Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ
Image
ДУУЧИН Э.АМАРТҮВШИН ГЕРМАНЫ ТЕАТРТ ГОЦОЛНО
Image
Б.ГОНЧИГДАМБА ГАРЬД ТҮРҮҮ БӨХИЙН БАЙГАА “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.БАТТУЛГАД БЭЛЭГЛЭВ
Image
ЕВРОПЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС ЭМЭГТЭЙ ЖҮДОЧИД 2 АЛТ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
"ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ" ДУУНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ
Image
АРХАНГАЙН ӨЛЗИЙТ СУМАНД 4,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Image
НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР ЯВАГДАНА
Image
УЛААНБААТАРТ 06-08 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
Image
Монгол Бадарчин Амайгийн өвөрмөц болзоо бүтэлгүйтжээ
Image
НӨАТ-ЫН СУГАЛАА МАРГААШ ЯВАГДАНА
Image
ЭНЭ ЖИЛ 20 ГАРУЙ САЯ МАЛ ТӨЛЛӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Image
У.ХҮРЭЛСҮХ: С.МӨНХЧУЛУУНЫГ ХОТЫН ДАРГААР БАТЛАМЖЛАХААС ТАТГАЛЗСАНАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ
Image
“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" ӨНӨӨДӨР НЭЭНЭ
Image
УУРАГ, МАЛЫН ГАРАЛТАЙ ТОСНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД НО-ГОО НУУХЫН ТУЛД МЭРГЭЖИЛТНЭЭ САЙД Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ УУЛЗУУЛАЛГҮЙ ЦАГДААД ӨГЧЭЭ
Image
Х.АЛТАНГЭРЭЛИЙН “ХАРАНХУЙ ХАД” ДӨРВӨН АНГИТ СИМФОНИ ЧУУЛБАР ХЭРХЭН БҮТСЭН БЭ...
Image
МОНГОЛ КОМПАНИ АНХ УДАА ЛОНДОНГИЙН БИРЖИЙН ГИШҮҮН БОЛЖЭЭ
Image
“СОЛИОТ ЭХ” КИНОГ ДАХИН ОУ-ЫН НААДАМД “СОЙНО”
Image
ФЭЭСБҮҮКТ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД АМАРХАН БОЛНО
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ
Image
МИАТ-ИЙН ОНГОЦНООС ТЭСРЭХ БӨМБӨГ ИЛРЭЭГҮЙ УЧИР ХӨӨРӨХ ЗӨВШӨӨРЛӨӨ ХҮЛЭЭЖ БАЙНА
Image
ЖҮЖИГЧИН О.ЦЭНГЭЛ ШИНЭ ХҮНЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ
Image
ИХ АВАРГА АСАШЁОРЮҮ ӨВӨР МОНГОЛЫН АВАРГА БАЯРБААТАРТ ЗОЛГОЖЭЭ
Image
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН “ЭРЧИМ” БАГ БНАСАУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
Image
"ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГАРГАЖ ӨГНӨ" ГЭСЭН ЗАРААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Image
ИНЧЕОН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦОНД ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ
Image
ЗАМЫН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖ МӨРГӨЧИХӨӨД СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙХГҮЙ БАЙГААГ АНХААРУУЛАВ
Image
ЖАРАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ НӨХӨР, ДҮҮ ХОЁРОО ХӨНӨӨЖЭЭ
Image
Н.БАЯРТСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛӨХ БААРАГГҮЙ 5 ҮНДЭСЛЭЛ
Image
ОСОЛ, ХЭРГИЙН УЛМААС НИЙСЛЭЛД 32 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
Image
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРТАЛ "KFC, PIZZA HUT"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮХЭЛД НЬ ЗОГСООЁ!
Image
ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ӨВӨР МОНГОЛЫН ҮЗЭМЧИН БӨХИЙН ИХ АВАРГА Д.БАЯРБААТАР
Image
АШУҮИС ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛООД БАЙНА
Image
МОНГОЛД АНХ УДАА УМАЙН САЛСТ ДАВХАРГЫГ ӨНДӨР ДАВТАМЖИТ РАДИО ДОЛГИОНООР ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛЭЭ
Image
ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Image
НӨХӨН СОНГУУЛЬД ДЭВШИХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨНӨӨДРИЙН ДОТОР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАНА
Image
ШҮҮХИЙН АЖИЛТАН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
Image
МЕНИНГИТИЙН ВАКЦИНЫГ 13500 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА
Image
ОДДЫН БУДАГГҮЙ ТӨРХ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАР ХОТОД 10-12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ҮС ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ ИХСЭНЭ
