Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image

Image
Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
Image
ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 44 төсөл иржээ
Image
Нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим хуудсанд байршуулав
Image
Х.БАТ-ЯЛАЛТ: Өөрсдийн ЯЛАХ хүсэл шуналаа хойш нь тавья
Image
Б.Цэрэнчунт: 17 настай охины биеийг хүчээр үнэлүүлж байсан томоохон бүлэглэлийг илрүүлсэн
Image
Зөвлөгөө, мэдээллийн төвөөр 606 иргэн үйлчлүүлжээ
Image
ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ
Image
Гудамж талбайн 4 дэх удаагийн халдваргүйтгэл дуусч байна
Image
Дашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ
Image
Улсын хэмжээнд 15 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ
Image
Төрийн үйлчилгээг цахимжуулж, операторын системд шилжүүлнэ
Image
Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгууллаа
Image
Бразилд нэг өдрийн дотор 732 хүн нас баржээ
Image
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо
Image
Аврагчид өөрсдөө гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийжээ
Image
У.Хүрэлсүх: Ирэх 4 жил сэргэлтийн он жилүүд байх болно
Image
Бразилд нэг өдрийн дотор 732 хүн нас баржээ
Image
Б.Найдалаа: Бидэнд алдах эрх байхгүй, ирээдүйг түүчээлэх ёстой
Image
Хөвсгөл нуурын эрэгт "Найрамдал-2" зуслан байгуулна
Image
АНУ-ын 40 орчим хотод хөл хорио тогтоолоо
Image
Н.Энхбаяр: Бид Монголын гурван баялгийг хөгжүүлэх багаа бүрдүүлсэн
Image
Номын баяр уламжлалт болон цахим хосолсон хэлбэрээр болно
Image
Зусланд гарахдаа халдварт өвчнөөс сэргийлэхийг зөвлөв
Image
Трамп АНУ-д болж буй үймээн самууныг дотоодын терроризм гэв
Image
Эх үрсийн баяраар 20 хүүхэд төржээ
Image
Японд халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгджээ
Image
ДЭМБ: Халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь бүрэн тэнхэрч байна
Image
ОХУ-ын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгыг ирэх сарын 1-нд явуулна
Image
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож эхэллээ
Image
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор хоёр хүн амь насаа алджээ
Image
Ж.Флойдын оршуулгын зардлыг Боксын дэлхийн аварга асан Ф.Мэйуэзер даана
Image
Зургаадугаар сарын 1-нд 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй
Image
АНУ-ыг ДЭМБ-аас гаргах шийдвэрээ дахин тунгаан бодохыг уриалжээ
Image
Нийслэл хотын тохижолт, цэцэрлэгжүүлэлтийн ажил үргэлжилж байна
Image
Эбола вирусийн шинэ дэгдэлтийн улмаас дөрвөн хүн нас барлаа
Image
Victoria’s Secret АНУ болон Канад дахь нийт 250 дэлгүүрээ хаана
Image
Өнгөрсөн 7 хоногт 12.6 сая ширхэг хувьцаа арилжив
Image
Багийн “Явуулын төв”-ийн иж бүрдлийг 6 суманд гардуулав
Image
Н.Энхбаяр: Бид Монголын гурван баялгийг хөгжүүлэх багаа бүрдүүлсэн
Image
Б.БАТБОЛД: Муугийн үндэс болсон төрийн тогтолцоог өөрчилж байж хөгжил дэвшлийн талаар ярих боломжтой
Image
Сэлэнгэ аймагт амьдарч байгаа 38712 хүүхдийн 1.5 хувь нь ихэр
Image
Амаржих газруудад автомашин олгоно
Image
Малчид бүтээн байгуулалттай танилцлаа
Image
Аймгийн хэмжээнд 715 сурагч ЭЕШ өгнө
Image
Хүүхэд, багачуудын сурч боловсрох орчныг сайжруулав
Image
АНУ-ын 40 орчим хотод хөл хорио тогтоолоо
Image
Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлнэ
Image
Цэргийн танхим нээлтээ хийлээ
Image
Зэсийн үнэ 5400, төмрийн хүдэр 91 ам.доллар болж өсөв
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Г.Мөнхцэцэг: Төрийн микрофоноор ярих юм, ярихгүй юм бий гэдгийг бодох л ёстой
Image
Твиттерийн гүйцэтгэх захирал хөрөнгийнхөө 28 хувийг коронавирустэй тэмцэх үйлсэд хандивлалаа
Image
АМЬД ҮЛДСЭН 10 ИРГЭНИЙГ МИ-171 НИСДЭГ ТЭРГЭЭР НИЙСЛЭЛД АВЧИРНА
Image
Нийт 1562 өрхийг цахилгаанд холболоо
Image
НАЙЗ ХҮҮХНИЙХЭЭ ХАМТ 29 ХҮҮХНИЙГ УНТЛАГЫН ӨРӨӨНДӨӨ ХОНУУЛДАГ ЧИНЭЭЛЭГ ЭР КЭНДИМЕН +17
Image
БАЯЛГИЙН САН БА ИРЭЭДҮЙН САН
Image
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАРХАЛТ ЗОГСЧЭЭ
Image
КАЗАХСТАНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН БЭЛТГЭЛ КУРСИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Image
СҮХБААТАР СУМАНД МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
Image
НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд Д.Баттулга, Т.Батцогт, П.Батчимэг нар орлоо
Image
НАСА "ГАРАГ АНГУУЧЛАХ" САНСРЫН ХӨЛӨГ ХӨӨРГӨЖЭЭ
Image
НҮБ-ын шинэ тэргүүн олон талын оролцоог дэмжинэ
Image
Биеэ үнэлж байсан 20 гаруй эмэгтэйг саатууллаа
Image
Нойргүйдлээс ангижрах арга олджээ
Image
ОРГОСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
Төөрч алга болсон охиныг цагдаагийн алба хаагчид олжээ
Image
МИШЭЭЛ ЭКСПО ТӨВД "ITM-2018" ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Image
Бүх цаг үеийн шилдэг зөн билэгч Монголд ирнэ
Image
Эр хүний жаргал эзгүй хээр
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд оролцов
Image
Монгол залуусынхаа ирээдүйн ажилд саад болсон дараах хоёр иргэнийг хайж байна
Image
Жагсаал гэж энийг хэлдэг юмаа
Image
Б.Номинчимэд: 13-р зууны Монгол өнөөгийн Америкаас ч илүү байсан
Image
ТУУЛ ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ ДАВЖЭЭ
Image
Хадан оршуулгаас гарсан хосгүй үнэт түүх дэлгэгджээ
Image
Ардын намаас албан тушаалын одтой яваа Н.Батсүмбэрэл гэж хэн бэ?
Image
ЭНЭ САРЫН 13-НД ЦАСАН ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Image
Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржийн “Монгол Маркет” ХХК 3.8 тэрбумын тендерийг хууль бусаар авсан гэх маргаан дэгджээ
Image
ГАДААДАД ХАДГАЛАГДАЖ БУЙ МОНГОЛЫН ӨВҮҮДИЙГ НЭГТГЭСЭН 20 БОТЬ КАТАЛОГИ ХЭВЛЭНЭ
Image
Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Монголбанк руу шилжүүлжээ
Image
Image

