Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
Image
Жүжигчин А.Туяа: Хишигдалай үнэхээр бүдүүлэг юмаа ӨМНӨӨС НЬ БАРАГ….
Image
ЭЛЧИН САЙД Ц.БАТБАЯР КУБЫН ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБООНД ЗОЧЛОВ
Image
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ДАВОСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД УРИЛГААР ОРОЛЦОЖ БАЙНА
Image
АВТОБУСНЫ КАРТАА ЦЭНЭГЛЭЭД ГЭЭГДҮҮЛСЭН ИРГЭДИЙН МӨНГИЙГ БУЦААН ОЛГОНО
Image
МОНГОЛОО МАНЛАЙЛЖ ДЭЛХИЙД МУИС ӨРСӨЛДӨНӨ
Image
СУРГАЛТЫН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ 179 ИРГЭНИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ
Image
Сэлэнгэ мөрөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргалаа
Image
Хойд Солонгост АНУ Цөмийн пуужигаар цохилт өгнө
Image
НӨАТ-ЫН ЭЭЛЖИТ СУГАЛААНЫ ТОХИРОЛ МАРГААШ БОЛНО
Image
ДУУЧИН УКАГИЙН НУУЦЛАГ НӨХӨР UB COMEDY ШОУН ДЭЭР ИЛ ГАРЛАА…
Image
ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ 75 БАГШИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
Йеменд булчин задрах өвчнөөр 1600 хүн өөд болжээ
Image
Л.БОЛД: ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭ ЯМАР ХҮНИЙХ ГЭДГИЙГ БИД МЭДНЭ
Image
ХӨГЖЛИЙН БАНК БНХАУ-ЫН SINOSURE-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ ЭХЛЭХ ХАРУ БАШЁД ИХ АВАРГУУДААС КАКҮРЮҮ М.АНАНД БАРИЛДАНА
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ШАЛГАРУУЛАЛТЫГ ИЛ ТОД ЯВУУЛАХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
Image
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид өөрчлөгчид” форум болов
Image
П.Шүүдэрцэцэг Тэмпог насан туршдаа хайрлаж явна гэнэ үү
Image
Монгол туургатны мартагдаж буй зарим хоол
Image
СУРГУУЛИЙН ХҮҮХЭД ТЭЭВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ АВТОБУСЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВУУЛАХГҮЙ
Image
Цагдаагийн албаны тухай хуулийг хэлэлцэнэ
Image
ББСБ-УУД ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРГЭНЭ
Image
Эхнэр нөхөр хоёр яавал мөнгөнөөс болж муудалцахгүй байх вэ ?
Image
Бидний эрүүл мэнд болон үзэл бодолд нууцаар нөлөөлж байдаг 4 зүйл
Image
Б.Сарантуяа: Төрсөн өдрөө уран бүтээлийн баяр болгон тэмдэглэснээр шинэ эрч хүч авч, аз жаргалыг мэдэрдэг
Image
МАХНЫ ҮНЭ СҮҮЛИЙН НЭГ САРД ТАСРАЛТГҮЙ НЭМЭГДЭВ
Image
Америкийн шоронд хамгийн хэцүү нь сэтгэлзүйн дарамт
Image
“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцууллаа
Image
ЧӨЛӨӨТИЙНХӨН ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ
Image
Image

