Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
Image
#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
Image
БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
Image
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
Image
НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
Image
Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
Image
Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
Image
Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
Image
Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
Image
БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
Image
Б.Янжмаа: Хонг Конгт бүх сургуулийн үйл ажиллагааг Даваа гарагаас эхлэн зогсоохоор болжээ
Image
ХУРДАН МОРЬ: Их насанд 210 гаруй хурдан хүлэг шандас сорино
Image
"Коронавирусийн халдвартай тохиолдол илрээгүй. Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа"
Image
Х.Баттулга: Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ
Image
"Өчигдөр дэлхий дахинд нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвар авсан өдөр боллоо"
Image
АЗАРГА: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ
Image
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
Image
Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг түүхэн дээд хэмжээгээр бууруулжээ
Image
"Нийслэлийн айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсын хийморь жавхаа мөнхөд бадраг"
Image
Умард Солонгосоос оргосон Масажи Ишикавагийн түүх
Image
Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
Image
Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
Image
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно
Image
ВИДЕО: 07:30 цагийн байдлаар нийслэлээс Эмээлтийн товчоогоор гарч буй замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна
Image
Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ
Image
МУАЖ Д.Самбуу: Хүчтэний Өлгий ...
Image
2020.07.11: Баяр наадмын хөтөлбөр
Image
104 хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө
Image
Эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ
Image
Бороотой, 21-23 хэм дулаан байна
Image
"Ээжийнхээ хайраар ..." дуу шинэ клиптэй боллоо
Image
Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
Image
Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
Image
Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
Image
Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
Image
Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
Image
Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
Image
Үерийн түвшинг давж буй голууд
Image
"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
Image
Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
Image
Сэрэмжлүүлэг: Гол мөрний усны түвшин 10-55 см даван үерлэж байна
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа
Image
Соёлын сайд С.Чулуунтай холбоотой зохиогчийн эрх зөрчсөн гэх мэдээллийг ШУА няцаав
Image
56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Image
Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
Image
Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
Image
Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
Image
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
Image
Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
Image
Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
БАГШ, СУРАГЧ, СУРГУУЛИЙГ УРАМШУУЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
НОХОЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал прокуророос гаргажээ
Image
Д.Гэрэлтуяа: "Цалинтай ээж" хөтөлбөрийг ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулна
Image
ЯАЖ ӨӨДРӨГ СЭТГЭЛТЭЙ БАЙХ БЭ?
Image
ДАЛАЙН УСНЫ 88 ХУВЬ НЬ ХУВАНЦАР ХАЯГДЛААР БОХИРДЖЭЭ
Image
Үзэсгэлэнт аралд жуулчид очихыг хориглов
Image
Цас, бороо холилдон орж автозамуудын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Image
Их жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит хороотой боллоо
Image
МОТОЦИКЛИОР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОЛОО
Image
"ОФФШОР БҮС НУТГИЙГ АШИГЛАН МӨНГӨ УГААХ, ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА" СУРГАЛТ БОЛЛОО
Image
БАГШ НАР СУРАГЧДЫН ИРЦИЙГ ГАР УТАС ДЭЭРЭЭ БҮРТГЭНЭ
Image
ЗАСГИЙГ ОГЦРУУЛСАН ДОРДОХЫН 7 ЮУ БОЛОВ
Image
ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРЫН СТАТИСТИК МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛЛАА
Image
"Ганц худаг"-ийн халуун усны хүүхэн
Image
Цайр дутагдсанаар арьс батгашиж, үрэвсдэг
Image
Цагаан сараар 7,6 сая гялгар уут худалдан авдаг
Image
13 САЯ ЦАХИМ ВАЛЮТ ХУЛГАЙЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ " PUBG" ТОГЛОЖ БАЙХАД НЬ БАРЬЖЭЭ
Image
ОМЕГА-3 ХЭРЭГЛЭВЭЛ УХААНТАЙ БОЛНО
Image
Охидыг хүчирхийлэх гэмт хэрэг ихэсчээ
Image
Бид арьсаа юунаас болж гэмтээдэг вэ?
Image
Анагаахын захирал Г. Батбаатар сайд Ц.Цогзолмаагийн эсрэг “Дайн” зарлав
Image
Т.Ганди УИХ-ын даргад юу зөвлөх вэ?
Image
Ц.Энгүүн аавынхаа хамт уучлалт хүслээ
Image
Т.Цогтыг хорьжээ
Image
СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ
Image
цаг агаарын мэдээ
Image
Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй
Image
Ядуу энэтхэг эмэгтэйчүүдийн дунд тээгч эхийн "бизнес" цэцэглэж байна
Image
Хүн бүр баян болохыг хүсдэг. Баячуудын өдөр тутамдаа хийдэг ижилхэн хэвшил
Image
Image

Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордонд зохион байгуулж буй “Тархи судлал-XXI” зуун эрдэм шинжилгээний хурлын үеэр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр үнэ төлбөргүй лекц уншлаа.

