Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ
Image
ДУУЧИН Э.АМАРТҮВШИН ГЕРМАНЫ ТЕАТРТ ГОЦОЛНО
Image
Б.ГОНЧИГДАМБА ГАРЬД ТҮРҮҮ БӨХИЙН БАЙГАА “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.БАТТУЛГАД БЭЛЭГЛЭВ
Image
ЕВРОПЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС ЭМЭГТЭЙ ЖҮДОЧИД 2 АЛТ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
"ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ" ДУУНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ
Image
АРХАНГАЙН ӨЛЗИЙТ СУМАНД 4,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Image
НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР ЯВАГДАНА
Image
УЛААНБААТАРТ 06-08 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
Image
Монгол Бадарчин Амайгийн өвөрмөц болзоо бүтэлгүйтжээ
Image
НӨАТ-ЫН СУГАЛАА МАРГААШ ЯВАГДАНА
Image
ЭНЭ ЖИЛ 20 ГАРУЙ САЯ МАЛ ТӨЛЛӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Image
У.ХҮРЭЛСҮХ: С.МӨНХЧУЛУУНЫГ ХОТЫН ДАРГААР БАТЛАМЖЛАХААС ТАТГАЛЗСАНАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ
Image
“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" ӨНӨӨДӨР НЭЭНЭ
Image
УУРАГ, МАЛЫН ГАРАЛТАЙ ТОСНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД НО-ГОО НУУХЫН ТУЛД МЭРГЭЖИЛТНЭЭ САЙД Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ УУЛЗУУЛАЛГҮЙ ЦАГДААД ӨГЧЭЭ
Image
Х.АЛТАНГЭРЭЛИЙН “ХАРАНХУЙ ХАД” ДӨРВӨН АНГИТ СИМФОНИ ЧУУЛБАР ХЭРХЭН БҮТСЭН БЭ...
Image
МОНГОЛ КОМПАНИ АНХ УДАА ЛОНДОНГИЙН БИРЖИЙН ГИШҮҮН БОЛЖЭЭ
Image
“СОЛИОТ ЭХ” КИНОГ ДАХИН ОУ-ЫН НААДАМД “СОЙНО”
Image
ФЭЭСБҮҮКТ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД АМАРХАН БОЛНО
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ
Image
МИАТ-ИЙН ОНГОЦНООС ТЭСРЭХ БӨМБӨГ ИЛРЭЭГҮЙ УЧИР ХӨӨРӨХ ЗӨВШӨӨРЛӨӨ ХҮЛЭЭЖ БАЙНА
Image
ЖҮЖИГЧИН О.ЦЭНГЭЛ ШИНЭ ХҮНЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ
Image
ИХ АВАРГА АСАШЁОРЮҮ ӨВӨР МОНГОЛЫН АВАРГА БАЯРБААТАРТ ЗОЛГОЖЭЭ
Image
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН “ЭРЧИМ” БАГ БНАСАУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
Image
"ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГАРГАЖ ӨГНӨ" ГЭСЭН ЗАРААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Image
ИНЧЕОН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦОНД ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ
Image
ЗАМЫН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖ МӨРГӨЧИХӨӨД СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙХГҮЙ БАЙГААГ АНХААРУУЛАВ
Image
ЖАРАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ НӨХӨР, ДҮҮ ХОЁРОО ХӨНӨӨЖЭЭ
Image
Н.БАЯРТСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛӨХ БААРАГГҮЙ 5 ҮНДЭСЛЭЛ
Image
ОСОЛ, ХЭРГИЙН УЛМААС НИЙСЛЭЛД 32 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
Image
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРТАЛ "KFC, PIZZA HUT"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮХЭЛД НЬ ЗОГСООЁ!
Image
ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ӨВӨР МОНГОЛЫН ҮЗЭМЧИН БӨХИЙН ИХ АВАРГА Д.БАЯРБААТАР
Image
АШУҮИС ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛООД БАЙНА
Image
МОНГОЛД АНХ УДАА УМАЙН САЛСТ ДАВХАРГЫГ ӨНДӨР ДАВТАМЖИТ РАДИО ДОЛГИОНООР ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛЭЭ
Image
ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Image
НӨХӨН СОНГУУЛЬД ДЭВШИХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨНӨӨДРИЙН ДОТОР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАНА
Image
ШҮҮХИЙН АЖИЛТАН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
Image
МЕНИНГИТИЙН ВАКЦИНЫГ 13500 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА
Image
ОДДЫН БУДАГГҮЙ ТӨРХ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАР ХОТОД 10-12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ҮС ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ ИХСЭНЭ