Ө.ҮЛЭМЖТӨГС: ЦООЖТОЙ ГҮҮР

Би нэг өдөр өнжөөд дараа өдрийнх арван гурван цагаас үүрийн дөрвөн цаг хүртэл гүүрэн дээр зогсдог ээлжийн ажилтай болсноор одоо танд хуучлах ээдрээт түүхтэй холбогдсон билээ. Ээлжгүй өдрөө би өдөржин унтаж, маргаашийн ажлын нойрыг авдаг байв. Харин ажлын цагаараа гүүрээр ганц нэгээрээ явж өнгөрөх хүн иртэл машин дотор хөгжим сонсоод л сууж байдаг юм. Гүүрээр ганцаараа гиеүрсэн хүн явж л харагдвал, шууд л тэр хүн дээр явж очин яриа өдөж танилцаад, тэр хүний амьдралын тухай ярилцаж эхэлдэг билээ. Ер нь бол би хэр сайн ярилцаж чадна, тэр хэрээр миний ажлын амжилт үнэлэгддэг гэсэн үг. Гэхдээ танихгүй хүнтэй яриа үүсгэнэ гэдэг тийм ч амар ажил биш болохыг та гадарлаж л байгаа байлгүй. Гүүрээр өнгөрөх хүн бүхэнтэй ярилцсанаар ажлын бүтээмж үнэлэгддэг гэнгүүт миний ажлыг сүлжээний бизнест татан оруулдаг ухуулагч, Христийн шашны сайн мэдээ тараагчидтай хольж хутгахгүй байхыг хүсье. Энэ ажил маань сэтгэл зүйчийн ажил юм аа. Гүүрнээс үсэрч амиа хорлохоор завдаж буй хүмүүст сэтгэл санааны дэм өгөх, амьдралын итгэл найдвар, баяр хөөрийн талаар ухуулж, хийхээр шийдсэн алхмаас нь болиулах үүрэгтэй ажил билээ. Энэ ажлыг би анхандаа сэтгэл зүйчийн мэргэжлийн дадлага ажил болгон сайн дураар хийж эхэлсэн ч, үр дүн нь урьдах жилүүдэд амиа хорлож байсан статистик судалгаанаас мэдэгдэхүйц эерэг гарч эхэлсэнд Нийслэлийн Онцгой Байдлын Албанаас орон тооны ажил болгон цалинжуулж өөр ээлжийн сэтгэл зүйчийг ч томилж өгсөн юм. Нэгэнт тоон баримт дурдсаных, нэгэн зүйлийг сонирхуулахад нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан амиа егүүтгэх хэргүүдийн 42 хувь нь зөвхөн энэ гүүрнээс үсэрч үхсэн тохиолдолдлууд гэвэл та итгэх үү? Чухам юуны учир эл гүүр хорвоогоос сайн дураар буцагчдын нөгөө ертөнцөд зорчих буудал болов гэдэг нь нэгэн залуугаас шууд эхтэй юм билээ. Бүх зүйл анх ингэж эхэлжээ:


- Хайр дурлалынхаа ид халуунд мансуурч, бие биенээсээ хором ч хөндийрч чадахаа больсон залуу хос гал халуун, чин үнэнч хайр сэтгэлээ мөнхрүүлэхийг хүсэж л дээ. Тэгээд хотын төвөөс холгүйхэн орших нэрт удирдагчаар нэрлэгдсэн гүүрний хашлагын сараалжин төмрөөс үүрд хамт байхын бэлгэдэл болгон өвөр талд нь өөрсдийн нэрс, ар талд нь дурлалын суманд оногдсон зүрх сийлсэн төмөр цоожийг түгжин дүүжлээд, түлхүүрийг нь үүрд хамт байх хүслээ шившин голын ус руу чулууджээ. Тэдний хайр сэтгэлээ мөнхлөн цоожилсон энэхүү шинэлэг үйлдлийг олон залуус дагалдан мөнөөх гүүрийн хашлага төмөр, бариул гээд цоож зүүж болох бүхий л хэсэгт хайр сэтгэлийн тангараг, хосуудын нэрний үсгүүд бүхий цоожоор бүрхэнджээ. Сүүлдээ гүүрийн албан ёсны нэрийг бүгд мартан “Хайрын гүүр” гэж нэрлэх болжээ. Гэгээн хайрын гэрч болсон өнөөх гүүр удалгүй хараал шингэсэн гүүр болон хувирах нь тэр. Бүтэлгүй хайр дурлалтай учирсан залуу гүүрнээс үсэрч үхжээ. Голын усанд үйж үхсэн талийгаач анхлан энэ гүүрэнд хайр сэтгэлээ цоожилж үүрдийн бэлгэдэл үлдээсэн хосын нэг байв. Бүсгүй нь өөр эрийг даган далайн чинадыг зорьсноос ийм явдал болсон гэлцдэг байлаа. Тэр эмгэнэлт явдлаас хойшид бүтэлгүй хайр сэтгэлээсээ болж гүүрнээс дүүжилж үхэгсэд, чөлөөт уналт хийгчид тасрахаа байв. Гэнэтхэн л амьдралаас уйдагчид их болсныг мухар сүсэг, далд ертөнцөд итгэгчид “анхдагч залуу”-ийн халааснаас олдсон бүтэлгүй хайрын шүлэг, мөнөөх хайрын гүүрийг жигшин зэвүүцсэн үгсээр дүүрсэн зурвас бүхий цаас хараал болон биелсэн гэдэгт итгэн холбон тайлбарладаг байв.


