Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ БОЛЛОО
Image
БАЯНХОНГОР-БАЙДРАГИЙН ГҮҮР ЧИГЛЭЛИЙН 129.4 КМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭВ
Image
КУРЕС БӨХ: TИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТЫН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ТА БҮХНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ
Image
УСАА ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УС БИДНИЙГ ЗАЙЛУУЛНА
Image
Ё.БААТАРБИЛЭГ: ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 1.6-3.6 САЯ ТӨГРӨГИЙН ХООРОНД БАЙНА
Image
УЛАЙСДАГ ГЭРЛИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗАЯ
Image
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНД БАРЬЦАА БОЛСОН 13.000 ДИПЛОМ БАЙНА
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ
Image
СУРАГЧДЫН "ҮДИЙ ЦАЙ"-НЫ ЗАРДАЛ 900 ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЭНЭ
Image
ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Г.ГАНБАЯР: МАНАЙ ЯАМАН ДЭЭР ДОПИНГТОЙ ХОЛБООТОЙ БИЧИГ БАРИМТ НЬ ИРЭЭГҮЙ
Image
ХИЧЭЭЛИЙН ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛИЙН ҮНЭ 20-300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН УРАЛДААНД 24295 ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫГ ӨВӨЛ, ОРОН НУТГИЙН СУРАГЧДЫГ ХАВАР УРТ ХУГАЦААГААР АМРААНА
Image
ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АЖИЛЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Image
БАГА ДАРГА У.ХҮРЭЛСҮХ БАЙЛДАЖ ТОГЛОДОГ НАСАН ДЭЭРЭЭ
Image
Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ ГАНХӨЛӨГ: ААВ МИНЬ ШУДАРГА БАЙ, ХҮНД ХЭЛЭХ ЗҮЙЛЭЭ ШУУД ХЭЛЖ БАЙ ГЭЖ СУРГАДАГ БАЙСАН
Image
"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ӨРӨӨ ТӨЛӨХӨӨР ХЭЛЦЭЛ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
ЯВГАН ЗОРЧИГЧ РУУ УС ЦАЦСАН ЖОЛООЧИЙГ 100,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Image
МАХ БОРЦЛОХОД МАХНЫ ЖИН АНХНЫХААСАА ТАВ ДАХИН БАГАСДАГ Ч ЧАНАРАА ХЭЗЭЭ Ч АЛДДАГГҮЙ
Image
АЧ ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭТГЭЭДЭД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
Image
БУЛГАН АЙМАГТ СҮРЬЕЭГИЙН 30 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
Image
ОЮУТОЛГОЙН ШАЛГАЛТЫН БАРИМТУУДЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТАТАЖ АВЧЭЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН, БАГА ЗЭРЭГ БОРООТОЙ
Image
МОГОЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?
Image
"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
Image
ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
Image
ӨСВӨРИЙН АВРАГЧИД ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ
Image
МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН АЛБАН И-МЭЙЛ БИЧИХ ВЭ?
Image
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА
Image
2,000 ЦААНЫ БАЯР БОЛЛОО
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Image
У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
Image
ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
Image
Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
Image
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
Image
ДОНАЛЬД ТРАМПЫН УУГАН ХҮҮ МОНГОЛД ХУВИЙН АЯЛЛЫН ЗОРИЛГООР ИРЖЭЭ
Image
ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР 430 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Image
УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
Image
ЕРӨНХИЙ САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГНӨ
Image
ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Image
НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
БСШУСЯ 18 ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ УУ?
Image
ОРОС-ЯПОНЫ 2+2 УУЛЗАЛТ МОСКВА ХОТОД БОЛНО
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ХУВААРЬ
Image
Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 169 Монгол иргэн ял эдэлж байна
Image
АСЕМ-ын гишүүн 51 орны залуус 3 улсаар аялж байна
Image
АНУ-ын армид Хятадын үйлдвэрийн дроныг хэрэглэхийг хориглолоо
Image
Энэ сарын 26-нд сурагчид ”Иргэний андгай” өргөнө
Image
Сонгодог утгаараа эдийн засгийн хямрал нүүрлэлээ
Image
ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫН НЭРЭМЖИТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ 80 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ
Image
С.Бясман: Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх хэргийг шалгаж байгаа
Image
Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
Image
Э.Ариунзул: Жуулчин аялаад ирсний дараа зээлээ хуваан төлдөг уян хатан нөхцөлтэй
Image
АЛТАНЦӨГЦ СУМЫН ТӨВИЙН 10 ГАРУЙ АЙЛ УСАНД АВТЖЭЭ
Image
Нэг монгол иргэн 4905 долларын өртэй амьдарч байна
Image
2,5 саяас дээш орлоготой иргэдийн татвар нэмэгдэнэ
Image
Төрийн албан хаагчдын интернэт ашиглалтад ТЕГ хяналт тавина
Image
Хакухо Даваажаргалын нийт хөрөнгийн хэмжээ 400 тэбурм төгрөг
Image
Дүрвэгсдийн хуаранг бөмбөгджээ
Image
“Насны хишиг”-ийг олгож эхэлжээ
Image
Ихэнх нутгаар шөнөдөө хур тундастай
Image
ОНЦГОЙН ХОЛБООЧИД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Image
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ
Image
"ХАДАНД МӨНХӨРСӨН УРЛАГ"-ААР НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛНЭ
Image
Өзил дахиад л шилдгээр шалгарав
Image
Трансжендер Б.Солонго найз залуугийнхаа зургийг дэлгэлээ
Image
БАЯР НААДМААР ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮДИЙН ОРЛОГО НЭМЭГДЭЖ БАЙНА
Image
УИХ-ЫН ТАВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
Image
БОЛОВСРОЛЫН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУДЫГ АНХ УДАА ӨРГӨМЖЛӨВ
Image
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН САЙН ДУРААРАА ЦУСАА ХАНДИВЛАЛАА
Image
Image