Тэрбээр хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмын талаар хийсэн судалгаагаар 2014 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд лекцийнхээ үеэр хархны тархины үйл ажиллагаанд тулгуурлан хийсэн судалгааны ажлаа танилцуулсан юм. Хүний тархинд дунджаар 100 тэрбум эс байдаг бөгөөд нэг эс нь 10 мянга орчим эстэй холбогдож,  цахилгаан долгионоор дамжуулан мэдээлэл хүлээн авч, дамжуулдаг аж. Энэ нь хөхтөн амьтан болон хүний тархины ажиллагааны гол хэлбэр бөгөөд үүнийг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж буйгаа профессор Эдвард Мозер дурдлаа.

 

Тэрбээр, “Эрдэмтэд харх, сарьсан багваахай, сармагчин болон хүний тархи зүг чигээ хэрхэн олдог талаар судалсан. Хүний тархинд зүг чиг олох үйл ажиллагааг зохицуулдаг хоёр хэсэг байдаг бөгөөд чихний харалдаа байрлах чамархай орчимд байдаг. Эрдэмтэд хархыг төөрдөг байшин хэлбэртэй болон өмнөө саадтай, саадгүй зэрэг хайрцаганд хийж тухайн орчноо хэрхэн зураглаж байгааг судалсан. Ингэхдээ хүний тархинд байршлын эс, хүрээ эс, торон эс, хурдны эс зэрэг хэд хэдэн төрлийн эсээс бүрдэж байгаа бөгөөд эдгээр эс нь тухайн байгаа орчноо харж, тархиндаа зурагжуулан буулгадаг гэсэн таамаглалыг 1930 оны үед дэвшүүлж байсан. Гэвч тухайн үед техник, тоног төхөөрөмжгүйгээс үүдэн үүнийг бүрэн тайлбарлах боломжгүй байлаа. Улмаар 1950 оны үед энэ чиглэлд тодорхой ахиц, дэвшлүүд бий болж эхэлсэн. Тухайлбал, маш жижиг хэмжээний электрод бий болгосон. Энэ нь эс хооронд шурган орж, мэдээлэл бүртгэх боломжийг бий болгосон бөгөөд мэдрэлийн эсийн мэдээлэл дамжуулах явцаас эхлээд олон судалгааны эхлэл болсон юм. Харин цаг хугацаатай холбоотой мэдээллийг эрдэмтэд төдийлөн бүрэн судлаагүй байгаа. Ямартай ч хүн хугацааг тодорхой хэмжээгээр кодлон бүртгэж авдаг. Энэ бүхэн бол танин мэдэхүйн ердөө эхний шатны судалгаа цаашдаа улам бүр дэлгэрүүлэн судалж, алцхаймер болон бусад өвчнийг эдгээх ирээдүй ойрхон байна. Алцхаймер бол хүн зүг чиг олох механизмаа алдсан шинж тэмдгээр илэрдэг бөгөөд дэлхийн хүн амын нэг хувь нь энэхүү өвчнөөр шаналдаг гэсэн судалгаа бий. Цаашдаа хүн амын дундаж наслалт өсөх тусам энэхүү өвчний тархалт нэмэгдэж, дэлхийн өмнө тулгамдсан асуудал болно. Тиймээс энэ төрлийн судалгааг нарийн явуулснаар энэхүү өвчнийг эрт үед элрүүлэх, эмчлэх боломж бүрдэнэ” гэлээ.