Image
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л. ОЮУН-ЭРДЭНЭ "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Image
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 60000 ОРЧИМ ИРГЭНД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН ҮЕД АЖИЛЛАХ ЧАДВАР ЭЗЭМШЛЭЭ
Image
“ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАНДЛАГА" УРИАН ДОР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Их Хотын Романтик Залуусын Сонирхолтой Гэрэл Зургуудаас
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Ууц нуруугаар нь өвддөг хvмvvс сармис хэрэглээрэй
Image
2018 оны Хувцас загварын трэнд ямар байх вэ?
Image
Гомо, лесби, трансжендерийг дээдлэн шүтэгч Монгол орон
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Г. НЯМЛХАГВА: ЗУУН ЖИЛ ХОНь ШИГ АМьД ЯВСАНААС НЭГ ӨДӨР Ч ГЭСЭН ГАЛЗУУ БАР ШИГ ЯВьЯ
Image
Ганбуушийн өвөрмөц фото зургууд
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Секс хийгээгүй удсан эмэгтэй хүнд илрэх 8 шинж тэмдэг
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
Трансжендер Солонго Валентинаар " LEXUS" бэлгэнд авчээ
Image
Үндэсний дээл хувцсаа хэрхэн зөв өмсөх вэ?
Image
“Маск”-тай төрсөн хүүгээс эмч нар айжээ
Image
Гүрж ногоон цай биед хуримтлагдсан хорыг гадагшлуулдаг
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Сар шинийн мэндчилгээний үгс
Image
Загварлаг хувцаслах энгийн алхмууд
Image
Засгийн газар бүх эрх мэдлээ гадныханд шилжүүллээ
Image
​Гоо сайхны хагалгаа хийлгэсэн топ модель Э.Сэлэнгийн өөрчлөлт
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
Үүнийг хэрэглээд шаазан шиг цагаан толигор арьстай болоорой…
Image
Мишель Обамаг “сармагчин” хэмээн доромжилсон багш халагджээ
Image
МАЛ МАХ БОЛОВСРУУЛДАГ ЦЭГ, ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
“Араатан эр” тэртээ буланд нуугдаж байгаа юм биш биз?
Image
АРХАНГАЙ АЙМГИЙГ БНХАУ-ЫН ЮНЬНАН МУЖИД БОЛОХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРИЛАА
Image
УИХ-ын гишүүн Л.Энхболд: Та амжилтын бартаат замаар явж байгаа бол амьдралын зөв замаар явж байна гэж хэлэх дуртай
Image
БСШУСЯ "Үндэсний стартап фанд" ХХК-тай хамтрах гурван жилийн санамж бичиг байгуулав
Image
Зарим голууд 10-70 см давж үерлэж байна
Image
Тахианы махаар хийж болох амтат хоолнууд
Image
Хүүхдээ ханиад хүрэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Image
ТРАМПЫН ЯЛАЛТТАЙ ЗЭРЭГЦЭН КУБА УЛС ЦЭРГИЙН СУРГУУЛИЛАЛТ ЗАРЛАЛАА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ МҮБХ-НЫ МАРГААНЫГ ЯАРАЛТАЙ ЭЦЭСЛЭХГҮЙ БОЛ ЦОЛ ХУРААХ БОЛОМЖТОЙГ САНУУЛЖЭЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг ажлын хэсэг олгоно
Image
Хөмсөг, сормуусаа нэг долоо хоногийн дотор ургуулах хялбар аргууд
Image
МАН-ын бүлэг 11.00 цагт хуралдана
Image
Перуд автобус жалга руу унаж, 15 хүн амиа алджээ
Image
Хахууль авсан багш нар ажилгүй болжээ
Image
Өнөөдөр Маршалын төрсөн өдөр
Image
ОСЛЫН БУУЛТ АМЖИЛТТАЙ ХИЙСЭН НИСЭГЧ АМЕРИКЧУУДЫН БААТАР БОЛОВ
Image
ЗОХИОЛЧ Р.ШЫНАЙН "ТАЙРАНХАЙ ГАРТ БҮСГҮЙ" ЖҮЖИГ КАЗАХСТАНЫ ТЕАТРТ ТОГЛОНО
Image
ОӨУБЕГ АУДИТЫН ШАЛГАЛТААР ЗӨРЧИЛГҮЙ ГАРЧЭЭ
Image
Тарвас эрүүл мэнд, гоо сайханд онцгой нөлөөтэй
Image
ДЭМБ-ЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН ШАДАР ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
“NASA” хоёр дахь дэлхийг илрүүлжээ
Image
Улаанбаатарт -1-3 хэм хүйтэн
Image
Улаанбаатарт 22 хэм хүйтэн байна
Image
Нийтийн тээврийн автобусны "Баруун салаа-Их тойруу-Сансрын тойрог" чиглэлд өөрчлөлт орлоо
Image
Жүжигчин Д.Баттөмөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ
Image
БНАСАУ: Аливаа өдөөн хатгалгад цөмийн цохилтоор хариу барина
Image
Замын цагдаагийн мэдээллийг "ухаалаг хөтөч"-өөс авах боломжтой
Image
Image