Э.Бат-Үүл М.Энхсайханыг АН-ын дарга болгосонд С.Цогтсайхан дургүй байжээ

Үүл нэг өдөр Цогтсайханыг сураглаж байгаад олж уулзлаа, манай нэгдүгээр дунд сургууль төгсөөд Зөвлөлт Холбоот Улсад суралцаж сэтгүүлч болоод ирсэн 220-н мянгатын танил залуу байна гэсээр ирлээ. Цогтсайхантай уулзсанаасаа хойш их дотно нөхөрлөх болж, ажлынхаа чөлөө заваар гэртээ байнга дагуулж ирнэ.

 

Нөгөө хоёр чинь гал тогооны өрөөний хаалгыг хаачихаад дүнгэр дүнгэр яриад суучихна.

 

Намайг хааяа ороход яриагаа тасалчихна. Гэхдээ л улс төрийн юм яриад байгааг нь би гадарладаг байлаа. Тэг тэгсээр С.Амарсанаа, Т. Насанбөх, А. Баясгалан, А. Амарбаяр гээд л залуучууд нэмэгдэж ирдэг болов. Их дэлгүүрийн зүүн урдах хоёр арктай 44 дүгээр байшингийн Баясгалан бол сүүлд сонсоход Ш. Агваандондов гэдэг зурхайч хүний хүү байсан. "Аав маань үндэсний үзлээсээ болоод сэхээтний төөрөгдөл гээчийн үеэр ажлаасаа хусагдаад манаач хийдэг болсон" гэж ярьдаг байв. Тэр Баясгалан, Үүлийн дүү Батбаяр, Цогтсайхан нар нэг үеийнх, нэгдүгээр сургуулийнхан байсан юм билээ.

 

Амарсанаа "Хөдөлмөр" сонины сурвалжлагч, Баясгалан Шашны дээд сургууль төгсөөд Шинжлэх Ухааны Академийн гадаад харилцааны хэлтэст, Насанбөх Гандангийн номын санд, Амарбаяр COT-2-т геологич, А. Очирсүх нягтлангаар ажилладаг байсан. А. Чулуунжав гэдэг философич хааяа ирдэг байлаа. Хөгжим бүжгийн сургуулийн нэг ангид надтай хамт сурч байсан Л. Төгсжаргал гэдэг охины эгч Энэбишийн нөхөр болохоор би ч бас гадарлана.

