Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: АЗ ЖАРГАЛЫН ХОЁР ӨГӨГДЭХҮҮН ХОЁУЛАА МОНГОЛ ХҮНД БАЙНА
Image
Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд онцгойлон анхаарна
Image
Хуульч Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн
Image
Эмгэнэл
Image
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны “Like” цэнгүүн боллоо
Image
ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ УЛСЫН БАЯР НААДМААР АЛБАН ЁСООР НЭЭНЭ
Image
БУРУУ ДҮГНЭЛТ ГАРГАСАН АТГ ХҮНД БАЙДАЛД ОРОВ УУ?
Image
Б.ЖАРГАЛСАЙХАН: БОГД УУЛЫГ СЭТ ЦОХИОД УТААНААС САЛЖ БОЛОХ Ч МӨНГӨ БАЙХГҮЙ...
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГ МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ШИНЭ КЛИП: ДУУЧИН С.НАРАНГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ”СЭТГЭЛИЙН ХҮЧ”
Image
ГЭР БҮЛИЙН ДОЛООН ГИШҮҮН АМИА АЛДСАН ХЭРГИЙН ДҮГНЭЛТ АМЖИЛТТАЙ ГАРЧЭЭ
Image
СУРАГ АЛДАРСАН BX ЭРГЭН ИРЖЭЭ
Image
АН-ЫН ГИШҮҮД Д.ДАГВАДОРЖИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААСАА ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ХЭМЭЭН ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛЖЭЭ
Image
«ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ АЛДАГДАЖ БАЙНА” ГЭСЭН МЭДЭЭЛЭЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЗҮГЭЭС АЛБАН ЁСНЫ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА.
Image
СҮХБААТАР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ АМИА ХОРОЛЖЭЭ
Image
“ХОНГИЛЫН ТҮЛХҮҮР Х.ЭНХЖАРГАЛЫН ГАРТ БАЙНА” СЭДВЭЭР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Image
ХОВД АЙМГИЙН ЗАЛУУСЫН “АЛТАН ИРВЭС” ЦЭНГҮҮН БОЛНО
Image
"МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН" КИНОНЫ ХӨГЖИМ АНХ УДАА БҮРЭН ЭХЭЭРЭЭ ЭГШИГЛЭНЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙН ТӨРСӨН ДҮҮДЭЭ 1.3 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧ ӨГЧЭЭ
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЛИЙН САН АЛДАГДАЖ БАЙХАД САЙД Д.САРАНГЭРЭЛ ХААНА, ЮУ ХИЙЖ ЯВНА ВЭ?
Image
ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, СУДЛААЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОВ
Image
Ч. ДАМДИНДОРЖ: ҮГ ӨӨРӨӨ ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ ЗОРИГЖУУЛЖ, ҮЛДСЭН ХЭСГИЙГ НЬ ШАРХДУУЛДАГ ИХ ХУРЦ ЗҮЙЛ
Image
КАВКАЗАД БОЛСОН АЙМШИГТ ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨР ЯГ ЮУ БОЛСОН БЭ?
Image
Д.ЦЭНД-АЮУШ: ЗАЙСАН ХИЛЛ НЬ ЗААЛАА ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЗАРЧМААР АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА, ХООЛНЫ ХОРДЛОГОД ХАМААРАЛГҮЙ
Image
САРНЫ ГАДАРГУУ ДЭЭР БУУСНЫ 50 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ ДУРСГАЛЫН ЗООС ГАРГАНА
Image
ИРАКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ИХ БРИТАНИЙН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗЖЭЭ ИЙМ ЗҮЙЛ БАЙЖ БОЛОХ УУ ???
Image
УУШГИНЫ ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД ЭНЭ ӨВӨЛИЙН ХАНИАДТАЙ ИХ ОЙРОЛЦОО...
Image
ГРЕКТ АЙМШИГТ ДЭЛБЭРЭЛТ БОЛЛОО
Image
МОНИКА БЕЛУЧЧИ ШИНЭ АМРАГАА ХАРУУЛАВ
Image
АМЕРИКЧУУДЫН ЭНЭ ОНД ХАМГИЙН ИХ ХЭРЭГЛЭГДСЭН ҮГСҮҮД
Image
Г.БАТДОРЖ: СҮХЭЭР УДИРДУУЛСАН НАМ СҮХДҮҮЛЭЭД ДУУСДАГГҮЙ ЮМ
Image
Х.БАТТУЛГА: МАНАЙ УЛСЫН АМЬ ЭРСЭДСЭН ХҮНИЙ ТОО ДАЙН БАЙЛДААНТАЙ СИРИТЭЙ ДҮЙЖ БАЙНА
Image
МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ИРГЭДИЙН АМЖИРГААНЫ ТҮВШИНД ДАРАМТ УЧРУУЛЖ БАЙНА
Image
МАН-ЫН БАГА ХУРАЛ МАРГААШ ХУРАЛДАНА
Image
“ШИНЭ ЖИЛ-ЭРГҮҮЛ ХЯНАЛТ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЭВ
