Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Н.ЗОЛБОО, Ө.БАТЗУЛ НАР САССАРИД ЗОДОГЛОНО
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАГА НАСНЫ ХҮҮХЭД ӨНДРӨӨС УНАЖ АМИА АЛДЖЭЭ
Image
АН АГНУУРЫН ХОРИОТОЙ ҮЕД АГНАСАН 2 ЦАГААН ЗЭЭР, 626 ШИРХЭГ ЗАГАСЫГ ХУРААН АВЧЭЭ
Image
"МОБИКОМ" КОРПОРАЦИЙГ ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХИЙГ ШААРДЖЭЭ
Image
ХЭҮК-Т ЭРҮҮДЭН ШҮҮЛТТЭЙ ХОЛБООТОЙ 35 САНАЛ ГОМДОЛ ИРЖЭЭ
Image
АН: ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
О.АМАРТҮВШИН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ДӨРВӨН ХҮНИЙ АМИАР “ТУГ ТАХЬСАН”“ЭКО-АЛТАН ЗААМАР” КОМПАНИ ЯАГААД ШИЛДЭГ БОЛОВ
Image
“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
МОНГОЛ ЗАЛУУ БОДИБИЛДИНГ, ФИТНЕССИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: Сахал хочит Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорих эсэх шүүх хурал болж байна
Image
“Ардын элч” ард түмний саналаар тодорно
Image
25 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ
Image
БАДМИНТОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙНХНЭЭ ӨНГӨЛӨВ
Image
УИХ-ЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
Image
БАЯНЗҮРХЧҮҮД ЭНЭ БЯМБА ГАРИГТ ЗУСЛАН, НОГООН БҮСИЙГ ЦЭВЭРЛЭНЭ
Image
Г. ЗАНДАНШАТАР: “ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ”.
Image
МАН: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР СОНГУУЛИЙН ШОУ "ХИЙНЭ"
Image
ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай
Image
Г.УЯНГА: ТАНЫХАА АЧААР ХАТУУГ ХАТУУ ЧИНЭЭНД ТООЛГҮЙ ДАВАХ ТЭНХЭЭТЭЙ БОЛСИЙМ БИЛЭЭ, ОХИН НЬ
Image
ТУУЛ ГОЛ ОРЧМЫГ ЦЭВЭРЛЭН 3.5 ТОНН ХУР ХОГООС САЛГАЖЭЭ
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ЗУСЛАНГИЙН ЗАМЫГ ХӨРВӨХ ЭГНЭЭТЭЙ БОЛГОНО
Image
ЕРӨНХИЙ САЙД АА, БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙ!!!
Image
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ
Image
СУРАГЧДАА ЗОДСОН БАГШИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
2019-2020 ОНД НИЙСЛЭЛД ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Image
Ленинградын бүслэлт
Image
ДАГАВАР ХҮҮГЭЭ ЗОДСОН Б.ТОДЗАЯАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЧЭЭ
Image
ЗГ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ НЭЭЛЭЭ
Image
ҮНДЭСНИЙ КОМПАНИА ХААШ НЬ ЧИРЧ ЭХЛЭВ ЭЭ?
Image
2020 ОНД ШИНЭЭР 42 ЦЭЦЭРЛЭГ, 66 СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Image
ӨНӨӨДӨР: СҮХБААТАР ТАЛБАЙД ЖОЛООНЫ ЭРХ СЭРГЭЭЖ, АВТОМАШИН ОНОШИЛНО
Image
"МОБИКОМ"-ЫН УДИРДЛАГУУДЫГ АТГ-ААС ШАЛГАХААР БОЛЖЭЭ.
