Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Хоргын Ногоон Гудамж” мод тарих аян өрнүүлжээ
Image
COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
Image
Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
Image
Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
Image
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Image
Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
Image
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Image
Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Image
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
Image
Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Image
"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
Image
Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
Image
Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
Image
Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Image
Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
Image
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
Image
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Image
Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
Image
Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
Image
О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
Image
Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
Image
Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
Image
МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Image
Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
Image
Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
Image
Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
Image
Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
Image
БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
Image
Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
Image
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
Image
COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
Image
Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
Image
Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
Image
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
Image
Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
Image
Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Image
Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Image
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Image
Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
Image
Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Image
Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
Image
Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Залуучуудыг дэмжих сургалтын нээлт болно
Image
Хэзээ ч хугацаа нь дуусдаггүй хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн этгээдээс ял асууя
Image
Н.Номтойбаяр: Харамсалтай ослын талаар олон нийтэд ташаа мэдээлэл цацагдаж байна
Image
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН БҮРДҮҮЛЭХ ТООЛЛОГОД УВС ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
Хол, ойрын замд болгоомжтой зорчихыг сануулав
Image
Шинэчилсэн бүртгэл гомдол дагуулав
Image
ВАЛЕНТИНЫ СОНИН ХАЧИН
Image
Цахилгааны хэмнэлттэй чийдэнгийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг: үүнээс хол байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна
Image
УРУГВАЙ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.ГАНБОЛД ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
Төрийн далбаагаа эх орондоо үйлдвэрлэхийг уриаллаа
Image
Дэлхийн Банк Монгол Улсыг дэмжиж $120 саяын санхүүжилтийг баталлаа
Image
ОН ГАРСААР 18.38 ГА ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 15 ЖИЛИЙН ОЙ МАРГААШ БОЛНО
Image
ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД Ч.ИХБАЯР ТЭРГҮҮТЭЙ САГСЧИД ОРОЛЦОНО
Image
Ц.Элбэгдорж Давосын чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Image
Хөрөнгө оруулалтын төлөө урагшаа
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд мэдээлэл хийв
Image
ШИЛДЭГ ЯРУУ НАЙРАГЧИД УЛИАСТАЙД ӨРСӨЛДӨНӨ
Image
ХАВДАР БОЛОН БУСАД ОЛОН ТӨРЛИЙН ӨВЧНҮҮДИЙГ АНАГААХ НӨЛӨӨТЭЙ ЖҮҮС
Image
Хулгайч агааржуулалтын хоолойд гацжээ
Image
Хөлөө хүрэн манжингаар эмчилсэн нь
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ЭРХЭМ УНШИГЧИД, ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДДАА ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ
Image
Н.ЭНХБАЯР ҮНЭД ОРЖ, Г.УЯНГА, Ц.НЯМДОРЖ ТЭВРЭЛДЭХ ЦАГ ИРЖЭЭ.
Image
Доналд Трампын ээлжит хохирогч нь Хлое Кардашиан байжээ
Image
НАЛАЙХЫН АВТО ЗАМЫН АЖИЛ ТӨЛӨВЛӨСӨН ГРАФИКИЙН ДАГУУ ЯВЖ БАЙНА
Image
“Samsung galaxy s8” тавдугаар сарын 5-наас худалдаанд гарна
Image
Image

Их моголчуудын товч түүх

1398 оны есдүгээр сарын 22-ны өдөр монгол цэрэг Афганистаны уулсын дундуур гарч Энэтхэг орныг зорих их замд хөндөлдөх байгалийн бартаа саад болсон Инд мөрний баруун эрэгт гарч ирэв. Хоёр хоногийн дотор завь онгоцуудаар хөвөгч гүүр бариад их цэрэг дорно зүг аяны замаа хөөжээ.

Энэ тухай чимээ сураг байдал хэвийн үед бол Делийг онцын түгшүүрт автуулахгүй байхсан. Сүүлийн хоёр зууны турш Монголын цэрэг хэдэн жил болоод л Пенжабад довтолдог нь жам болоод байсан юм. Монголчууд Делид ийн байнга аюул занал учруулсаар ирсэн ч сайтар бэлтгэсэн буурьтай тулалдаанд орохоороо голдуу ялагддаг байжээ. Угтаа бол энэхүү дайсан этгээд хэдий аюултай ч байдаг л нэг жирийн зэрлэг ард түмэн байсан бөлгөө. Тэдэнд олзлогдож зэрлэгүүдийн оронд нэлээд жилийн нүүр үзсэн яруу найрагч Амир Хосров Дехлеви (Амир Хосров Дехлев, 1253-1325, Энэтхэгийн түрэг гарлын яруу найрагч, үрдү, фарси, хинди хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан. Орч.) хожим нь бичихдээ, тэднийг бөөс хуурсандаа баригдаж хир дайр болсон арьсаар нь зөвхөн гутал л хийвэл зохилтой хэмээн даажигнасан байдаг. Тийм болохоор жирийн үед бол Делийн эрх баригчид тэдний аюул заналыг нэг их тоохгүй байх байсан юм.