 

Нэг удаа IV хороололд Амарсанаа орос хэлээр гардаг "Курьер" гэдэг сэтгүүл барьсаар орж ирэв. Түүн дээр нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бүрэн эхээр нь хэвлэсэн байлаа. Тэр орой Чулуунжав гуай болон манай хэд бүгд ирцгээсэн байв. Тэд сэтгүүл дээрх хүний эрхийн түгээмэл тунхаглалыг нилээдгүй ярилцаж байгаад тарцгаасан юм. Дараа нь 1988 оны 12-р сарын 10-ны өдөр уг тунхаглалыг "Үнэн" сонинд хэсэглэн нийтэлсэн юм.

 

Цогтсайхан банзан гитараар хачин сайхан тоглоно, сэтгэлийн хөдөлгөөнтэй, хөөрхөн дуулчихна. Манай төгөлдөр хуураар аккорд барих гэж оролдоно, "Би ноот мэдэхгүй л дээ, гэхдээ дуу хийх гэж оролддог юм" гэх. Тэр төгөлдөр хуур бол ах дүү нар маань, сүүлд хүүхдүүд маань ч хар багаасаа балбаж өссөн эд. Цогтсайхан маань анхныхаа дуунуудын аккордыг барьж байсан тэр өнийн дурсгалт "Weinbach" маркийн төгөлдөр хуураа бид хоёр саяхан ач охиныхоо төрсөн өдрөөр бэлэглэлээ.

Тэр төгөлдөр хуурыг намайг зургаан настайдаа Пионерын ордны төгөлдөр хуурын дугуйланд ороход Раднаа эмээ маань авч өгсөн миний цорын ганц өмч тэр байлаа.

 "Өвөөгийн чинь үлдээсэн мөнгөөр авч өглөө шүү" гэж байсан нь санаанаас одоо ч гардаггүй юм. Бас ээжийн төрсөн эгч Жавзмаа, хүргэн ах Цэдэнбалжир хоёр ч мөнгө нэмэрлэсэн л дээ. Ээжийн хүргэн ах 3. Цэдэнбалжирыг Сэлэнгийнхэн андахгүй дээ. Сэлэнгийн Түшиг сумын Болох Балжир гэхээр бүгд мэднэ. Цэдэнбалжир ахын хувьд болохгүй бүтэхгүй юм гэж ерөөс байхгүй. Дандаа л "Болох, болох", "Болно доо, бүтнэ дээ" гэж явдаг тэр сайхан бэлгэ дэмбэрэлтэй үгийнхээ ч ачаар юм уу, хамаг ажил үйлс нь нүд ирмэхийн зуур бүтэж явдаг өгөөмөр сэтгэлтэй хүн болохоор нь "Болох" Балжир гээд алдаршуулчихсан хэрэг.

 Олон сайхан тоомсог үүлдрийн хурдан морьдтой, ер нь мал ихтэй аймаг сумын наадмаас түрүү алддаггүй, цуутай ажилсаг, хангалуун амьдралтай, ахан дүүс биднийгээ сайхан сэтгэлээр өсгөж өндийлгөсөн буянтай сайхан гэр бүлийн эзэн байж билээ. Тэр хурдны морьдыг надаас бусад ах дүү нар маань зундаа унаж өссөн дөө. Ээж маань намайг Хөгжим Бүжгийн хүүхдийн гар хөл нь эвдэрчихнэ гээд хэр баргийн юманд хүргэдэггүй байсан юм. Түшигийн унаган буриад болохоор гэнэ гэнэхэн хойшоо хил гараад явчихна, тэндхийн буриад нартай панз үсэргэнэ.

 Нэг сайхан дурсамж санаанд оров. Багадаа бид хэд зохиолч Ч. Лодойдамба гуайнд орж телевизор үздэг байлаа. Бидний үе тэнгийн хүү Галбадрах нь Ардчиллын анхны партизаны нэг, Өмнөд Солонгост элчин сайдаар сууж байсан хүн. Тэр үед чинь телевизтэй айл бол их баянд тооцогдоно шүү дээ. Хэрийн айлд тийм тансаг юм байхгүй, Лодойдамба ах, Долгорсүрэн эгч хоёр ч хайлсан тугалга шиг улс болохоор ганц манайхан ч биш, бараг л 62-р байрныхан тэр чигээрээ шалаар нь зулж суугаад телевиз үзэцгээнэ. 1970 оны өвөл Болох Балжир ах минь Түшигээс манайд нэг айлчлан ирдэг юм байна. Тэгээд их гайхаж, "Айлд телевизор үзнэ гэж юу байсан юм" гэснээ цовх үсрэн гараад алга болсноо төд удалгүй Улсын Их Дэлгүүрээс тэр үеийн 1900 төгрөгөөр хамгийн том "Темп" телевизор худалдан аваад тэвэрсээр орж ирж билээ. Бид хэд ёстой л нэг магнайгаа хагартал баярлаж хэзээ ч мартахгүй дурсамжтай үлдсэн.