Image
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л. ОЮУН-ЭРДЭНЭ "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Image
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 60000 ОРЧИМ ИРГЭНД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД АЖИЛЛАХ ЧАДВАР ЭЗЭМШЛЭЭ
Image
“ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАНДЛАГА" УРИАН ДОР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Их Хотын Романтик Залуусын Сонирхолтой Гэрэл Зургуудаас
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Ууц нуруугаар нь өвддөг хvмvvс сармис хэрэглээрэй
Image
2018 оны Хувцас загварын трэнд ямар байх вэ?
Image
Гомо, лесби, трансжендерийг дээдлэн шүтэгч Монгол орон
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Г. НЯМЛХАГВА: ЗУУН ЖИЛ ХОНь ШИГ АМьД ЯВСАНААС НЭГ ӨДӨР Ч ГЭСЭН ГАЛЗУУ БАР ШИГ ЯВьЯ
Image
Ганбуушийн өвөрмөц фото зургууд
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Секс хийгээгүй удсан эмэгтэй хүнд илрэх 8 шинж тэмдэг
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
Трансжендер Солонго Валентинаар " LEXUS" бэлгэнд авчээ
Image
Үндэсний дээл хувцсаа хэрхэн зөв өмсөх вэ?
Image
“Маск”-тай төрсөн хүүгээс эмч нар айжээ
Image
Гүрж ногоон цай биед хуримтлагдсан хорыг гадагшлуулдаг
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Сар шинийн мэндчилгээний үгс
Image
Загварлаг хувцаслах энгийн алхмууд
Image
Засгийн газар бүх эрх мэдлээ гадныханд шилжүүллээ
Image
​Гоо сайхны хагалгаа хийлгэсэн топ модель Э.Сэлэнгийн өөрчлөлт
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
Үүнийг хэрэглээд шаазан шиг цагаан толигор арьстай болоорой…
Image
Трампаас 26 сая Америк долларын нөхөн төлбөр хүсэмжилжээ
Image
Жастин Тимберлэйк ганц сельфинээс болоод шоронд хоригдох дээрээ тулжээ
Image
Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй прокурор Х.Тамир нарыг шүүнэ
Image
А.Хүчитбаатар зодог тайллаа
Image
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Цогтбаатар гишүүн бурууг журмын нөхөддөө тохож байна гэв
Image
Тийм учраас 3, 2оо байг гэхэд ядаж 1 өрөө байр надад өгөөч… гэнээ.
Image
Холливудын жүжигчин эмэгтэй найз бүсгүйтэйгээ гэрлэжээ
Image
Үс засуулбал нас уртасна
Image
“PLAYTIME-2018”-Д 70 ГАРУЙ ХАМТЛАГ, ДУУЧИН АЯ ДУУГАА ӨРГӨНӨ
Image
“Хүрхрээ” лигийн 40, 30, 20 саятан багууд тодорлоо
Image
СТАНДАРТАД НИЙЦСЭН САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛОВ
Image
Дэлхийн аварга С.Цэрэнчимэд ээж болжээ
Image
Н.Төгсцогт: Шагналынхаа мөнгөний 50 хувийг улсынхаа сайн сайханд зарцуулна
Image
Оросд траншейныхныг "улсын зардлаар" ингэж оршуулдаг /бичлэг, аймшиг/
Image
Теннисийн тоглолтыг гүрвэлж саатуулжээ.
Image
ОЙН ЗУРВАСЫГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
Хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам залуу уран бүтээлчдийн чансааг тодорхойлдог
Image
Х.МАНДАХЦЭЦЭГ:БНКАЗУ, ИХ БРИТАНИ, ИРАН, ӨМНӨД АФРИК РУУ СУНГАЛТТАЙ ПАСПОРТААР ЗОРЧИХГҮЙ
Image
15 эрд "хүчиндүүлсэн" эмэгтэйд 10 жилийн ял оноов
Image
Буруу бүхнийг Үндсэн хууль руу “чихэж” болохгүй
Image
Хиллари Клинтоны хөмсгөн дээр суусан ялаа интернэтийн од болов
Image
Шадар сайд Ө.Энхтүвшин: Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно
Image
ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН БАГЦЫН АРИЛЖААГААР 760 ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖИВ
Image
ДОХИО: Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч цочир хүйтэрнэ
Image
ГЭРЭЭСЭЭ ЗУГТАН АМЬД ГАРСАН ОХИН ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ ЭХЭЛЖЭЭ
Image
Б.Болор-Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бүртгүүллээ
Image
Засмал зам битгий тавиач, дарга нар аа
Image
Он гарсаар манай улсын 270 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогджээ
Image
“Уяачдын” Засгийн газрын их сунгаа
Image
Image