Image
“КАПИТАЛ” БАНКНЫ ХАРИЛЦАГЧИД ХАДГАЛАМЖАА ТАТАЖ ЭХЭЛСЭН ҮҮ?
Image
ЛИМОН,УЛААН ЛООЛЬ НЬ ЦУС ТӨЛЖҮҮЛДЭГ
Image
ХОВОР ӨВЧИН ТУСААД ЯНЖУУР ИДЭХ БОЛЖЭЭ
Image
ПРОКУРОРООС ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛ ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Image
ОН ГАРСАНААС ХОЙШ 68 ХҮН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ 8-10 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
Амжилтын шатаар “Бандааш”-гүй өгссөн Б.Баярсайхан АНУ-д “харлаж” байсан гэв үү?
Image
"МИНИЙ ЦУГЛУУЛСАН ХОРВОО"-Д НОМЫН ЖИН ХӨТӨЛСӨН МИНЬ...
Image
ЭМЭГТЭЙ ТАНЫ АЛДАЖ БОЛОХГҮЙ БОЛОМЖ!!!
Image
ТА ДАВАМГАЙЛАХ ШИНЖ ЧАНАРТАЙ ЮУ ЭСВЭЛ ЗАХИРАГДАХ ТАЛЫН ХҮН ҮҮ? ТОЛГОЙН ХЭЛБЭР ТАНЬ ЯМАР ХҮН БОЛОХЫГ ХЭЛЖ ӨГНӨ
Image
ҮЕ МӨЧДӨӨ АНХААРАЛ ХАНДУУЛЪЯ: ГЭРИЙН НӨХЦӨЛД ҮЕ МӨЧНИЙ ХҮЧТЭЙ ӨВДӨЛТИЙГ ДАРАХАД ТУСЛАХ ЗӨВЛӨГӨӨ
Image
ЧИПСТЭЙ САЛАТ ХИЙХ 7 ТӨРЛИЙН АМТТАЙ ЖОР
Image
ЖИН НЭМСЭН Ч ГЭСЭН ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ ГУАЛИГ САЙХАН ХАРАГДАХ БОЛСОН ХҮМҮҮСИЙН 20 ГЭРЭЛ ЗУРАГ
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
П.Анужин: А.Баярцэцэг гоо сайхны ертөнцөд Монголоо мандуулаад ирлээ, хувьсгалын хэрэг нь энэ юм
Image
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг “сүхдсэн” А.Сүхбат
Image
Японд цусаа гартал зодолдсон хэмээх залуус үнэн учрыг тайлбарлалаа
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
МОНГОЛ СУМОЧИДЫН ХООРОНД ЮУ БОЛСОН ТАЛААР ХЭНИЙ Ч МЭДЭЭГҮЙ ҮНЭН
Image
ШӨНӨ ДУНД СЭРЭХ НЬ ЯМАР АЮУЛ ДАГУУЛДАГ ВЭ????
Image
ҮНДСЭН ХУУЛЬД ЕРӨНХИЙ САЙД ӨӨРИЙН ТАНХИМЫН ГИШҮҮДЭЭ БҮРДҮҮЛЭХ ЭРХТЭЙ БАЙХААР ЗААСАН ГЭВ
Image
Трампын тангараг: Даашинз зарагдаж дууссан
Image
УИХ-ын байнгын хорооны шинэ хуваарилалт
Image
Бидэнд туслаач гэж чин сэтгэлээсээ гуйж байна…
Image
Жүжигчин Алтаншагай ”Ямар арилсан дотортой новш вэ?”
Image
“УРАН ХАЙЧИЛБАРЫН ХӨРГҮҮД” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖЭЭ
Image
ОХУ Крымийг Украйнд буцааж өгнө гэдэгт Дональд Трамп итгэж байна
Image
ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ХҮНИЙ ТООГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Image
УТААГААР ИНГЭЖ МӨНГӨ ИДДЭГ БАЙНА-2
Image
“Бригада” киноны Космосын хүнд хэцүү хувь тавилан
Image
Гаррет Вилсон: Халуун усгүй, модон жорлонтой гэр хорооллын Монгол эмэгтэй хүртэл цэвэрхэн
Image
Аль нь өнөөх амьд Барби гээч вэ
Image
Дөрвөн байнгын хороо хуралдана
Image
Д.Цэдэнбалжир: Алдагдсан бодлогыг ганц хоёрхон жилд залруулах ямар ч боломжгүй
Image
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Image
ОН ГАРСААР ГУРВАН ҮНЭГ, НЭГ ЧОНО, НЭГ НОХОЙ ГАЛЗУУРЧЭЭ
Image
Ээлжит бусаар эдийн засгаа аврах уу!
Image
12 сарын 8-ны ӨРНИЙН ЗУРХАЙ
Image
"Хөгшрөх хориотой" дуучин Ану өнгөлөг байна.
Image
Таны хүүхэд ямар үнэтэй утас барьдаг вэ
Image
Хориг тавьсан өдрүүдэд архинд хордсон 96 хүн эмнэлгийн тусламж авчээ
Image
Бритни Спирс эргэн олныг бишрүүлж байна...
Image
Эзнээ хамгаалан могойнуудтай “тулалдсан” нохой
Image
2018.01.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 30
Image
Дархан хотноо 21 дэх уулзалт эхэллээ
Image
"G20" эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бүх арга хэрэгслийг ашиглана
Image
БӨГЖИЙГ АЛЬ ХУРУУНДАА ЗҮҮСНЭЭС ШАЛТГААЛЖ АМЬДРАЛ АХУЙД НӨЛӨӨЛДӨГ
Image
МУИС-ийн багш нар ажил хаялт зарлана
Image
Ц.Нямдорж сайдыг 300 саяын үнэтэй машин унаж байгаад бат үүл бухимдав
Image
ТЭРСЭЛЖ ХАВЧИГДСАН 10 УРАН БҮТЭЭЛЧ
Image
Image

