Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
Image
24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэv
Image
Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч
Image
Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Image
Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө
Image
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ
Image
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ
Image
Дөрвөн 7 хоногт хэрхэн гоолиг бэлхүүстэй болох вэ?
Image
Таныг 30 жилийн дараа тэрбумтан болгох хувьцаанууд
Image
Жүржийг яагаад улаан торонд хийдэг вэ?
Image
Филиппиний Ерөнхийлөгч хар тамхины наймаачдыг өршөөлгүй хядна гэв
Image
Цeмeнт ачиж явсан ачааны машин олон автомашин, пост мөргөсөн ноцтой осол гарлаа
Image
Хоолны жор: Хятад маягийн будаатай хуурга
Image
Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслолд Трамп оролцохгүй
Image
Хамгийн бага зардалтай косплэйчин
Image
Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
Image
"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
Image
Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
Image
Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
Image
Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
Image
Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
Image
Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
Image
Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
Image
“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
Image
22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
Image
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
Image
Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Image
Номын баяр маргааш үргэлжилнэ
Image
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
Image
Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
Image
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
Image
Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
Image
Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
Image
Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
Image
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
Image
Ж.Сүхбаатар: Байгалийн баялгаас ард иргэд хүртэх боломжийг нээсэн
Image
Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
Image
Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
Image
Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
Image
СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
Image
“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
Image
Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
Image
Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
Image
Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
Image
Бодибилдингийн спортод гологдсон
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
НИГЕРИЙН ШИГШЭЭ ИСЛАНДЫН ШИГШЭЭГ 2:0-ЭЭР ХОЖИЖ ХЭСЭГТЭЭ ХОЁРТ ЖАГСЛАА
Image
72 МЯНГАН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ БАЙНА
Image
Т.Мөнхтунгалаг: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт ХОМ-ээ мэдүүлээгүй
Image
“MCKINSEY” МОНГОЛЧУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Image
УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийхээр зорилоо
Image
ШЕНГЕНИЙН ОРНУУДАД БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭХ ТӨВ НЭЭГДЛЭЭ
Image
Н.Төгсцогтын тулааны тов зарлагдлаа
Image
Ерөнхийлөгчид Япон Улсын Элчин сайд ИЖБ барив
Image
"ШИЛДЭГ ЗОХИЦУУЛАГЧ-2019" МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
Үндэсний Их баяр наадмын хүлээн авалт зохион байгуулжээ
Image
Хууль бусаар алт олборлосон иргэдэд эрүү үүсгэжээ
Image
АН БҮЛГЭЭ АВЧ ҮЛДЭХЭЭР ШИЙДЖЭЭ
Image
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн байна
Image
Сэрэмжлүүлэг: Машин хулгайлж зугтах хэрэг нэмэгдэх хандлагатай байна
Image
ШАХАА: Лада-гаар Ланд хөөнө гэнэ үү?
Image
Ихэнх нутгаар нойтон цас орно
Image
ЖИҮ ЖИЦҮГИЙН ТАМИРЧИН Ө.ЭРДЭНЭБААТАР АЗИЙН НААДМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗНЭ
Image
Сардаа тогны мөнгө чинь их гараад байна уу?
Image
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Image
Халгайн цай, халгайтай хуушуур хаврын ядаргааг тайлна
Image
ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ХУРДАН МОРЬ ДАГАХ ЗАМ БАРИНА
Image
"Өгөөмөр" зах орчмын хотхонуудын орц, гарцыг нээж байна
Image
С1 БОЛОН ROYAL ТЕЛЕВИЗ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАЖЭЭ
Image
ГЭРТЭЭ ТАМХИ ТАТАХ НЬ ХҮҮХДЭЭ ХОРЛОСНООС ӨӨРЦГҮЙ
Image
ХОВДЫН ИРГЭД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ
Image
ОРОС-ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 2018 ОНД 100 ТЭРБУМ АМ ДОЛЛАРААС ДАВНА
Image
З.НАРАНТУЯА: "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК-ИЙГ НИЙТИЙН ӨМЧЛӨЛИЙН КОМПАНИ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН
Image
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААС ГАРАХ УСЫГ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Image
БУЛГАН АЙМАГ РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Image
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Image
Image

УЛС ТӨРД ГАЦАА ҮҮСЭЖ, УЛААНБААТАРТ УТАА ИХЭСЛЭЭ

Ардчилал.мн сайтын зүгээс өнгөрсөн 7 хоногт улс оронд маань өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ.

