Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
АХЛАХ АХЛАГЧ Э.ҮНЭНБАТ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭЭР БНСУ-ЫГ ЗОРИЛОО
Image
"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Image
Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
Image
УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
Image
ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
Image
5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
Image
ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Image
ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Image
МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
Image
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
Image
УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
Image
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
Image
Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
Image
МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
Image
ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
Image
Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
Image
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
Image
ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛИЙН СУРАГ
Image
ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙН УЧИР БУЮУ НЭХЭН ТООЛОХ ХУГАЦАА
Image
Б.БОЛОРТУЯА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ГУРВАН ДҮҮРЭГТ ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
Image
Э.МӨНХДӨЛ, Ч.НЯМЗУЛ НАРЫН ТУЙВАНЧИД ӨРСӨЛДӨНӨ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНЭУ-ЫГ ЗОРИЛОО
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 17-19 ХЭМ ДУЛААН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
Э.Дөлгөөн: Монгол пасифик ББСБ-ын эзэн Ван Чол Хуг манай хадам ээж М.Дэлгэрмаатай танилцуулсан
Image
ХУРДАН МОРЬ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД БАЙРАА ГАРДАН АВЛАА
Image
“АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗРЫН ОЙР ОРЧМЫН БААР, ЗОЧИД БУУДЛЫН СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
Image
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
Image
М.МӨНХШҮР: “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ” ГЭЖ АЖЛАА ЭХЭЛСЭН Ч “МОНГОЛ УЛС МИНЬ УУЧЛААРАЙ”
Image
ИНФОГРАФИК: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Image
ЭНЭ ОНД ХАР ТАМХИНЫ ГЭМТ ХЭРЭГТ 17 ХҮҮХЭД ХОЛБОГДОН ШАЛГАГДСАН БАЙНА
Image
МАРГААШ Б.БОЛОРТУЯА ХҮРЛИЙН ТӨЛӨӨ ДАГАЖ БАРИЛДАНА
Image
Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖААД НОМЫН ЗАВСАР БРИТКА ХАВЧУУЛЖ ОРУУЛЖ ӨГСӨН УЧРЫГ ТОДРУУЛНА
Image
НЭГ ТОНН ХҮНСНИЙ УЛААН БУУДАЙД ОЛГОХ УРАМШУУЛЛЫГ НЭМЖ 100 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХААР ТОГТОВ
Image
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭХ ЭРХ ОЛГОСОН ХУУЛЬ БУС ГЭРЭЭНҮҮДИЙГ ЦУЦАЛНА
Image
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДУНД 13 СУРАГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 4 БАЙНA
Image
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ 32 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Б.ЭНХБАЯР: Ц.НЯМДОРЖ САЙД ӨӨРӨӨ УЛСЫН НУУЦ ЗАДАЛСАН
