Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
80 САЯЫН СУПЕР АЗТАНААР ХОЁР ХҮН ТОДОРЛОО
Image
ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН, ЖИРЭМСЭН БОЛГОСОН ХЭРЭГТ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАЛГАЖ БАЙНА
Image
ДУУЧИН Д.БОЛД СИДНЕЙД ТОГЛОЛТОО ХИЙЖЭЭ
Image
Ц.НАМУУНЦЭЦЭГ, О.НАСАНБУРМАА НАР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР НӨАТ-ЫН АЗТАНУУД ТОДОРНО
Image
АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙГ САРД НЭГ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОТЫН ЗАХИРАГ
Image
ШАР ВАНДУЙН АЧ ТУС
Image
ДОТООДЫН АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Image
ЦЕГ: ПРОКУРОРЫН ХЯНАЛТ ДОР ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ЗҮҮН АЙМГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ТҮР ХААЖЭЭ
Image
УЛААНБААТАР ХОТОД 10-12 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
"УЛААНБААТАР МАРАФОН-2019" ТЭМЦЭЭНД Б.МӨНХЗАЯА ТҮРҮҮЛЛЭЭ
Image
"Монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарна"
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ БОЛНО
Image
МЭДЭГДЭЛ
Image
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нас барсантай холбогдуулан АН-аас ажлын хэсэг байгуулагдлаа
Image
“Penguin random house” Монгол зохиолчийн номуудыг анх удаа хэвлэхээр боллоо
Image
АРДЧИЛСАН НАМААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
Image
ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮГИЙН ҮХЭЛ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ ЮУ?
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ БОЛНО
Image
80 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН МАРГААШ ТОДОРНО
Image
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, МАЛЧДЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Image
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРИМ ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД БАЙНА
Image
ДАРААХ БАЙРШЛУУДАД НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”
Image
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.БАТХҮҮ ТӨРИЙН ОРДОНД ТААЛАЛ ТӨГСЧЭЭ
Image
ТӨРИЙН ОРДОНД ХҮН НАС БАРЖЭЭ
Image
НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“ЖДҮ-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ-2019” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
117 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА
Image
ЭКСПРЕСС ЧИГЛЭЛИЙН АВТОБУС ИРЭХ ДАВАА ГАРИГААС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ
Image
“БУУР” Н.ЖАМЪЯН АВАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ
Image
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ХАРИЛЦААГ ИЛ ТОД, ХЯНАЛТТАЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Image
ЭКСПРЕСС АВТОБУС ИРГЭДИЙН ЦАГИЙГ ХЭМНЭЖ, ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА
Image
ДОРНОД АЙМГИЙН ТӨВД 5.5 КМ АВТОЗАМ ШИНЭЭР БАРИГДАНА
Image
НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГАЛТ ТЭРЭГ, МАШИН МӨРГӨЛДӨЖ ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ!
Image
АН-ЫН ҮЕД ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН ТАГНУУЛЧИД МАН-ЫН ҮЕД МАХ НАМНАВ
Image
МАРГААШ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР
Image
У.ХҮРЭЛСҮХ ШУДАРГА ЁСНЫ СЭЛЭМЭЭ НАМЫН ЗАЛУУСЫНХАА ТОЛГОЙ ДЭЭР ЭРГҮҮЛЭЭЧ
Image
МАН-ЫН ГЕНСЕК, ЖДҮ-ЧИН Д.АМАРБАЯСГАЛАН ЯМАР МӨНГӨӨРӨӨ ХУРДАН АЗАРГАНУУД АВЧ, ГОВЬ-АЛТАЙЧУУДАД БЭЛЭГЛЭВ
Image
ХЗДХ САЙД НЯМДОРЖИЙН АНХБАЯР АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДААР ТОМИГЛДОХ УУ?
Image
ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ
Image
МОНГОЛЫН ӨВ, СОЁЛЫГ ОЛОН УЛСАД ТҮГЭЭЖ БУЙ “THE HU” ХАМТЛАГИЙНХНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛСЭН АЙЛЫГ 300 МЯНГААР ТОРГОНО
Image
ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Мээдээ: Нэвтрүүлэгт орсноос хойш Бараа бид хоёр их дотно байгаа, Гантогоотойгоо бараг төрсөн ах дүү болсон
Image
Дуучин Э.Чулуунчимэг нэр бүхий эрхэмтэй учир ургуулж байсан нь салалтын шалтгаан болжээ
Image
С.Гантогоо: Солонгост кинон дээр гардаг шигээ гоё сайхан бүхэн нь худлаа
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Хэрвээ Ижил тоотой цаг таныг байнга дагадаг бол таны ирээдүйд юу тохиолдох гэж байгааг мэдэж болно
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Б.Жаргалсайхан: "Сити" дээд сургууль бурханаар бөөлждөг эмэгтэйг багшаар ажилд ав
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Хааны алтан бүс ба Хариуцлагагүй төр
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
С.Ами: Түмний хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу?
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг гэв
Image
ЗУРГАДУГААР САРЫН 27-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт Зөвлөмж хүргүүлээд байна
Image
ЕБС-иудад гамшгаас хамгаалах сургалт явуулж байна
Image
ГУРАВДУГААР САРЫН 07-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
НУУЦ БИЧЛЭГ: Хойд солонгосын эрүүдэн шүүлт анх удаа
Image
С.БАДРАЛ: МОНГОЛ БИЧГИЙГ ЮНИКОДОД ОРУУЛСНААР ЭХ ХЭЛЭЭ 2000 ЖИЛ ХАМГААЛЖ ЧАДНА
Image
НЭГ БҮС НЭГ ЗАМ САНААЧЛАГЫН ХҮРЭЭНД ОЛДСОН БОЛОМЖОО АЛДСААР БАЙХ УУ?
Image
Хадам ээж нь бэрдээ хулганы мах хүчээр идүүлжээ
Image
МАН-ЫН БҮЛЭГ Б.БАТЗОРИГ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ ХЭМЭЭН ҮЗЖЭЭ
Image
ТЭРСЭЛЖ ХАВЧИГДСАН 10 УРАН БҮТЭЭЛЧ
Image
Цыган баячуудын итгэмээргүй амьдрал /фото/
Image
iPhone 8 гар утас хэзээ ч үл зурагдах дэлгэцтэй хийгджээ
Image
1 сарын дотор амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?
Image
ЮНЕСКО-ГИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БҮЛГИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖЭЭ
Image
ФОТО: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ
Image
“FAMILY” КИМЧИНИЙ ЦЕХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Image
Өнгөрсөн онд ураны үнэ хамгийн ихээр унажээ
Image
Сайд Д.Сумъяабазар АмЧамын гишүүдтэй уулзлаа
Image
Оросын тамирчны Олимпын алтыг хураах шийдвэр гаргажээ
Image
Бага насны хүүхдээ бусдад бага үнсүүлээрэй
Image
Эцэг, эх нь ослоор нас барснаас хойш дөрвөн жилийн дараа хүүхэд нь төржээ
Image
Ж.Керри, С.Лавров нар уулзаж Сирийн асуудлыг хэлэлцэв
Image
Дугаарын хязгаарлалтын тойргийг хумив
Image
Нас ахихаар...
Image
ОН ДАМЖИЖ УДААШИРСАН БАРИЛГЫН АЖЛЫГ ХУРДАСГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Image
Шинэхэн амраг нь Селенагийн тухай дуулж байжээ
Image
ТАТВАРЫН НЭМЭГДЛИЙГ БУЦААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
“ДАНШИГ НААДАМ ХҮРЭЭ ЦАМ-2018”-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Image
Тарвасны үрийн санаанд оромгүй ид шид
Image
Image