Image
Х.БАДЕЛХАН: 30 МЯНГА ОРЧИМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ ЗОРИЛТ ТАВЬСАН
Image
ҮС ЗАСУУЛБАЛ САЙН НӨХӨРТЭЙ НӨХӨРЛӨНӨ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 28-30 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕЭР ХОЁР ХҮҮХЭД ХҮНД ГЭМТЖЭЭ
Image
Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ 14 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ САНАЛ ГАРГАЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР МУГЖ Т.БАЯСГАЛАН ШАЛГАРЛАА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ХОРИГ ТАВ ЕРӨНХИЙЛӨГЧ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ХОРИГ ТАВЬСАН ТУЛ САНГИЙН ЯАМНААС ТАЙЛБАР ӨГӨВ
Image
ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ МАРГААШ НЭЭНЭ
Image
ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
Image
ХҮНЭЭ МАРТСАН ТӨР
Image
ТӨВИЙН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЁРДУГААР ФОРУМ БОЛНО
Image
ГЭР НЬ ШАТСАН ЦАГДААГИЙН АХЛАГЧИД ГЭР БЭЛЭГЛЭВ
Image
МОНГОЛЫН ТОП-100 КОМПАНИЙН ЗАЛУУ 8 ЗАХИРАЛ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Мээдээ: Нэвтрүүлэгт орсноос хойш Бараа бид хоёр их дотно байгаа, Гантогоотойгоо бараг төрсөн ах дүү болсон
Image
Дуучин Э.Чулуунчимэг нэр бүхий эрхэмтэй учир ургуулж байсан нь салалтын шалтгаан болжээ
Image
С.Гантогоо: Солонгост кинон дээр гардаг шигээ гоё сайхан бүхэн нь худлаа
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Хэрвээ Ижил тоотой цаг таныг байнга дагадаг бол таны ирээдүйд юу тохиолдох гэж байгааг мэдэж болно
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Б.Жаргалсайхан: "Сити" дээд сургууль бурханаар бөөлждөг эмэгтэйг багшаар ажилд ав
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хааны алтан бүс ба Хариуцлагагүй төр
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
И Бёнг Хён: Би хүүхэмсэг…
Image
Давхардуулж шийтгэл ногдуулдагыг хязгаарлана
Image
Төрийн дээд одон медаль гардууллаа
Image
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Image
Он сараа тавиагүй нэр дэвшигчийг хасчээ
Image
Хүүхдийнхээ зургийг хэтэвчиндээ хийж бай
Image
Агаарын бохирдолтой тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ
Image
НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН "ЗУРХАЙ"
Image
ХБИС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
Image
Ирэх даваа гаригаас эхлэн 120 мянгатын зогсоолд өөрчлөлт орно
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцав
Image
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
Image
Эмэгтэй хүний зан аашийг хөхөөр нь тодорхойлж болно
Image
ЯПОНЫ НЭГЭН ХОС 38 ЖИЛИЙН ТУРШ ИЖИЛХЭН СТИЛИЭР ХУВЦАСЛАЖ БАЙНА
Image
ХАРВИН ХАЙЛУУЛАХ ШИНЖЛЭХ УХААНААР НОТЛОГДСОН АРГУУД
Image
БАНКУУДЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХУУЛИАР БАТАЛГААЖУУЛЖ ӨГӨВ
Image
УБТЗ ирэх жил 1 сая зорчигч тээвэрлэнэ
Image
ҮЙЛ ЯВДАЛ: Инженер геологийн мэдээллийн санг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно
Image
