Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
МАШИН ОНХОЛДСОНООС НЭГ ХҮН НАС БАРЖ 4 ХҮН ГЭМТЖЭЭ
Image
ДЭЛХИЙН 5 УДААГИЙН АВАРГА БРАЗИЛИЙН ХӨЛ БӨМБӨГЧИД СОЧИГ ЗОРИЛОО
Image
С.Дэмбэрэл: Нийслэлийн ойролцоо газар хөдлөлтийн идэвхтэй зургаан бүс бий
Image
ӨНГӨТ ЧУЛУУНД ШУНАГЧИД ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ХӨРСИЙГ СЭНДИЙЧИЖ БАЙНА
Image
ГОНДУРАСЫН ЦАГААЧИД МЕКСИК-ГВАТЕМАЛИЙН ХИЛЭЭР ХҮЧЭЭР НЭВТРЭХИЙГ ОРОЛДЖЭЭ
Image
10 АЙМАГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИНА
Image
ХАШАА БАЙШИНГАА ДААТГУУЛАХ ГЭЖ БАЙГАА ИРГЭДЭД ЗӨВЛӨЖ БАЙНА
Image
ӨНГӨРСӨН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 290 ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАЖЭЭ
Image
IT-ийн хүн хараад зүрх нь шимшрэх 18 зураг
Image
Apple-ийн хувьцаа өсчээ
Image
H.АНХБАЯРЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХГҮЙ БОЛ Ц.НЯМДОРЖ ЗАСГААС ГАРНА ГЭЖЭЭ
Image
Александр Шепс: Миний зүрх сэтгэл хэн нэгнийх болоогүй
Image
Ц.Элбэгдорж: Төвийг сахих бодлого бол тусгаар тогтнолын уяа
Image
ЦАГААЧЛАЛЫН АСУУДАЛ ХУРЦДАЖ БАЙНА
Image
Зэвсэгт хүчинд 60 ширхэг цэргийн автомашин хүлээлгэн өгөв
Image
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Хүүхнүүд тохиолдлын бэлгийн харьцаанд орох дуртай
Image
Меган Фокс: Намайг секс бэлгэ тэмдэг гэж нэрлэх нь ухаангүй хэрэг
Image
Жингээ хасахад ХОРИГЛОХ 10 зүйл
Image
Солонгосын алдартай жүжигчин ослоор амиа алджээ
Image
АЙМГИЙН ИТХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬ ИРЭХ САРЫН 07-НД БОЛНО
Image
ИХ ГАЗРЫН ЧУЛУУ УУЛАНД ТАРВАГА НУТАГШУУЛЖЭЭ
Image
Секс зөвлөгөө
Image
24 баримт: Монголын төрийг шүүхэд өгөөд буй Б.Мөнгөнтуяа ял сонсоод юу хэлж байв
Image
БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ
Image
ЕРӨНХИЙ САЙД НОЁН УУЛЫГ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛГОХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Image
БИ ТИЙМ ХҮН ЧАНАРГҮЙ ХҮН БИШ ХҮМҮҮС БҮГД ХЭЛЭЭД ӨГНӨ УГААСАА БИ НАЙЗДАА…..
Image
Зөн совингийн хариуг хэрхэн авах вэ
Image
С.Гантуяа: Энэ өвөл улаан бурхны дэгдэлт дахин гарах эрсдэлтэй
Image
Н.Энхбаяр бизнес эрхлэгчийн яриаг бичлэгт буулгасан нь АТГ-ын нэгжлэгээр илэрчээ
Image
Image

УИХ-ЫН ГАЦАА БА ЭНЭ БҮХЭН ХААНААС ЭХЭЛСЭН БЭ?

Засгийн газар ганхаж, тэсч үлдсэн ч УИХ-ын даргаа огцруулах асуудал хүчтэй өрнөж буйгаас болоод УИХ-ын чуулганы хуралдаан гацаанд орчихоод байна. Энэ бүхэн хэрхэн эхэлсэн, бас хэрхэн өрнөснийг дараахь үйл явдлын дарааллаас нэхэн саная.

МАН-ын хуваагдал буюу 2019 оны төсөв

2017.09.07

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад У.Хүрэлсүхийн талд кноп дарсан 33 гишүүн ба тэдний эсрэг зогссон 32 гишүүнээр УИХ дахь МАН-ын гишүүд хоёр хуваагдав.

