Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
Х.БОЛОРЧУЛУУН: ЖДҮ АВСАН ХҮМҮҮС НИЙЛЖ БАЙГААД УУЧЛАЛТ ГУЙХ ЮМ УУ
Image
ХОРТ ХАВДАР ГАЗАР АВДАГ ХОЁР ГОЛ МЕХАНИЗМЫГ НОБЕЛИЙН ШАГНАЛТАН НЭРЛЭВ
Image
ӨЛСГӨЛӨНГҮЙ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ЗОХИСТОЙ ХООЛЛОЁ
Image
УЛААНБААТАРТ 9-11 ГРАДУС ДУЛААН
Image
У.ХҮРЭЛСҮХ НАМЭХ-НЫ ДАРГАД Д.САРАНГЭРЭЛИЙГ ДЭМЖЖЭЭ
Image
“НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ДАГАЖ МӨРДӨХ 10 ЗӨВ ДАДАЛ АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
САНСАРТ ХӨӨРГӨХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
SOS: МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ УЛААН ГЭРЭЛ АСЛАА
Image
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛНА
Image
С.АМАРСАЙХАН ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨХ БАГИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ӨНГӨРӨГЧ ШӨНӨ УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР 54 ИРГЭН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ
Image
ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТЭЭ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТОО БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙН ТӨЛӨӨХ ХЭЛЭЛЦЭЭ ХҮНД НӨХЦӨЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ
Image
Д.ӨНӨРБАТ: ХҮХЭРЛЭГ ХИЙН АГУУЛАМЖ ӨМНӨХ ОНООС ӨНДӨР ГАРЧ БАЙНА
Image
ТӨРИЙН 38 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГУРВАН МИНУТАД АВНА
Image
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛЫГ СААТУУЛЖЭЭ
Image
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын төрсөн өдөрт очсон эмнэлгийн дарга Х.Алтайсайхан зодуулж хүнд гэмтэл авсан байж болзошгүй байна.
Image
УРВАГЧИЙГ УРВАГЧ ГЭНЭ. ХАРИН УРВАГЧТАЙ СҮЛБЭЛДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХЭН ГЭХ ВЭ?!
Image
ОЛОН УЛСЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИАННИ ИНФАНТИНО МАНАЙ УЛСАД ИРЖЭЭ
Image
МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ
Image
“ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА БАЙГУУЛАХ”-ЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
Image
“THE HU” ХАМТЛАГИЙГ ''GRAMMY AWARDS-2020'' НААДМЫН ТАЙЗАН ДЭЭР ДУУЛУУЛАХ ДАВЛАГААНД НЭГДЭЭРЭЙ
Image
ГУРВАН НАСТАЙ ОХИНОО ДАГУУЛАН АРХИДЖЭЭ
Image
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЭЭ
Image
ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Ч.ХҮРЭЛБААТАР: ДАРАА НЬ БИЧИГ ӨГСӨН ГИШҮҮД, ТЭГЭЭД КОНЦЕСС, ТЕНДЕР ОРЖ ИРНЭ
Image
ГХЯ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
Image
ВИНОД АХУЖА: МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 11-13 ГРАДУС ДУЛААН
Image
ШУУРХАЙ: ЭРҮҮГИЙН ЦАГДААГААС “БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН БАЙРАНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
Image
"14 ХҮНИЙГ ХАЛЖ “АЧТАН”-ГААС 10 ХҮН АВСАН"
Image
БАЛЖИННЯМ, ДАШНЯМ ДАВХАЦСАН ЭНЭ ӨДӨР 48 ХОС ГАЛ ГОЛОМТОО БАДРААЛАА
Image
Х.МАНДАХБАЯР: МӨНГӨГҮЙ БАЙГАА НЬ СЭТГҮҮЛЧ ХУДАЛДАГДАХ ЭРСДЭЛИЙГ ӨСГӨӨД БАЙНА
Image
"ХАРАНГА" ХАМТЛАГИЙН Ц.ЧУЛУУНБАТАД ТОХИОЛДОЖ БАЙСАН ТҮҮХ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
ӨСВӨР ҮЕИЙХЭНИЙ ЖИРЭМСЛЭЛТ БУУРЧЭЭ
Image
МЭНДЧИЛГЭЭ
Image
Бөртэ чоно
Image
Франц хүүхдүүд монгол гэрт хичээллэнэ
Image
Дуучин П.Идэржавхлан шинэ уран бүтээлээ дэлгэлээ
Image
14-19 насны дөрвөн хүүхэд эзэнгүй хашаанд мансуурсан байхад нь илрүүлжээ
Image
ЦЭРГИЙН БАЯРЫН СҮРТ МЭНДЧИЛГЭЭ
Image
Улаанбаатарт өнөөдөр 9 хэм дулаан байна
Image
“Эрдэнэт” салаа замын уулзвар дээр
Image
С.Карри гурваас шидэлтийн үзүүлэлтээр К.Брайнтыг гүйцэв
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ⁉️⁉️
Image
Турк Европоос хагацах болсон нь
Image
Өдөрт 6 хумс жигнэсэн сармис ид! Яагаад гэвэл…
Image
ЗАСГИЙН ГАЗАР 13.00 ЦАГТ ХУРАЛДАХААР БОЛОВ
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Татвар нэмсэн нь миний биш Ж.Эрдэнэбатын үед гарсан шийдвэр БИ БУРУУГҮЙ
Image
Намхан бүсгүйчүүд хэрхэн өндөр харагдах вэ
Image
21 дүгээр зуунд эрдэмтэд юу бүтээх вэ?