ХНХЯ-НААС “АХМАД НАСТНЫГ ТЭТГЭВЭРТ БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА •

Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 11.1. дэх хэсэгт “…өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 3.3.22.1-т “…Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Энэ хүрээнд ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь Ахмад настны тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн, тэтгэвэр тогтоолгож байгаа ахамад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэж, байгууллага хамт олныхоо дэмжлэгээр ажил хөдөлмөрийн идэвхтэй үеэс амьдралын дараагийн үедээ сэтгэл хангалуун шилжих боломжийг олгоход оршиж байгаа аж.

ХХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийнхэн, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэхэд хэрэгцээт сургалтын модуль, араг зүйн удирдамжийг боловсруулж дуусгажээ.

Энэ сарын 5-наас сургалтууд нь эхэлсэн байна.

Ер нь бол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь хэрэгжүүлэгч, үр шимийг хүртэгчид буюу зорилтот бүлэг, хөтөлбөрт оролцогч бусад талууд нэгдмэл ойлголт, хандлагатай байх явдал гэж ХНХЯ үзэж байгаа юм байна.

Тиймээс Монгол Улсын хууль тогтоомж,  төр, засгийн бодлого шийдвэр, олон улсын нийтлэг чиг хандлага болон түүнд гарч буй эерэг өөрчлөлт зэргээр оролцогч талууд мэдээлэл солилцох, зөвшилцөх, гарын авлага, арга зүйгээр хангах зэрэг арга хэмжээг байнга авах нь чухал. Орчин үеийн дэлхий нийтийн хандлага нь ахмад настныг нийгмийн идэвхгүй гишүүн, тэжээлгэгч гэсэн үзлээс татгалзаж, нас бол хүний хөдөлмөрлөх, сэтгэж бодох, бүтээх чадварын үзүүлэлт биш гэж үзэх боллоо. Энэ үзлийн үүднээс ажилтныг аль болох удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах, мэргэжил, мэдлэг, чадвар, ажил амьдралын арга туршлагыг нь өвлүүлж үлдээхийг эрмэлзэх болсныг, ажилтныг тэтгэврийн насанд хүрмэгц шууд тэтгэвэр тогтоолгохыг шаардах, ажлаас чөлөөлөх нь тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал ахуйд сөрөг нөлөөтэй зэргийг сайтар ойлгосон байх ёстой гэж байна.

Мөн тэтгэвэр тогтоолгож буй ахмад настан нь хүний эрхийг бусдын адил эдлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийг  ажилтан ямар нэгэн хязгаарлалт, хориглолтгүйгээр эдлэх эрхтэй. Үүнийг хөтөлбөрт оролцогч бүх талууд түүний дотор ажилтан, түүний гэр бүлийн гишүүд,  мэдэж байх учиртай. Тиймээс тэдэнд зориулан хууль эрх зүйн сургалт зорион байгуулах, зөвлөгөө өгүүлэх шаардлагатай.

Үүнээс гадна ажилтныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүх үйл ажиллагаа талуудын оролцоонд түшиглэнэ. Тухайн ажилтны эдийн засгийн, нийгмийн, сэтгэл зүйн хэрэгцээг  өөрөө хэнээс ч илүү мэдэх учраас бүх хэрэгцээг тодорхойлохдоо ажилтныг, шаардлагатай бол гэр бүлийн гишүүдийг оролцуулах хэрэгтэй.

