Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Image
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Image
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Сурагчид гэмт хэргийн золиос болох нь нэмэгджээ
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
“SHINee” хамтлагийн дуучин 27 насандаа таалал төгслөө
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Японд цусаа гартал зодолдсон хэмээх залуус үнэн учрыг тайлбарлалаа
Image
"Зэвүүн яриа" -нд " Өгзөг" Баярмаа оролцлоо
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ОЛОН АРВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ФОТО: СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна
Image
640 гаруй хавх хураан авч хууль бус агнуураас урьдчилан сэргийлжээ
Image
Х үсгийн цаана юу байдаг вэ?
Image
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 86 тохиолдол бүртгэгдэв
Image
ИХ БРИТАНИЙН ХОХИРОГЧДЫГ "НОВИЧОК" БОДИСООР ХОРДУУЛСАН БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо
Image
Ванга 2016 оныг хэрхэн зөгнөсөн бэ?
Image
ҮНЭН УЧРАА ХЭЛЭЭД ГУЙЯ…
Image
ЕРӨНХИЙ САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БҮРД СУМЫН МАЛЧИН М.ГАНЗОРИГИЙНД ЗОЧЛОВ
Image
Мод үржүүлгийн ажилд ахмадуудын зөвлөгөө, дэмжлэг хэрэгтэй
Image
БАЯН-ӨЛГИЙД ЯДУУ ӨРХИЙН ТОО 20 ШАХАМ ХУВИАР ӨСЧЭЭ
Image
Бага насны хүүхдийг дархлаажуулах талаар судалж байна
Image
"МОБИКОМ"-ЫН УДИРДЛАГУУДЫГ АТГ-ААС ШАЛГАХААР БОЛЖЭЭ.
Image
Хойд Солонгос Монголоос тусламж хүссэн нь үнэн гэлээ
Image
“Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-ний төслийг танилцууллаа
Image
Шивээговь сум 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгтэй болно
Image
Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна
Image
Өнгөрсөн хоногт 570 хүн коронавирусээр халдварлажээ
Image
“Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн нээлт боллоо
Image
Өндөр болох гэж ясаа хугалуулах мэс засал хийлгэж байна
Image
Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна
Image
МАН ба “Эх орончдын өдөр”
Image
Хотын зүүн хэсэг чанартай бетон зуурмагаар хангагдаж эхэллээ
Image
Солонгост харласан 822 иргэн эх орондоо иржээ
Image
Архангайд 8 см зузаан цасан бүрхүүл тогтов
Image
Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт өнөөдөр болно
Image
Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулна
Image
Айдсаа мартаж чадсан бүсгүй сексийн амтыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг
Image
Image

ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...

 

Өнгөрсөн 2017 он хөрөнгийн зах зээлд сэргэлт авчрав. Урагшаа алхаж өгдөггүй энэ салбарыг иргэд, аж ахуйн нэгж х ихээр сонирхож, хувьцаа, бондод хөрөнгө оруулалт хийж эхэлсэн нь багахан ч гэсэн салхи сэвэлзүүлэв. Үүнд, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжиж байсан Засгийн газрын бондын хүү арилжааны банкны хадгаламжийн хүүнээс өндөр байсан, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авч эхэлсэн, зах зээл дээр хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн гарсан зэрэг нь нөлөөлсөн юм.

Цэнхэр ягаан тасалбарыг хаанаас шүүлгэж авах, хаана байгаа яаж ашиглах талаар одоо хүртэл иргэд асуусаар л байдаг. Гэтэл хэрвээ та Цэнхэр ягаан тасалбараар 1995 оноос өмнө хувьцаа худалдан аваагүй бол хүчингүй болсон гэсэн үг.

Харин таны нэр дээр ямар нэг хувьцаа байгаа эсэхийг үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд хандаж авах боломжтой юм.