С.Ламбаа: Багш, эмч нар нэг сарын тэтгэмж авах гэж 30 жил ажиллахгүй

Хамтын тэтгэврийн тухай хууль болон эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийн асуудлыг Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагаас тодрууллаа.

-Нийгэмд хүлээлт үүсгээд байсан “Хамтын тэтгэврийн тухай хууль” -ийг хүчингүй болгочихлоо. Энэхүү хуулийн төслийг хэзээнээс ярьж эхэлсэн юм бэ?

-“Хамтын тэтгэврийн тухай хууль” өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд батлагдсан. Энэ хууль Нийгмийн даатгалын сангаас бүрэн тэтгэвэр авч байсан болон цэргийн албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн аль нэг нь нас барсан тохиолдолд тэтгэмж олгох харилцааг зохицуулсан юм. Энэ хуулийн төслийг 2008 онд Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө оруулж, дэвшүүлж байсан. Тэгэхээр Хамтын тэтгэврийг аль 2008 оноос ярьж байсан юм гэдгийг ойлгох ёстой.

Харамсалтай нь 2008 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж чадаагүй. Харин 2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хамтын тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх заалт орж, хууль батлагдсан. Энэ хууль нийгмийн маш их ач холбогдолтой. Учир нь Монголын төр засаг үеийн үед ахмадуудын төлөө гэдэг ч үнэн хэрэгтээ ахмадуудын тэтгэвэр тэтгэмж ямар байгааг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа.