/Даваа гараг/ СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадмыг өчигдөр /2018.12.09/ “Crocus Event Hall”-д амжилттай зохион байгууллаа. Сэтгүүл зүйн салбарын оны шилдгээр шалгарч, "Ган үзэг" цом гардсан уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлийг үнэлэх үнэлэмж нэмэгдэж, шагналын нийт санд 99 сая төгрөг зориулжээ.
Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага

Шилдэг телевиз – МҮОНТВ

Шилдэг радио – P3 радио

Шилдэг сонин – “Өдрийн сонин“

Шилдэг сайт – Ikon.mn

Шилдэг сэтгүүл – “Үндэстний тойм”

Шилдэг бүтээл

Телевизийн шилдэг бүтээл – Б.Батцэцэг /“Ийгл ньюс”, “Бодит байдал” нэвтрүүлэг/

Радиогийн шилдэг бүтээл – МҮОНР /”Өглөө” хөтөлбөр/

Сонины шилдэг бүтээл – Х.Уянга /”Өнөөдөр” сонин, “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианитын хэргийн буруутан хэн бэ?” нийтлэл/

Сайтын шилдэг бүтээл – Г.Баттүшиг /News.mn сайт, NewPlus /

Сэтгүүлийн шилдэг бүтээл – Д.Дамдинжав /”Зиндаа” сэтгүүл, “Гол тоглогч”/

Шилдэг редактор

Телевизийн шилдэг редактор - Д.Мягмартогтох /SBN телевиз/

Радиогийн шилдэг редактор – Д.Даваадулам /МҮОНР/

Сонины шилдэг редактор – Г.Отгонжаргал /”Үндэсний шуудан” сонин/

Сэтгүүлийн шилдэг редактор – Г.Идэрхангай /Mongolian mining journal /

Мэдээллийн сайтын шилдэг редактор – О.Ариунбилэг /Gogo.mn/

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – Г.Батсүх /Barilga.mn/

Шилдэг сэтгүүлч

Телевизийн шилдэг сэтгүүлч – Г.Бадамлянхуа /TВ-5/

Радиогийн шилдэг сэтгүүлч – Н.Амарсайхан /Гэр бүлийн радио 104.5/

Сонины шилдэг сэтгүүлч – Э.Энхболд /"Өдрийн сонин"/

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – Ч.Саранчимэг /”Соронз” сэтгүүл/

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч –Б.Цэдэвсүрэн /Newspress.mn/

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – Э.Харцага /”Өнөөдөр” сонин/

Шилдэг судлаач – Т.Баасансүрэн

Орон нутгийн шилдгүүд

Орон нутгийн шилдэг телевиз – DSB телевиз /Дорноговь аймаг/

Орон нутгийн шилдэг радио – Алтай радио /Говь-Алтай аймаг/

Орон нутгийн шилдэг сонин – "Монгол заман" /Баян-Өлгий аймаг/

Орон нутгийн шилдэг сайт – Erdenetinfo.mn /Орхон аймаг/

Орон нутгийн шилдэг сэтгүүлч – С.Сумъяа /”Алтан говь” телевиз, Өмнөговь аймаг/

/Мягмар гараг/ ЕРӨНХИЙЛӨГЧ х.баттулга агаарын бохирдлын асуудлаар СОНСГОЛ ЯВУУЛАХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.
АЛБАН БИЧИГТ: Төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын удирдлага, гишүүдийн дотоод зөрчил, тэмцлээс улбаатай хямрал даамжирч, төрийн үйл ажиллагааг цалгардуулан доголдуулж байгаагаас шийдэл хүлээсэн олон ажил гацаанд орж, улс орон ард иргэдийн амьдралд хүндрэл учруулахуйц нөхцөл байдалд хүрч мэдэхээр болсон тул талцал, хуваагдлаа нэн даруй зогсоож, хэрүүл тэмцлээ дуусган, хуулиар хүлээсэн үүрэгт ажилдаа яаралтай орж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай байна.

Миний бие 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд хандан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлэх, агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан, шийдвэртэй тэмцэхийг санал болгосон боловч Улсын Их Хурал “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталж, холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн тухай хариу ирүүлсэн.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна.

Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргаж байна.

Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасан тул холбогдох арга хэмжээг нэн даруй авч ажиллахыг хүсье” гэжээ.