Тоон үзүүлэлтээр харвал 2017 онд таван мянга гаруй хөрөнгө оруулагч зах зээлд хөрөнгө оруулалт хийснээс 90 гаруй хувь нь иргэд байжээ. Жишээ нь, Монголын үнэт цаасны биржийн анхны IPO болох “Анд-Энерги”-ийн хувьцааны 98.3 хувийг, Монголын хөрөнгийн бирж дээр гарсан “Айтүүлс”-ийн IРО-ны 88.1 хувийг дотоодын иргэд худалдан авсан байна. Мөн 2017 онд нийтдээ 41 компанийн хувьцааны ханш 1994 оноос хойш түүхэн дээд хэмжээндээ хүрэв.

 

Тухайлбал, “Говь”-ийн хувьцаа 35,180 төгрөгт, “Талх чихэр"-ийн хувьцаа 35,000 төгрөгт, “Дархан нэхий” компанийн хувьцааны ханш 26,000 төгрөгт хүрсэн нь дээрх компаниудын хувьд түүхэн дээд ханш нь байлаа. Дээрх үзүүлэлтийг харахад иргэд, аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож байгааг илтгэнэ.

 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд гэхэд л өдөрт 50-60 хүн хандаж, 1991 онд нээлгэсэн цэнхэр, ягаан тасалбарын талаар болоод “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг асууж, сураглаж, мэдээлэл авахаар зорин ирдэг байна. Гэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хандаж ирсэн хүмүүсийн ихэнх нь ямар ‘ ч мэдээлэлгүй, хувьцаа гэж юу болох, ногдол ашгаа хэрхэн авах талаар ч мэддэггүй гэдгийг тус төвийнхөн хэлж байлаа.

 

Биднийг очиход 60 эргэм насны эхнэр, нөхөр хоёр 1990 онд нээлгэсэн цэнхэр тасалбарынхаа учрыг олж, ногдол ашгаа авах санаатай мэдээллийн ажилтантай нь хэсэг маргав. Учир нь тэрбээр бүх хүүхдийнхээ регистрийн дугаараар мэдээлэл шүүлгэхээр иржээ. Харин хүүхэд тус бүрийнх нь иргэний үнэмлэх шаардлагатайг мэдээллийн ажилтан хэлэхэд ихэд бухимдав. Мэдээлэл шүүлгэхийн тулд бичиг баримт хэрэгтэй гэдгийг сайх эмэгтэй ойлгоогүйгээс нөхцөл байдал хүндэрсэн юм.

 

Бас нэг эмэгтэй 1990 оноос хойш гурван компанид хувьцаа эзэмшиж ирсэн ч, ногдол ашиг нь байхгүй болсныг лавлахаар тус газрыг зорин иржээ. Түүнчлэн хувьцаа худалдан авч, зараад сурчихсан 70 эргэм насны нэгэн өвгөнтэй таарав. Тэрбээр интернетэд ордоггүй бөгөөд хоёр хөлийнхөө ачаар брокер, дилерийн компаниудтай холбоо тогтоож, маш олон мэдээллийг цуглуулжээ.

 

Тэгээд цуглуулсан мэдээллийнхээ ачаар амжилттай ажиллаж байгаа компанийн хувьцааг худалдан авч, ногдол ашиг авах замаар овоо хөөрхөн мөнгө олчихдог тухайгаа хэлэв. Дээрх гурван хүнтэй таарсан нь 15 минутын дотор болсон үйл явдал юм. Ингээд иргэдэд хэрэгтэй мэдээлэл авахаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Ж.Байгалмаатай уулзлаа. Тэрбээр иргэд хувьцаагаа хэрхэн шалгах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хэрхэн зөв компани сонгож, хувьцаа худалдаж авах, шилжүүлэх, өвлүүлэх талаар мэдээлэл егсөн юм,

 

ЦЭНХЭР ТАСАЛБАРТАЙ ЭСЭХЭЭ ЦАХИМААР ШАЛГАХ БОЛОМЖТОЙ

1991 оны хувьчлалаар тараагдсан цэнхэр, ягаан тасалбараа зарим иргэн гээгдүүлсэн, аль эсвэл ямар хувьцаа авснаа санахгүй байх тохиолдол элбэг байдаг. Тиймээс иргэд цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг олохоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг ихээр зорих болжээ. Учир нь хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж иргэдийн сонирхлыг татах болсонтой холбоотой. 1991-1994 оны хувьчлалын үеэр тухайн өрхийн тэргүүн, эхнэр болон хүүхдээ өөрийн нэрийн дор хамтран эзэмшигчээр бичүүлэн, данс нээлгүүлсэн тохиолдол элбэг байдаг байна.