Гэвч 1398 онд нөхцөл байдал огт өөр байжээ. Нэгд гэвэл, Делид чухам хэн төр барьж байгаа нь тодорхой бус байв. Фирүз шаг өгүүлэн буй үйл явдлаас даруй арван жилийн өмнө насан эцэслэснээс хойш хаан ширээнд санаархагчийн өвөр хоорондын өрсөлдөөн тэмцэл эзэнт гүрнийг он удаан жилээр хагалан бутаргаж байв. Монголчуудыг довтлон ирэх тэр үед хоёр тоглоомын этгээд гүрнийг захирч байсан ч ард нь байсан тэднээс хамаагүй хүчтэй нэгэн тэднийг ёстой л дураараа хөдөлгөж захирч байсан юм. Хоёрт гэвэл, монгол цэргийг энэ удаа хөл хазгарын учир доголон Төмөр хэмээх хоч хүртсэн мөнөөх гайхал Төмөр удирдаж явжээ. Түүнийг өрнөдөд “Тимур-ленг” буюу доголон Төмөр хэмээдэг байсан бөлгөө. “Бурхны гэсгээл” хэмээгдсэн энэ хүн жаран нас сүүдэр зооглоод байв. Гэхдээ тэр үед Төмөрийн дэргэд байж, энэ хүнд ясны дургүй болсон нэгэн араб зохиогч түүнийг “тэрбээр хад хавцал мэт хатуу чийрэг бахим биетэй” хүн байв хэмээн тэмдэглэжээ. Төмөр таван жилийн өмнө Багдадыг эзэлсэн байв. Гурван жилийн өмнө түүний үй түмэн цэрэг Орос оронд үерийн догшин ус адил давалгаалан орж Москвад хоёр зуун бээр ойртжээ. Чингис хаан өөрөө энэхүү 1221 онд Төмөрийн очоод буй Инд мөрний наад эрэгт нэг удаа гарч ирснээс хойш Энэтхэг орон ийм аюул заналд өртөж байсангүй. Тэгээд л Чингис хаан тэндээсээ буцсан билээ. 

Төмөр өмнө, зүүн зүгт зогсолтгүй шаргуу давшсаар замдаа таарсан хотуудыг тонож дээрэмдэх гэж л хааяа саатаж байв. Асар их мөнгөн төлбөр өгч байж л түр зуур амсхийвч уг мөнгийг тушаасны дараа тун удалгүй мөнөөх хотуудыг “урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг”-ийнх төлөө гэх мэт далим гаргаж эвдлэн сүйтгэсээр явжээ. Үүний учрыг олж ядах юмгүй. Уугуул нутгаасаа алсад яваа дундад зууны армийн дайчдыг өөртөө үнэнч зүтгүүлэх явдал жанжин захирагчид нь тухайн газар орны хотууд хийгээд ард олныг тонож дээрэмдэх бололцоо хэр зэрэг олгохоос л шалтгаалж байсан юм. Төмөр дайрч өнгөрсөн хотуудын хүн амд эерэг сайнаар хандаж ивээж байсан нь юу л бол. Тэрбээр Дели хүрэх гэж тун яарч байсан мэт. Гэвч тухайн үеийн он дараалсан түүх бичээч ингэж их яарч байсны учрыг нь “түүний цэрэг ардаа асар олон хүний хүүр үлдээж, тэр нь илжирч муудсанаас агаар хордуулж байсан”-аас шалтгаалсан гэдэг. Төмөрийн цэргийг дайран өнгөрсний дараа зөвхөн цэргүүдийнх нь боол болгох эсвэл худалдах зорилгоор олзлон авч явсан хүмүүс л амь гарч байсан гэдэг. Ийм хүний тоо удалгүй асар олширчээ. 

Төмөр арванхоёрдугаар сарын эхээр Делид тулж очив. Нийслэл хот Маллу ханы захиргаанд байв. Тэрээр тоглоомын хаадын нэгэн болох Махмуд шагийг барьцаалан түүний өмнөөс төр барьж байв. Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хоёр тал анхны удаа мөргөлдөж, Төмөрийн өөрийнх нь удирдсан толгойн сэргийлэх ангийг Маллу хааны цэрэг довтолжээ. Гэвч халдаар ирэгсдийн довтолгоог хялбархан няцаасан энэ байлдааны тухай элдэв сураг чимээ дорхноо тархсан нь таван түмэн энэтхэг хүний аминд хүрчээ. Учир нь Төмөрийн хүрээнд байсан олзлогдогсод дээрх тулалдааны тухай дуулаад баяр хөөрөө нууж чадаагүйгээсээ болж үхлийн аюулд оржээ. Төмөр цэргүүддээ насанд хүрсэн боолуудаа хороохыг тушаасан байна. Ингээд тушаалыг ганцхан цагийн дотор ёсоор болгож, “насандаа огтонын хамраас ч цус гаргаж үзээгүй” хувраг хүнийг ч мөнөөх хядлагад албадан оролцуулжээ. 

