Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
"МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙСЭН"
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО
Image
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
НЭМГ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
Image
НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
"ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЭНТИЙН ХӨГЖИЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
АВТОМАШИН БОЛОН ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
ЗАРИМ БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭВ
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЛБАНЫ МАШИНЫГ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ЯРИЛЦАНА
Image
ДАРГЫН ХҮҮХЭД ДААРЧ БОЛОХГҮЙ, АРДЫН ХҮҮХДЭД АВТОБУС ОЛДОХГҮЙ
Image
БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
"УЛИАСТАЙГААС ЗАГАСТАЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭГЭЭГҮЙ БАЙГАА"
Image
Б.БАЯРМАГНАЙ: ЖАГСАГЧДЫГ ТӨРИЙН ОРДОН РУУ ДАЙРАХ ТУШААЛЫГ Ц.МӨНХБАЯР ӨГЧИХСӨН ЗОГСОЖ БАЙСАН
Image
ИРГЭД АВЧ БАЙГАА ЦАЛИНГИЙНХАА 35 ХУВИЙГ ТАТВАРТ ТӨЛНӨ
Image
Д.ОДБАЯРЫН ХЭРГИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭЦЭСЛЭНЭ
Image
“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ”-ЫГ ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА УДИРДАНА
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
ХОНГ КОНГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Image
БАГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЭРДЭНЭБУЛАГ: БИ ДӨРВӨН МАШИНАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭЛЭЭСЭН
Image
SPACEX КОМПАНИ ДАХИН 60 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ТОЙРОГ ЗАМД ИЛГЭЭЛЭЭ
Image
БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН АСУУДЛЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
АНХААР: “ГЛОБАЛ МОНТЕССОРИ” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ГАРЫГ ИНДҮҮГЭЭР ТҮЛЖЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Захарова: Сирийн сөрөг хүчнийхэн хүнлэг бус авир гаргаж байна
Image
ТУУЛ ГОЛ БҮХЭЛДЭЭ БОХИРДЖЭЭ
Image
МОНГОЛ ЦАНАЧИД ОЛОН УЛСЫН МАРАФОН УРАЛДААНААС 6 МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ
Image
ЭНЭТХЭГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 8 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
Цагаан хэрэмний цаана Монголчууд л бий... өөр хэн байж болох уу?
Image
Шинэ засгийн саад
Image
ОХУ сайд нарынхаа цалинг ил болгож байна
Image
БӨХИЙН ХОЛБООГ ТОЙРСОН МАРГААН ҮРГЭЛЖИЛСЭЭР
Image
ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАС НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН
Image
АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ НАМЫН ДАРГЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАВ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
Image
Ц.Туваан анхны тушаалаа гаргаж Хэрэг эрхлэх газрынхнаа бүгдийг нь халлаа
Image
“ЭРДЭНИЙН ГЭРЭЛТ СУДАР БА МАНДУХАЙ ОХИН” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
Image
ХАР САЛХИНЫ УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭДИЙН ТОО 19-Д ХҮРЧЭЭ
Image
ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ БЭЭЖИН ХОТОД БОЛНО
Image
Х.БУЛГАНТУЯА: ОУВС-тай цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2019 оныг дуустал нэмэхгүй гэж тохирсон
Image
133 ДУГААР СУРГУУЛИЙН АСУУДЛЫГ ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЛЭХЭД ШИЙДСЭН БАЙХАА АМЛАВ
Image
Дорноговь аймагт Цахиурын үйлдвэр ашиглалтад орлоо
Image
Роналду 33 насныхаа төрсөн өдрийг цагаан сарнай, цэнхэр бялуутай угтжээ
Image
Ардчилсан нам амьд уу???
Image
ЗИМБАБВЕД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ ЭХЭЛЖЭЭ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Бөгж таны тухай ихийг “өгүүлнэ”
Image
Дугаар андуурч өөр лүү нь залгасан эмгэнийг аварсан залуу олны талархлыг хүлээжээ
Image
Элчин сайд нарын асуудлыг хэлэлцэнэ
Image
Хөвсгөл нутгийн жимсээ хямд үнээр худалдаж байгаа бүсгүй
Image
ГУРВАН ДҮҮРЭГ, ТӨВ АЙМАГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
Image
МҮЭХ-НЫ УДИРДЛАГУУД ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗАНА
Image
Эрдэмтэд азтай хүмүүс бусдаас юугаараа өөр байдаг болохыг судалгаагаар тогтоожээ
Image
Ирэх лхагва гарагт бүх нийтээрээ амарна
Image
Image

