Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
Image
"Хилээ нээж иргэдээ авч ирэхийг шаардаж байна"
Image
53 настай Майк Тайсон спортдоо эргэн ирэхээ зарлажээ
Image
Шведэд “5G” сүлжээг нэвтрүүлжээ
Image
Ван И: АНУ БНХАУ-ыг өөрчлөх бодлоосоо салах хэрэгтэй
Image
Хөл хорионы үед эрдэнэс олсон гэр бүл
Image
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 33 боллоо
Image
Цацрагийн хамгаалалтын чиглэлээр зөвлөн тусалж байна
Image
Дэлхийн хамгийн
Image
"Бодь Даатгал" компани нээлттэй хувьцаат компани боллоо
Image
Улсын онцгой комисс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна
Image
Япон бизнесчүүдээ хамгаалах алхам хийнэ
Image
Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д шилжжээ
Image
ОХУ-аас иргэдийг татан авх бэлтгэлээ хангаж байна
Image
Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт
Image
С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно
Image
Үндсэн хуульд оруулсан шүүхийн хараат бус байдлыг хангах нэмэлт, өөрчлөлт
Image
Үндсэн хуульд оруулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлсэн нэмэлт, өөрчлөлт
Image
Үндсэн хуульд оруулсан гүйцэтгэх засаглалтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
Image
Мөнгөнморьт суманд хүрэн баавгай агнасан хэргийг шалгаж байна
Image
''Covid19'' цахим гарын авлага
Image
Д.Золжаргал : Намаас гишүүд орж гардаг, ирэх нь эргээд ирдэг
Image
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
Image
Японы Засгийн газраас манай улсад төслийн бус буцалтгүй тусламж үзүүлнэ
Image
Энэ долоо хоногийн теле хичээлийн ШИНЭ хуваарь
Image
Гурван долоо хоногийн дараа ил гарахдаа Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар ярилцжээ
Image
Оросуудын 75 хувь нь хөргөгч онгойлгох хүслээ дарж чаддаггүй
Image
Итали эрийн элсээр урласан бодит мэт гайхалтай бүтээлүүд
Image
Улаанбаатар хотын 7 хоногийн цаг агаарын мэдээ
Image
"Бодлогын Инноваци 2020" төсөлд ГЕГ-ын төсөл шалгарав
Image
Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэхийг хоригложээ
Image
Э.Бүжинлхамын яруу найргийн түүвэр хэвлэлтээс гарчээ
Image
ОХУ-аас оюутнуудаа өнөөдөр татан авна
Image
Сонгогч саналаа "худалдсан" тохиолдолд нэг сая төгрөгөөр торгуулна
Image
Үс шинээр үргээлэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Image
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөнө
Image
Долоо хоногийн өрнийн зурхай /2020.V.25-2020.V.31/
Image
Улаанбаатарт 17-19 градус дулаан байна
Image
МУСТА, Хөгжмийн зохиолч Д.Бердибек: Эх орон
Image
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо
Image
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
Image
Зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн батламжийг гардуулна
Image
Н.ПҮРЭВДОРЖ: “Covid-19” халдварын дэгдэлттэй холбоотойгоор жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг үйлдвэрүүд зогсоод байна