/Лхагва гараг/ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВД 4 САЯ АМ.ДОЛЛАР ӨГСӨН ТАЛААРАА “АЛТАН ДОРНОД МОНГОЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Т.ГАНБОЛД АМ НЭЭВ

Ерөнхий Прокурорт Д.Дорлигжав “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдоос дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн гэх асуудал ил боллоо. Энэ тухай “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Ам нээвэл” ярилцлагад орохдоо ярьсан юм. Тэрээр хэлэхдээ “Тухайн үед манай компанийн данснаас тэр Ерөнхий Прокурорын төрсөн дүүгийн данс руу шилжсэн нь үнэн. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажиллагаанд явж байгаа асуудал. Тэр утгаараа хамаагүй дэлгэрэнгүй ярих боломж байхгүй. Гэхдээ өнөөдөр хууль хяналтын байгууллага нь нүүрэн дээрээ сайхан зөв юм ярьчихаад, бодит амьдрал дээр хэрхэн бохир булай юм хийдгийн зах зухаас нь та бид хоёр дурьдаж байна”

Энэ бол тодорхой хугацааны дараа үнэн зөв нь гараад ирнэ. Үүний талаар ярих боломж хязгаарлагдмал байна. Уучлаарай. Тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтан дээр манайхаас 4 сая ам.доллар гарсан байдаг юм. Гарсан нь л юм чинь. Тухайн үед энэ асуудлыг Х.Тэмүүжин дэлгээд тавихад сөрөг хүчин байсан МАН-ыхан энэ материалыг аваад явсан. Бид нар олон нийтэд цацаад алаад өгнө гээд явсан. Тэгээ л таг болсон” гэсэн юм. 

/Пүрэв гараг/ УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ АЖЛАА ӨГӨХИЙГ ШААРДАЖ 38 ГИШҮҮН ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ ХҮРГҮҮЛЭВ

УИХ-ын хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцэх байсан пүрэв гарагийн хуралдааны ирц хүрсэнгүй. УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг чуулгандаа орж ирэхийг нэг цаг орчим сануулсан ч зарим гишүүд нь танхимд орж ирсэн ч картаа хийхгүй байсаар хуралдаан хойшлогдсон юм. УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс маргаашийн хуралдаанд ирцээ бүрдүүлэхийг намын бүлгүүдэд сануулсанаар чуулган завсарласан юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар /2018-12-13/ өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ “УИХ-ын гишүүдийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг албан ажлаа өгөхийг шаардаад гурван 7 хонолоо. Энэ хугацаанд олон нөхцөл байдал үүслээ. Нийт 40 гишүүн буюу олонх нь энэ УИХ-ын даргаар удирдуулахгүй гэдгээ мэдэгдсэн байгаа.  

Засгийн газрын сайд нар ёс зүйн хариуцлагаа хүлээж албан ажлаасаа чөлөөлөгддөг. Гэтэл М.Энхболд хуулийн заалтын ард нуугдсаар байна. Тиймээс бидний зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандаж албан ёсоор УИХ-ын 38 гишүүн гарын үсгээ зурж, ёс зүйн хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргах ёстой гэсэн албан бичиг хүргүүлж байна” гэлээ.

/Баасан гараг/ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ДАХИН ГАЦЛАА

Долоо хоногийн сүүлч буюу “Баасан” гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар дахин хойшлогдсон юм. Тус өдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийх зэрэг олон асуудлууд хэлэлцэх байлаа. Харин УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс Төрийн байгуулалтын байнгийн хороо шийдвэр гаргатал хуралдаан даргалахгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ нарын  38 гишүүн албан бичиг надад ирүүлсэн. УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэсэн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлага өчигдөр анх удаа ирсэн юм биш. Намайг УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга урьд нь надад тавьж байсан. Дараа нь манай намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн яг Ерөнхийлөгчийн хэлсэн  утга агуулгаар намын бүлгийн хурал, байнгын хороо, чуулганы хуралдааны  үеэр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэсэн шаардлагыг тавьж байсан.

Өчигдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж дээрх шаардлагыг ирүүллээ. Намайг огцруулах гарын үсгээ зурсан 38 гишүүний 34 гишүүн нь манай намын гишүүд. Гарын үсгээ зурсан нөхдийгөө би хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж, хэний даалгасан даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа тунгааж бодож үзсэн байгаа даа гэж бодож байна. Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ албан тушаалыг өгч чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ парламентын дотор болж буй үйл явдлууд хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Тийм учраас нэр бүхий гишүүдийн шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа эсэхийг авч үзнэ үү гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа" гэсэн юм.

Ийнхүү өнгөрөгч долоо хоногийн хувьд улстөрд гацаа үүсэж, Улаанбаатарт утааны харанга дэлдлээ.

А.Төмөр

ардчилал.мн

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6