Мөн үеэр Дэлхийн тархи судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пьер Магистретти “Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Хүний тархинд 1 мм-ээс 11 метрийн хэмжээтэй 100 тэрбум эс байдаг бөгөөд хүний бие нийт энергийнхээ 25 хувийг тархины үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Түүнчлэн тархины зарим хэсэгт шаардлагатай эсийг шинээр бий болгох боломжтой байдгийг ноён Пьер Магистретти илтгэлийнхээ эхэнд онцлов. Тэрбээр, “Миний дээр дурьдсан зүйлс бол суурь судалгаа. Суурь судалгаанд тулгуурлан эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх өргөн боломжтой. Өнгөрсөн хугацаанд хүний тархины эсийн байршлыг тодорхойлох, зураглах технологи бий болсон. Мөн оптогенетик буюу электрод суурилуулах замаар аливаа эсийг идэвхжүүлэх боломжтой. Эсийг идэвхжүүлснээр хүний мэдрэлийн сүлжээг дарангуйлж, саажилттай хүний гар, хөлийг хөдөлгөдөг болгох юм. Улмаар хүний тархинд байгаа мэдээллийг кодлон хиймэл гар, хөлийг хүссэнээрээ хөдөлгөдөг болох зэрэг олон амжилтыг бүтээх боломж бүрдэнэ. Европын нийт хүн амын 33 орчим хувь нь тархины ямар нэгэн өвчтэй бөгөөд энэ нь зүрх судас, чихрийн шижин зэрэг нийтлэг өвчнөөс илүү их зардал гаргаж байна. Тиймээс тархи судлалын шинжлэх ухаанд тулгуурлан энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно. Манай байгууллага тархи судлалын чиглэлээр ажиллаж буй залуу эрдэмтэдийг үргэлж дэмжин ажилладаг. Монголын эрдэмтэн судлаачдыг ч мөн дэмжих болно. Тухайлбал, бүсийн аялалын тэтгэлэг гэж бий. Энэхүү тэтгэлэгт хамрагдсан залуус бүс нутгийнхаа улс орнуудад болж буй томоохон хурал, зөвлөгөөнүүдэд оролцож, туршлага судлах боломж бүрдэнэ” гэлээ.

 

 

Эрдэм шинжилгээний хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Дэлхийн тархи судлалын байгууллагын төлөөлөгчид болон Норвеги, Швейцар, Испани, Япон зэрэг 11 орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хэрэв бидний тархи хэт энгийн байсан бол хүний бие энгийн, ойлгомжтой бөгөөд юу ч хийж, бүтээж чадахгүй хэмжээнд байх байсан хэмээн нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Орчин үед XXIзууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар гэж үзэх болсон. Өнөдөр хөгжилтэй орнууд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр хиймэл оюун ухаанд тулгуурласан технологи, биотехнологи зэрэг салбарт үсрэнгүй дэвшил гарч байна. Манай орны хувьд зүрх судасны тогтолцооны өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа. Тэр дундаа тархинд цус харвах өвчин эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Дэлхийн эрдэмтэд мэдрэлийн эс болон сүлжээг идэвхжүүлэх замаар мэдрэл, сэтгэцийн өвчнүүдийг эмчилдэг болсон. Өнөөдрийн энэхүү хурал нь Монгол Улсын тархи судлалын салбарыг хөгжүүлэх

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Тархи судлал бол хүн төрлөхтнийг улам бүр гайхшруулсаар байгаа. Өнөөгийн Монгол Улсын шинжлэх ухааны ололт амжилт жилээс жилд хөгжиж байна. Монгол Улсын төр, засгийн ивээл дор өөрийн орны болон бүс нутгийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчдад академийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Уг хурал Монголд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихэээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн: Хүн төрлөхтөн өөрсдийгөө бүрэн судлаагүй хэрнээ сансар огторгуйг судлах том зорилт тавьж байгаа. Дэлхийгээс хамгийн ойр орших одонд хүрэхэд одоогийн бүтээгдсэн сансрын хөлгөөр 70 жил явна. Тэгэхээр хүний нас гүйцэхгүй гэсэн үг. Тиймээс хиймэл оюун ухаан бүтээж, сансар, огторгуйд робот илгээх боломжтой болно. Гэтэл дэлхийн эрдэмтэд хүний тархины эсийн ердөө нэг хувийг л судалсан. Үлдсэн 99 хувь нь нууц хэвээр байна. Хүний тархийг бүрэн орлох компютер бүтээхэд одоогийн Нью-Йорк хотын газар нутагтай тэнцэх хэмжээний процессор байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Монгол Улсын хувьд 1970 оны үед хүний тархинд электрод суулгах зэрэг судалгаа хийж байсан ч сүүлийн жилүүдэд төдийлөн хөгжөөгүй. Энэ нь ердөө санхүүгийн чадамжгүй байдлаас үүдэлтэй. Тиймээс тархи судлалын салбарыг хөгжүүлэх асуудлыг төр бодлогоор дэмжих нь чухал.

Гэрэл зургийг Т.Чимгээ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6