Тэтгэврийг нь тууштай нэмэгдүүлж чаддаггүй юм гэхэд хорогдуулахгүй бодлого чухал. Тухайлбал, хоёр настаны нэг нь тэнгэрийн оронд явлаа гэхэд үлдсэн нь тухайн тэтгэврийн Засгийн газрын тогтоосон хувь хэмжээгээр хүртээд байж байна гэдэг бол “Хамтын тэтгэврийн” цаад агуулга нь байгаа юм. Насан туршдаа ханилсан ханийнхаа нийгэмд төлсөн төлбөрийн тодорхой хэмжээг нь өөрөө авч байна гэсэн үг. Нийгмийн даатгалын сангаас олгож байна гэдэг нь тэр хүн насан туршдаа Монгол Улсад хөдөлмөрлөснийхөө төлөө төлсөн төлбөрөө буцааж авч байгаа юм. Түүнээс төр засаг сайндаа Монгол Улсын төсвөөс мөнгө өгч байгаа юм биш.

-Хуулийг хүчингүй болгохын тулд Ерөнхий сайд, Сангийн сайдынхаа хамтаар хачин гэхээсээ илүү сүсгийн гэмээр мэдэгдлүүдийг хийж олны дургүйцлийг хүргээд авсан. Энэ хуулийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хамтын тэтгэвэр бол өөрийн болон хамт амьдарч байсан ханийнхаа нийгэмд хөдөлмөрлөсөн хөлснийхөө тодорхой хувийг авч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь тодорхой шаардлага тавьсан зүйл шүү дээ. Нэгдүгээрт, 15-аас дээш жил хамт амьдарсан байх ёстой. Хоёрдугаарт, Хамтын тэтгэврийг авч байгаа хувь нь 20-иос доошгүй байх ёстой гэж хуульчилсан.

Тэгэхээр тэтгэврийг нь бүгдийг нь аваад байх юм шиг ойлголт буруу. Ахмадууд нэгийгээ нас барчихаасай, би тэтгэврийг нь авч идэх юмсан гэж бодоод байдаг тухай л юм яриад байх юм. Монгол ахуй, ёс заншил, ахмадуудын үеийн үед уламжилж ирсэн номлол, сургаальтай огт нийцэхгүй байгаа юм. Хэдийгээр хүний мөс, чанар муудаж байгаа ч гэсэн насны эцэст бие биенээ үхчихээсэй, үхэхээр нь тэтгэврийг нь авч иднэ гээд бодоод сууж байдаг хүн гэж байхгүй. Энэ ертөнцөд ч байхгүй. Ерөнхий сайдын хэлсэн тайлбар бол их буруу гэж ойлгож байгаа.

Монгол хүн урт насалж байж дундаж наслалтын хэмжээ өснө гэсэн үг. Тиймээс Хамтын тэтгэврийн цаад агуулга нь ядаж үлдэж байгаа хүн нь илүү урт наслах нөхцлийг бүрдүүлж байгаа. Тэтгэврээ тогтоолгоод гарч байгаа хүмүүс бол “Энэ тэтгэврийг олон жил аваарай” гэж ерөөдөг юм билээ. Харин яриад байгаа бодлогоор бол цөөхөн жил аваад бурханы оронд яваасай гэсэн хууль болчихоод байна.

Энэ хуулийг сэргээх нь аль аль талдаа ач холбогдолтой. МАН-ынхан яагаад хүчингүй болгож байгааг ойлгохгүй байна. Аль эсвэл нэрийг нь өөрчилж өөртөө наах гээд байгаа юм уу. Хэн хийсэн нь чухал биш. Өнгөрсөн парламентад МАН мөн олон л суудалтай байсан. Ардчилсан нам, Монгол Ардын намын хамтарч хийсэн л хууль шүү дээ. Хамтын тэтгэврийн хууль Ардчилсан намынх учир хүчингүй болгож, өөрсдийнхөө нэр томъёогоор шинээр хийе гэдэг бодлогоор Монгол Улс хөгжихгүй. Ахмадуудаараа тоглоом, шоглоом хийж байгаа юм шиг зүйл боллоо гэдгийг би улстөрч хүний хувьд үзэж байна.

