Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
80 САЯЫН СУПЕР АЗТАНААР ХОЁР ХҮН ТОДОРЛОО
Image
ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН, ЖИРЭМСЭН БОЛГОСОН ХЭРЭГТ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАЛГАЖ БАЙНА
Image
ДУУЧИН Д.БОЛД СИДНЕЙД ТОГЛОЛТОО ХИЙЖЭЭ
Image
Ц.НАМУУНЦЭЦЭГ, О.НАСАНБУРМАА НАР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР НӨАТ-ЫН АЗТАНУУД ТОДОРНО
Image
АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙГ САРД НЭГ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОТЫН ЗАХИРАГ
Image
ШАР ВАНДУЙН АЧ ТУС
Image
ДОТООДЫН АЯЛАГЧДАД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Image
ЦЕГ: ПРОКУРОРЫН ХЯНАЛТ ДОР ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ЗҮҮН АЙМГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ТҮР ХААЖЭЭ
Image
УЛААНБААТАР ХОТОД 10-12 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
"УЛААНБААТАР МАРАФОН-2019" ТЭМЦЭЭНД Б.МӨНХЗАЯА ТҮРҮҮЛЛЭЭ
Image
"Монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарна"
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ БОЛНО
Image
МЭДЭГДЭЛ
Image
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нас барсантай холбогдуулан АН-аас ажлын хэсэг байгуулагдлаа
Image
“Penguin random house” Монгол зохиолчийн номуудыг анх удаа хэвлэхээр боллоо
Image
АРДЧИЛСАН НАМААС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА
Image
ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮГИЙН ҮХЭЛ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ ЮУ?
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ БОЛНО
Image
80 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН МАРГААШ ТОДОРНО
Image
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, МАЛЧДЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Image
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРИМ ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД БАЙНА
Image
ДАРААХ БАЙРШЛУУДАД НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”
Image
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.БАТХҮҮ ТӨРИЙН ОРДОНД ТААЛАЛ ТӨГСЧЭЭ
Image
ТӨРИЙН ОРДОНД ХҮН НАС БАРЖЭЭ
Image
НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“ЖДҮ-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ-2019” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
117 ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА
Image
ЭКСПРЕСС ЧИГЛЭЛИЙН АВТОБУС ИРЭХ ДАВАА ГАРИГААС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ
Image
“БУУР” Н.ЖАМЪЯН АВАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ
Image
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ХАРИЛЦААГ ИЛ ТОД, ХЯНАЛТТАЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Image
ЭКСПРЕСС АВТОБУС ИРГЭДИЙН ЦАГИЙГ ХЭМНЭЖ, ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА
Image
ДОРНОД АЙМГИЙН ТӨВД 5.5 КМ АВТОЗАМ ШИНЭЭР БАРИГДАНА
Image
НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГАЛТ ТЭРЭГ, МАШИН МӨРГӨЛДӨЖ ХОЁР ХҮН НАС БАРЖЭЭ!
Image
АН-ЫН ҮЕД ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН ТАГНУУЛЧИД МАН-ЫН ҮЕД МАХ НАМНАВ
Image
МАРГААШ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР
Image
У.ХҮРЭЛСҮХ ШУДАРГА ЁСНЫ СЭЛЭМЭЭ НАМЫН ЗАЛУУСЫНХАА ТОЛГОЙ ДЭЭР ЭРГҮҮЛЭЭЧ
Image
МАН-ЫН ГЕНСЕК, ЖДҮ-ЧИН Д.АМАРБАЯСГАЛАН ЯМАР МӨНГӨӨРӨӨ ХУРДАН АЗАРГАНУУД АВЧ, ГОВЬ-АЛТАЙЧУУДАД БЭЛЭГЛЭВ
Image
ХЗДХ САЙД НЯМДОРЖИЙН АНХБАЯР АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДААР ТОМИГЛДОХ УУ?