 Би анхандаа Цогтсайханыг төгөлдөр хуурт маань л татагдаад манайхаас салахаа байлаа гэж бодож байсан чинь харин мань хэд нууц бүлгэм байгуулчихсан нь тэр байжээ. Эхнээс нь би ч бас таамаглаад байсан юм. "Эд нар нэг л биш дээ. Эсэргүү юм яриад байх шиг байна" гэж боддог боллоо. Нөгөө хэд чинь гал тогоонд маань багтахаа болиод зочны өрөө рүү шилжив. Надаас жаахан жийрхээд байгаа нь мэдэгдэнэ. Зарим нь ч шууд л “Гap, rap!" гэх нь холгүй. Үүл ч "Бидэнд жаахан яриа байна, цаанаа байж бай!" гэнэ. Харин би илүү үгэнд дурлаад байгаа юм чинь. Сав дүүрэн хоол хийгээд аягалаад тавьчихна. Тэгээд санаандгүй юм шиг ороод суучихна. Тэд ч яриандаа болоод намайг заримдаа анзаарахгүй. Тэг тэгсээр хөөгдөхөө ч болилоо.

 "Бидэнд үнэндээ эрх чөлөө гэж юм юу ч байхгүй шүү дээ. Явах хөдлөх, ярих хэлэх маань дандаа хориотой. Монголын түүхийг дэндүү их гуйвуулсан" гэж Цoгoo ярина. Манай нөхөр нэг удаа "Хөдөө орон нутагт амьдрал хэцүүджээ. Улс орон маань хөгжиж дэвшиж байна гэж дарга нар ч, намын гишүүд ч бүгдээрээ л амаа олохгүй шагширдаг биз дээ. Тэгсэн чинь тэр Хөвсгөлийг хар даа, хоцрогдол дутагдалдаа түүртэн амьдарч байна шүү дээ. Би яг л "Түмний нэг" киноны Чимид багш шиг оргосон хүүхдийн эрэлд явсаар хөдөө нутгийн амьдралыг байгаагаар нь харж байгаад ирлээ. Тийм биз дээ, Дээгий?" хэмээн ярьж байсныг нь санаж байна.

 Баясгалан, Насанбөх хоёр зурхайг шинжлэх ухаан гэнэ. "Хэдэн мянган жилийн түүхтэй шашин шүтлэгээсээ холдчихсон болохоор монголчуудад хүндэлдэг, биширдэг юм гэж байхаа больсон. Үндэсний бахархлаа сэргээх хэрэгтэй байна" гэж ярьцгаана.

 Дөрөвдүгээр хороолдын эцсийн буудлын урдхантай байдаг 25-р байшингийн 29 тоотод буюу манайд Цогтсайханы олон дуу төрсөн дөө. Тухайлбал, "Хонх", "Бидний араншин", "Цaacaн малгай", "Би ажилгүй хүн" зэрэг нь. "Бидний араншин" гэдэг дуугаа аавын бичсэн "Бидний араншин" гэдэг нийтлэлээс санаа авлаа гэж ярьдаг байсан. "Манай Эрдэнэ ах ямар агуу, ямар лут хүн бэ" гээд л ёстой тахин шүтнэ.