Э.ОДБАЯР: ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫГ БАЙГУУЛААГҮЙ, ХУДАЛДАЖ АВСАН

2016 оны 12 дугаар сарын 06-нд “МЭДЛЭГ ЯЛНА” уриатайгаар Зон Олны нам үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр тус намын 2 жилийн ой тохиож байна. Ингээд Зон Олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяртай ярилцлаа.

Зон Олны нам хоёр жилийн өмнө энэ өдөр байгуулагджээ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

Үзэл санаа, хүсэл зорилго нэгтэй нэгдлүүдийн төлөөлөл 2016.12.06-ны өдөр ЗОН-ын үүсгэн байгуулах хурлыг зохион байгуулж, улс төрийн намын үйл ажиллагаагаа эхлүүлж байв. ЗОН-ын үүссэн тухайд 2006 оноос эхлэлтэй Монгол Туургатан төв холбооны үйл ажиллагаа, түүний дэмжигч гишүүдтэй холбогдож ирнэ. Бид 10 гаруй жилийн турш үндэстний үнэлэмжийг сэргээхоюун санааны дэвшилд хөтлөх нийгэмлүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг тасралтгүй зохион байгуулсаар ирлээ. 2016 онд улс төрийн намын зохион байгуулалтанд шилжсэн. ЗОН-ын дэмжигчид гол төлөв салбаруудын мэргэжилтэн, эмч, багш, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрдэж байна.

Улс төрийн намын хувьд хэрхэн ажиллаж ирэв?

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намын дотоод зохион байгуулалтыг бэхжүүлж, байнгын үйл ажиллагаатай улс төрийн нам болж төлөвшихөд анхаарал хандуулж ажиллалаа. Өнгөрсөн жилийн энэ өдөр ЗОН-ын Бага хурлаас  улс төрийн байр сууриа албан ёсоор илэрхийлж, цаашид баримтлах бодлогоо олон нийтэд танилцуулж эхэлсэн. Нийслэл, 21 аймгийг хамарсан “цахим нам” системийг ашиглалтанд оруулж үйл ажиллагааны зардлаа хамгийн хэмнэлттэй байдлаар шийдлээ. Намын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ын үйл ажиллагааг жигдрүүллээ.

Монголын улс төрийн намуудын нэр хүнд ямар түвшинд байгааг хүн бүр мэдэж байгаа. ЗОН бусад улс төрийн намаас ялгарах онцлог нь юу вэ?