Image
О.ЧИНЗОРИГ: Нийслэлд хүний царайгаар таньдаг 2000 камер суурилуулна
Image
Маргааш Улсын Онцгой Комисс хуралдана
Image
Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг
Image
Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олны өмнө ил гарчээ
Image
Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д шилжүүлсэн
Image
Цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг В.Путин уриалжээ
Image
Хүүхдийн бэлэгт хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүн түлхүү оруулсныг тогтоожээ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРЫН ӨДРӨӨР 50 ДОНОРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
Камертон хамтлаг цус сэлбэхээс айсан уу...
Image
Жорж Майкл таалал төгсчээ
Image
Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Image
“МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ЕРТӨНЦ: ӨВ, ҮНЭТ ЗҮЙЛ, УРЛАГ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
Image
 “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” болж байна
Image
АЧ ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭТГЭЭДЭД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
Image
ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
Image
БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГУУДЫН БУЛХАЙГ “УЛСЫН НУУЦ” ХЭМЭЭН ХАЛХАЛСААР БАЙХ УУ
Image
МОНГОЛ ЭМЭГТЭЙ 863 САЯ ВОН ХОЖСОН УУ?
Image
Г.Мандахнаранд алтаар цутгасан хүрэл медаль гардуулна
Image
Хотын дарга Су.Батболд гурван халаагуураар гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулчихлаа
Image
Бүсгүй та чигчий хуруундаа бөгж зүүж яасан ч болохгүй
Image
Олон улсын Жүдо бөхийн холбооноос Монголчуудад хандсан мэдэгдэл гаргажээ
Image
Цөлжилтийн эсрэг тарьсан 60 мянган модыг хөрстэй тэгшилж, элс олборлох гэж байна
Image
Тайландын компани хуримын инж түрээслэх үйлчилгээ явуулж байна
Image
Амрагтаа гурван тэрбумаар байр авч өгч байхаар сумаа 600 саяар камержуул, Б.Дэлгэрсайхан гишүүн ээ!
Image
ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ДҮРМИЙГ БАТАЛЛАА
Image
ОЮУТАН ЦЭРГҮҮД ЭНЭ САРЫН 16-НД ТАНГАРАГ ӨРГӨНӨ
Image
Цөс гэдсээ гэрийн нөхцөлд зэрэг цэвэрлэх хялбар арга
Image
“Манайд ороод ир” гэж гадаадын зах зээл биднийг дуудахгүй. Бид тэмцэж байж тэр зах зээлд өрсөлдөнө
Image
“УЛААНБААТАР МАРАФОН 2018”-Д 30 МЯНГА ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦОЖ БАЙНА
Image
Санал тоолох машин худалдаж авсан гэх иргэнийг шалгаж байна
Image
ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
Стивен Сигал Монголд шинэлжээ
Image
Малын хулгайчдыг таван жил хорино
Image
НЭГДҮГЭЭР САРЫН 26-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
“Адидас”-тай олдвор Түрэгийн үеийнх гэдэг нь батлагджээ
Image
Экс ерөнхийлөгчийн хүү, жүжигчин Б.Янжиндулам нар хамтын амьдралаа эхлүүлсэн үү
Image
Жолооч та амьдралд хайртай юу?
Image
Image

