
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар эхэнд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар хэлэлцэх юм. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад “ЭКСПО 2020 Дубай” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцох тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүд багтжээ. Мөн Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай, ХХААХҮ-ийн сайд, УУХҮ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар, агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажил, түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