ХУУЛЬЧИД АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ ЧАДАХ ЭСЭХЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ

 

"Зарим нэг улстөрчийн хэлж байгаачлан 60 тэрбум болон ЖДҮ хоёр хоорондоо байлдаад байгаа юм биш, намын дотоод зөрчилдөөн ч биш, У.Хүрэлсүх болон М.Энхболд гэдэг хоёр хүний хувийн өс хонзон ч биш.

Авлигын албан бус хүчтэй тогтолцоо албан ёсны хуулийн тогтолцоо хоёрын аль нь дээрээ байх вэ гэдэг л өрсөлдөөн болоод байна” хэмээн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм.

Энэ сарын 9-ний өдөр тохиох Олон улсын авлигын эсрэг өдрийн хүрээнд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэг МУИС-ийн Номын санд өнөөдөр болов. Энэхүү хэлэлцүүлгийн модератороор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин оролцсон бол Д.Миеэгомбо “Хуульчийн нийгмийн (түүхэн) хариуцлага”, судлаач Х.Номингэрэл “Хууль дээдлэх ёс ба олон нийтийн итгэл”, хуульч Б.Мэргэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил ба УИХ-ын гишүүний ёс зүй”, хуульч О.Алтангэрэл “Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх Үндсэн хуулийн боломж”, хуульч Д.Сүнжид “Захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрхээ сэргээх боломж”, сэтгүүлч Д.Батбаяр “Мэдээллийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө”, Х.Тэмүүжин “Авлига, ашиг сонирхлын зөрчил, хууль зүйн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Сайд нь "Би огцорлоо" гээд бүх юм дуусдаг. Улстөрчид үүнийгээ хариуцлага хүлээж байна гэж эндүүрээд байна


Дээрх сэдвүүд тус бүрдээ өөр өөр агуулгатай боловч өнөөдрийн гол сэдэв болоод буй ЖДҮХС-гийн асуудалтай ямар нэг байдлаар холбогдож байгаа нь албан тушаалтан эрх мэдлээ ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгох нь авлигын нэг хэлбэр гэдгийг улам бүр баталгаажуулсан юм.

