Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Image
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Image
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
Image
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
Image
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Image
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
Image
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Image
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Image
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
Image
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Image
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Image
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
Image
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
Image
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
Image
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
Image
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Image
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Image
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
Image
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Image
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
Image
Автомашин онхолдож хоёр хүн нас баржээ
Image
Бүрэн хэмжээний ”Шидэт хуудас” хүүхэлдэйн кино 2016 оны намар нээлтээ хийнэ
Image
Дэлхийг өөрчилж мэдэх 2015 оны гайхамшигт 10 нээлт
Image
Францын цөмийн Арева компани УИХ-ын гишүүдийг худалдаж авч байна /бичлэг/
Image
Эрдэнэтээс Кызыл хүртэл төмөр зам тавих төсөл боловсруулж байна
Image
Долоо хоногийн онцлох мэдээ, үйл явдлын тойм
Image
Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно
Image
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас таван удаа дууджээ
Image
“Хөдөөгийн хүчтэн-2016” барилдаан болно
Image
Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд
Image
ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ЖҮЖИГЧИН Т.БАРХҮҮГИЙН БҮСГҮЙЧҮҮДЭД ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ ТЭДЭНД ТААЛАГДСАНГҮЙ ЮУ…
Image
Монголын нууц товчоо-г эсгийн дээр урлаж, Гиннест бүргүүлнэ
Image
Дуучин Т.Дэлгэрмөрөн хувийн амьдралынхаа бичлэгийг дэлгэлээ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ КАТАРТ АЙЛЧЛАХЫГ УРИЛАА
Image
Ц.Баярсайхан: Д.Оюунболд багшийн дэргэд би хэн ч биш
Image
ТӨСЛИЙН СУРГАЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ
Image
С.БАТБОЛД: БҮХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХУУЛЬЧЛАГДСАН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАНА
Image
"АНДЛАЛЫН ӨРГӨӨ"-Г БАТНОРОВ СУМЫН ДЭЛГЭР-ӨЛЗИЙТ ХАЙРХАНЫГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХААР ТОГТЛОО
Image
БНСУ-д 74 охиныг хууран мэхэлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн залууг прокурорт шилжүүлжээ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
АСЕМ-ИЙН СОЁЛЫН САЙД НАРЫН ХУРАЛДААНД БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОРОЛЦОВ
Image
МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН 105 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Image
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр хэсгийн иргэдийн дунд уулзалт зохион байгууллаа
Image
Нэг халбагыг өглөө бүр уугаад гэдсэнд хуримтлагдсан өтгөнөө гадагшлуулаарай!
Image
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа
Image
Б.Лагшми: Би их аварга Д.Дагвадоржоос “Benz Brabus” машин бэлгэнд аваагүй ээ
Image
Нэвтрүүлэгч Д.Одзаяа сошиал бизнестээ нөхрөө уруу татав
Image
Төрсний дараах гам барих монгол ёс
Image
Шүүдэрцэцэг ээжтэйгээ нийлж Тодгэрэлийг уйлуулжээ
Image
Сансрын хамтарсан нислэгээр 36 туршилт судалгаа явуулж байжээ
Image
Ц.Содномдорж арслангийн цолны мялаалга наадам болж байна
Image
CNN: Хятадын эрхшээлд орох жижиг улсуудын тоонд Монгол багтжээ
Image
Хайрандаа шатаж явдаг хосууд ижилсжээ.
Image
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
Өмнөговийн Цогт-Овоо сумын экс хэсгийн төлөөлөгч баривчлагдсан иргэдээр гутлынхаа тоосыг арчуулж зоджээ
Image
ОРХОН: Жендерийн мэдрэмжтэй манлайлагчдыг шалгарууллаа
Image
Оюутны 70 мянгыг он дуустал олгоно
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
СЭТГЭЛД ОЙРХОН ДУУЧИН
Image
Эгч дүү хоёр халуун хөнжилд хамтдаа жаргасан ээдрээт ....
Image
“Тусгай салаа” -ны Сүлд продюсер болжээ
Image
Үндэсний аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрийг зөрчилтэй гэж үзжээ
Image
БНСУ-д “омикрон”-ы давлагаа ирэх 10 хоногт оргил үедээ хүрэх төлөвтэй байна
Image
Сэлэнгэ, Эгийн голын усны түвшин олон жилийн дунджаас нэмүү байна
Image
Харилцагч төвтэй Голомт банк нь "2017 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ" хэрэгжүүлэгч байгууллагаар тодорлоо
Image
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛАВ
Image
Согтуу жолооч таван машин мөргөжээ
Image
Захидал: Би шинэхэн гэргий болоод удаагүй байгаа нэгэн бүсгүй байна аа
Image
Д.СУМЪЯАБАЗАР:ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭР АЖИЛЛАХ ЦАГ БОЛСОН
Image
ДАРХАН-УУЛ: Төрийн жинхэнэ албаны тангараг өргөлөө
Image
Гишүүд ажилдаа ирж, явахдаа ”хуруугаа уншуулна”
Image
ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ
Image
Дөрвөн шаардлагатай нэгэн өдөр /өгүүллэг/
Image
Аварга шиг барилд, монголчууд шиг тэмц
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа багшид нэмэгдэл хөлс олгоно
Image
Д.ЗОЛБООЦЭЦЭГ: Лагийг үнэргүйжүүлэх нь инновацийн томоохон ажил болно гэдэгт итгэж байна
Image
Хорт хавдрын өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна
Image
Замын-Үүдийн Дулааны станц ажиллаж эхэллээ
Image
Image