 "Би ажилгүй хүн" дуугаа "Шинэ үе"-ийн залуучууд анхны ухуулах хуудас гаргаснаасаа болж бараг бүгдээрээ ажилгүй болчихоод явж байх үед санаанд нь орсон гэдэг юм. Цoгoo маань "Эгэл амьдрал гэж юуг хэлдэг юм" дуугаа гитартай их гоё дуулнаа. Энхүүш төгөлдөр хуураа тоглочихно, бид ч дагаад дуулна, ёстой үзүүлж өгдөг байсан даа. Одоо ч дуулахад тэр үе санагдаад сэтгэл уярам нэг л дотно сайхан. Харин оюутан байхдаа "Бороо", "Сэтгэл баясна" гээд олон дуугаа зохиосон юм билээ. Ялангуяа тэр "Бороо" гэдэг нь хачин сайхан уянгын аятай, хайрын гэгэлгэн дуу байгаа. "Эрхүүд оюутан байхдаа Наташадаа зориулж бичсэн юм" гэдэг байсан. Түүнийгээ гитардаж дуулахаар нь Высоцкий л нүдэнд харагдаад явчихна.

 Ер нь шинэ дуу "олчихсон" бол заримдаа хар өглөөгүүр ч гүйгээд л ирнэ. Их дэлгүүрийн баруун урд талын нэгдүгээр дөчин мянгатын 60-р байранд очоод Энхбаяраар аяа ноотлуулчихна. Хоёулаа нэг, хоёрдугаар хоолойгоор дуулаад, биднийг чинь ёстой нэг баясгаад өгдөг, бид ч бүгдээрээ дагаад дуулна. "Албан тасалгааны цонхоор" гэдэг аягүй хөгжилтэй дуу ч бас манайд л төрсөн. Сүүлдээ Цoгoo Энхбаяр хоёр маань "Хонх" нэртэй дууны хамтлаг байгуулсан юм.

 Хамтлагаа улстөрийн хамтлаг гээд хаяглачихна. Тэр хоёр Эрхүүд хамт сурч сэтгүүлч мэргэжил эзэмшээд ирсэн, радиод хамт ажилладаг байлаа. Энхбаяр маань Хөгжим бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид байсан, бас тэгээд ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А. Намсрайжав гуайн хүү юм болохоор дуу ноотолно гэдэг бол түүнд гар хурууны үзүүр төдийхний ажил. Дууныхаа үг, аяыг бол Цогтсайхан өөрөө л зохионо. 

Дуунууд нь голдуу улс төрийн өнгө аястай, тухайн үеийн хөлдүү амьдрал, зогсонги нийгмээ далдуур шүүмжилсэн гутрангуй атлаа нүд рүү чичиж байгаа юм шиг үнэн үгстэй. "Рашаантын 18" гэдэг дуу нь л гэхэд "Намайг тэжээсэн боорцог ширээн дээр харагдана" гэх жишээний. Дууныхаа үгнүүдийг хамтран ярилцах үе ч байсан. Зорилгодоо нийцүүлж байгаа маань тэр. Нэг дуу хийчихээрээ ёстой их баярлаж хөөрцөглөнө. Дуу төрсөн түүх ч гэх үү, бүтээл торнисон хугацаа ч гэх үү, түүнийг нь л би манай гэрт төрсөн гэж хэлэх гээд байна л лаа.

 Цoгoo мөн ч их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байсан даа. Юуг нь нуухав, балгачих ч дуртай л байсан. Том дарга байна, энээ тэрээ гэж аягүйцэх зан байхгүй, бодсоноо нүүрэн дээр нь чин шударгаар ил л хэлчихнэ. Нэг ийм явдал санаанд орж байна. Үүлийг Монголын Ардчилсан Намын даргын ажлаа өгсөн 1992 оны хаврын нэг орой манай партизанууд тэр үеийн "Нарны титэм"-ийн зоогийн газарт хүлээн авалт хийж, даргыгаа үдлээ. Үдэх ч гэж дээ, бүр явчих гэж байгаа биш. Тэгснээ гэнэт намынхаа шинэ даргыг дуудах юм боллоо, М.Энхсайханыг. Энхсайхан эхнэр Шүрээтэйгээ удалгүй ороод ирлээ. Шинэ даргадаа баяр хүргээд сүйд болцгоож байх үед Цoгoo маань муухай хараад л суугаад байсан юм. Тэгснээ гэнэт босоод ирдэг байна шүү. Хэн рүү гээч, нөгөө сайн найз Үүл рүүгээ.