Image
ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ
Image
МОНГОЛЫН ӨВ, СОЁЛЫГ ОЛОН УЛСАД ТҮГЭЭЖ БУЙ “THE HU” ХАМТЛАГИЙНХНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛСЭН АЙЛЫГ 300 МЯНГААР ТОРГОНО
Image
ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДЛААР ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Мээдээ: Нэвтрүүлэгт орсноос хойш Бараа бид хоёр их дотно байгаа, Гантогоотойгоо бараг төрсөн ах дүү болсон
Image
Дуучин Э.Чулуунчимэг нэр бүхий эрхэмтэй учир ургуулж байсан нь салалтын шалтгаан болжээ
Image
С.Гантогоо: Солонгост кинон дээр гардаг шигээ гоё сайхан бүхэн нь худлаа
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Хэрвээ Ижил тоотой цаг таныг байнга дагадаг бол таны ирээдүйд юу тохиолдох гэж байгааг мэдэж болно
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Б.Жаргалсайхан: "Сити" дээд сургууль бурханаар бөөлждөг эмэгтэйг багшаар ажилд ав
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Хааны алтан бүс ба Хариуцлагагүй төр
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
С.Ами: Түмний хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу?
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
Эр зоригийн үлгэр жишээ үзүүлсэн Дагестан цагдааг нэхэн шагнахаар болжээ
Image
Их зохиолч Д.Нацагдоржийн дүрд Б.Шинэбаяр тоглоно
Image
Тарагтай бялуу хийх арга
Image
Зүүн аймгуудын нутгаар 2-3 хоног бороо үргэлжлэн орно
Image
ФОТО: Б.Батзориг гишүүнд газраа луйвардуулсан гэх иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв
Image
МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН ТУРК УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Image
Гамшгийн үед шүүхийн ажилтан бүр үүрэг хүлээнэ
Image
С.Баяр Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж намын даргадаа өрсөлдөх бэлтгэлээ базаав уу
Image
Онцгой байдлын алба хаагчдын ажилласан жилийг 1.4 жилээр тооцно
Image
Осоржамаа: Эмэгтэй хүний хувцас өмсөөд солиотой юм шиг гарч ирсэн маань агуу их алдаа байж ээ
Image
Найман настай энэтхэг охин Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоов
Image
Ардчилсан намын сонгуульд 152,800 хүн санал өгнө
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ЕБС-ЫН СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХ…
Image
ИРГЭДЭД ГАМШГИЙН ЭРСДЛИЙН ТАЛААР ОЙЛГОЛТ ӨГӨХ “АНХААР” АППЛИКЭЙШН ГАРЛАА
Image
ХАЙДАРАБАДЫН СҮҮЛЧИЙН ХААНЫ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ХООЛНЫ ХЭРЭГСЭЛ БҮХИЙ АЛТАН ХАЙРЦГИЙГ ХУЛГАЙЛЖЭЭ
Image
Хэзээ нэгэн цагт фэйсбүүк хаагдвал та юутай үлдэх вэ?
Image
Түмэнд нэргүй, төрдөө ч нүүргүй ТӨРИЙН АЛБАНЫХАН
Image
Дэлхийн өнцөг булан дахь секстэй холбоотой “Хачирхалтай” хуулиуд
Image
МЕКСИК УЛСЫГ СОНИРХОН АЯЛАХ ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЖЭЭ
Image
Өмнөд Судан: Онгоцны ослоор 37 хүн эмнэлэгт хүргэгдээд байна.
Image
BENETTON: ЭКО чанарыг амлах ГАЙХАМ загварууд шинээр ирлээ
Image
Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна
Image
Аялагч Тим Көүпийг “Найрамдал” медалиар шагнав
Image
ЕГИПЕТИЙН ШИГШЭЭ БАГИЙН ХУВЬД ДАШТ ӨНДӨРЛӨСӨН НЬ ТОДОРХОЙ БОЛОВ
Image
МАН-ын бүлэг хуралдаж байна
Image
Өсөлтийн өмнөх МОНГОЛ
Image
“Дэлхийг солироос харь гаригийнхан аварсан”
Image
МИША АЛОЯНЫ МӨНГӨН МЕДАЛИЙГ ХУРААНА
Image
ЖДҮ-ИЙН ЗАСГИЙН ГАЗАР
Image
Хятадын инженерүүд дуунаас 5 дахин хурдан онгоц бүтээж байгаагаа зарлав
Image
Image