Би энд ажиллах болсоор жил, зургаан сарыг үджээ. Ажлын ачааллын хувьд зундаа хэвийн, хавар намартаа сунаж унамаар, өвөлдөө бол амралтын байдалтай байдаг билээ. Энэ хугацаанд зуу зуун бүтэлгүй хайрын түүхүүд сонсож, элдэв янзын хүмүүстэй ярилцаж үзсэн минь нүсэр зузаан хайрын роман, докторын ажил хийхэд хангалттай хүрэлцэх мэдлэгийг хуримтлуулж дөнгөсөндөө. Би шаггүй ухуулагч бөгөөд ихэнхидээ ятган сэнхрүүлж дөнгөх агаад зарим үед ноцолдож зууралдаж, ихээхэн хүч гарган байж олон зуун хүний амийг аварч байв. Харин хоёр удаа яаж хичээгээд аварч чадаагүй юм. Харин намайг эзгүйчилж үсэрч үхсэн тохиолдол долоо удаа болсон. Насан туршдаа амьдралаас уйдсан хүмүүстэй зууралдахыг хүсэхгүй хэрнээ л хаяад явчихаж зүрхлэхгүй явсаар амьдралыг минь өөрчилсөн хаврын нэгэн өдөртэй золголоо. Гүүр амгалан тайван, машиндаа тамхи баагиулан сууж байтал хөлсний унаанаас нэг дэгжин бүсгүй буун шийдэмгий гэгч нь гүүрний хашлага зүглэн алхлав. Би ч ум хумгүй гүйсээр бүсгүйгээс тав зургаан алхмын зайд дөхөн иртэл бүсгүй миний хардснаас тэс өөр үйлдэл гаргаж эхлэх нь тэр! Бүсгүй цүнхнээсээ алх гарган ирж хашлагын голд байх хуучирсан том цагаан цоожийг цохиж эхэллээ. Тэр цоожийг л цохиж эхлэхэд би хэн болохыг нь таньсан юм. Нөгөө далайн чинадыг зорьсон охин! Жижиг алх нь цоожны ирмэг хэсгүүдийг эмтлэхээс бус эвдэж онгойлгож дөнгөхгүй байлаа.


  • Тийм жижиг мөлгөр алх, энэ турьхан гар хоёр яаж бороо шороонд он удсан хамгийн хуучин цоожыг эвдэж чадах билээ дээ?

  • Би эргэлзэж төвдөлгүйгээр бүсгүйд туслахаар очоод, юу ч дуугаралгүй алхыг нь шүүрэн авч цохиж эхэллээ. Хажууд нь хүн байгааг анзаарах сөхөөгүй байсан бүсгүй алхыг гараас нь авахад л нэг цочин сандрах шиг болов. Намайг цоож руу далайж байгаад хэд хэд цохисны дараа бүсгүй шивнэх шахуу зөөлнөөр:
    - Би өөрөө, би эвдэх ёстой гэж хэлэхэд нь
    - Энэ алх чинь жижигдээд байнаа, миний машинд царил байгаа тэрүүгээр мулт татчихад болно гээд машин руугаа явж өнөөх царилаа авч ирэн бүсгүйд сарвайлаа.
    Голын урсгал руу уйтгарт нүдээр ширтэн байсан бүсгүй намайг царил аван ирэхэд уйтгарт нүд нь шийдэмгий төрхөөр солигдон байдаг бүх л хүчээ гарган өнөөх цоожийг мулт татаж дөнгөв. Дараа нь мулт үсэрсэн цоожийг гогцоотой нь нийлүүлэн алгандаа барьж байгаад голын ус руу шидэж орхилоо. Цоожийг шидэхдээ бүсгүй хүнд сонсогдтол чангаар бодох мэт маш намуухнаар:
    - Уучлаарай гэж хэлээд, надруу нүдээрээ баярлалаа гэж хэлэх мэт хараад тайван гэгч нь алхаж одсон юм.
    Би ахиж тэр бүсгүйтэй таараагүй ээ, тэр өдрөөс хойш дахин гүүр рүү ч очоогүй. Энэ явдлаас хойш ахиж хэн ч үсэрч үхэхгүй мэт санагдсан учраас л би тэр ажлаа орхихоор шийдсэн юм. Учир нь би хараал байдаг гэдэгт итгэдэг, хараалыг хариулж болдог гэдэгт итгэдэг хүмүүсийн нэг билээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6