П.Сэргэлэн улаанбуудайг дэлхийн зах зээлээс 40 хувиар ӨНДӨР үнэлсэн нь талхны үнэ өсгөх нөхцөл бүрдүүлжээ

-ЭХЭНДЭЭ УЛААНБУУДАЙН ЖИШИГ ҮНИЙГ 500 МЯНГААС 
ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЧИГ БАРЬЖЭЭ-

Нэг тонн улаанбуудайг төр хэрхэн үнэлж, тариаланчдаас авах вэ гэдэг асуудал тариа хураах цагийн халуун сэдвүүдийн нэг болжээ. Учир нь, 2013 оноос улаанбуудайг стратегийн хүнсэнд тооцдог болсноор импорт, экспортын асуудлыг Ерөнхий сайдын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, квот тогтоодог болсон. Ерөнхийдөө улаанбуудайгаа үнэд хүргэж зарах гэсэн тариаланчид, хямд үнээр авах сонирхолтой гурилын үйлдвэрүүдийн  огтлолцолыг төр бодлогоор нэг мөр болгон, яг таг үнэн дүн заадаг гэсэн үг.

Ийм байдлаар 2013 онд улаанбуудайн нэг тонныг 320 мянгаар үнэлж байсан бол энэ тоо огцом өсөж, 2014 онд салбар яамнаас 550 мянгаар үнэлж байв. Буудайн ургацаас шалтгаалаад жил бүр үнэнд тодорхой өөрчлөлт орж болох ч огцом өсөлт нь эргээд талхны үнэд шууд нөлөөлөх хор хөнөөлтэй. "Атар" талхыг өнөөдөр бид 1150-1200 төгрөгөөр худалдан авч байна. Шалтгаан нь 2014 оны улаанбуудайн огцом өсөлт. Манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ нэг л өссөн бол эргэж буудаггүй “алтан дүрэм”-тэй.

Шатахуун, улаанбуудайн үнээс хамаарч өөрчлөгдсөн өргөн хэрэглээний барааны үнэ ОХУ-д л гэхэд буухдаа бууж, өсөхдөө өсдөг. Гэтэл манайд ийм жишиг байхгүй. Тэгэхээр төрийн зүгээс улаанбуудайн асуудал дээр гаднаас импортлох замаар өрсөлдөөний шударга байдлыг үүсгэх, жишиг үнийг тухайлсан онуудад үечилсэн байдлаар тогтоох зайлшгүй шаардлага үгүйлэгдсээр байна.

Шийдлийн засгийн газрын үед Р.Бурмаа сайд улаанбуудайн жишиг үнийг дэлхийн зах зээл дээрх үнэтэй ойртуулах замаар 330 мянга болгох, импортын буудай оруулж ирэх асуудал сөхөөд баахан баалуулсан. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг тэргүүтэй улсууд уг асуудлыг эсэргүүцэж, хэвлэлээр баахан “шоу”-дсаны эцэст  асуудал  намжсан.

Гэтэл эдийн засаг хүндэрсний улмаас манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал сөхөгдөөд байгаа эмзэг энэ үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн   улаанбуудайн жишиг үнийг 560 хэмээн зарлаад байна. Эх сурвалжуудын  мэдээллэж буйгаар, эхэндээ салбар яамнаас улаанбуудайн жишиг үнийг 500 мянгаас хэтрүүлэхгүй байх чигийг тариалан эрхлэгчдэд өгчээ. Тариалан эрхлэгчид энэ асуудлыг дэмжээгүй учир Засгийн газар 560 мянган төгрөг дээр тогтсон байна.

Орон нутгийн сонгууль дөхсөн тул тариалан эрхлэгчдийг шууд байдлаар “гомдоож” болохгүй. Тиймээс ч дэлхийн зах зээл дээрх улаанбуудайн үнээс 40 хувиар өндөрсгөж, жишиг үнэ тогтоожээ. Тодруулж хэлвэл, дэлхийн зах зээл дээр улаанбуудайн үнэ 150 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь өнөөгийн ханшаар 334 мянган төгрөгтэй дүйцэж байгаа юм. Харин манайд даруй 220 орчим мянган төгрөгөөр өндөрсгөж, төр нь худалдаж авч байгаа нь зайлшгүй өөрчлөх ёстой бодлогуудын нэг гэдгийг харуулна.

-ИРЭХ ЖИЛ ТАЛХНЫ ҮНЭ ДАХИН ӨСНӨ- 

Улаанбуудайн үнэ эдийн засгийн хүндрэлтэй үеэр ингэж эрчээ авлаа. Засгийн газар яах вэ,  орон нутгийн сонгуулийн дуулианаас айхдаа тариалан эрхлэгчдийн аманд унаад, буудайнхаа үнийг тэдний амаар худалдаж авдаг байж. Үүний үр нөлөө эргээд талхны үнийн өсөлт болон ард иргэдийн амьдралд шууд байдлаар нөлөөлөх юм. Энэ талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Улаанбуудайн салбарыг бие даасан байдлаар хөгжүүлэх боломж бий болгох асуудлыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Жил бүр улаанбуудайн үнийг салбар яамнаас нь тогтоож, төр худалдан авдаг жишгээр бид цаашаа явж болохгүй. Энэ жилийн тухайд гэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хэт үнэтэй худалдан авч байна.