Био-анагаах ухааны түүхэнд монгол эрдэмтэн шинэ хуудас нээлээ

Шинэ зууны хамгийн нөлөө бүхий шинжлэх ухааны нэг болох биотехнологийн салбарын өнөө цагийн ололт амжилтын хүчийг монгол эрдэмтэд хавсрах болжээ. Шинжлэх ухааны доктор Ш.Хурц Жонс Хопкинсын их сургуулийн Анагаах ухааны хүрээлэнгийн Молекул биологи, генетикийн тэнхимийн гишүүн.

Тэрбээр хүний биед байдаг хоёр төрлийн уураг нээсэн нь дэлхийн био-анагаах ухааны салбарын түүхэнд шинэ хуудас нээж, шинжлэх ухааны “Cell”, “Science” сэтгүүлд хэвлэгдсэн байна. МУИС-ийн Биологийн тэнхимийн төгсөгч Ш.Хурц Японы Ёкохама хотын Хавдар судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн нэгэн. 2005 онд тэндээ ШУ-ны доктор цол хамгаалсан байна. ШУ-ны доктор Ш.Хурцтай нээлтийнх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Таныг хүний биед байдаг хоёр төрлийн уургийг шинээр нээсэн гэж сонслоо.
-Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөөгийн нөхцөлд, мөн хүний геномыг танин уншсан үед шинэ уураг нээлээ гэдэг ойлголтыг 20-иод жилийн өмнөхтэй харьцуулахааргүй юм. Хүний геном хараахан тайлагдаагүй байх үед нээлээ гэвэл өмнө нь хэзээ ч дуулдаагүй, мэдээгүй уураг байж болдог байсан.

Хавдрын эсийн уураг хүний жирийн эсэд ч идэвхтэй байдгийг илрүүлсэн

Харин одоо цагт буюу геномын дарааллыг тайлж уншсан бие организмын хувьд өөрр ойлголт. Урьдчилан таамагласан уургийг тухайн организмын ийм ийм үйл явцад ингэж оролцдог юм байна гэж тогтоох нь түгээмэл. Тиймээс миний нээлтийг хоёр чухал уургийн шинэ дүрийг олж тогтоосон гэвэл шинжлэх ухааны үүднээс илүү оновчтой болов уу.

-Ойлгомжтой байх үүднээс уургаа тус тусад нь тайлбарлаж өгөөч. Яг ямар үүрэгтэй уураг вэ. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Эхнийх нь теломераза гэж уураг. Үүнийг Японд суралцаж байхдаа судалж, илрүүлсэн. Теломераза гэдэг нь хүний хромсомын төгсгөлийг уртасгадаг тусгайлсан уураг. Хүний хромсомын төгсгөл нь тодорхой хэмжээтэй, эс хуваагдах бүрт богиносдог учиртай. Хромсомын төгсгөл хэт богиносвол уг эс нь программчилсан мөхөлд нэрвэгдэн устаж, үгүй болдог. Өөрөөр хэлбэл, нэгэн хэлбэрийн биологийн цаг буюу тухайн эсийн хуваагдах багтаамжийг хязгаарлаж буй хэрэг юм.