Image
10 ГАРУЙ ТЭРБУМЫН ЗЭЭЛЭЭ ХААЛГАСАН ГЭХ ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ЮУНЫ УЧИР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ИРСЭНГҮЙ ВЭ?
Image
ШИЛДЭГ ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧИЙГ ШАЛГАРУУЛНА
Image
ХАЯЖ ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ӨДӨРТ НЬ ХЭВЛЭЖ ОЛГОНО
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ДААЛГАВРААР 110 ГА ТАЛБАЙД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЖЭЭ
Image
ДАШТ-Д БАГИЙН ДҮНГЭЭР ДОЛДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Image
УЛСЫН БААТАР ЯАЖ АВСАНАА Ч САНАХГҮЙ...
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨМНӨХ ЗАХИРАЛ Г.БАТБААТАРЫГ ТОМИЛОХЫГ ХҮСЧЭЭ
Image
БАРИМТ: ДАМПУУРЛЫН ИРМЭГТ БАЙСАН КАПИТАЛ БАНКАНД ЭМД, НД-ИЙН МӨНГИЙГ Н.НОМТОЙБАЯРЫН ЗӨВШӨӨРЛӨӨР ХАДГАЛУУЛЖ БАЙЖЭЭ
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 12-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
50 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН ЭЗЭН ТОДОРСОНГҮЙ
Image
Арван хоёр ордны мөнгөний зурхай
Image
ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХЫГ УМАРД СОЛОНГОСЫН ТАЛ ЗӨВШӨӨРЧЭЭ
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Image
Монгол дээлний моодыг Ука дэлгэрүүлэв
Image
Дагавар охиноо хүчирхийлсэн эрийг саатуулжээ
Image
Сурагчийн цүнх сонгохдоо юуг анхаарах вэ
Image
Гурван давхрын тагнаас унасан хүүг цагдаагийнхан аварчээ
Image
Букерийн эзнээр анх удаа Америкийн зохиолч тодорчээ
Image
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг
Image
“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал болно
Image
Гоо сайханд хамгийн хортой 10 үйлдэл
Image
"ӨНӨӨДРИЙН ХАЙРААС МАРГААШИЙН ИРЭЭДҮЙ" АЯН ӨРНӨЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Одуудтай итгэмээргүй адилхан түүхэн хүмүүс
Image
Сэтгэцийн судалгаа ноцтой үзүүлэлт харуулав
Image
ЛИМОН,УЛААН ЛООЛЬ НЬ ЦУС ТӨЛЖҮҮЛДЭГ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО”-НЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Испаничууд хүн цамхаг болов
Image
Харь гаригийнхныг илрүүлсэн ТТГ-ын нууц мэдээлэл задарч шуугиан дэгдээлээ
Image
Одоог хүртэл нууц нь тайлагдаагүй археологийн олдворууд
Image
Таримал цэцгийг хэрхэн хурдан ургуулах вэ
Image
ЯПОН УЛС 2050 ОН ГЭХЭД ДАН ЦАХИЛГААНААР АЖИЛЛАДАГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ТҮЛХҮҮ ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
ХОТЫН ДАРГА НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Image
Монгол, Хятадын ШУА-ийн тэргүүнүүд уулзана
Image
ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАР ТАМХИЙГ ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Сэрэмжлүүлэг: Хуурамч НД-ын дэвтэр гаргах болжээ
Image
Өнөөдрийн турш өдөржин сонсох ёстой гэвэл дараах 7 дуунаас алийг нь сонгох вэ?
Image
С.Тунгалаг: С.Зоригийг алуулсан өдөр Орос хилээ хаасан
Image
МУИС-ИЙН НОМЫН САНД, 100 БУУДАЛТ ДААМЫН НАСАН ХҮРЭГЧДИЙН УАШТ БОЛНО
Image
Image