Би хуулийн төслийг нь харсан. 99 наснаас дээш настай нь тэдэн төгрөг гэж заасан байсан. Монгол хүн хэд насалж байгаа билээ дээ. Тиймээс энэ хуулиа эргэж сэргээ, насны хишгээ болио, хамтарч гаргасан хуулиа мөрдөөд яв гэж хэлмээр байгаа юм. Энэ хуульд хэн нэгнийг ялгаагүй, малчин, багш, эмч гээд бүгд л хамрагдаж байгаа.

-Төсвийн тодотголоор багш, эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг бууруулсан. Тодотголд тусгаснаар бол 1-12 сар болсон байна?

-Эрүүл мэндийн тухай хууль бол 2008-2012 онд намайг Эрүүл мэндийн сайд байх үед батлагдсан. Энэ хуульд эмч нарын тэтгэмжийг 36, Боловсролын тухай хуулиар багш нарын тэтгэмж 36 сар гэж батлагдсан юм. Өөрийн бие даасан хуулиар батлагдсан урамшууллын хэлбэр. 36 сар хүртэл тэтгэмж өгөх асуудал нь бага цалин аваад, хамгийн хүнд хүчир ажил хийдэг багш, эмч нарын нийгмийн асуудал, тогтвор суурьшилтай байх нөхцлийг хангасан хууль.

Эмч, багш нар суманд ажиллаж байвал гурван жил тутамд зургаан сар, аймагт ажилладаг бол таван жил тутамд зургаан сар, 25 жилээс дээш жил ажиллаад тэтгэвэр тогтоолгож байгаа бол энэ тэтгэмжийг олгож байгаа юм. Өнөөдөр багш, эмч нарын хамгамж, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал ямар байгаа билээ. Тэгэхээр энэ хуулийн ач холбогдол маш их байсан. Одоо бол тэтгэвэртээ гаръя, эмч, багшийн ажлаа болъё гэдэг байдал багассан. Хичнээн цалин багатай ч гэсэн ажиллах жилээ дуусгая гэдэг хүсэл тэмүүлэлтэй болсон. Гэтэл үүнийг өөрчлөөд 1-12 сар болгож өөрчилсөн. Энэ нь даргын үзэмжээр нэг сарын тэтгэмж ч өгч болно гэсэн үг. Нэг сарын тэтгэмж авъя гэж 30 жил ажиллахгүй.

Миний сонссоноор 36 сарын тэтгэмжийг 2017 оны төсөв дээр өөрчлөөд, тэтгэмж олгох асуудлыг харьяа яам нь мэддэг шахуу болгож байгаа юм байна. Тэгэхээр 36 байх уу, нэг сар байх уу гэдгийг Засгийн газар мэддэг болох нь. Хуулиар баталгаажна гэдэг бол маш том баталгаа. Засгийн газар бол өөрт байгаа мөнгөндөө тааруулж л өгнө. Тэгэхээр үзэмжийн асуудал л болж, тэгш бус байдлыг бий болно. Хэл ам дагуулна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн захиргааны байгууллага ажил хийхэд хүнд болно. Өмнө нь яадаг байсан гэхээр тэтгэвэрт гарах хүнийхээ нэрийг тодруулаад мөнгийг нь төсөвт суулгаад баталдаг учраас ямар ч асуудалгүй хэрэгжиж байсан.

Тэр агуулгаар нь аваад үзвэл нийгмийн хамгааллын бодлогыг тогтвортой байлгах нь чухал. Бид хүүхдийн мөнгийг олон жил ярьж байна. Хүүхдийн мөнгөний ард олон асуудлыг шийдэж байсан. Сургууль завсардалт, вакцин гэх мэт асуудлыг шийдсэн юм. Таны хүүхэд сургуульд ороогүй бол, вакцинаа хийлгээгүй бол хүүхдийн мөнгөнд хамрагдахгүй гэхээр нийгмийн харилцаанууд шийдэгдээд явж байсан юм. Гэтэл байгаа мөнгөндөө тааруулаад, энэ манай намын бодлого гэж хандаад байгаа нь төрийн бодлогын залгамж шинж чанар, нийгмийн хамгааллын мөн чанарыг ноцтой зөрчиж байна. Энэ бол маш том ухралт.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6