Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Сонгуулийн дараа ханш унажээ
Image
Мисс А.Баярцэцэгт “Мулан”-ы дүрд шалгуулах санал тавьжээ
Image
П.ЭНХТАЙВАН: “БАРИЛГЫН САЛБАРТ ХАБЭА-Н ХУУЛЬ ДҮРМЭЭ БАРИМТЛАН АЖИЛЛАХАД ОСОЛ ГАРАХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ”
Image
Автобусны гурван зогсоол шинээр байгуулжээ
Image
ДАСГАЛ ХИЙХГҮЙГЭЭР 7 ХОНОГТ 10КГ-ААР ТУРАХ 3-Н АРГА
Image
Авто замыг 3 жилийн баталгаатай болгожээ
Image
САМАР, ХОВОР УРГАМАЛ ТҮҮСЭН ИРГЭДИЙГ 5,4 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО
Image
“Лалын улс” бүлэглэлийнхэн Хойд Солонгосын хоёр иргэнийг суллажээ
Image
Мэдээлэл задруулахгүй байхыг Америкийн хэвлэлийнхэнд хатуу анхаарууллаа
Image
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛЫН ЗАСАГЛАЛ ИЛҮҮ ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ, НЭЭЛТТЭЙ БОЛОХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨР ТУУШТАЙ ХЭРЭГЖИНЭ
Image
Гал түймэр унтраах ангиуд өндөржүүлсэн байдалд ажиллаж байна
Image
60 тэрбумын “сүүлчийн могикан”-ыг албан тушаалаас нь хэзээ чөлөөлөх вэ?
Image
НИЙГМИЙН ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛЭЭ ДАВАА ГАРИГ БҮР АВАХ БОЛОМЖТОЙ
Image
Мальта, Хорват улсад 30 хүртэл хоног визгүй зорчино
Image
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа
Image
Нярайд хагалгаа хийж, зургаан ширхэг зүү гарган авчээ
Image
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна
Image
Шинэ Засгийн газрын сайдууд иргэддээ чиглэсэн шийдвэрээр ажлаа эхлэв
Image
ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН ХЯЗААЛАНГИЙН УРАЛДААНААР ЭХЭЛНЭ
Image
Арилжааны банкууд дараахь цагийн хуваариар ажиллаж байна
Image
Ш.БАТСҮХ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ГАДААДЫН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ
Image
Б.Баатархүү: Яагаад ч миний эхнэрийг өөр хүн орлож чадахгүй
Image
"ТАВАНТОЛГОЙ" -Н ХУВЬЦААНЫ ХАНШ 7.12 ХУВИАР БУУРАВ
Image
ЗАЛУУЧУУД ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИНЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА
Image
Эмэгтэй хүн бүр мэдвэл зохих савны хий гэж юу вэ?
Image
Хорт хавдраар өвчлөх эрсдэл нас ахих тутам нэмэгддэг
Image
АФРИКИЙН СҮҮЛЧИЙН ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХТ ХААНТ УЛС НЭРЭЭ СОЛИВ
Image
О.БААСАНХҮҮ ГИШҮҮНИЙ ЗОВЛОН
Image
Монгол улсын иргэд визгүй зорчих орнуудыг танилцуулж байна
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Image

АТГ-ын үүдийг сахиж суухын оронд ажлаа л хийх байж дээ Д.Жигжиднямаа дарга аа !!!

Он гарсаар төмөр замтай холбоотой дөрвөн осол гарчээ. Хамгийн найдвартай, бат бэх, аюулгүй унаа ийнхүү осолдоод байхаар бид юунд итгэж сууж явах вэ гэсэн сэтгэгдлүүд сошиалаар хөвөрч байна. Гэтэл иргэдийн энэхүү гомдлыг хүлээн авч, ажлаа сайжруулж, осол аваар гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа "Энэ бол байгалийн гамшиг. Бид буруугүй" хэмээн мэлзэж сууна. Түүгээр ч үл барам энэ бүх асуудалд би хариуцлага хүлээх болоогүй хэмээн ширэн нүүрлэлээ.

Тодруулбал, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа энэ сарын 12-нд Дорноговь аймагт болсон осол, сэргээн босголтын талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийв.