О.Алтангэрэл тэргүүтэй хэсэг хуульчид тусгай сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа. Гэхдээ хуулийн дагуу ҮХЦ ажлын 50 хоногт багтаан асуудлыг хянан хэлэлцдэг. Шаардлагатай гэвэл дахин 30 хоног сунгадаг. Тиймээс ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг эгүүлэх татах эсэх шийдвэр ирэх оны хоёрдугаар сард гарах магадлалтай байгааг хуульчид хэлж байсан.

Хэлэлцүүлэгт илтгэл тавьсан зарим хуульчтай товчхон ярилцсанаа хүргэж байна.

Б.МЭРГЭН: ГИШҮҮД ӨӨРСДӨӨ ЁС ЗҮЙТЭЙ ЮМ БОЛ ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДЭЭ ҮХЦ-Д ӨГӨХ НЬ ЗӨВ
-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд яагаад хариуцлага тооцож чадахгүй байна вэ?

-Албаны эрх мэдэл, УИХ-ын гишүүний нэр хүндээ ашиглаад өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг хориглосон хууль үйлчилдэг. Хэрэв үүнийг зөрчих юм бол УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцээд, хариуцлага оногдуулна гэж заасан байдаг. Гэхдээ өмнөх практикуудаас харахад зүгээр л санал дүгнэлтээ УИХ-д оруулж байна гэсэн өгүүлбэртэй дүгнэлт чуулганаар оруулдаг. Яг ямар зүйл оруулаад байгаа нь тодорхойгүй. Үр дүнд нь тухайн бүлгийн даргын юм уу эсвэл УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөөд гишүүн хэвээрээ үлддэг.

Энэ удаад УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүнээс эгүүлэн татах үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэцэд УИХ өөрсдөө гаргах хууль зүйн боломж байгаа.

Хэрэв Ёс зүйн дэд хороонд байгаа есөн гишүүн өөрсдөө үнэхээр ёс зүйтэй л юм бол хууль зөрчсөн нь тодорхой байгаа гишүүдийг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх асуудлаар ҮХЦ-д хандах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа.

-Ёс дэд хорооны даргын хэлж буйгаар хуулийн байгууллага ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн гэм буруутайг тогтоогоогүй учир ёс зүйн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж тайлбарлаад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Ёс зүйн дүрэм дээр хуулийн байгууллага асуудлыг шалгаж байгаа үед Ёс зүйн дэд хороо давхардуулан шалгах ёсгүй гэсэн заалт байдаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар 14 гишүүн энэ асуудалтай холбогдоод байна. АТГ-аас 5-6 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Хуулийн байгууллагад шалгагдаагүй гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцэж болно шүү дээ.

-УИХ-ын гишүүд уучлал гуйсан. Энэ тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээж байна гэж үзэх үү?

-Уучлал гуйна гэдэг бол хувь хүний ёс зүйн хүрээнд л яригдах асуудал. Улс төрийн, ёс зүйн, хуулийн ямар ямар хариуцлага хүлээх вэ гэдэг өөр зүйл. Хамгийн сүүлд 2013 онд Ёс зүйн дэд хороо С.Баярцогт гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, тухайн хүн УИХ-ын дэд даргаасаа огцорч, хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэж байсан. Одоо бол сайд нь "Би огцорлоо" гээд бүх юм дуусаж байна. Улстөрчид үүнийгээ хариуцлага хүлээж байна гэж эндүүрээд байдаг. Ард түмэн сэтгэл ханаад байдаг.

Уг нь бол хүлээх ёстой хариуцлагаа л хүлээх ёстой. Эрүүгийн гэмт хэрэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээ. Гэмт хэрэг биш бол улс төрийн хариуцлага хүлээгээд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгд. Эсвэл ёс зүйн хариуцлага хүлээ. Ямар ч байсан хариуцлага хүлээх ёстой.

-Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт тус дэд хороо хуралдсан ч ямар нэгэн дүгнэлт гаргахгүй, хариуцлага тооцохгүй гэж мэдэгдэж байсан?