Гэтэл хавдрын эсүүд жолоогүй мэт хязгааргүй хуваагдаж, өсөж, үржиж, ойр орчмын эд эс дээр даралт үзүүлдэг. Улмаар цусны эргэлтэнд нэвтрэн орж, бие махбодын өөр хэсгүүдэд үсэрхийлэн тархдаг. Ингэж теломераза нь хавдрын биед хортой үр дагаваруудыг бий болгодог юм. Ингэхээр өмнө дурдсан хромсомын хэт богино хэмжээнээс үүдэн идэвхиждэг программчилсан мөхлөөс зайлсхийхийн тулд хавдрын эсүүд теломераза гэдэг уургийг ихээр үйлдвэрлэж эхэлдэг.Үүнийг олж тогтоох хүртэл хавдрын эсрэг эмчилгээг теломераза нь идэвхижсэн эсийг ялгаварлан хөнөөх байдлаар хийдэг байсан.

Харин миний судалгааны үр дүнд теломераза гэдэг уураг хавдрын эсээр тогтохгүй хүний бие махбодийн жирийн эсэд ч идэвхтэй, чухал үүрэгтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс хавдрын эсрэг эмчилгээг теломеразыг дарангуйлах байдлаар явуулж болохгүй гэсэн эцсийн дүгнэлтэд хүрээд байна.

-Хавдрын эмчилгээг теломераза дээр хийж болохгүй гэдэг нь таны нээлтийн гол дүгнэлт юм байна. Тэгвэл одоо дэлхий дахины болон монголын хавдрын эмчилгээ юунд тулгуурлаж хийгддэг юм бэ?
-Тийм. Теломераза дээр тулгуурласан эмчилгээний үр дүн хараахан батлагдаагүй, судалгааны түвшинд байна. Дэлхий дахинд гэвэл хамгийн өргөн тархсан арга нь мэс засал болон химийн эмчилгээ.

Ямар төрлийн хавдар вэ, ямар үе шатанд нь олж нээснээс шалтгаалаад дээрх хоёр аргыг хослуулах, эсвэл аль нэгийг хэрэглэдэг. Мэс заслын эмчилгээ нь хавдрын эд, эсийг биеэс шууд зайлуулдаг. Харин химийнх нь өндөр идэвхитэй, өсөж үржиж буй эсүүдийг хорогдуулах арга гэж болно. Өөрөөр хэлбэл, маш хурдтай өсөж үржиж буй хавдрын эсүүдийг урьтаж устгаж байгаа гэсэн үг.

Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад иммунотерапи гэж арга дэлгэрч байна. Хүний биед гажиг, харийн гэгдэх зүйлтэй тэмцэх эсэргүүцлийн тогтолцоог нь өдөөдөг юм. Ингэснээр хүний биед гаж нөлөө багатай, ирээдүйтэй арга хэмээн үзэж байгаа. Гэхдээ Монгол хэрэглэдэг, эсэхийг мэдэхгүй.

-Харин нөгөө нь ямар төрлийн уураг билээ?
– Хоёр дахь нь “ABC transporter” гэдэг бүлэг уураг. Уг судалгааг Америкт ирээд хийж эхэлсэн. Одоо үргэлжилж буй судалгаа. Энэ уураг бие махбодид чухал тосны гаралтай нэгдлүүдийг эсээс гаргах болон бие махбод цэвэрлэгдэх үйл явцуудад чухал нөлөөтэй.

Тодруулбал, бидний сайн мэдэх холестерол нь эдгээр нэгдлийг тээвэрлэдэг. Холестерол бол бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэй бодис. Тиймээс бие махбодид тодорхой хэмжээ, зөв бүтэцтэй байхгүй холестерол нь элдэв гаж нөлөө үзүүлдэг. “ABC transporter”-ууд нь бактерид их хэмжээтэй байдаг.

-Тэгвэл үүргийн хувьд холестролид гүйцэтгэдгээс өөр гэсэн үг үү?
-Бактерид агуулагдаж буй “ABC transporter”-уудын хүний биед байх уургуудаас ялгаатай тал нь эсээс ихэнх жижиг нэгдлийг гарган зайлуулж чаддагт байгаа юм. Иймээс эсрэг антибиотик дахь бараг бүх бодисыг бактерийн эсээс гадагшлуулдаг.