Энэ үеэрээ "УБТЗ-аас жил болгоны хавар үер усны аюулаас сэрэмжлүүлсэн тушаал гаргадаг. Энэ хаврын тушаалыг өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд гаргасан. Энэхүү тушаалд энэ сарын 12-нд болсон ослын газар онцгой анхаарах хэсэгт багтсан байдаг. Тиймээс хяналт шалгалт байнга хийдэг. Тухайн өдөр хүчтэй бороотой байсан учир хариуцаж байсан мастер нь шалгаад явсан байгаа юм. Мөн өөрийнхөө хэсгийн ажилчдыг замын эргүүлд гаргаж явуулсан. Үүний өмнөхөн Айргаас Бор-Өндөрийн чиглэлд явдаг наймдугаар км зам мөн усанд автагдаж угаагдсан тул түүнд хяналт тавьж замаа хаачихаад эргэж ирэх зуур нь энэ осол гарсан байна лээ. Ус цаг уурын хүрээлэнгээс 7, 8 дугаар сард бороотой гэсэн мэдээлэл ирүүлж байсан ч ийм их хэмжээгээр орно гэж төлөвлөөгүй. Тэгээд ч осол гаргахаас хэдэн минутын өмнө энэ замаар мөн галт тэрэг явсан. Тэгээд хариуцаж байсан мастераас замын нөхцөл байдлыг асуухад хэвийн байна, зам хаах шаардлагагүй гэсэн. Гэтэл бороо хүчтэй байсны улмаас хэдхэн минутын дотор энэ осол болж өнгөрсөн" хэмээн тайлбарлалаа.

Тэрбээр хяналт шалгалт явуулахад хэвийн байсан зам хэдхэн минутын дотор бороонд угаагдаж осол болсон гэж хэлж байгаа ч түүний ярианаас хяналт шалгалт хийчихээд өөр зам шалгахаар очиход зам нь угаагдчихсан байсан. Тэгээд буцаад явж байх зуур осол гарсан нь тодорхой байна. Тэгэхээр нэгэнт өөр зам угаагдчихсан байхад онцгой анхаарах хэсэгт багтсан зам аюултай нөхцөл байдалд орсон байж болзошгүй нь тодорхой мэт санагдах юм. Гэтэл яагаад аль түрүүн шалгасан замаа хэвийн, зам хаах шаардлагагүй гэж хэлэв. Энэ бол цэвэр хариуцлагын алдаа.

За бүр болъё. Энэ удаагийн ослыг үнэхээр байгалийн давагдашгүй хүчин зүйл байсан гэж хүлээн зөвшөөрье. Тэгвэл өмнө нь болсон ослуудыг юу гэх вэ. Осол бүрийг ямар нэгэн зүйл рүү чихээд байвал төмөр замын осол чинь зам тээврийн осол шиг хэвийн үзэгдэл болчих бишүү.

Гэтэл ичих ч үгүй "Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол болсон, хүний хүчин зүйлээс болоогүй гэсэн дүгнэлттэй байгаа учраас би хэн нэгэн хүний эсвэл өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж бодож байна" хэмээн ярьж сууна.

Худалдан авах ажиллагаанаас тэрбум төгрөг завчуулсан байж болзошгүй баримт, өмнө нь гэмт хэрэг ял шийтгэл авч байсан этгээдүүдийг Төмөр замын удирдах шатны даргаар тавьсан, хуучирч муудсан мянган вагон оруулж ирсэн гэх зэрэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хэрэг одоо ч АТГ-т шалгагдаж, хянагдаж байгааг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлсэн. Энэ мэт хэрэгт холбогдож явахын оронд ажлын ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлж, удирдлага арга зүйгээр хангаж ажилласан бол өнөөдөр ийм осол болохгүй байх байлаа. Аз болж хүний амь эрсдээгүй ч дахин иймэрхүү осол гэмтэл гарахад байгаль цаг уур луу чихсээр л суух уу.

Юутай ч УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон түүний удирдлага дор ажиллаж буй төмөр замынханд удаа дараагийн гарч байгаа төмөр замын ослууд огт хамаагүй. Ердөөсөө л байгалийн давагдашгүй хүчин зүйл болоод байна. Тэд наана нь хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлэх ч ёсгүй. Зүгээр л болдог юм болдогоороо боллоо гэж байгаагаас ялгаагүй л юм ярьж сууна.

эх сурвалж: http://www.zaluu.com

Б.Анир

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6