ТАХИАЧНЫ “ХОТОНД” ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ

Хүн төрөлхтний хүнсэнд юугаар ч орлуулж болдоггүй уургийн хоёр эх үүсвэр байдгийн нэг  нь мах, нөгөө нь өндөг юм.  Монголчууд монгол малын махандаа итгэдэг.

Харин өндгөнд хэр их итгэдэг вэ? Өндгийг бид өөрсдөө “үйлдвэрлэдэг” болсон цагаас хойш л гэж би хэлмээр байна. Өөрөөр хэлбэл бид манай улсад тахианы аж ахуй хөгжсөн цагаас өндгөнд малын мах шигээ итгэдэг болжээ.

Миний бие энэ итгэлээ бататгах гэж тахиачны хотыг зорьсноо эрхэм тантай хуваалцъя. Монголчуд бид нүүрэндээ ямар будаг түрхэх, биедээ ямар гоёл зүүх зэрэгтээ ихэд анхаардаг атлаа амандаа хийж байгаа хүнсэндээ алмай хойрго ханддаг улс даа. Ширхэг өндөг хямдхан болохоор тэгдэг ч байж магадгүй юм.

Гэхдээ над шиг аминдаа хайртай хүн бол өөр л дөө. Яг хаана үйлдвэрлэсэн, хэзээ хэн юугаар авчирсан, тэр үйлдвэрлэгч этгээдийн нас хүйс, төрсөн он сар өдөр, өндөр нам нь байвал бүр сайн энэ тэр гээд...дэлгүүрийн лангууны өмнө тулж очоод мянган асуулт тавьсан ч заримдаа хариултгүй буцах нь ч бий. 

- Энэ хаанахын өндөг вэ?

- Орос ах нарын өндөг өө.

- Өө тэд чинь уже бидний ах байхаа больсон.

Хэзээ, хаанаас гараад ямар халуун хүйтэн, хэцүү бэрхийг даван туулж Монголд “харлахаар” ирсэн өндөг гэдгийг нь хэн мэддэг юм.  

  • Ноолоход ноомой гэгчээр буух эзэн буцах хаягтай Монгол өндөг байна уу? гэх мэт яриа өрнөнө.

Тиймээс би үндэсний үйлдвэрлэгч Түмэн шувуут компанийг зорьсон юм. Манай улсын шувууны аж ахуйн гал голомт анхнаасаа Шувуун фабрик буюу Биокомбинатад ассан.   Түмэн шувуут компанийн өндөглөгч тахианы аж ахуй ч мөн тэнд төвлөрчээ.

 

Би малчны хотонд очиж байснаас тахиачин хамт олны хотонд очиж үзээгүй тул ямар ч төсөөлөл байсангүй. Миний багад хэдэн тахиа, гахайтай, тэр үнэр танараараа хавийнхандаа ад болдог ч баяр болохоор нийслэл салатны өндөг авчих санаатай тал засч зусарддаг айлын хэдэн тахиаг л хашааных нь завсраар сонирхон харж явлаа.

Улаан залаатай улаан, шар, ногоон өд сугсалзуулсан азарган тахиаг л сүргийн манлай өндөгний эцэг гэж боддог байв. Харин өндөглөгч тахианы аж ахуй өндгийг эцэггүйгээр болгочихдог гэхээр сонирхолтой салбар ажээ. Уучлаарай, хатагтай тахиаг би ажилгүй амьтан мэтээр хилс бодож явсан байна. 

Түмэн шувуутын өндөглөгч тахианы аж ахуй 2014 онд 34, 2017 онд 51 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн  нь хачин их тоо санагдлаа. Бид чинь 3 саяулаа , Улаанбаатарт сая гаруй нь байгаа болохоор хэрэгцээг маань хангалттай хангачихдаг байх нь гэсэн чинь, үгүй юм. Зөвхөн Түмэн шувуут л гэхэд  дотоодын хэрэгцээний тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа ч бидний хэрэгцээ өссөөр байгаа юм байна.

 Монголчууд 2017 онд 203 сая ширхэг өндөг хэрэглэснээс харвал хэрэгцээнийхээ дөнгөж 50 хувь нь л хангагдаж. Бид чинь өндгөнд дуртай юм байна. Энэ оноор тооцож бодоход л 220 сая ширхэг өндөгтэй үйлдвэрлэж байж бидний хэрэгцээ ханах юм байна. Даруй 20 сая өндөг хэрэгтэй гэсэн үг.

Өглөө болгон шарсан өндөг, шарсан талх, гахайн утсан мах иддэг дэлхийн нэг хүнд жилд 220 ширхэг өндөг оногддог бол манай Улаанбаатарын нэг хүнд 90-хэн ширхэг оногддог гэнэ.

Жилдээ 220 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг болчихвол өдөрт монгол хүн нэг  ширхэг өндөг иддэг болох нь. Тэр үед би жишээ нь нэг өндгөө чанаж идчихээд нэгийг нь нүүрэндээ түрхчих боломжтой болох юм байна л даа. Энэ хэрэгцээг л хангачих санаатай манай үндэсний арваад компани мачийж байгаагийн нэг нь эднийх юм.

Буух эзэн, буцах хаягтай монгол өндөг хэрэглээд байвал аштай юу даа. 

 

ХАТАГТАЙ НАРТ ХҮМҮҮС 24 ЦАГААР ҮЙЛЧИЛДЭГ

Мал сүргээ өсгөхийн тулд төл авах, ахиу гурил будаатай болохын тулд ургуулах, үрслүүлдэг гэдэг. Харин өндгийг үйлдвэрлэх гэж хэлэхээр нүүдэлчин малчны сэтгэлгээтэй миний хувьд нэг л бууж өгөхгүй,  хэл эвлэхгүй байгаа юм.