Эрх баригчдын алдаатай үйл ажиллагааны үр дүнд улс төрийн намын нэр хүнд туйлын харамсалтай байдалд хүрсэн. Цаашлаад парламентын засаглалаас ухрах хүртэл асуудал яригдах боллоо. Мөн жижиг улс төрийн намуудын идэвхигүй, хойрго байдал улс төрийн намын нэр хүндийг унагаж орхилоо. Жишээ нь 28 намын дүрэм, мөрийн хөтөлбөртэй танилцаж мэдээлэл авая гэхэд 24 нам нь албан ёсны цахим хуудасгүй, ердөө ЗОНМАНАНМНН гэсэн дөрвөн нам л мэдээлэл авах цахим хуудастай байна. Нам нэртэй гэрчилгээ тамга олон буй ч жинхэнэ нам цөөхөн байна. Үүнийг ялгаж салгаж харах нь зүйтэй. Хуулийн шинэчлэлээс илүүтэй хуулиа бүрэн утгаар нь мөрдөж, хэрэгжүүлж чаддаггүйд гол асуудал байна. Энэ бүхний үр дүнд шинэ улс төрийн намуудын явах жим улам бүдгэрлээ. Гэвч бид зарчмаасаа ухарч болохгүй. Үндсэн хуулийн хүрээнд улс төрийн намаар дамжуулан зохион байгуулагдаж, олон ургалч үзлээр улс орны асуудлыг шийдвэрлэх бодлогоо уралдуулж, цаг хугацаа шаардах боловч улс төрийн намууд төлөвших ёстой. Улс төрийн намууд өөрийн үзэл баримтлалтай, түүндээ тулгуурлан улс орны бодлогыг тодорхойлох арга зам буюу мөрийн хөтөлбөртэй байдаг. ЗОН неоконсерватив үзэл номлолыг улс төрийн үйл ажиллагааныхаа чиглэл болгож тавьсан. Улс төрийн нам ямар байвал зохих, ямар чиг үүрэгтэй ажиллаж болохыг ухамсарласан.  

Дээд шүүхэд 28 улс төрийн нам бүртгэлтэй, үүнээс 2 том нам сүүлийн 30 орчим жил засаглажээ. Үр дүн төдийлөн харагдахгүй байна?

Монгол улсын шинэ үндсэн хуулийн хүрээнд 7 удаагийн парламентын сонгууль явуулж, 5 дах ерөнхийлөгчөө сонголоо. Алдаа оноогоо дүгнэх боломжтой цаг хугацаа. Асуудлын гол нь хуулиа дагаж мөрдөхгүй, дүрмийн бус тоглолт хийдэгт байна. Нэг дарга гарч ирээд Үндсэн хуулийг шүүмжилдэг, нэг сайд гарч ирээд хууль тогтоомжруу бүх буруугаа нялзаадаг. Хуулийг давж хууль батлах гэдэг, дүрмээ давж дүрэм зохиох гэж зүтгэж байна. Өнгөрсөн хагас жарны хугацаанд ийм л байдалтай явж ирлээ. Өмнөө байгаа хууль дүрмээ дагаж мөрддөггүй нөхөд шинэ хууль батлаад дагаж мөрдөнө гэдэг үнэмшилгүй. Эрх баригчид, улс төрийн намууд өөрөөсөө буруу олж харахгүй Үндсэн хуулиас, цаашлаад тогтолцооноос буруугаа хайгаад эхэлсэн. Намуудын тоо бол эмзэглэх асуудал биш, чанар өрсөлдөөн л чухал асуудал гэж үзэхээр байна.

Ерөнхийлөгчийн засаглал хүчтэй яригдаж байна?

Хагас жарны завхралаас үүдэж олон нийт эмх цэгц хүсэж байгаа нь ойлгомжтой. Ерөөсөө парламентийн засаглал болохгүй байна, хүчтэй удирдагч засаглах нь зөв юм байна гэсэн цөхрөлрүү олон нийтийг шахаж байна. 2020 онд эрх баригч намуудад гэмээ ухаарч, завсарлах боломжийг сонгуулийн замаар өгөөд, хамгийн бодитой бодлого дэвшүүлсэн шинэ улс төрийн хүчнийг засгийн эрхэнд гаргах хэрэгтэй. Үүнд хүн бүр оролцох эрх нь бий. Энэ бол улс үндэстэн бүрт олддог боломж биш, бидэнд ийм боломж байна.

Ерөнхийлөгчийн засаглалын тухайд тодруулна уу?

Улс орон байнга өөрчлөгдөж байдаг. Харин сайн талруугаа өөрчлөгдөхийн төлөө явах ёстой. Монголд засаглалын хэлбэрийг өөрчлөхөөс илүүтэй алдаагаа засаад цааш явах нь хохирол багатай. Өнөөдрийн хувьд засаглалын хэлбэрээ өөрчлөх нь шинэ алдааны эхлэл ч байж болно. Үүнийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Нийгэмд үүсэж буй асуудал бухимдлыг нэг хүний засаглал тогтоох шалтгаан болгохыг оролдож байна. Энэ бол асуудал.