АЖИЛТНАА “ХАЛАМЖИЛСАН” КОМПАНИ АМЖИЛТАД ХУРДАН ХҮРДЭГ

Сайн төлөвлөлт, үр ашигтай хөрөнгө оруулалт компанийн нөөцийг хэмнэж, урсгал зардлыг бууруулах төдийгүй цаг хугацаа алдахаас урьдчилан сэргийлдэг. Бизнесийн байгууллагууд хийсэн ажлаа дүгнэж, тайлан тооцоогоо нэгтгэх шийдвэрлэх мөч ирээд байна. Энэ жилийн үр ашгийн тооцоолол, санхүүгийн баланс нь ирэх жилийн төлөвлөгөөгөө хэр бодитой хийх суурь үндэс болдог. Энэ утгаараа төр, хувийн хэвшил хамгийн завгүй байх үе шинэ оны өмнө тохиодог билээ. 12 дугаар сарын жавар хайрах энэ өдрүүдэд компаниуд ажлаа төлөвлөж, шинэ ондоо юунд хөрөнгө оруулалт хийх, аль зардлаа танах, эсвэл нэмэх эсэхээ шийддэг.

Дэлхий нийтээр энэ сард багтаж тайлант оныхоо санхүүгийн дүн, мэдээнд цэг тавьж, шинэ хуудас эхлүүлдэг. Компанийн удирдлагууд ажлаа сайжруулах, арга барилаа өөрчлөх, шинэ зүйл нэвтрүүлэх, турших гэх мэт ололт, шинэчлэлийн эрэлд гардаг цаг хаяанд ирлээ. Тэгвэл бодит үнэн, үр дүнтэй менежмент, хүний нөөцийн сайн туршлагаас бүтсэн “Ажлын Дүрэм” ном дээрх олон асуудалд цаг алдалгүй хариу өгөх хэмжээний баялаг мэдээллийг өөртөө агуулжээ. Хүний нөөцөө бэхжүүлэх, ажилчдынхаа ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэхэд манай компаниудын дийлэнх нь гар татдаг сул талтай. Ялангуяа, ажилчдынхаа нийгмийн хэрэгцээ, шаардлагыг орхигдуулж, сурч  боловсрох цаг хугацаа гаргаж өгөх бус зөвхөн өөрсдийн эрх ашгаа тулгаж, хүмүүсээ өөрсдөөсөө үргээх нь бий. Энэ алдааг ёс мэт зарим нь давтаж, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнт үед хүнд байдалд орсон нь  цөөнгүй.

“Компани хөгжиж, илүү өрсөлдөх чадвартай, үнэ цэнэтэй болъё гэвэл хүндээ чиглэсэн хөрөнгө оруулалт үргэлж хийх хэрэгтэй. Энэ бол ирээдүйгээ харсан утга учиртай хөрөнгө оруулалт” гэж “Ажлын Дүрэм”-ийн зохиогч, GOOGLE компанийн  туршлагыг уг бүтээлээрээ илэн далангүй хуваалцсан, тус компанийн Хүний үйл ажиллагаа хариуцсан захирлаар 10 жил ажилласан Ласло Бок онцолжээ. Түүний арвин их туршлага, GOOGLE компанийн зарчим “Ажлын Дүрэм”-ийг захирлуудын ширээний ном болгосон байна. Уламжлалт хандлагыг өөрчилж, өндөр бүтээмжтэй арга барилыг бий болгож чадсан тус компани “ажиллахад хамгийн таатай байгууллагаар” сүүлийн 10 гаруй жил  шалгарсан юм.

Манай улсын 20 орчим жилийн түүхтэй групп компаниуд ч ажилчдадаа тэр болгон суралцах боломж олгоод байдаггүй. Гэтэл тэдний зорьж буй дэлхийн энтэй компаниуд нэн тэргүүнд ажилтнаа цаг үргэлж давтан сургах, нийгмийн асуудлыг нь компани болон ажилтанд дарамтгүй байдлаар шийдэхэд нухацтай гэгч нь хандаж байна.

GOOGLE гэхэд ажилчдынхаа амьдралын чанарт онцгой анхаарч, ажилтан нэг бүрийг компанийн үйл ажиллагаанд оролцуулахын тулд ажилчдын зөвлөл байгуулж, тэдний үр хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг хүртэл олгодог байна. Ажилтнаа тэвдэж явахад нь тэвнээр туслах санаачилга хүртэл хэрэгжүүлж, энэ нь Facebook болон Yahoo компанид хүртэл сайнаар халдварлажээ. “Ажилчдынхаа амьдралыг хөнгөвчил. Амьдралд муу зүйлс тохиох нь ховор. Гэвч тохиолдсон үед нь хүмүүстээ тусал” гэсэн зарчим “GOOGLE” баримталдаг.

Компани ажилтнаа тогтвортой ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлж, тууштай байх сэтгэл ханамжийг өгснөөр хүний нөөцийн зардал буурч, компанийн ашиг, өгөөж уруудах бус нэмэгддэг байна. Хэрэв та ирэх жилийн бизнес төлөвлөгөөгөө батлуулахаар зэхэж суугаа бол компани оршин тогтнох үндэс болсон ажилчдынхаа боловсрол, ур чадварт сайнаар нөлөөлөх, ирээдүйд шинэ боломжийг нээх ямар үр дүнтэй, бүтээлч хөрөнгө оруулалтыг тусгасан гэдгээ дахин нягтлаарай.