Теломераза дээр тулгуурласан эмчилгээний үр дүн хараахан батлагдаагүй

Ингэснээр тухайн бактери устгахаас урьдчилан сэргийлэгдэж байна гэж ойлгож болно. Үүнээс болж одоо хөгжингүй орнуудад Multi-Drag Resistance гэдэг үзэгдэл эмгэнэлт явдал болон даамжирч байна. Multi гэдэг нь олон төрлийн. Drug гэдэг нь эм. Resistance гэдэг нь тэсвэрлэх гэсэн утгатай юм. Ингэхээр нийлээд ямар ч антибиотикийг тэсвэрлэнэ гэсэн үг.

-Ямар эмгэнэлт явдлын талаар та яриад байна вэ?
-Өөр эмгэгээ эмчлүүлэх гэж эмнэлэгт хэвтсэн өвчтөн “Multi-drug resistance” бактери тусдаг. Энэ бактери нь эмнэлэгт өргөн хэрэглэдэг бөгөөд ямар ч антибиотикт тэсвэртэй.

Иймээс үүнийг эмчлэх маш хэцүү болдог. Одоогийн байдлаар хамгийн сүүлийн үеийн цоо шинэ ганц хоёрхон антибиотикоор эмчилж байна. Гэхдээ шинээр хийсэн антибиотик нь удахгүй “хуучирч”, тэдгээрийг тэсвэрлэх бактери шинээр үүсэх магадлал өндөр. Иймээс энэ уургуудын талаар олон талын нарийвчилсан судалгаа нэн чухал байгаа юм.

-Таны судалгаа тэгээд чухам алинд нь чиглэж байгаа вэ?
-“ABC transporter” нь булчингийн үүсэл хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг би судалж нээсэн. Энэ уургийг нээх буюу тал талаас нь судлах боломж олгох цоо шинэ хэрэглээний системийг бий болгож байна.

Энэ талаараа дэлхийн шинжлэх ухааны шилдэг сэтгүүлүүдийн нэг болох “Science”-д хэвлүүлсэн. Одоогийн байдлаар “ABC transporter”- ын талаарх судалгаагаа үргэлжлүүлэн дэлхийн эрүүл мэндэд хэрэглэгдэхүйц нээлт хийхийн тулд шамдан ажиллаж байна.

-Таны хариултаас нээлт хийсэн сэжүүр тань санамсаргүй биш гэж ойлголоо?
-Би түрүүлээд урьдчилан харсан зүйл биш байсан л даа. Энэ талаас нь санамсаргүй гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, судалгааны үр дүн гарна гэсэн үүднээс туршилт явуулдаг учир огт санамсаргүй гэж тодорхойлох нь бас тохиромжгүй юм. Теломеразын хувьд энгийн эсийг контрол болгон ашиглаж хавдрын эстэй харьцуулж үзэх зорилгоор эхлүүлсэн.

Өөрөөр хэлбэл, судалгаанаас өмнө энгийн эсэд теломеразын идэвх байхгүй. Харин хавдрын эсэд идэвхтэй байх ёстой гэж үзэж байсан. Гэтэл судалгааны үр дүнгээр энгийн эсэд теломераза мөн идэвхтэй гарсан. Тиймээс үр дүн талаасаа бол санамсаргүй л дээ.

Харин “ABC transporter” уургуудын хувьд, “unbiased screen” гэдгийг хийсэн. Маш энгийнээр хэлэхэд далайгаас тор тороор загас шүүрдэхтэй адилтгаж болно. Яг ямар төрлийн хэдэн ширхэг загас шүүрдэхийг хэлж мэдэхгүй ч тодорхой газраас, тодорхой улирал, цаг хугацаанд шүүрвэл илүү магадлалтай гэсэн үүднээс туршилтаа зохиодог.

Гарсан үр дүнгээс яг үнэн дүнг гаргахын тулд олон талын баталгаажуулах судалгаа хийдэг. Энэ болгоныг түргэн хугацаанд үнэн зөвөөр, баталгаатай хийх нь орчин үеийн эрдэмтэн хүнээс тал талын нарийвчилсан мэдлэг, авъяас, нөр их хөдөлмөр шаарддаг болсон.