ЗОН-ын хувьд боломж тун багатай өрсөлдөөнд орж ирсэн гэж харагдаж байна?

Эрх баригч намууд эрх мэдлийг атгаж байгаа гэдэг утгаараа бидний гол өрсөлдөгч мөн. Ихэнхи намуудын хувьд өрсөлдөгч гэхээсээ эрх баригч намуудын хамаарал бүхий этгээдүүд гэж ойлгогдохоор. Өдөр тутмын байнгын үйл ажиллагаагүй, ямар үйл ажиллагаа явуулж буй нь тодорхойгүй, хамтын шийдвэр гаргадаггүй, эрх баригч намуудын өнгө аясыг дагадаг, өдөр тутмын улс төрийн хэрүүлд татагдан ордог, дүрэм бодлогогүй, улс төрийн намын үндсэн шинжийг бүрдүүлж чадаагүй, клуб цуглааны зохион байгуулалтын хэмжээнд ч хүрээгүй. Улс төрийн намын санхүүжилт гэдэг ганцхан шалтагтай, туушгүй, мэрийлтгүй. Үндсэндээ 20 гаруй нам нэртэй улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга байна. Хамгийн гол нь улс төрийн намуудад үзэл баримтлал алга. Хүрэх цэг нь тодорхойгүй харанхуй яваад байдаг. Тэр байтугай улс төрийн намын гэрчилгээгээ өгөлцөж наймаалцдаг.

Жишээ нь аль намыг хэлж байна?

ТТЭНН-ыг Г.Уянга худалдаж аваад наймаа буцлаа, ХҮН-ыг С.Ганбаатар худалдаж аваад, цааш нь Т.Доржхандтай наймаалцсанИХН-ыг Ж.Батзандан байгуулаад АН-луу зугтсан, Л.Гүндалай АТНАТХНгэсэн 2 гэрчилгээтэй, БНН-ын удирдлага ДМН гээд байгуулчихлаа, сая ЗГ-ыг огцруулах асуудал хөндөгдөхөд МАН-ын халаасанд 10 гаруй намын гэрчилгээ байдгийг та бид нүдээрээ үзлээ.

Хөдөлмөрийн үндэсний намыг арилжаанд орсон намын гэрчилгээ гээд та хэлчихлээ. Энэ үгэндээ итгэлтэй байна уу?

С.Ганбаатар дарга шударга хүн мөн бол хэрхэн худалдаж авсан талаараа хэлэх байх. Одоогийн удирдлагуудаас нь анхны үүсгэн байгуулагчдын нэрсийг асуухад мэдэхгүй л сууж байгаа. Анх үүсгэн байгуулсан бичиг баримт нь хаана байгаа, бүртгэлтэй 1024 гишүүд нь хэн болохыг өөрсдөө ч мэдэхгүй. ХөҮН гэх товчлолтой намын гэрчилгээг худалдаж аваад ХҮН болгочихсон нөхөд л гоё зүйл яриад яваа. Х тайлантай компани худалдаж авдаг шиг юм болсон.

Гишүүдээ танихгүй намын удирдлага? Дээд шүүх хяналт тавьж, бүртгэдэг биш бил үү?

Тийм. Хөдөлмөрийн үндэсний намыг 2011 онд байгуулагдахад одоогийн нөхдүүдээс нэг нь ч байгаагүй. 2014 онд наймаалцсан. 2015 онд мөнгө санхүү, сандал суудлын төлөө зодолдсон. Дээд шүүх хуулийн хүрээнд баримт материалыг нягталдаг. Харамсалтай нь энэ гэрчилгээ наймаалцдаг нөхдүүд чинь баримт зохиож ороод Дээд шүүхийг мэхэлж орхидог. Багахан маажаад үзвэл МАН, АН, МАХН-д багтаж шингээгүй гомдогсдын цуглаан. Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд залилан хийсээр байна. Энэ мэтчилэн хууль бус намуудыг Дээд шүүх дахин нягталж үзэх ёстой.

