Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Г.Батбаатар гэгч Анагаахын сургуулийн ажлыг хийлгэхгүй нь ээ
Image
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
Image
ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
Image
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
Image
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
Image
О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
Image
ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
Image
Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Image
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
Image
‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
Image
Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Image
АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
Image
Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Image
МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
Image
СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗЭРЭГ ХУРИМЛАЛАА
Image
"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Image
Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
Image
УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
Image
ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
Image
5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
Image
ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Image
ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Image
МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
Image
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
Image
УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
Image
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
Image
Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
Image
МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
Image
ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
Image
Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
Image
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН "БИДОН" Д.ГАНБАТ СЭТГҮҮЛЧДЭД "БИДОН" ГАРДУУЛЖЭЭ
Image
Би 17-той ээж
Image
ЯПОНД БАЙГАЛИЙН ГАМШГИЙН УЛМААС ГУРВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ЗАСАГ ДАРГА ХҮҮХДИЙН ПАРКТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХИЙГ ДААЛГАВ
Image
Эрчүүдэд зориулагдсан мэт 'Цас'
Image
АРХАНГАЙН НААДАМД БӨХБИЛЭГТ ДЭВЖЭЭНИЙ БӨХ Ц.ГАНБАТ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
360 МАЛЧИН ӨРХӨД ТЭЖЭЭЛ ХАНДИВЛАВ
Image
Ч.Хүрэлбаатарын асуудлаар 65-ын бүлэг хоёр хуваагджээ
Image
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
Image
ЮУН АЮУЛГҮЙ ХОТ, ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛ УЛААНБААТАРЫГ УДИРДАНА
Image
Шашин-Төр ба Сошиал-Төр
Image
Тэргүүн хатагтайг албадан баривчлахаа мэдэгдлээ
Image
Хойд Солонгосруу жуулчилж явахдаа саатуулагдсан АНУ-н оюутан энэ залуу 21 жилийн ял 2016 онд авсан
Image
“МАНДАЛ ДААТГАЛ" АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛЭЭС 4,8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАХИАЛГА АВААД БАЙНА
Image
Улиастайн гол орчмын 32.200 тонн хог хаягдлыг цэвэрлэв
Image
Тахиа жилд хурим найр хийхэд сайн
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
Image
ХОТЫН ДАРГА СУРГУУЛЬ БАРИХ ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДЖЭЭ
Image
Авлига авсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга долоон жилийн дараа ял сонслоо
Image
Түрээсийн орон сууцтай холбоотой гомдол, мэдээлэл 80 гаруй хувийг эзэлжээ
Image
“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” болон “Хотын засаглалыг сайжруулах” төслүүдийн ажлын явцыг хэлэлцлээ
Image
Ганцаараа амьдрахын 10 давуу тал
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ БОЛНО
Image
“ТАЛХ ЧИХЭР” ХК "ISO 22 000" ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ
Image
МАЛЫН УГААЛГЫН АЖИЛ ОРОН ДАЯАР ӨРНӨЖ БАЙНА
Image
Жамцын Бадраа гуайд зориулсан нэгэн диссертаци
Image
Н.Түвшинбаяр: Миний барилдааныг шүүсэн япон шүүгчид алдаа, буруу байхгүй
Image
 “Цэнхэр салхи” бүтээлдээ Монголын сийрэг агаар, салхийг илэрхийлжээ
Image
Байгалийн аргаар хар батганаас салах 10 аргa
Image
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ: ДОНАЛД ТРАМП - КИМ ЧИН УН НАРЫН УУЛЗАЛТ УЛААНБААТАРТ БОЛОХ НЬ ЗҮЙТЭЙ ХЭМЭЭН ЖИРГЭСЭН НЬ ОУ-Н АНХААРАЛЫГ ТАТЛАА
Image
Image

Ц.Элбэгдорж: Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр их хурал өнөөдөр Төрийн ордын Их танхимд нээлтээ хийлээ. Уг хурал “Монгол судлал ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж байгаа юм.

Уг хурлын нээлтийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Монгол судлалын их чуулган- Олон улсын монголч эрдэмтний XI их хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаач Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайны ерөөл өргөн дэвшүүлье.

Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 7 дугаар сард, Олон улсын монголч эрдэмтний XI их хурлыг 8 дугаар сард зохион байгуулж байна. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэдэл-зуны олимпийн их наадам Бразил Улсад амжилттай үргэлжилж байгаа энэ цаг үед Олон улсын монголч эрдэмтний их хурал-монгол судлаачдын олимп Улаанбаатар хотноо ийнхүү эхэлж байна.

Монгол хэл, бичгийн эрдэмтний анхдугаар их хурал Улаанбаатар хотноо 1959 онд чуулснаас хойш хагас зууны түүхийг бичжээ. Монгол судлалын хүрээг тэлж, олон улсад хөгжүүлэхийн төлөө эрдэм билгүүн, оюун ухаанаа дайчлан зүтгэсэн Академич Б.Ринчен, Академич Ц.Дамдинсүрэн, Академич Ш.Лувсанвандан,  А.Лувсандэндэв, Б.Ширэндэв, Ш.Бира, Ч.Баудэн, Г.Абемацу, Ш.Озава, П.Алто, Г.Санжеев, Рагу Вира зэрэг алдар цуутай олон эрдэмтнээр бахархаж байна. Монгол судлалын галыг өрдөж, замыг зассан эрдэмтдийн араас олон шилдэг судлаач төрөн гарч, монгол судлал бэхжин хөгжиж яваа билээ.

/Б.Ринчен, Н.К.Рерих нарын дуу хоолойг сонсгов.

Монгол бол эртний түүхтэй, төрт ёсны баялаг уламжлалтай; түүх, соёлын арвин өвтэй “сонирхолтой” үндэстэн. Монгол Улс бол монгол үндэстний гал голомт, монгол хэл, соёл, сэтгэлгээний давтагдашгүй хэв маяг агуулсан тусгаар тогтносон улс билээ. Бид даяаршлын эрин цаг үед үндэсний ижилслээ хадгалахын сацуу хүн төрөлхтний ололт амжилт, хувьсал шинэчлэлтэй хөл нийлүүлэн урагшлахыг эрмэлзэж яваа “зорилготой” улс юм.

Монгол хүний бүтээсэн уламжлалт соёл нь нүүдэлчдийн ертөнцөд бүрэлдсэн, шинэ соёл нь суурин амьдралд голчлон бүтэж буй өвөрмөц шинжтэй. Өвөрмөц зүйл хүний анхаарал, сонирхлыг илүү татдаг. Тиймээс олон хэлийн судлаачид Монголыг “монгол” хэмээн тодруулдаг манай үндэсний хэл, соёлыг олон зууны турш шинжлэн судалж, тайлан тайлбарласаар ирлээ.

Эрдэмтэн судлаачид аа,

Бид монгол хэл, соёл, Монголын түүхийн судалгаанд анхаарч, зарлиг шийдвэр гарган, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг Та бүхэн мэднэ. Миний бие 2011 онд болсон Олон улсын монголч эрдэмтний XI их хуралд "Монгол судлалыг дэмжих сан" байгуулах санаачилга гаргаж байсан нь өдгөө нэгэнт биеллээ олж, уг сан байгуулагдан гадаад дотоодын монгол судлалын чиглэлийн үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх; монгол судлаачдыг бэлтгэх, мэдээлэл солилцох зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэхүү бодлогын хүрээнд Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулагдсан амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд уг санг тэргүүлэн ажилладаг юм.

2010 онд, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулсны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн   газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх; иргэний төрсний болон гэрлэсний гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих зэрэг заалт оруулсан нь бүрэн хэрэгжиж байна.

Бидний- монгол хэлний салбарт хэрэгжүүлж буй бас нэгэн бодит ажил бол "Монгол хэлний их тайлбар толь" төсөл юм. Уг төсөл 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд монгол хэл сурах, судлах хүсэлтэй хүн бүхэн дэлхийн хаанаас ч хэрэгтэй үгийнхээ утга, бичлэг, дуудлагыг мэдэх төдийгүй монгол хэлний тайлбар толийн зохиогчоор оролцож, санал хүсэлтээ илэрхийлэх боломж бүрдсэн юм. Та одоо ч гар утсандаа монгол толь-ийг суулган, ашиглаж болно. Мөн Монгол Улсын Их хурлын баталсан Монгол хэлний тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Энэхүү зөвлөлийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд тэргүүлэн ажилладаг юм.