Image
ГОВЬ ХК-ИЙН ХУВЬЦАА ХУВААХ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК АМЖИЛТТАЙ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
ХҮҮХДИЙГ ТӨӨРӨХӨӨС СЭРГИЙЛЖ БУГУЙВЧ ЗҮҮЛГЭНЭ
Image
70 настай дуучин эмэгтэйн нууц
Image
“АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМ”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ГОЛОМТ БАНК МОНГОЛ - АВСТРИЙН БИЗНЕС УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
Солонгос бүсгүйн хайрын ер бусын зураглал
Image
Наймдугаар сарын 24-нд болох үйл явдал
Image
Дахин төлөвлөлтөөр 24 айл орон сууцтай боллоо
Image
Ямар дарс уухыг тань од эрхэс хэлнэ
Image
Н.НОМТОЙБАЯР ЖДҮ-Г ШАЛГАНА ГЭВ ҮҮ?
Image
ХОГИЙН САВАН ДОТРООС ХЭДЭН ЗУУН МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН АЛТ ОЛЖЭЭ
Image
Image

ХОЁР УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хамт хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын дараа сайд нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийв. Д.Цогтбаатар: Уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
талаар санал нийллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Ноён сайд Ван И-гийн айлчлал нь БНХАУ-ын Засгийн газрын шинэ удирдлага томилогдсоны дараа Засгийн газраа төлөөлөн хийж буй Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болж байгаагаараа онцлог гэдгийг цохон тэмдэглэе. Дөнгөж сая бидний хийсэн хэлэлцээ амжилттай, найрсаг болж өнгөрлөө. Талууд хоёр талын хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжлүүлэх, харилцан ойлголцол, улстөрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, томоохон төслүүдээ эхлүүлэх талаар санал солилцлоо. Мөн бүс нутаг олон улсын харилцааны өөрсдийн сонирхсон асуудлаар үзэл бодлоо хуваалцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин нотоллоо. Хоёр улсын харилцаа бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болж сайн хөршийн хөгжлийн төлөөх харилцан ашигтай түншлэлийн зарчмаар хөгжиж байгаа. Үүний хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа талаар санал солилцлоо. Манай эдийн засгийг зээл тусламжаас хамааралтай байдлыг халж тэнцвэртэй тогтвортой хөгжлийг баталгаажуулахын тулд хоёр талын худалдааг эрс нэмэгдүүлэхээр зорьж ажиллахаар хэлэлцэв. Хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтуудыг дахин хийх талаар ярилцлаа. Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм. БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол Улс БНХАУ-ыг НҮБ дахь өөрийн байр суурийг бэхжүүлэхэд дэмжиж байсан билээ. Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр хамтран зохион байгуулна. Мөн сая хийсэн уулзалтаараа ярилцсан чухал асуудал бол манай улсад БНХАУ-аас оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ийнхүү эхэлж байна. Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо. Монгол-Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүрсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна” гэлээ.