Улс төрийн намын санхүүжилт олон асуудлын зангилаа болоод байх шиг?

Хуулиараа зохицуулаад цааш явах ёстой. Асуудал байна гээд хууль бусаар санхүүжилт босгоод эсвэл хуулинд байн байн гар дүрээд байж болохгүй. ЗОН сонгуульд оролцохдоо засгийн газрын танхимын гишүүдээ урьдчилан зарлах санаачлагыг 2016 онд гаргаж байсан. Одоо энэ талаар зарим улс төрийн намууд ярьдаг болсон байна. Албан тушаалын наймааг зогсоох хөшүүргийн нэг болно. Мөн намын гишүүдээ цахимаар бүртгэж, улсын хэмжээнд дотоод сүлжээгээр үйл ажиллагаа явуулах санаачлагыг ЗОН өөрсдөөсөө эхлүүлж “цахим нам” системийг ашиглаж байна. Бичиг цаас, бензин тос, цаг хугацаа, орон зайн хувьд асар их хэмнэлт гарч болж байна. Тухайн улс төрийн нам хэрхэн биеэ авч явж байгаагаас ирээдүйн зан төлөвийг нь тодорхойлох боломжтой. Эрх баригч намууд хэт нүсэр бүтэцтэй, санхүүгийн сахилга батгүй үрэлгэн, нийслэл, 21 аймаг, түүнээс доош нэгжүүдийн хөлөө тэжээхийн тулд санхүүгийн хүнд дарамтанд орж, түүнээсээ үүдэн хууль бусаар санхүүгийн эх үүсвэр босгодог, эргээд түүндээ ороогдон элдэв барьцаанд ордог явдал. Үүнийг тойрч гарах, шийдвэрлэх арга зам бол санхүүгийн сахилга бат, хэмнэлт, ил тод байдал. Уг хэмнэлтийг хийхийн тулд технологийн дэвшлийг ашиглах ёстой. Технологийн шийдэл бол аливаа зардлыг бууруулж, үр дүнг бий болгоно. Эрх барих амбицтай улс төрийн намууд нь өөрсдөө хоцрогдмол бүдүүлэг байж улс орны асуудлыг ухаалаг оновчтой шийдвэрлэж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэнэ гэдэг үнэмшилгүй. Хоцрогдсон арга барилаасаа салж, мэдлэгт суурилсан технологийн хөгжлийг ашиглаж санхүүгийн үрэлгэн байдлаасаа салах цаг болсон.

Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх хувилбар нилээд яригддаг? ЗОН-ын хувьд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна уу?

Хамгийн эхэнд ханцуй шамлан хийх ажил бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Сонгогчдын боловсрол өндөр байгаа тохиолдолд маш олон үргүй зардлууд өөрөө утга учиргүй болно. Хаанаас хэрхэн санхүүжих тал дээр ямар нэгэн хувилбар дээр тогтох нь тодорхой. Дээр хэлсэнчлэн хоцрогдсон үйл ажиллагаанаас татгалзаж, дижитал хувилбарлуу шилжихгүй бол хаанаас ч санхүүжилт олгоод салхинд хийснэ. Эрх баригч намуудын аварга бүтэц төрийн бүтцээсээ томроод явчихсан, засгийн эрх авахдаа намын аварга бүтцээ тэр чигт нь төрлүү шилжүүлэн байршуулах замаар тэжээдэг. Үүнээс маш олон асуудал салаалж байна. ЗОН-ын хувьд гишүүдийн дэмжлэг, хандив, татвараар санхүүждэг. ЗОН төдийгүй бусад улс төрийн намуудад санхүүгийн асуудал мэдээж тулгамдсан асуудал. Ялангуяа эрх баригч намуудтай хүч тэнцвэргүй тулааны талбарт зогсож  байгаагийн хувьд ид шидийн хүч шаардаж байгаа нь ойлгомжтой. Гэвч хэмнэлттэй, хялбаршуулсан, ухаалаг шийдлүүдийг эрэлхийлэх нь улс төрийн намуудын хариуцлага. Сонгогчдын боловсрол дээшлэх тусам улс төрийн намын санхүүжилтийг хэмнэх боломжтой. Тэгэхээр улс төрийн намууд эхлээд сонгогчидруу чиглэсэн үйл ажиллагаагаа тогтмолжуулж үүргээ биелүүлэх цаг болсон.