2018.10.15

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Тэрээр 2019 оны Төсвийн тухай хуульд намын бүлгийн хуралдааны мэдээллийг танилцуулсны дотор, “ЖДҮХС-д өнгөрсөн жил 65 тэрбум төгрөг суусан бол энэ жил мөнгө тусгаагүй. МАН-ын бүлгийн гишүүдээс энэ дээр мөнгө суулгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тэгэхээр төсвөөс зарим зардлыг хасч, танаж, яаж ийж байгаад 50-100 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх нь зүйтэй гэдэг санал дээр олон гишүүн нэгдэж байгаа. Үүнийг ажлын хэсэг судлаад шийдүүлэх талдаа байх болно” хэмээсэн юм. 
Энд нэмж хэлэхэд, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Б.Батзориг болон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нар ЖДҮХС-д мөнгө төсөвлөсөнгүй хэмээн Сангийн сайдад нэлээн шүүмжлэлтэй хандаж байв. Өнгөц харахад буюу, ЖДҮХС-гийн хууль бус зээлийн мэдээлэл ил болоогүй байсан энэ үед Б.Батзориг сайдын хувьд ХХААХҮЯ-ны харьяа, ЖДҮХС нь 2019 онд нэг ч төгрөггүйн улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох гээд байгаа учир тэрээр “чанга” дуугарч байна гэж харагдаж байсан билээ.

2018.10.16

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар телвизэд өгсөн ярилцлагадаа, “ЖДҮХС дээр 345 тэрбум төгрөг байгаа юм. Яг үүнтэй ижил төстэй сангуудын мөнгийг нэмэх юм бол 640 тэрбум төгрөгийн эргэлтийн сан бий болчихсон. Энэ мөнгөө үр дүнтэй бөгөөд зөв ашиглаач ээ л гэж байгаа юм. Яагаад гэхээр, бид ЖДҮХС-д аудит хийлгэсэн. Маш их хэмжээний зөрчил илэрсэн. Тухайлбал, зээлийг эргэн төлүүлээгүй, хүүг үзэмжээр тогтоодог гэх мэт. Урьд нь олгочихсон байгаа 240 тэрбумын зээлээ эргүүлж авч чадахгүй байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Хамгийн оновчтой байдлаар иргэдэд хүрч байх ёстой. Гэтэл маш буруу ашиглаж байгаа зээл. Тэгэхээр энэ зээл дээр банкуудаа оруулаач, дээр нь тэр жижиг дунд бизнесийн төлөөллөө оруулж байгаад тусдаа шийдээч. Хяналт тавьдаг механизмаа сайжруул. Тэр мөнгөө эргүүлэн авч эдийн засгийн эргэлтэд оруул. Хэн нэгэн даргын гарын үсгээр олгодог зээл хэрэггүй” гэв. 
Дараа нь буюу 2019 оны оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу задаргаа хийх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын багцаас 45 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д төсөвлөсөн. Магадгүй, салбарын сайд үүнийг урьдчилан харж байсан учир ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан асуудал ил болсон гэх нэгэн таамаг, хувилбар ч бий.

МАН-д ЖДҮХС-гийн фракц мэндэлсэн нь

2018.10.26

АН-ын бүлэг шуурхай хуралдаан зарлаж, ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй гишүүдийг зарлалаа. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэхийг УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас шаардав. Мэдээлэлд, “Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК-даа 1.2 тэрбум төгрөгийн зээл, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК-даа 1.4 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая, УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.
Мөн дээрх албан тушаалтнуудаас гадна УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК тус тус ЖДҮХ-гаас хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл ч байна. АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж дээрх албан тушаалтнуудын энэхүү үйлдлийг шалган шийдвэрлүүлэхийг хүсч байна” гэсэн юм.

2018.11.1

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулиар аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн мэдээллийг онлайнаар харах эрхийг нээсэн. Ингэснээр ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийг харах боломжтой болов. Үүнтэй зэрэгцэн “Шилэн данс”-ны вэбсайтаас, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн А/88 тушаалаар банкуудаар олгодог байсан ЖДҮХС-гийн зээлийг сангаас шууд олгуулдаг болсон нь ил болов.

2018.11.5

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр түүнийг чөлөөлөх саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Б.Батзориг сайдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын санал УИХ-ын даргад энэ өдөр ирсэн юм.

2018.11.6

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар огцрууллаа.