Ван И: БНХАУ, Монгол Улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны
ажлыг эхлүүлж байна. Үүний дараа ноён сайд Ван И хэлэхдээ, “Монгол Улс шинэ Засгийн газар байгуулсны дараа Хятад улстай найрсаг харилцаатай байхыг баримталж ирсэн. Хятад улс Монгол Улсын гадаад харилцааны маш чухал байрт орсонд баяртай байна. Энэ нь Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэж байна. Бид үүнд сайшаалтай хандаж байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятад улсад айлчилсан. Хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чиглэл өгсөн. Энэ удаагийн айлчлалаар Монголын талтай дөрвөн талаар санал солилцож байна. Нэгд, улс төрийн харилцан итгэлцэл, харилцан дэмжлэгээ улам нэмэгдүүлж, хоёр талын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах. Хоёрт, энэ харилцаанд гарсан боломжийг ашиглаж хоёрт талын харилцааг хурдацтай хөгжих замд оруулна. Гуравт, “Бүс ба зам” хамтран байгуулахын дагуу хоёр талын хөгжилд шинэ хүч нэмэгдүүлнэ. Дөрөвт, ирэх онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ашиглаж хоёр талын харилцааг шинэ шатанд гаргана. Мөн энэ яриа хэлэлцээрийн үеэр хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Нэгт, Бие биеийнхээ язгуур эрх ашгийг хүндэтгэнэ. Хоёрт, хоёр талын улс төрийн суурь үндсийг сахин хамгаална. Монголын талаас нэг Хятад зарчмыг баримталж, Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг байна гэж үздэг гэсэн байр суурийг дахин илэрхийлсэн. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж байна. Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна. Мөн хоёр орны өндөр, дээд төвшний айлчлалын давтамжийг хадгалах. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд Хятад улсад төрийн айлчлал хийхийг урьж байна. Мөн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг ирэх онд Хятадад айлчлахыг урьсан. Гуравт, “Бүс бас санаачилга” болон Монголын хөгжлийн замд санаачилгатай уялдуулан хэрэгжүүлнэ. Ажлын тодорхой төлөвлөгөө гаргана. Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэхийг зарласан. Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээр байгуулахад санал нэгдсэн. Дөрөвт, бодит харилцан ашигтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. 2020 он хүртэл хоёр талын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлнэ. Хятад улсын дэмжлэгээр барих Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төсөл дээр чухал ахиц гарсан. Энэ онд багтаж албан ёсоор барилгын ажлыг эхлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын боомтын дэд бүтцийн төслүүд хөгжиж байна. Мөн Монгол Улсаас санал болгосон МАА-н бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тухай саналыг Хятадын тал нааштай хүлээж авахад бэлэн байна. Тавд, ирэх онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал нэгдсэн. Мөн энэ талаар Засгийн газар хооронд санамж бичигт гарын үсэг зурсан. Цаашид соёл, боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын солилцоог хүрэн идэвхтэй хөгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван улсын гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналд нэгдсэн. Мөн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг түргэтгэж, бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Олон улсын чөлөөт худалдааны механизм болон дэлхийн худалдааны байгууллагын журмыг сахин хамгаална” гэлээ.

Сайд нар үг хэлсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. БНХАУ-ын Олон улсын радиогийн сурвалжлагчийн “БНХАУ-ын зүгээс үзүүлсэн буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээл Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөжтэй байна вэ. Цаашид хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлж, үргэлжлүүлэх вэ?” асуултанд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар хариулахдаа, “Хоёр орны харилцаа стратегийн түвшинд хүрсэн. Бие биеийнхээ язгуур эрх ашгийг дэмжсэн хэлбэртэй байгаа юм. БНХАУ-аас үзүүлж ирсэн зээл тусламж Монголын нийгэм эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Спорт, эрүүл мэндийн байгууллага, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа бүгд манай улсын иргэдэд хүрсэн. Одоо харилцааны шинэ зарчмуудаа ярьж байна. Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх бөгөөд бүтцийн чанарыг сайжруулах талаар ярилаа. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьсан. Үүнийг Ван И сайд хүлээн зөвшөөрсөн байгаа. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүнийг экспортлохоор ярилаа. Монгол Улс хөгжихдөө өрийн дарамтад орохгүй байхаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой гэсэн зарчим дээр тохиролцож байна. Бид Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлж, тэндээс олох орлогоо нэмэгдүүлэхээр энэ нь Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр болох юм. 2007-2017 онд БНХАУ-тай хийсэн худалдаа дандаа эерэг тэнцэлтэй байсан. Энэ хугацаанд Монгол Улс Хятадаас импортолсноосоо илүү их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг экспортолж, үүний дүнд валютын нөөцөө бүрдүүлж ирсэн. БНХАУ Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч юм. Энэ худалдааны дүнд манай үйлдвэрүүд олон хүнийг ажлын байраар хангаж, экспортыг амжилттай явуулж, валютын нөөцийн хуримтлалыг бий болгосон” гэв. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, “Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлж, Монгол иргэдийн аж амьдралд тус дэм болж байгаадаа баяртай байна. Хятад улс мөн ядуу хүнд байх үед Монгол Улс тусалж байсан. Монголын талд хөнгөлөлт зээл үзүүлсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй ТЭЗҮ-тэй. Бидний зүгээс өрийн дарамт үзүүлэхгүй гэж найдаж байна. Түүнчлэн БНХАУ руу экспорт хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Бүх Монголын ард түмэн цаашид улам сайхан амьдарна гэж бид итгэж байна. Мөн та бүхнийг Хятадын хурдацтай хөгжих хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Бид Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллана. Монголын сайн найз, сайн хөршийн хувьд Хятад улс чин сэтгэлээр тусалж ирсэн. Хоёр талын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан ашигтай хамт хожих зарчмыг бий болгоно” гэв.

Б.Болд    Гэрэл зургийг Т.Чимгээ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6