Мөн Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Улс үндэстнээрээ үүх түүхээ хэлэлцэн, өрнөх ирээдүйгээ бүтээх урам зориг авдаг “Монгол бахархлын өдөр”-тэй боллоо. Мөн хайрхдын хаан- Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хийлээ. Агуу их Чингис хаан, алдар суут уул ус Монголчууд бидний мөнхийн шүтээн билээ.  

Монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараахнаас эхлэн үндэсний түүх шастираа үргэлжлүүлэн бичиж, хойч үедээ өвлүүлэхэд онцгой анхаарал тавьж ирсэн юм. Монголын түүхийн цуврал зохиол: А.Амарын "Монголын товч түүх", Л.Дэндэвийн “Дундад үеийн Монголын түүх”, Б.Ишдоржийн "Монгол Улсын хураангуй түүх", Б.Буянчуулганы "Манж, монгол холбогдсон түүхт байдал", Н.Магсаржавын "Монгол Улсын шинэ түүх", Л.Дэндэвийн "Монголын товч түүх", Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын "Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх"-ийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болголоо. Эдгээр бүтээл бол Монголын түүх бичлэгийн содон дурсгал, монгол хэлний найруулан бичих уран чадварын хичээл болсон хосгүй зохиол юм. Энэхүү бүтээлийг монголч эрдэмтний их хуралд морилон саатсан Та бүхэнд ч бас хичээнгүйлэн барих болно.           

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэмжлэгээр Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээлээ. Мөн хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийн хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгууллаа.

Хийсэн ажил чамгүй байна, хийх ажил ч их байна. Бид энэ жил Монгол Улсын Их Сургууль, ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран “Монгол-Ил хаадын судалгаа”, “Монголын нууц товчоо” каталоги, “Монголын эртний түүх” 5 боть, “Монголын их түүхийн цахим лавлах” номын төсөл; үндэсний сонгодог өвийг өвлөн уламжлагчдыг дэмжин “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлж байна. Монгол төрийн хараа монгол судлалаас алхам ч холдоогүйг эндээс харж болно.

Шинжлэх ухааны байгууллагууд ч монгол судлалын чиглэлээр олон бүтээл гаргаж байна. Судалгааны уламжлалт талбар ч тэлж, монгол судлалын хүрээ өргөжиж байна. Иймд төрөөс монгол судлалын талаар баримтлах бодлого тогтвортой байх хэрэгтэй. Монгол судлалыг дэмжих сан, Монгол судлалын үндэсний зөвлөл, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг амжилттай удирдаж яваа залуу судлаачдыг бид цаашдаа улам дэмжиж ажиллах нь зүйтэй.

Монгол судлаачид залуу халаагаа бэлдэхэд улам их анхаарч ажиллах шаардлагатай байна. Судалгааны авьяастай, хичээл зүтгэлтэй залуусыг эрдэмд хөтлөх хэрэгтэй. Эрдмийн хүрээнд нутгархах үзэл, багш шавийн уламжлалаар талцах хэрэггүй юм. Үүнийг манай Монголын монгол судлаачид онцгой анхаарвал зохино.

Бид олсон ололтоосоо ухарч болохгүй. Монгол Улсын Их Сургуулийн ууган факултет Монгол хэл, соёлын сургуулийг сэргээн байгуулах хэрэгтэй. Монгол судлалын дээд сургууль байх ёстойг өмнөх их хурлын үед хэлж байснаа дахин сануулахад илүүдэхгүй буй за.  

Монгол хүн бүр монголын судалдаг судлаач Та бүхэнд баярлаж яваа гэдэгт би итгэж байна. Тиймээс холбогдох төрийн байгууллагууд, хувь хүмүүс монгол судлаачдаа улам их дэмжиж байхыг уриалъя.

Судалгааны ажил бол амаргүй үйл хэрэг. Бэрхийг туулах гэж судлаач болсон Та бүхэнд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Хүн бүр гурван цагийн хэлхээнд мөнх орших монголын нэрийг сайнаар дуурьсгах эрхэм үүргээ цаг мөч бүхэнд ухамсарлаж, улам их хичээж зүтгэх хэрэгтэй. Хичээвэл бид хэнээс ч илүү билээ. Та бүхэндээ баярлалаа.

Эрдмийн гэгээн үйлс ашид дэлгэрч, монгол судлал улам бүр хөгжих болтугай.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6