 

Тиймээс иргэд тухайн үед ямар нэгэн хувьцаа авсан байж магадгүй гэж бодож байгаа бол интернетээр шалгах боломжтой. Жишээ нь, та интернетээр данстай эсэхээ шалгахаар бол google сайтаар дамжиж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайт руу нь орно. Сайтын доод хэсэгт нь Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ, төвлөрсөн хадгаламжинд данстай эсэхээ мэдэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу гэсэн цэс гарч ирнэ.

 

Ингээд “Регистр” гэсэн цэсийг сонгоод регистрийнхээ дугаарыг оруулж, данстай эсэхээ мэдэж авах боломжтой. Регистрийнхээ дугаарыг оруулснаар гарч ирэх мэдээлэл нь “Иргэн та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн аль эсвэл /нээлгээгүй/ байна. Та дараах брокер, диллерийн компанид очиж үйлчлүүлнэ үү” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

 

Данстай гэж гарч ирвэл өмч хувьчлалын үед олгосон цэнхэр, ягаан тасалбар байх магадлалтай гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв данстай бол тус хэсэгт тухайн брокерын компанийн нэр, хаяг, холбоо барих утас гарч ирнэ. Мөн Үнэт цаасны төлбөр тооцооны төвд бичиг баримттайгаа очиж шүүлгүүлж болох юм байна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Ж.Байгалмаагийн хэлснээр цэнхэр тасалбартай иргэд их байдаг гэнэ. Харин ягаан тасалбарын талаарх мэдээлэл тус төвд байдаггүй юм байна. Иргэд данстай, тэр нь цэнхэр тасалбар байлаа гэхэд тасалбарын ард цохолт байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв байхгүй бол тэр нь хүчингүй болдог. Үүнийг хүмүүс ерөөсөө мэддэггүй гэдгийг мөн тэрбээр хэллээ.

ЭЦЭГ, ЭХИЙНХЭЭ ХУВЬЦААГ ХҮҮХДҮҮД НЬ ӨВЛӨХ ЭРХТЭЙ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг зорих хүмүүсийн ихэнх нь хувьцаа өв залгамжлах, шилжүүлэх зорилготой ирдэг гэнэ. Эцэг, эх нь нас барсан бол хувьцааг нь шилжүүлэх процессыг тайлбарлая. Тухайн хүн аль дүүрэг, аймагт нар барсан тэр газарт нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ хийлгүүлэх ёстой юм байна. Тодруулбал, тухайн нас барсан хүн таван хүүхэдтэй байлаа гэж бодъё.

Хүүхдүүд нь хоорондоо ярилцаж, тохиролцоод хувьцааг нь хэндээ өвлүүлэхээ шийднэ.Тэгээд тохиролцсон тохиолдолд таван хүүхэд нь тавуулаа нотариат дээр очиж баталгаа хийлгэх ёстой. Ингээд хувьцаа өвөлж авах хүн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэнэ. Ийнхүү хувьцаа өв залгамжлах процесс явагдаж дуусна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГАА ЛАВЛААРАЙ

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн үндсэн үйл ажиллагаа нь ногдол ашиг тараадаг. Тус төвд иргэд “Эрдэнэс тавантолгой” ордын хувьцаатай  холбоотой асуудлаар байнга ханддаг гэдгийг мэдээллийн ажил-тан нь хэллээ. Засгийн газар 2012 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.

Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг. Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харьяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой. Тэгэхээр та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.