Тэгэхээр гурилын үйлдвэрүүд эргээд улаанбуудайг тус сангаас үнэтэй авах эрсдэл үүсч байгаа юм. Үүнийг дагаад өргөн хэрэглээний гурилан бүтээгдэхүүний үнэ ирэх өсөх байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Бид энэ байдлаас гарахын тулд хамгийн түрүүнд одоо явж буй тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлж байна.

Уг нь гурилын үйлдвэрүүд тариалан эрхлэгчдээс 380-460 мянган төгрөгөөр буудай худалдан авах боломжтой гэсэн нийтлэг байр суурьтай байна. Нөгөө талд тариалан эрхлэгчид улаанбуудайн үнээс 18-20 хувийн ашиг гаргах зорилгоор улсдаа зарахыг илүүд үзэж байгаа гэх тайлбар хийж буй юм.

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн ерөнхий менежер Г.Болорчулуун “Тариаланчдын улаанбуудай үнийн 10-20 хувийг одоо бэлнээр олгох чиг барин ажиллаж байна. Үлдсэн мөнгийг 2017 оны төсөвт суулгах замаар ирэх оны нэгдүгээр улиралд тариаланчдад бүрэн өгч дуусгана. Манайд өртэй ААН-үүд өрөө барагдуулах замаар улаанбуудайгаа өгөх хэлбэр ч явж байгаа. Тариалан эрхлэгчдээс улаанбуудайг худалдан авах үйл явц ерөнхийдөө ургац хураалт дуустал үргэлжилнэ. Үүний дараа технологийн аргаар тариаг бүрэн хатаах үйл явц  явагдана. Ингэснээр  гурилын үйлдвэрүүдэд зарах үйл явц эхлэх юм. Манайх улаанбуудай нөөцлөх шаардлага байхгүй. Тиймээс тариалан эрхлэгчдээс худалдан авсан улаанбуудайгаа бүгдийг нь гурил үйлдвэрлэгчдэд зарна” гэлээ.

Энэ байдлаас ажиглахад, гурилын үйлдвэрүүд хүссэн хүсээгүй Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улаанбуудайгаа худалдаж авахаар байна. Мэдээж, хамгийн дээд тал нь 480 мянга хүргэх сонирхол бүхий гурил үйлдвэрлэгчид тариаланчдад буудайгаа нийлүүлэхийг чухалчлахгүй. Тэгэхээр тус сангаас үнэтэй авсан буудайгаар хийсэн гурил зах зээлд үнэтэй борлуулагдаж, тэр хэрээр талхны үнэ нэмэгдэхээр байгаа юм. Үүнд гурил үйлдвэрлэгчдийг ч буруутгах аргагүй.

Бизнесийн байгууллагын жишгээр үйл ажиллагаа явуулах учиртай. “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн “Дэлхийн зах зээлээс даруй хоёр дахин өндөр үнээр дотоодоосоо буудай худалдан авч, гурилынхаа үнийг нэмж байгаагаасаа ичиж байна”  хэмээсэн хэлсэн нь зүгээр ч нэг үг биш. Энэ чиглэлд төрийн бодлогоор дорвитой өөрчлөлт хийх болсныг л хэлсэн хэрэг.

Дээр нь нэмж хэлэхэд, улсынхаа стратегийн бүтээгдэхүүний үнийг аль ч улс төрийн нам цөөн хэдхэн хүчтэй бүлэглэлд таалагдахын төлөө байн байн өөрчлөөд байх шаардлагагүй юм. Басхүү манай улс шиг улаанбуудайнхаа үнийг ямар ч луужингүй өсгөдөг, төрийн оролцоотойгоорр бүр гааруулдаг орон байхгүйг сануулах нь зүй биз ээ. 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6