Төмөр шийдвэрлэх тулалдаанд бэлтгэхдээ гол нь Энэтхэгийн домогт байлдааны заануудтай яаж тулалдахаа буурьтай бодож төлөвлөжээ. Цэргүүд нь заануудтай удахгүй тулгарна гэхээс туйлаас балмагдаж бараг л муужрах шахаж байв. Эзний дэргэд явдаг хэдэн эрдэмт хүн тулалдааны үед эхнэр хүүхнүүдтэй л ойр байхыг хүсч байв. Төмөр байлдааны байрлалаа бат бөх хэрэм хийгээд суваг шуудуугаар хүрээлүүлж, заануудыг айлгах юм уу эрэмдэг зэрэмдэг болгох, тэгээд буцаж ухрахдаа өөрийн цэрэг дайчдыг няц гишгэж бяц дэвсэхэд хүргэхийн тулд элдэв төхөөрөг зэвсэг бэлтгэхийг тушаажээ. Мөн гурван хурц металл шилбэ бүхий тулаас (Өгүүлэн буй үйл явдлаас гурван жилийн өмнө Баязид Никополийн дэргэд, түүнчлэн V Хэнри Азэнкурын дэргэд болсон тулалдаанд тус тус ийм зэвсэг хэрэглэж байв) газарт булах, мөн морин цэргийг “зараа”-гаар хангахыг тушаажээ. Энэхүү “зараа” нь хурцалсан дөрвөн? шилбэ бүхий металл төхөөрөг бөгөөд “зараа”-г газар хаяхад аль нэг шилбэ нь заавал дээш харж буудаг байж. Морин цэрэг заануудыг өдөөж байгаад зугтаж араас нь хөөгөөд ойртож ирэхээр нь мөнөөх аюулт “зараа”-нуудаа замдаа шидэх ажээ. Заануудыг айлгахаар Төмөрийн бодож олсон нэг арга нь мөн л дээрхээс дутуугүй энгийн зүйл байв. Хатсан өвс бөөгнүүлэн олон тэмээ, шарын нуруунд ачиж бөхлөөд заануудын өөдөөс тууж сүүлчийн мөчид өвсөндөө гал тавихаар айж цочирдсон амьтад аварга заануудын хөлийн доогуур гүйж орохоор цаадуул нь мэгдэж бажигдана гэж үзжээ.

Энэ хоёр аргын аль аль нь үүргээ гүйцэтгэсэн байна. Арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Махмуд шаг, Маллу ханы цэрэг Дели хотын хаалгаар гарав. Чингээд нэг түмэн морин цэрэг, дөрвөн түмэн явган цэрэг, соёонд нь ирийг хоёр талаас нь хурцалсан илд бэхэлсэн заануудын битүү эгнээгээр хуяг дуулгаа хангинуулан довтлон иржээ. Заануудын нуруун дээрх байлдааны жижиг цамхагт харваачид, мөн бүдүүн бараг хийцтэй пуужин, халуун давирхай цацах төхөөрөг бүхий ур дүйтэй хүмүүс суужээ. Гэвч Энэтхэгийн энэхүү үзмэрийн гайхамшиг Төмөрийн мөнөөх эгэл борог арга мэхэнд тэссэнгүй. Нар гудайхад Махмуд шаг, Маллу хан хоёр хот руугаа яаран буцаж, нөгөө талын хаалгаар нь гарч арилжээ. Ялан дийлсэн Төмөр хотын хэрмийн гадна том усан сангийн дэргэд хүрээлэн буув.

Маргааш нь Төмөр Дели хотод ялгуусан дүрээр орж хаан ширээнд морилов. Хотын хүндтэй хүмүүс байлдан дагуулагчийн хөлд сөгдөж өршөөн соёрхохыг гуйж ёсын дагуу асар их дайны төлбөр өгье гэжээ. Байлдаанаар олзлогдсон зуун хорин зааныг Төмөрийн өмнө авчрахад нөгөөдүүл нь номхон хүлцэнгүйн дүрийг үзүүлж өршөөл эрэх мэт их дуугаар орилсон нь байлдан дагуулагчид ихэд таашаагджээ. Харин хирс авчирч үзүүлсэн ч тэд нь түрэгүүдийн эзний ихэрхэг занг хөөргөхөөр авирлаж чадаагүй учир Төмөр таалсангүй аж.

Эх сурвалж: Urlag.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6