ШУ-д үндэслэсэн хууль тогтоомж гарган, хэрэгжилтийг нь хангаснаар агаарын бохирдлоос ангижрах боломжтой

Энэхүү нийтлэлийг АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэвлүүлсэн “Агаарын бохирдол” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл дээр тулгуурлан бичив. Уг өгүүлэл нь Калифорниа мужийн Бюттэ тосгоныг бүхэлд нь хамарч шатаасан ойн түймрийн утаанд мужийн бүх хэсэг өртөж, 14 хоногийн турш агаарын бохирдол нь 200мг/м3 хүрсэн өдрүүдэд Калифорниачуудад зориулан бичигдсэн юм.

Улаанбаатарчуудын эрүүл мэндэд  утаа хэрхэн нөлөөлж байна вэ?

Нүүрснээс гаралтай утаа нь олон төрлийн бодис агуулдаг ч эрдэмтэд зөвхөн нарийн ширхэгт тоосонцорт гол анхаарлаа хандуулан судалдаг. Учир нь нарийн ширхэгт тоосонцор хүний эрүүл мэндэд хамгийн ихээр, маш ноцтой нөлөөлдөг. Ялангуяа 2.5 микроны диаметрийн хэмжээтэй ширхэгт тоосонцор нь (PM 2.5) хүний үсний диаметр шиг хэмжээтэй нарийн ширхэг тоосонцор юм. Эдгээр нарийн ширхэгт тоосонцор агуулсан агаараар амьсгалснаар уушгиндаа тоосонцор хуримтлагдаж, улмаар уушги өвчилж эхэлдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын PM 2.5-ын стандарт 24 цагийн дундаж 25mg/m3 байдаг боловч Улаанбаатар хотод 600 mg/m3  хүрэх нь бий. Цаг уур, орчны шинжилгээний газраас тухайн өдрийн агаарын бохирдлын хэмжээг эрүүл мэндэд аюултай, маш аюултай гэх мэтчилэн зарладаг.

PM 2.5-ын хэмжээ 600 mg/m3 хүрсэн үед хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Хүмүүсийн астма өвчин сэдрэх, астматай болох, артерийн болон зүрхний  эмгэг өвчин тусах, хууч өвчтэй хүмүүс хууч өвчин нь хөдлөх зэргээр нөлөөлдөг. Агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрэхэд эрүүл хүмүүс бронхиттой болох, уушгины хатгалгаа (уушгины гүн үзүүрт тоосонцор бөөгнөрлийг амьсгалын замын өвчин) тусах нь их байдаг.

Агаарын бохирдлоос өөрийгөө болон үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар эрдэмтэд дараах зөвлөгөөг өгдөг. Үүнд: хамгийн гол нь аль болох бага бохирдсон агаараар амьсгалах шаардлагатай. Үүний тулд гадагш бага гарах, гэртээ болон албан тасалгаандаа цонх хаалгаар гаднаас бохир агаар шүүрч орж ирэхгүйгээр сайн чигжсэн байх шаардлагатай. Бүх өрөөндөө өрөөний зай, хэмжээнд тохирсон агаар шүүгч (HEPA) тавих, цонхондоо шүүлтүүр суулгах зэрэг арга хэмжээ авснаар дотор агаарыг цэвэр байлгах боломжтой. Түүнчлэн тамхи татахгүй, арц хүж уугиулахгүй байх нь агаар цэвэр байхад мөн чухал нөлөө үзүүлдэг.

Гадаа явахдаа стандартын шаардлага хангасан амны хаалт буюу маск (N95, N100 маркийн маск) зүүх нь үр дүнтэй. Эдгээр маск нь агаарыг стандартын хэмжээнд шүүдэг. N95 маск нь агаарыг 95% харин N100 маркийн маск нь бохирдлыг 100% шүүдэг. Олон улсын стандартад нийцсэн эдгээр маскыг Засгийн газраас сургуулийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тараах эсхүл бага үнээр худалдах зэрэг арга хэмжээ авах нь хүүхдийн ханиад томуунаас сэргийлэхэд чухал арга хэмжээ болно. Маск нь нүүрний зохих хэсгийг битүүмжлэн таарсан, агаар зөвхөн маскны шүүгчээр л орж  байхаар сонгож авах нь чухал. Мөн гадаа удаан хугацаагаар алхахгүй байх нь уушгиндаа их хэмжээний бохирдсон агаар орохоос хамгаална.

Агаарын бохирдол дэлхийн бусад улс орнуудад ямар байдаг вэ?