-Энэ уургууд хүний биед угаасаа байдаг юм уу, эсвэл хүнс тэжээлээр дамжих болон өөр олдмол байдлаар үүсдэг үү?
-Угаасаа байдаг. Ердийн нөхцөлд уураг нь хүнс тэжээлээс гэдэс ходоодоор дамжин амин хүчил болон задарч, биед шимэгдэн ордог учраас бие махбодид тэр чигээрээ дамжин орж ирэх боломжтой.

Бусад эрдэмтэнтэй хамтарч байж судалгаа бодитой, үр дүн нь зөв гардаг

Амьтны болон ургамлын гаралтай уургийг хүний бие махбод өөрийн уураг болгон хувиргах үйл явц нь нэг хүүхэд хэн нэгний хийсэн лего машинаас онгоц бүтээж хувиргахтай яг ижил. Тухайлбал, нэг хүүхдийнх нь хийсэн машин хоол хүнсэн дэх уураг, үүнийг ашиглан бүтээгдсэн онгоц нь хүний уураг байх нь. Харин лего хэсгүүд нь амин хүчил болох нь.

-Ер нь хүний биед хэчнээн төрлийн уураг байдаг вэ. Хэчнээнийг нь илрүүлээд байна вэ?
-Хүний геномыг тайлан уншсан судалгаанаас ойролцоогоор 21 мянган ген урьдчилан таамаглагдсан байдаг. Эдгээрээс ген болгон хэд хэдэн уураг кодлох бололцоотой. Иймд ойролцоогоор 250 мянгаас нэг сая уураг байж магадгүй гэж үздэг. Одоогийн шинжлэх ухааны мэдэж байгаагаар ойролцоогоор 10 мянган уургийн үйл ажиллагаа хүний бие махбодийг хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй гэж үздэг.

Тэгэхээр миний дээр хэлсэнчлэн эдгээр уураг нь үнэхээр хүний бие махбодид байдаг уу, байдаг бол аль эрхтний аль хэсэгт байдаг, ямар үүрэгтэй вэ гэдгийг олж тогтоох талаар орчин үеийн шинжлэх ухаан түлхүү судалж байна. Эдгээр уураг нь бие биетэйгээ ямар харилцсан шүтэлцээтэй вэ гэдгийг олж тогтоох нэн чухал байдаг.

-Уургийг хүмүүс зөвхөн булчин суулгах төдийгөөр харах нь түгээмэл байдаг. Уураг хүний биед яг ямар үүрэгтэй вэ?
-Уураг маш чухал үүрэгтэй. Актин, миосин гэж хоёр уураг хамтарч бүх л төрлийн булчингийн ашгих сунах үйл ажиллагааг явуулдаг. Хемоглобин гэж уураг нь хүчилтөрөгчийг бие мах бодиор түгээдэг. Нян бактерийн эсрэг дархлааг нөхцөлдүүлж өгдөг эсрэг бие гэдэг нь бас л уураг. Хоол хүнсийг маань задалж өгдөг энзимууд мөн бүгд уураг. Энэ мэтчилэн уураг болгоны үүргийг энд тоочиж багтахгүй л дээ.

-Ногоо, жимсний уураг хүний биед маш сайн шимэгддэг. Харин махнаас уургийн хэрэгцээнийхээ маш бага хэсгийг авдаг гэж ярьдаг. Энэ талаар та судлаач хүний хувьд юу хэлэх вэ?
-Хүн уургийн хэрэгцээгээ нөхөхийн тулд 20 төрлийн амин хүчил шаарддаг. Тэр дундаас есөн амин хүчил нь хүний бие махбодид бий болдоггүй учир заавал хоол хүнсээрээ хангагдах шаардлагатай байдаг. Би яг хоол зүйн судлаач биш болохоор нарийн хэлж чадахгүй байна.

Гэхдээ миний бодлоор уургийн эх үүсвэрийн хувьд амьтны гаралтай хүнс тэжээл нь хүнд хэрэгцээтэй бүх 20 төрлийн амин хүчлийг хангаж чаддаг шиг санаж байна. Гэхдээ мах огт иддэггүй хүмүүс бий. Ийм хүн олон төрлийн ургамлын гаралтай хоол хүнс идэхгүй бол зарим нэг амин хүчлүүд нь зарим ногоо жимсэнд хомсдолтой байдаг.