Жишээ нь 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд 0 хувьцаатай буюу энэ компанид хувьцаа эзэмшихгүй. Хэрэв та нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай байх ёстой. Мөн 2011 онд эрүүл мэндийн даатгалд есөн ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай байгаа.

Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хувьцаа эзэмшихгүй гэсэн үг. Энэ бүх мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн вэб сайтаар орж шалгах боломжтой юм. Хэрэв эргэлзээтэй зүйл гарвал тус төвд бичиг баримттайгаа очиж лавлах боломжтой.

“Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа одоогоор хөдөлгөөнгүй байгаа. Хэзээ хөдөлгөөнд орох вэ гэхээр Хөрөнгийн биржид арилжаа нь явагдаж, олон нийтэд нэрлэсэн үнээ зарласан тохиолдолд хөдөлгөөнд орно. Үнэ үед “Эрдэнэс тавантолгой” үнээ тогтооно. Хэрэв үнээ тогтоочихвол хүмүүст илүү ашигтай болно. Хувьцаагаа бусдад зарж, бэлэглэж, аль эсвэл зээлийн барьцаанд тавих эрх нь үүснэ. Одоогоор тус хувьцаа хөдөлгөөнгүй, ямар ч эрх үүсээгүй байгаа юм.

ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГААС АРВАН ХУВИЙН ТАТВАР АВЧ ЭХЭЛЛЭЭ

Ногдол ашиг гэдэг нь аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ жилд нэг удаа тараахыг хэлнэ. Гэхдээ хэдийгээр тухайн компани өндөр ашиг олсон байсан ч ногдол ашиг тараахгүй ч үе байдаг бөгөөд түүнийгээ шинэ хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол олон байдаг. Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаанаас олох гол өгөөжүүдийн нэг болов ч зарим хувьцаа эзэмшигч иргэн ногдол ашиг авдаг талаар огт мэддэггүй тохиолдол ч олон гардаг.

Тухайлбал, өнгөрсөн онд АПУ компани хувьцаа эзэмшигчдэдээ нийт 741.6 сая төгрөгийг ногдол ашиг тараасан юм. Үүнээс гадна сүүлийн зургаан жил хувьцаа эзэмшигчдэдээ тасралтгүй ногдол ашиг олгож байгаа томоохон үйлдвэр болох “Говь” компани нэгж хувьцаанд 200 төгрөг буюу нийт 1.56 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан бол “Гермес" центр жилд хоёр удаа ногдол ашиг олгох бодлого баримтлахаа мэдээлж, амлалтдаа хүрсэн.

Харин “МИК Холдинг" компани ногдол ашгийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүллээ. 51.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тус компани ашгийнхаа 19 хувь буюу 9.77 тэрбум төгрөгийн ногдол ашигт олгосон юм. Тэгвэл “Говь” компани нэгж хувьцаанд 200 төгрөгийг ногдол ашиг тараасан гэсэн ч 180 төгрөг болсон нь ямар учиртай болох талаар иргэд гомдоллож эхэлжээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр энэ оноос эхлэн хувьцааны ногдол ашгаас арван хувийн татвар авахаар болсонтой холбоотой юм байна. Ямартай ч хөрөнгийн зах зээлд оролцож буй иргэд, аж ахуйн нэгжийн халааснаас бас нэгэн төрлийн татвар авч эхлэв бололтой.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьд өнгөрсөн онд 6,800 иргэдтэй харилцаж, зөвлөгөө өгчээ. Мөн нас барсан иргэдийн хувьцааны талаарх мэдээллийг болон эрх нь түдгэлзсэн, татан буугдсан үнэт цаасны компаниудын харилцагчдын мэдээллийг шалгаж, 4,541 иргэний төвлөрсөн хадгаламж дахь дансыг шүүжээ. Тус төвд ойролцоогоор сая орчим иргэн, аж ахуйн нэгжийн хувьцааны дансны мэдээлэл хадгалагддаг юм байна.

Эх Сурвалж Ikon.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6