Өндгийг яг “үйлдвэрлэчихсэн үү” гэхээр үгүй. Тахиа дангаараа төрүүлээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Тахиа бол өндөг төрүүлээд буюу гаргаад байгаа юм. Түмэн шувуутын өөрсдийнх нь үйлдвэрлэдэг амин дэмтэй тахианы тэжээл нь өндөг боловсроход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.  Тэгэхээр Түмэн шувуут тахиа хоёрын хамтын ажиллагааны үр дүн нь өндөг. Тэгээд ямар Түмэн шувуутын тахиа 2017 онд 51 сая өндөг төрүүллээ гэлтэй биш, яах аргагүй л үйлдвэрлэж таараад байна.

Зарим томоохон үйлдвэр цехээс ч илүү дулаан хэмжигч, агааржуулагчтай аятайхан байранд өндөглөгч тахианууд амьдардаг юм байна. Тахиануудад энэ нь гайхамшиг биш ажээ.

 Ер нь энэ тахианууд өөрсдийгөө хүн гэж боддог байхаа. Яг манай муур шиг. Унд хоол нь урсаад ирэх юм, өтгөн шингэн нь бас урсаад явчих юм. Хүн бол хянах шалгах, өндгийг нь савлан авахаар л хатагтай нарын байшинд хамгаалалтын хувцастай нэвтэрдэг юм байна. Хатагтай нар хэзээнээсээ ямбатай л даа, тэр янзаараа л аж.

Нэг байранд 30-40 мянган тахиа амьдардаг. Хажуу хашааны айлынх шиг шоорон шоорон гээд гүйлддэг юм бол уу гэсэн, үгүй юм. Гурван зуун мянган хатагтай нар гүйлдвэл ч сүйд болох байх л даа, мэдээж. Байрны бүх гэрэл, дулаан, агааржуулалт 24 цагаар ажиллан хүнгэнэж, зардлыг ёстой нэг хүүлж байна. Тахиаг бодвол би ч энэ улсад зардал багатай л амьдардаг хүний нэг юм гэдгээ мэдээд авав.

Хэрвээ төвийн цахилгаан тасарвал сэнснүүд нь зогсож тахианууд агааргүйдэж бүтэж үхэх аюултай. 2017 онд төвийн цахилгаан тасарч, нэг хариуцлагагүй эр унтаж таарсны улмаас 18.000 өндөгний ээжийн амийг зольчихжээ.

Энэ эрсдэлээс хамгаалахын тулд Түмэн шувуут бага оврын цахилгаан станц буюу цахилгааны нөөц үүсгэвэр генераторыг ажиллуулж байна. Унтаахай манаачийн оронд  цахилгаан тасарвал байшингийн орой дээрх төмөр тахиа харин ч нэг орилж өгнө дөө. Мөн давхар хариуцлагатай жижүүр хариуцлагатайгаар ажилладаг болгожээ. Яг эмнэлэг шиг. Тахианы байрны ая тух ингэж шийдэгддэг юм байна. 

Хатагтай нар наран талдаа цонхтой байранд амьдрах юмаа. Тэр гэгээвчээр тусах нарыг ажих манатай тэжээлээ тоншоод тун завгүй. Бодвол олон өндөг гаргах үүрэг даалгавартай энэ амьтдыг байр, хоол ундаар ямбалуулж байж л хэрэг бүтдэг биз. 

Тахианаас өндөг авна гэдэг маш нарийн үйлдвэрлэл юм байна. Байр хоол нь ямар байх вэ... гээд бүгд стандартын дагуу 24 цагаар ажиллацгааж байна.

Нялх төлийн дуу хавар л цангинадаг бол нялх өндөгний дуу хэзээ ч хамаагүй “цангинана”.  Тэр цангинасан дууг цоо шинээр хэрэглэгчдэд атгуулах үүргийг компанийхан хүлээнэ. Тиймээс л ТАХИАН ДУУНААР ТАНД ХҮРГЭНЭ гэсэн уриа үгтэй компани юм байна. Компанийн ажил өглөө 05 цагт эхэлчихсэн байдаг. Тахиа донгодох завгүй тул “Тахиачин” биднийг сэрээдгийг бас мэдэж авлаа. Өндөг, талх хоёр өглөө биднийг цоо шинээрээ ингэж л угтдаг юм байна. Уг нь залуу хүнийг зорилго нь сэрээж байвал сайн гэдэг. . Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд өглөөг өндөгнөөс эхлэх нь зөв санагдана.

Image may contain: one or more people and food

Image may contain: bird

Image may contain: food and indoor

Өглөө бүр шинэ өндөгний сайхан үнэр намайг сэрээж байх болтугай.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6