Ажилтандаа одоо байгаагаас илүү эрх чөлөө, эрх мэдэл өг. Тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсохоос бүү халга. Дуу хоолой бол “GOOGLE”-ийн амжилтын ээлжит нууц юм. Дуу хоолой гэдэг нь ажилчдыг компанийн бодлогод нөлөөлөх боломжоор хангах нэр аж. Ажилтнаа байгууллагынхаа үнэт зүйл гэж хардаг удирдагч илүү амжилттай явж байна. Үүний тод жишээ “GOOGLE” гэдгийг “Ажлын Дүрэм” батална. Ажилтнаа халамжилсан байгууллага амжилтад хамгийн хурдан хүрч байна. Бизнес төлөвлөгөөгөө боловсруулж суугаа CEO, тэдний төлөвлөгөөг батлах Төлөөлөн удирдах зөвлөл дэлхийн компанийн жишгээр ажилтныхаа төлөө шийдвэр гаргаж чадвал хариу үр дүн нь богино хугацаанд гарч, бүтээмж, өндөр ашиг, нэр хүнд, өчнөөн боломжийг ар араасаа дагуулдаг ажээ.

“Ажлын Дүрэм” захирлуудад “Хүмүүстээ итгэ” гэсэн зөвлөгөө өгдөг, үүнийгээ өөрсдийн үйлдлээрээ бас баталж харуулаарай гэж CEO нарт хэлдэг. Нээлттэй байж, хүмүүстэйгээ илэн далангүй харилцаа үүсгэж, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгахаас гадна өгөөмөр байхыг онцгойлон хүсдэг. Мөн ажилчдынхаа илүү цагийг үнэгүйдүүлж, хөдөлмөрийг нь ичгүүр сонжуургүй байх ёстой үзэгдэл мэтээр хүлээн авч “мөлжих” бус эдийн засгийн аргаар мөнгөн дүнд шилжүүлж, цалинжуул гэж  “Ажлын Дүрэм”-д өгүүлжээ. Баг хамт олны амжилтыг тэмдэглэж, ажилдаа хэн илүү сэтгэл гаргаж, чин үнэнчээр зүтгэж байгааг харах нүдтэй байхыг захирлуудад бас дахин дахин анхааруулсан байна.

Шинэ санаачилгыг дэмжиж, бусдын санааг хүндэтгэн үзэх зөв хандлагыг компани тогтоох, улмаар илүү үр дүнтэй үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх боломж нээлттэй байгааг дуулгая. Хүн төвтэй компанийн хамгийн амжилттай жишээ бол “GOOGLE”. Тус компани зоримог бүтэлгүйтлийг урамшуулж, цалингийн хэмжээг нийтээр нь жигдлэх бус харилцан адилгүй тогтоодог. Нөгөө талдаа цалин, урамшууллыг бус харин ололт амжилтыг тэмдэглэж, үлэмж хэмжээний хувь нэмэр оруулсан хүмүүстээ өгөөмөр хандаж ирсэн байдаг. Компанийн амжилт ажилтны хувийн амьдралд, ирээдүйд ч сайнаар нөлөөлж, үр өгөөж нь нүдэнд харагдаж, гар баригдах хэмжээнд илүү бодитой байх ёстой гэж “GOOGLE”-чүүд үздэг. Амжилттай яваа эр хүний ард  түшиг, тулгуур болсон сайн эхнэр байдаг гэж ярьдаг. Үүнтэй адилаар мандаж яваа компанийн ард хүчирхэг баг, хамт олон бий. “Ажлын Дүрэм”-ийг өөрсдийн амьдралд ажил хэрэг болгоорой.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6