Дэлхийн эрүүл мэндийн Байгууллага  (ДЭМБ)-аас дэлхийн нийт хүн амын 97% нь агаарын бохирдолтой (стандартад хүрдэггүй) орчинд амьдардаг гэсэн судалгаа гаргажээ. Зарим оронд дотор агаарын, харин бусад хэсэгт нь гадна агаарын бохирдолтой байдаг нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Жил бүр дэлхийн 7 сая хүн агаарын бохирдлоос болж цагаасаа эрт нас бардаг бөгөөд агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Энэтхэг Улсын Дели хот хамгийн бохирдсон хотын тоонд багтдаг ба зарим үед 700 mg/m3, бүр 1000mg/m3 ч хүрсэн байх нь хэдэн цагийн туршид үргэлжилдэг байна. Дели хотоос гадна Энэтхэгийн бусад хотууд болон Хятад Улсын зарим хотууд агаарын бохирдол ихтэй хотын тоонд орж байна. Ойрхи Дорнодын зарим орон, тухайлбал Иран улс тоосонцорын бохирдол ихтэй орнуудын тоонд багтдаг. Африкт, ялангуяа Нигер Улсын зарим хотууд агаарын бохирдол тоосонцор ихтэй байдаг ажээ.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэгдэх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлын хувьд дэлхийн хамгийн бохирдсон хотуудын нэг болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80% нь ахуйн зориулалтаас галлаж буй нүүрс, түлээнээс үүдэлтэй гэж үздэг. Агаарын бохирдлын хэмжээ хэдэн зуугаар хэмжигдэх нарийн ширхэгт тоосонцор  хэдэн сараар үргэлжилдэг. Агаарын бохирдол гэр хорооллын айл өрхүүдийг гэр доторх галлагаанаас үүсэн гадна агаарт хуримтлагдан орчны агаарыг бохирдуулдаг.  Энэтхэг болон Хятадын  агаарын бохирдлын 25% нь гэрийн түлээнээс гарсан утаанаас үүдэлтэй.

Аливаа улсын Засгийн газраас нь шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн боловсруулсан хууль тогтоомж, журмыг батлан, тэдгээрийг чанд баримтлан хэрэгжүүлснээр бодитой үр дүнд хүрсэн жишээг АНУ-ын Калифорни муж болон агаарын бохирдлын асуудлыг тодорхой төвшинд шийдэж чадсан улсуудаас харж болно. Лож Анжелос хотын агаар маш их бохирдолтой байсан бөгөөд үүнийг шийдэх зорилгоор анх 1968 онд Ерөнхийлөгч Дональд Рэйганий Засгийн газар Калифорни мужийн Агаар дахь бодисын агууламжийн асуудал эрхэлсэн хороог байгуулж байжээ. Калифорни муж нь шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацаанд шат дараалсан зөв арга хэмжээнүүдийг үр дүнтэй авч хэрэгжүүлсний дүнд өнөөдөр Калифорничууд хамгийн сайхан цэвэр агаараар амьсгалж байна. Цэвэр дулаан, цахилгаан хангамж болон утаагүй машин унахыг дэмжих зэрэг бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Лос Анжелос хотын агаарын бохирдол 90% хүртэл буурсан байна.

1990-ээд оны Сөүл болон Мехико хотуудын агаарын бохирдол маш их байсныг та бүхэн санаж байна уу? Мөн саяхан болтол Бээжин хотын агаар ихээхэн бохирдолтой байсныг санаж байна уу? Эдгээр хотууд хатуу чанд хууль, тогтоомж гарган, хэрэгжилтийг сайн хангаснаар тодорхой үр дүн гарч эхэлжээ. Үүний тодорхой жишээ нь 2013 оноос хойш Хятадын 80 гаруй хотуудын агаарын бохирдлын хэмжээ  буурч байгаа тухай судалгаа юм. Хэдийгээр Хятад Улсын агаарын бохирдлын хэмжээ өнөөдөр харьцангуй өндөр байгаа ч энэ нь 2013 оныхтой харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн холбогдох хууль, тогтоомж боловсруулж, тэдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайтар хангаж, оновчтой арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг бууруулах боломжтой нь харагдаж байна.

Орчин үед нарийн ширхэгт тоосонцорыг хэмждэг төрөл бүрийн багаж, төхөөрөмжүүдийг боломжийн үнээр худалдаж авах боломжтой болсон. Тухайлбал, агаарын хэм, чийгшил, агаар дахь нарийн ширхэгт тоосонцорыг нэгэн зэрэг хэмждэг багажуудыг 100-1000 ам.доллараар худалдан авч гэртээ болон албан тасалгаандаа тавих боломжтой. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулах нь биеэ даасан томоохон бизнес болон хөгжих төлөвтэй байна. Мөдхөн яг л гар утас эсхүл фэйсбүк шиг өргөн дэлгэр хэрэглэх тийм хэмжээнд хүрэх болов уу.

АНУ-ын Калифорниа мужид нийгмийн эрүүл мэндийн салбарт ажилладаг,  
Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Юмаа

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6