ЗОН зорьж буй дэмжлэгээ авсан тохиолдолд боловсон хүчний асуудал тулгарах нь ойлгомжтой байх?

ЗОН-ын хувьд намын батлахаар бус мэдлэг чадварт үндэслэж боловсон хүчний бодлогыг тодорхойлно. Эрх баригч намууд төрийн албанд гаж үзэгдэл бий болгочихлоо. Ийм байдалруу түлхсэн. Үүнийг засах явдал бол энэ халуурлыг үргэлжлүүлэх бус зогсоох. Өнөөдөр аль мэргэжилтэн ажил албаа эзэмшиж чадсан тэр хүн ажил дээрээ үлдэх ёстой. Тэгэхээр аль намын дэмжигч байхаасаа үл хамаарч боловсон хүчний бие хэсэг болох учиртай. Нэг л Монгол улс бий, улаан цэнхэрээрээ ялгарахгүй мэддэг чаддаг ажлаа хийгээд урагшлах ёстой.

Монголд үүсээд буй хямралыг даван туулах арга замыг ЗОН хэрхэн тодорхойлж байна вэ?

Одоо ямар ч гоё уянгын халилтай зүйл ярих нь утгагүй. Монгол улс бусдын адил оршин тогтноход юу хийх ёстойгоо ярьж, түүнийгээ хэрэгжүүлэх чухал цаг үе. Хувьсгал, үсрэнгүй хөгжил ч ярих хэрэггүй. Бид дэлхий ертөнц дээр байхгүй цоо шинэ зүйлийг бүтээх, Монгол ялах тухай үлгэр домгоосоо салах цаг болсон. Харин аливаа буруу ташаа үйлдлүүдээ засаж, эмх цэгцэндээ ороход Монгол улс хөгжлийн нэг шат ахина. Монголчууд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж, бусдын адил орлоготой, чинээлэг, эрүүл энх амьдрахыг хүсэж байна. Хувьсгал хийх замаар бус Хувьсал хийх замаар. Энэ бол оюун санааны хувьсал юм. Дэлхий ертөнцөд нэг л зүйл ялалтыг авчирч байна. Энэ бол мэдлэг. АНУ ялна, Хятад ялна гэж огт ярихгүй байна, гэтэл бид Монгол ялна, эвтэй Монгол ялна гээд орилоод байна. Үнэндээ Монгол ялахгүй, Мэдлэг ялна. Монгол улс хөгжлийн шат ахихад өөрт байгаа боломжуудаа олж харах ёстой. Эдгээр боломжуудаас дараах 10 боломжийг ЗОН дэвшүүлэн тавьсан.

  1. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улс
  2. Оюуны потенциал - Залуу хүн ам
  3. Гадаад харилцааны туршлага - Олон улсын харилцаа
  4. Геополитик, геостратегийн хувьд газар зүйн ашигтай байрлал
  5. Хоёр хөршийн эдийн засаг, зах зээл - Боломж
  6. Үзэсгэлэнт байгаль аялал жуулчлал - Шавхагдашгүй баялаг
  7. Нүүдлийн мал аж ахуй – Нөхөн үржигдэх баялаг
  8. Байгалийн баялаг – Хөшүүрэг
  9. Төрт ёс, түүх соёлын гүн гүнзгий баялаг уламжлал - Нэгдмэл
  10. Гадаад дотоодын болон шашин хоорондын тэмцэл мөргөлдөөнгүй – Тайван

Нэгэнт бидэнд эдгээр боломжууд байгаа учраас хүрэх цэгээ дараах байдлаар тодорхойлох боломжтой гэж үзсэн. Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх, Эдийн засаг дахь төрийн оролцоог зохих түвшинд хязгаарлах, Хүний эрхийн үндсэн баталгааг хангах /Эдийн засгийн эрх чөлөөг хангах/, Чөлөөт өрсөлдөөнт улс төрийн эрх чөлөөг бэхжүүлэх, Хууль дээдлэх зарчмыг хангах, чангатгах, Төрийн цэгцтэй бүтэц, залгамж чанар, тогтвортой байдлыг бий болгох, Улс үндэстний мартагдсан үнэлэмжийг сэргээх зэрэг болно.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6