-Сүүлийн үед хүмүүс нэмэлтээр уураг ууж хэрэглэх нь түгээмэл болсон байна. Энэ нь тухайн хүний уургийн хэрэгцээг нөхөж, эд эсэд хүрч чаддаг болов уу?
-Тэдгээр бэлдмэл нь голдуу хагас задалсан ургамал юм уу, сүүний гаралтай пептид болон амин хүчлийн холимог байдаг. Пептид гэдэг нь хагас задарсан уураг гээд товч нэрлэе л дээ. Эдгээр бэлдмэл нь булчин томруулах, мөн биеийн хүч тамирын дасгалын дараа бие махбодийг сэргээн нөхөх, гэдэс ходоодны ямар нэгэн гажигийн үед хэрэглэдэг.

Нэг үгээр хэлбэл, амархан задарч шингэх уургийн хэмжээг ихэсгэж өгч байгаа юм. Уургийг цэвэрлэж өтгөрүүлсэн учраас нэг халбага бэлдмэлээс нэг удаа хоол идэхээс илүү хэмжээний амархан задрах уураг олж авна. Үүнийг ердийн хоол хүнс дээр нэмэлт болгон хэрэглэнэ. Дан ганцаар нь тэжээлийн эх үүсвэр болгон ашиглаж болохгүй л дээ.

-Уураг ихэднэ гэсэн ойлголт хэр бодитой вэ?
-Уураг ихдэх тохиолдол цөөхөн байдаг. Голдуу уургийн эх үүсвэр болох хоол хүнстэй дагалдах нэгдлүүд нь, тухайлбал нүүрс-ус, тосны төрлийн нэгдлүүд ихдэх нь илүү их тохиолддог.

-Таны нээлт хэрэглээний шинжлэх ухаанд хэзээ нэвтрэх боломжтой вэ?
-Одоогийн байдлаар “ABC- transporter”-ын судалгаагаа хэрэглээний шинжлэх ухааны лабораториудтай хамтрах юм уу, өөрөө гардан үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Зүрхний холбооноос санхүүжилт авч, холестеролын талаар зүрхний шигдээсийг урьдчилан сэргийлэх судалгаатай уялдуулан ажиллаж эхэлсэн. Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтарч “Multi-Drug Resistance” гэдэг сэдвээр мөн судалгааны ажил хийхээр зэхэж байна.

-Эдгээр нээлт зөвхөн таны бие даасан судалгааны үр дүн байв уу, эсвэл өөр эрдэмтэдтэй хамтарсан уу?
-Орчин үеийн шинжлэх ухаанд дан ганц хүний судалгаа гэж бараг байхгүй. Үнэндээ ихээхэн хүч хөдөлмөр, урт хугацаа, олон төрлийн мэдлэг туршлага шаарддаг учир би өөрөө бүгдийг хийнэ гээд суухад учир дутагдалтай, хомсдолтой болно.

Тиймээс аль болох хурдан хугацаанд, олон талаас нь нарийн судлахын тулд бусад эрдэмтэнтэй хамтран ажиллах шаардлагатай. Мэдээж төслийн эхний үүсвэр, санаачилга, анхны нээлт өөрөөс гарна. Улмаар тухайн төслийг амжилттайгаар яаж үргэлжлүүлэх талаар өөрөө шийдвэр гаргаж хамтран ажиллах боломжтой хүмүүсийг сонгон, санал тавьдаг.

-Эдгээр нээлт таны мэргэжлийн карьер болон анагаах ухааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна Хурц гэдэг хувь хүнд ямар ашигтай байдаг вэ?
-Эрдэмтэн хүн гэдэг нь аливааг таньж мэдэх юмсан гэсэн эрмэлзлэлээр хөтлөгддөг Гэхдээ л хүнд хэрэгтэй судалгаа хийж чадаж байвал тэр нь туйлын бахархал болдог.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
-Миний судалгааг сонирхож ярилцлага авсанд талархаж байгаагаа илэрхийлье.

Эх сурвалж: Emch.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6