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗААХ АРГЫН ЦУГЛАРАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зохион байгуулагдаж байна. Уг цугларалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:“Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, эх орон, иргэдийнхээ аюулгүй, амар амгалан байдлыг сахин хамгаалах их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхэнтэй нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцож байгаадаа баяртай байна. Монголын төр, ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, үлгэр жишээч байдал, ажлын сахилга, хариуцлага, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарна гэдгийг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Бид дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжин, идэвхтэй оролцож, цөмийн болон үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих, сэргээн босгох, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.

Монгол Улс нь өөрийн аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангах, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг явуулахын зэрэгцээ аливаа гадны цэргийн аюул, занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа эвсэл, холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаарын орон зайг аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх үндсэн зарчмыг баримталсаар ирлээ. Гадаад улс оронтой байгуулсан цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, урт хугацааны хөтөлбөрөөр зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэргийн мэргэжилтэнг бэлтгэх, олон улсын хамтарсан сургалт, дадлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна. Аливаа улс орны өөрийгөө батлан хамгаалах асуудал нь нэг талаас олон улсын энхийн үйл явц, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, нөгөө талаас өөрийн орны аюулгүй байдлыг баталгаажуулах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх гэж үзэж байна.

Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн цэргийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулж, бэхжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, УИХ, Засгийн газар, төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цэргийн аюулгүй байдлын шинэ орчин, Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нийцүүлэн Зэвсэгт хүчний байгуулалтын төлөвлөлт, зохион байгуулалтыг шинэчлэхийг цаг үе шаардаж байна. Зэвсэгт хүчнийг тайван ба дайны байдлын үед ашиглах арга зам, үзэл баримтлалыг тодорхойлсон “Монгол Улсын Төрийн цэргийн номлол” болон “Цэргийн цол олгох журам” зэрэг баримт бичгүүд надаар батлагдахад бэлэн болоод байна. “Монгол Улсын Төрийн цэргийн номлол”-той уялдуулан Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүд, Цэргийн нийтлэг дүрмүүд зэрэг Зэвсэгт хүчний нэн чухал баримт бичгүүдийг боловсруулж, баталгаажуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүрэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын өмнө тавигдаж байна.

Түүнчлэн “Төрийн цэргийн байгууллын хөгжлийн стратеги-2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг та бид анхаарлынхаа гадна орхиж болохгүй юм. Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчин оролцох нь улс орон, Зэвсэгт хүчний хөгжилд түлхэц өгөхөөс гадна залуучуудыг цэргийн алба хаах хугацаандаа ажил, мэргэжилд суралцаж, орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн чухал арга хэмжээ юм. Тиймээс миний бие “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник, хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг энэ онд шинэчлэн баталсан. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдах “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох хүнд даацын авто замын ажлыг Зэвсэгт хүчний замын хээрийн анги гүйцэтгэж байгаа нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж үзэж байна. Цаашид Зэвсэгт хүчний анги, салбарууд улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “Оюутан-цэрэг”, “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалт болон бусад санаачилгыг дэмжин, идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх төрийн бодлогыг Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэл төгс байна. Та бүхний эх оронч, бүтээлч санаачилгыг дэмжин ажиллах болно. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн сүлд ивээх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хамтаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд багтдаг юм. Энэ төвүүдэд цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6