангид шинээр эрүүл мэндийн хичээл орно. Хичээлийг ямар агуулга хөтөлбөрөөр сурагчдад хүргэх вэ?

-ЕБС-д маш олон агуулга, хөтөлбөрийг оруулж өгөөч гэдэг саналыг байгууллагуудаас тавьдаг. Тухайлбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний зохистой хэрэглээний талаар, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хог хаягдлын менежмент гэдэг хичээл оруулах зэрэг 300 гаруй санал БСШУСЯ-ны Ерөнхий бодлогын бодлогын газарт бий. Монголчуудад хамгийн хэрэгцээтэй зүйл нь эрүүл мэндийн боловсрол. Эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд эрүүл мэндийн боловсрол чухал, эрүүл мэндийн боловсрол бол хүүхдэд дадал хэвшил болох ёстой хэмээн Эрүүл мэндийн хичээлийг оруулах чиглэлээр шийдвэр гарч, 2018 онд Хөтөлбөр, Менежмент, Арга зүй, Экспертийн баг ажиллаж өнгөрсөн сард хөтөлбөрөө эцэслэсэн. Өнөөдрөөс үндэсний хэмжээнд энэ хичээлийг заах багш нарын сургалт эхэлж байна. Өмнө нь 1998-2014 он хүртэл багш нарыг тодорхой хэмжээнд бэлтгээд, дутуу цагийг нөхөх хэлбэрээр агуулга хөтөлбөрөөр нарийвчлагдаагүй хэмжээнд Эрүүл мэндийн хичээл ордог байсан. Одоо Эрүүл мэндийн хичээлийг Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй, Хооллолт хөдөлгөөн, Сэтгэцийн эрүүл мэнд, Хорт зуршил, Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, Осол гэмтэл гэсэн агуулгын хүрээнд заана.

-Энэ жил их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэх үү?

-Их, дээд сургуулийн төлбөрийн асуудал тухайн удирдах зөвлөлийн эрх мэдлийн асуудал байдаг. Өнгөрсөн хавар бүх их, дээд сургуулийн Удирдах зөвлөл хуралдсан. Одоогоор БСШУСЯ-нд албан ёсоор албан ёсны чиглэл ирээгүй байна. Хичээлийн шинэ жил дөхөөд ирэхэд их, дээд сургуулиуд байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна.

Ж.Болор

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6