-Иргэд, хуулийн этгээдээс ямар нэгэн хүсэлт ирэхгүй байгаа учраас Ёс зүйн дэд хороо хуралдахгүй байна гэсэн тайлбар өгч байсан. Ёс зүйн дүрэм дээр дөрвөн үндэслэлээр Ёс зүйн дэд хороо хуралдах ёстойг заасан байдаг. Үүнд:

Нэгдүгээрт, иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн хүсэлт ирэх юм бол хуралдана
Хоёрдугаарт, тухайн ёс зүйн хорооны гишүүн хүсэлт гаргаж болно
Гуравдугаарт, Ёс зүйн дэд хороонд харьяалагддагүй ч гэсэн бусад гишүүдээс хүсэлт гаргаж болно
Дөрөвдүгээрт, тухайн асуудалд холбогдсон гишүүн өөрөө хүсэлт гаргаж болно гэж заасан.
Дээрх үндэслэлээр хуралдсанаар сануулах, УИХ-ын нэгдсэн чуулганд оролцуулах, УИХ-ын чуулганы дэгийн тухайн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх гэсэн арга хэмжээнүүдийг авна гэсэн байдаг.

Сануулаад яах ч юм байгаа юм. Эдгээрээс хамгийн боломжтой нь сүүлийнх нь. Энэ хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр, УИХ өөрөө тухайн гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх юм бол эгүүлэн татах үндэслэл байна уу гэдэг хүсэлтийг Цэцэд өгч шийдвэрлүүлэх боломжтой. УИХ Үндсэн хуулийн цэцэд хандсан тохиолдолд цэц тэр даруй хэлэлцээд дүгнэлт гаргах ёстой.

-АТГ-аас улс төрийн хүрээнд авлига газар аваад байгаа талаар мэдээлсэн. Манай одоо мөрдөгдөж байгаа хуулиуд авлигыг "хазаарлаж" чадахгүй байна гэсэн үг үү?

-Асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин хангалттай байгаа. Нэг асуудал гарахаар л Үндсэн хууль болохгүй байна, нийгмийн тогтолцоо нь болохгүй байна, сольё гээд эхэлдэг. Яг үнэндээ байгаа хуулийнхаа нөөц бололцоог ашиглахгүй хэрнээ л тийм зүйл яриад байдаг.

О.АЛТАНГЭРЭЛ: ИЙМ ХҮМҮҮС ЯМАР Ч ШУДАРГА ХУУЛЬТАЙ ОРОНД ОЧСОН АДИЛХАН Л ХУЛГАЙ ХИЙНЭ

-Авлигатай тэмцэх Үндсэн хуулийн боломж бололцоо нь хэр байгаа гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн боломж бололцоо байгаа. Хамгийн анх С.Зориг агсныг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргаж байсан түүх бий. Өнөөдрийн үйл баримт нь тогтоогдсон зүйл дээр Цэц эгүүлэн татах боломжтой. Цэцээс Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаад, тэрийг нь УИХ хүлээгээд авчих юм бол Монголын төр цаашдаа цэвэршинэ.

Яагаад гэвэл гишүүд хууль зөрчихөө болино. Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим хөндөгдөхөө болино. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн эрх дураараа, халдашгүй эрхийн дор юу ч хийж болдог гэдэг ойлголт тэр үеэс хойш алга болно.

-Үндсэн хуулийн цэц дээр гол асуудлууд уягдаад байна гэж ойлгож болох уу?

-Цэц дээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удаан байдгаас шалтгаалаад дараа нь ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй үлдээд байдаг. Гэхдээ энэ удаагийнх өөр. ЖДҮХС-тай холбоотой асуудлыг сэтгүүлчид, олон нийтийн байгууллагууд, ард иргэд орхихгүй байна л даа. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц ийм тодорхой үйл баримт дээр ямар шийдвэр гаргах вэ гэдгийг харах боломж бүрдээд байна.

-Улстөрчид ЖДҮХС-тай холбогдсон асуудлыг тогтолцооны гажигтай холбоотой гэсэн тайлбар хийж эхэлсэн. Та энэ дээр ямар бодолтой байна вэ?

-Тогтолцооны гажиг гэдэг зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ ийм хүмүүс ямар ч шударга сайхан хуультай оронд очоод адилхан л хулгай хийнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Өнөөдөр Монгол Улсын хорих байгууллагад 6,000 гаруй хүн ял эдэлж байна. Тэдний дийлэнх нь хулгай, дээрэм, залилан хийсэн хэргээр шоронд орсон. Гэтэл хэдэн тэрбумаар нь хуулийн дагуу мэтээр харагдуулж хөрөнгө завшсан хүмүүс хариуцлага хүлээхгүй байгаа нь тогтолцоо, хууль тогтоомжийн сул тал гэхээсээ илүүтэй хувь хүнтэй холбоотой гэж бодож байна

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6