Уг хуралдааны үеэр ярьсан асуудлаас товч хүргэе.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Энэ ганцхан МАН-д хамааралтай ч зүйл биш, АН-д хамааралтай. 2012-2016 онд Засгийн газар ард түмний итгэл найдварыг алдсан учраас сонгуульд ялагдсан. Энэ дээрээ ч гэсэн та бүхэн дүгнэлт хийж байгаа гэж бодож байна. Би хийх ёстой зүйлээ хийж, тавих ёстой шаардлагаа тавьж байгаа гэж бодож байна. Миний хүч хүрэхгүй зүйл бас байна. Тийм учраас бид Үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь шүдгүй арслан мэт байгаа шүү дээ. Хариуцлага тооцож чаддаггүй, ийм л Үндсэн хуулийн орчинд бид амьдарч байна.
Би тун удахгүй намынхаа бага хурлыг хийнэ. Энэ дээр зарчмын асуудлуудаа ярина. Өөрчлөлт шинэчлэлийн асуудлуудаа хэлнэ. Энд өнгөрсөн жилийн хугацаанд юун дээр алдаж, онов гэдгээ ч ярина. 
Ардчилсан нийгэмд хүмүүс санал зөрөлдөнө. МАН-ын 65 гишүүн бол нэг бетонд цутгачихсан, нэг үзэл бодолтой хүмүүс биш”.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: “Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярихад андуураад л яваад өглөө л дөө. Тэгэхээр У.Хүрэлбүх сайд нөхцөл байдалд бодитой үнэлгээ хийж амжаагүй юм уу, чадаагүй байх шиг байна. Ер нь энэ чинь Б.Батзоригт хариуцлага тооцож байгаа асуудал биш. Б.Батзориг өөрөө өргөдлөө өгсөн биз дээ?
“Би буруу юм хийлээ. Намайг чөлөөлж өгөөч” гэж өргөдөл бичсэнийг Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлага тооцож байна гэж эндүүрч болохгүй. Энэ бол ёс зүйтэй хүний асуудал. Ний нуугүй хэлэхэд энэ зээл авсан хүмүүсийн нөхцөл байдлыг хараад ажиглаад байхад намын удирдах зөвлөлийн хэмжээнд яригдсан улстөрийн шийдэл гэж би харж байгаа. Энэ зүйлийг хэрэгжүүлж тамга дарж, гарын үсэг зурснаараа Б.Батзориг л буруутай болж байна. Түүнээс жинхэнэ эзэн нь, хариуцлага тооцох субъект нь өөр газар байгаа байх. Үүнтэй бол бид хариуцлага тооцож чадахгүй байх. Намын даргын хувьд намын удирдах зөвлөлийнхөө хэмжээнд ярьж чадахаа больчихсон энэ хүмүүс яаж шийдэх нь тусдаа асуудал. Үүнтэй зэрэгцээд АН-ын дотоод асуудал руу өнгийх шаардлага байхгүй шүү гэдгийг Ерөнхий сайдад хариуцлагатайгаар хэлье. 
Хоёрдугаарт, Ерөнхий сайд “Надаас хууль бус зүйл битгий гуйгаарай” гэж хэлсэн. Тань руу хүмүүс хууль бус шаардлага тавихгүй байж магадгүй. Харин та “Хууль бус зүйл битгий хий” гэж танхимынхаа гишүүдэд, төрийг барьж байгаа шат шатны байгууллагуудад энэ чиглэлийг өгч чадаагүй юм биш үү. Энэний төлөө Засгийн газар хариуцлага үүрэх ёстой. Би үүнийг намын даалгавар гэж харж байгаа. Ингээд та нар нэг “шүд сугалах” зарчмаар нэг, нэгээрээ туг тахьдаг асуудлаа хэзээ дуусах юм бэ”.

2018.11.7

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-ын чуулганы хуралдаанаар авч хэлэлцэн нууц санал хураалт явуулж, “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзлээ.

2018.11.12

Эрх баригч МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон учир ажлаа өгөөд хуулийн өмнө очихыг, түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй хэмээн ажлаа өгөхийг шаардсан. Үүнээс гадна бас нэгэн хүнийг ажлаа өгөхийг шаардсан нь, Улаанбаатар хотын дарга С.Батболд байв. “Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хотын утааг бууруулах талаар та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй” гэж С.Батболдод хандан хэлсэн. 
Харин Удирдах зөвлөлийн зарим гишүүний зүгээс ЖДҮХС-гаас зээл авсан сайд, УИХын гишүүн, намын удирдлагын багийн зарим хүнд хариуцлага тооцох ёстой гэж байв. Ингээд Ерөнхий сайд “Энэ долоо хоногтоо багтан асуудлаа шийд” хэмээн хуралдааныг орхин гарсан.
Эцэстээ МАН-ын Удирдах зөвлөлөөс бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах саналыг тус бүлэгт хүргүүлэх шийдвэр гарав.