УТААГААР ДАМЖИН ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХОРТ БОДИС ШАХМАЛ ТҮЛШИНД БАЙХГҮЙ БОЛСОН
Image
“Дэлхийн Яармаг 2017” ирээдүйн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэнэ
Image
Та муур тэжээдэгүү тэгвэл та мэдэхэд илүүдэхгүй…
Image
Бүсгүйчүүдийн хамгийн ихээр хүсдэг 7 төрлийн "Х"
Image
Хийлч Дээгий : Би хэзээ ч захирагддаг хүн биш
Image
Х.БОЛОРЧУЛУУНЫГ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОХЫГ ДЭМЖИВ
Image
Амралтын өдрүүдэд таван жолооч согтуугаар жолоо барьж осол гаргажээ
Image
ХОРИГДСОН ЭТГЭЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
УСНЫ САВ ГАЗРЫН ЗАХИРГААДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Image
ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГААС МАНДАЛЫН О.МӨНХЗОЛБОО АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
Доналд Трамп цагаачдад төмөр нүүрээ харуулж эхэллээ
Image
ИХ АВАРГА ХАКҮХО, СЭКИВАКЕ ТОЧИНОШИН НАР 5 ДАВААТАЙ БАШЁГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Image
Image

Д.ЭРДЭНЭБАТ: ШҮЛХИЙН ВИРУС 20 ГРАДУСААС ДЭЭШ ТЕМПЕРАТУРТАЙ ХӨРСӨНД 3 ЦАГ АМЬДРАХ ЧАДВАРТАЙ

Өвөрхангай аймагт 7, 8 сарын турш хур бороо элбэг, үер ус ихтэй байхын сацуу малын гоц халдварт шүлхий өвчин хаяа тэлж байгаа нь холбогдох албаныханг амрах чөлөөгүй ажиллахад хүргэж байна. Цаг үеийн нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбатаас тодрууллаа.
- 7 дугаар сарын турш тасралтгүй орсон бороо хур 8 сар гарсаар үргэлжилсэн хэвээр байна. Үүнээс улбаатай дуудлага хэр ирж байна вэ, иргэдэд хэр хүнд тусч байгаа бол?
- Сүүлийн саруудад усархаг, аадар бороо үе үе орж байгаагаас шалтгаалж, иргэд эд хөрөнгөөрөө  хохирох явдал багагүй гарч байна. Анх 7 дугаар сарын 02-ны өдөр Уянга сумын Жаргалант багт үер бууж, малчдын 400 гаруй бог мал үерт урссан, 7 дугаар сарын 06-ны өдөр Тарагт сумын нутагт ширүүн бороо, мөндөр орсны улмаас гурван малчин өрхийн гэр нурж,100 гаруй бог мал, 10 гаруй бод мал урссан гэх мэдээллийн дагуу алба хаагчид ажилласан. Мөн тус өдөр Уянга сумын 3 дугаар багт 10 гаруй өрхийн бог мал хорогдож, зарим айлуудын гэрийн бүрээс урагдан автомашины салхины шил хагарсан гэх мэдээлэл ирүүлсэн байна.
7 дугаар сарын 20, 22, 23-ны өдрүүдэд Хархорин, Хужирт суманд уруйн үер бууж, мөндөр орсноор айл өрхүүд гэргүй болох, дэлгүүр хоршоо үерт автсан. Наймдугаар сарын 06-ны өдрийн дуу цахилгаантай ширүүн борооны улмаас Тарагт сумын “Ар бүүрэг” гэх газарт 700 орчим бог мал үерт боогдсон байсныг манай Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид очиж 400 орчим бог малыг үерийн аюулаас аврах ажиллагааг зохион байгууллаа.
Энэ сарын 08-ны өдөр Зүүнбаян-Улаан, Тарагт, Уянга, Арвайхээр сумыг хамарсан хүчтэй бороо, мөндөр орж, машин тэрэг суух, зам эвдрэх, гэр нурах, байшингийн дээвэр цоорох, автомашинуудын шил хагарах зэргээр иргэд багагүй хохирол амссан.
Бороо хур ихтэй эдгээр өдрүүдэд аймгийн Онцгой байдлын алба бэлтгэл, бэлэн байдалд ажиллаж, иргэдийн дуудлагын дагуу амь нас, эрүүл мэнд, эд хогшлыг нь авран хамгаалахад хүчин зүтгэж байна.