Зарим хүн хэл яриагаар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай байдаг бол зарим хүнд тийм чадвар дутмаг байдаг учир гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор сайн төлөвлөгөө гаргах боломжтой. Санал хүсэлтийг бичгээр авах нь ажилтан гэр билийн гишүүдтэйгээ зөвлөлдөж хэрэгцээгээ илүү сайн тодорхойлох боломж олгоно.

Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх төлөвлгөөний гол эзэн нь ажилтан өөрөө бөгөөд уг төлөвлөгөөнд тусгагдсан ажил түүний болон гэр бүл, хамт олных нь оролцоотой хийгдэх учиртай гэсэн зарчмыг ХНХЯ, “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй Ажлын хэсгийнхэн барьж байгаа аж.

ХНХЯ, Монголын ахмадын холбоотой хамтран төрийн захиргааны, төрийн үйлчилгээний болон   төрийн өмчит үйлдвэрийн газар, эрүүлийг хамгаалах, урлаг, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, банк, санхүү, даатгал, цэрэг, цагдаа , худалдаа, нийтийн хоол, хувийн хэвшлийн 200 гаруй байгууллагын  1130  ажилтан, албан хаагчдыг хамруулан судалгаа хийсэн байна.

Судалгаанд оролцогсдын асуултад хариулсан байдлаас үзвэл тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн хувьд 65,4  хувь нь “…Бэлтгэлтэй”,  34,6 хувь нь “…Бэлтгэлгүй” гэсэн бол 46,2 хувьд нь /522/  “…Тэтгэвэрт гарахад дассан ажил, хамт олонгүй болно, тогтмол орлогогүй болно” гэсэн эмзэглэл байна. Харин  38,3 хувь /436/  “…Эмзэглэх зүйлгүй”, 15,5 хувь нь “…Тэтгэвэртээ хурдан гармаар байна” гэж хариулсан байна.

Тэтгэвэрт гарах шалтгаанаа тодорхойлсон 827 хүний 18,8 хувь нь “…Эрүүл мэндийн”, 7,8 хувь нь “…Хамт ажиллагсад тэтгэвэртээ гарахыг сануулдаг”, 26,6 хувь нь “…Цалин тэтгэврээ аваад үргэлжлүүлэн ажилламаар байна” гэсэн бол   тэтгэвэртээ гараад шинэ  мэргэжил эзэмшин байнгын орлоготой болох  мэргэжлийн сонголт 50 гаруй хүн хийснээ хэлжээ.

“…Та тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөгийн тэтгэвэр авах талаар тооцож бодож үзсэн үү” гэсэн асуултад  70,9  хувь нь  “Үзээгүй,  Цагаа болохоор бодно, Чадахгүй”  гэсэн байна.

“…Хэрэв та хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ямар нэг зөрчилтэй бол уг дэвтэрт бичигдсэн ажилласан хугацаагаа яаж сэргээн тогтоолгохыг мэдэж байна уу” гэсэн асуултад  74,9. хувь нь “…Нийгмийн даатгалд хандана”, үлдэх хэсэг “…Мэдэхгүй” гэж хариулсан байна. “…Та тэтгэвэртээ гарах дөхөөд ирэхээр  байгууллагынхаа зүгээс танд зориулан ямар үйл ажиллагаа явуулаасай гэж бодож байна вэ” гэсэн асуултад 22,6 хувь нь “…Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь үнэлж төр, засгийн дээд шагналд тодорхойлж өгөөсэй” гэж хүсдэг байхад 51,4 хувь нь “…Ажиллаж буй байгууллагууд нь  тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төр засгийн дээд шагналд тодорхойлох, хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэж дадлага, туршлагыг нь бусдад танилцуулах ажил зохион байгуулдаг бол сайхан л байна” гэсэн бодолтой байдгаа илэрхийлжээ.

Судалгаанд хамрагсдын  51,5 хувь нь 1-6 жилийн тэтгэвэрт гарах ажилтан албан хаагч  байгаа боловч 82,1 хувь нь “Ахмад настны  хууль”-ийг судлаагүй гэдгээ хэлсэн байна. “…Энэ хуулийн талаар сонссон” гэж хариулсан байна.

Иймээс аж ахуйн нэгж байгууллага  тэтгэвэрт гарах дөхөж буй ажилтнууддаа зориулан  тэтгэвэрт гарахаас өмнө  ахмад настны талаар гарсан хууль болон түүнтэй холбогдон гарсан тогтоол  шийдвэрийг танилцуулах, сурталчлах төрөл бүрийн сургалтыг өргөн хүрээтэй зохион байгуулж байх шаардлагатай байгааг   харуулж байна гэж ажлын хэсгийнхэн онцолсон.

“Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлээд зургаан сарын хугацаанд туршин хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: LEADER.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6