2018.11.13

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авах эсэх асуудлыг 85 хувийн ирцтэйгээр хэлэлцлээ. Удтал хуралдсаны эцэст түүнийг 32:27-гийн харьцаатай саналаар огцруулав.

ЖДҮХ VS “60 тэрбум”

2018.11.19

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргалаа. Түүний Засгийн газрыг огцруулах саналд гишүүдийн дэмжлэгийг авч байгаа билээ. Энэ албан бичигт 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын даргад өргөн барих боломж бүрдсэн байна.
Тэрбээр УИХ-ын даргад Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барьсны дараа мэдээлэл хийхдээ, “Бид дараахь үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хүсэлт гаргаж байна. Нэгдүгээрт, ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл хариуцлага тооцсонгүй. 
Хоёрдугаарт, Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирч байна. 
Гуравдугаарт, Танхимынхаа сайдуудад хариуцлага тооцож чадахгүй, тэдэнд барьцаалагдсан байдалтай байна.
Дөрөвдүгээрт, Төсвийн хуулийг боловсруулж батлахдаа хариуцлагагүй ажилласан.
Тавдугаарт, Офшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэх асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахгүй байна. Энэ чиглэл рүү тодорхой ажил хийж чадахгүй байна.
Зургадугаарт, Төрийн албан хаагчаа төрийн байранд нь хамгаалж чадахгүй амиа алдахад хүргэлээ. Мөн гадаадын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж, Засгийн газартай тохиролцож ийм ажиллагаа явуулсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолд халдсан хэрэг болсон” гэв.

2018.11.30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг бүтэн өдрийн турш хэлэлцсэний дараа санал хураалтад оролцсон 73 гишүүний 54.8 хувь буюу 40 гишүүний саналаар Засгийн газрыг огцрохыг дэмжсэнгүй. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахдаа дэмжлэг авсан 33 гишүүнээсээ дахин дэмжлэг авсан юм. Тэд урьд нь У.Хүрэлсүхийг дэмжиж, Ж.Эрдэнэбатыг огцруулахаар дарсан кнопныхоо төлөө ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд гэдэг нь өдгөө тодорхой болоод буй. Өөрөөр хэлбэл, М.Энхболдын фракц энэ удаад дахин ялагдал хүлээсэн.
Өөрийг нь огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы энэхүү хуралдаан дээр Ерөнхий сайд, “Би төр, нам хоёртоо их цэвэрлэгээ хийнэ” хэмээн хэлсний цаад утга нь ЖДҮХС-гаас зээл эвсан гишүүдээ хамгаалж, 60 тэрбумын гэх барьцгүй, нотолгоогүй, хийсвэр хэргийг эргэн сөхөж, УИХ-ын дарга М.Энхболдынхоо эсрэг ашиглах зорилготой байж. Уг нь тэрхүү 60 тэрбумын гэх хэргийг нотолж чадвал У.Хүрэлсүх өөрөө ч гэсэн ял зэмлэлээс нь хамжилцан, үүрэлцэх учиртай хүн билээ.

2018.12.6

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын 40 гаруй гишүүн буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг авч үлдэхэд кноп дарсан гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдсэн. Тэгээд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар “М.Энхболд УИХ-ыг даргалах ёсзүйн эрхгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж суулт зарлав.

2018.12.13

УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагыг Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын гишүүд гардууллаа. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн, “Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандаж, УИХ-ын даргад хариуцлага тооцохыг шаардах болно. УИХ-ын нийт гишүүдийн 50-иас илүү хувь нь М.Энхболд даргатай хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлж байхад үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Шаардлагыг хүлээж авахгүй бол иргэдтэйгээ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах болно” гэв.

М.Энхболдыг улстөрөөс шахах акц

Бойкот зарлаж, УИХ болон байнгын хороодын хуралдааныг гацаанд оруулаад буй “ЖДҮХС-гийн зээлдэгч нарын бүлэг”-ийн дайралт хууль эрхзүйн хана хэрмийг мөргөж мухардалд ороод байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ, “Намайг ажлаа өгөх ёстой эсэхийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор шийдвэрлэхээс нааш би чуулганы хуралдааныг даргалахгүй” хэмээсэн байна. 
Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нам, төрдөө хийх их цэвэрлэгээ нэрийн дор өрнүүлж буй, М.Энхболдыг улстөрөөс шахаж гаргах алхам хотын фракц буюу С.Батболдын ажлыг өгүүлснээс эхлээд идэвхитэй өрнөсөөр байгаа билээ.

АРДЧИЛАЛ ТАЙМС

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6