Усархаг, ширүүн бороо орно гэдгийг ард иргэдэд анхааруулсаар байхад амралтын сар гэдгийг далимдуулаад хаана хамаагүй очиж амардаг, зугаалдаг, малчин айл өрхүүд гол дагаад буучихдаг зэргээс шалтгаалан хохирч байгаа болохыг онцгойлж хэлмээр байна. Онцгой байдлын албанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүргэж буй сэрэмжлүүлэг мэдээг цаг алдалгүй авч, аюулгүй байдлаа хангах нь туйлын чухал юм шүү гэдгийг ард иргэддээ анхааруулъя.
- Төв замд эвдрэл, гэмтэл гарсан. Үүнийг засварлаж дууссан болов уу?
- Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд аадар бороо орж, улсын чанартай А0301 авто зам буюу аймгийн төвөөс зүүн тийш 13.5 км зайд 75 метр урт, 3.5 метр өндөр авто замын зорчих хэсгийн нэг чиглэлийн урсгал эвдэрч, ус дамжуулах хоолойнуудын суурь эвдэрсэн. Мөн баруун тийш 10 гаруй км зайд улсын чанартай А0302 авто замын хөвөө, хоолойн гарах хэсгүүд эвдэрсэн зэрэг аюултай байдалд хүрснийг аймгийн Онцгой байдлын алба, Замын цагдаагийн тасаг, ӨВ-АЗЗА ТӨХК-иас засварлахаар ажиллаж байна.
- Мөндөр хэр том хэмжээтэй орж байна вэ?
-Теннисний бөмбөг, тэмээний хорголын хэмжээтэй орж байна. Түр зуурын дуу цахилгаантай бороо ус ихтэй орж байгаагаас үер бууж байна.
- Иргэдийн дунд эрүүл мэндээрээ хохирох явдал гарав уу?
-Эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага хараахан ирээгүй. Харин хохирч болзошгүй байна гэх дуудлагын дагуу манай алба хаагчид шуурхай ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж байгаа.

- Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх бол?

-Наймдугаар сарын 15-ыг хүртэл усархаг бороотой гэсэн мэдээллийг цаг уурын албанаас өгсөн. Хойд хэсгээр буюу Бат-Өлзий, Уянга, Хужирт, Хархорин суманд түр зуурын усархаг бороо орох мэдээлэл байна. Иргэддээ дахин хэлэхэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг цаг алдалгүй авч, тухайн нөхцөл байдалдаа тохируулан ажил, амралтаа төлөвлөх, зугаалж яваа үедээ газрын хонхор, төвгөр хэсгийг анхаарч буудаллах, малаа хариулж байхдаа газрынхаа байршлыг анхаарах шаардлагатайг хэлье. Малчид хонио уулын аманд хариулдгаас болж, гэнэтийн үерийн улмаас мал нь урсаад явчих тохиолдол олон байна.

СҮҮЛИЙН ҮЕД ШҮЛХИЙ НЬ БАРАГ АГААР ДУСЛААР ДАМЖДАГ ХАЛДВАР БОЛОХ ГЭЭД БАЙНА

-Шүлхий тархаж байна гэсэн айдас иргэд, малчдын дунд үүсээд байна. Одоогоор хэдэн суманд энэ өвчин гараад байна вэ?

-Өвөрхангай аймаг говь, хангай хосолсон нутагтай. 4, 5, 6 сард хаваржилт, зуншлага хэцүү байсны улмаас говийн сумдын малчид хангай руу оторлож эхэлсэн. Харин 7 сарын эхээр бороо орж, газрын гарц харьцангүй сайжирснаар нутаг буцах нүүдэл үргэлжилсэн. Үүнээс болж малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар Зүүнбаян-Улаан, Тарагт, Баянгол, Баян-Өндөр, Сант сумдад энэ вирус илэрч, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, сум орон нутгаас алба хаагчид хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Хархорин суманд 50 гаруй мянган малыг вакцинжуулж, голомтот болон сэжигтэй бүсийн  210 м2 талбайг ариутган халдваргүйжүүлээд шүлхий өвчнөөр мал нэмж өвчлөөгүй тул хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын дэглэмийг цуцалсан. Зүүнбаян-Улаан, Тарагт суманд шүлхий өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсэн байдалтай байна.
-Шүлхий өвчин зун гардаггүй, бог малд халддаггүй гэдэг ч энэ ойлголт буруу байв уу, эсвэл өвчин хэт дэлгэрснээс болж байна уу?
-Шүлхийн вирус нуугдмал, далд хэлбэртэй байдаг. Газрын хөрс 20 градусаас дээш температуртай тохиолдолд вирус хөрсөнд 3 цаг амьдрах чадвартай. Сэрүүн байх тусам идэвхжээд л байна.  Сүүлийн 7, 8 сард сэрүүхэн, бороо хур ихтэй байлаа. Хөрсөндөө 20 градус хүртэл халсан өдөр хэд билээ. Тэгэхээр шүлхий зуны улиралд гардаггүй гэсэн ойлголт буруу ташаа юм.
Аймгийн хэмжээнд энэ өвчин үхрэнд түлхүү илэрч байсан. Одоо бог малд гарч байна. Бод мал харьцангүй тоо нь цөөхөн тусдаг ч асар их вирус тараагч болдог бол бог мал тоо нь олон, халдаах байдал нь арай бага байдаг.
-Сүүлийн сарын байдлаар зургаан сумын 17 голомтонд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Хөрөнгө зардал хэдэд хүрээд байна вэ?
-Одоогоор 800 гаруй сая төгрөгийн зардал гараад байна. Үүнээс 300 сая төгрөгийг малчдын нөхөн төлбөрт олгосон. Шүлхийн голомтонд ажиллаж байгаа алба хаагчдын хоол хүнс, бензин шатахуун, халдваргүйжүүлэлт ариутгал, вакцин гээд одоо ч нэмэлт зардал гарсаар байна.
-Вирусыг эрүүл бүсэд халдаахгүй байх тухайд манай иргэд, малчдын мэдлэг, мэдээлэл хэр байгаа бол?
-Аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр ОБГ, ЦГ, МХГ, ХХААГ, МЭА-ны ажлын хэсэг малчидтай уулзаж, мал, амьтны шүлхий өвчний голомт бүхий нутгаас отор нүүдэл хийхгүй байх, бусад айлын мал сүрэгтэй малаа нийлүүлэхгүй байх талаар заавар зөвлөгөө өгч, шүлхий өвчний талаар мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа.
Ард иргэддээ зөвлөж хэлэхэд шүлхийн голомтод болон сэжигтэй бүсэд байгаа мал дэглэм тогтоосон бүсээс гарч бусад айлын малтай нийлснээр эрүүл бүсэд шүлхий өвчин халдаадаг. Тиймээс мал хуйгаа байнга хариулгатай байлгах, вакцин, угаалга ариутгалыг үе шаттай хийлгэх шаардлагатай болохыг сануулъя. Яг үнэндээ манай малчдын дунд малаа зөнд нь орхих, нэг удаа вакцинжуулаад дахиж хийлгэхгүй байх, хэл сураггүй нүүгээд явчих зэргээр хариуцлагаггүй хандах асуудал их гарч байна. Сэжигтэй бүсээс өөр газар нүүгээд тэнд шүлхий гаргасан тохиолдол тухайн айл тэнд гарсан бүх зардлыг хуулийн дагуу даана гэдгийг ард иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед шүлхий нь бараг агаар дуслаар дамждаг халдвар болох гээд байна. Машин техник, хүний хувцас хунараар ч дамжиж байна. Бид шүлхийн вирусыг тархаахгүйн тулд эхлээд эрүүл бүсэд байгаа малаа вакцинд хамруулаад дараа нь сэжигтэй бүс, голомттой бүсийн малыг вакцинжуулдаг. Шүлхий өвчин илэрсэн цагаас хойш холбогдох албаны хүмүүс өдөр шөнөгүй л ажиллаж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Б.Батчимэг

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6