 - Чи яах гэж намын ажлаас татгалзаж байдаг амьтан бэ! Яасан их дураараа хүн бэ, Ардчилсан наыг чи муу мэддэг юм уу. Наадхийг чинь чи муу ганцаараа байгуулсан юм уу. Тэгээд чи яах гэж энэ Энхсайханд өгөөд байгаа юм. Наадахи чинь анхнаасаа бидэнтэй байсан юм уу? гээд л.

 Миний зовсон гэж жигтэйхэн, Энхсайханаас ч, Шүрээгээс ч. Энхсайхан жаахан мушийчихаад л дуугүй суугаад байх. Аягүй тэвчээртэй хүн юм шиг байсан. Манайхан Цoгooгoo арайхийж тайвшруулаад Билэгт,Ц.Энхтүвшин хоёр аваад явцгааж билээ...

 Үүл тэр хоёр ёстой салшгүй найзууд байлаа. Найзууд гэж хэлж бас болохгүй юмаа, арай хөнгөдөөд байх шиг байна. "Гал усан дундуур хамтдаа туулсан дайчин андууд" гэвэл зохино. Шөнө, орой гэлтгүй ямар ч үед манайд ороод л ирнэ. Хар өглөөгүүр ч гүйгээд л ирнэ,эрүүлдээ ч, халамцуудаа ч. Уран бүтээлч хүмүүс, ялангуяа Цoгoo шиг дэврүүн, сэтгэлийн хөдлөл онгоддоо хөтлөгдчихдөг хүн хатуу юмнаас хол явж чаддагүй нь олонтаа.

 Олон сайхан дууны аянууд заримдаа нойрон дунд нь орж ирдэг байсан гэдэг. "Нойрон дунд орж ирсэн аяыг амандаа үглэсээр босоод, нүүрээ ч угаалгүй, цай ч уулгүй Энхбаярынх руугаа гүйчихдэг ш дээ. Замдаа таньдаг хүнтэй таарах ч юм уу, нэг машин сигналдчихаар нь өнөөхийгөө мартчихна. Мөн ч олон аяа мартлаа даа, Дээгий минь" гэж харамсан ярьдагсан.

 Нэг өглөө Цогтсайхан их эрт ороод ирсэн. Хоёр нүд нь гялалзаад, хамар нь шонтойчихоод, эгээтэй л нисэх гэж байгаа юм шиг, хоёр суганд нь өд шургуулчихвал хөөрөн дэгдэх нь холгүй харагдлаа. Орж ирүүтээ хашгирч байна: "Үүл ээ, бидэнд хамгийн түрүүнд олон түмнийг сэрээсэн дуу хэрэгтэй байна. Тийм дуу урд шөнө миний нойрон дунд орж ирлээ гээд "Хонхны дуу"-гаа аялж өгсөн юм. Үүл бид хоёр ч алга ташаад л дэвхрээд босоод ирсэн. Монголын Ардчилсан хувьсгалын төлөө ард түмэн маань нэгэн хүчээр зориглон тэмцэг, уухайлан босог гээд их Чингис эзэн маань залран суугаа дээд тэнгэрээсээ тэр шөнө Цогтсайханы маань нойрон дунд тэр дууг илгээсэн ч юм уу, яаж мэдэхэв гэж би заримдаа сүсэглэн боддог.

 Ер аливаа хувьсгалд ямарваа нэгэн сүлд дуу уриа дуудлага болж өгдөг нь хууль юм шиг санагддаг. Францын анхны хувьсгалд "Марсельеза", Парисийн коммунд "Интернаиионал (Түүнийг гудамжны гуталчин Эжен Потье гэдэг” хүн зохиосон юм гэнэ лээ), Октябрийн хувьсгалд "Каховка", Ардын хувьсгалд "Шивээ Хиагт", Улаан туг" олон түмнийг зоригжуулсан ч байж болох юм. Ерэн онд Ардчилсан хувьсгалын сүлд дуулал - "Хонхны дуу" төрөөгүйсэн бол олон түмэн маань тэгтлээ хурдан уухайлан босох байсан ч уу, үгүй ч үү. Одоо "Хонх"-ны дуугаа сонсохоор 90-ээд оны амь дүйсэн үеүүд санагдаж нэг л сонин мэдрэмж төрөн хамар шархирч, нүдэнд минь нулимс тунаад ирдэг. Цогтсайханыгаа дурсахаар нүд чийгтэх нь ч энүүхэнд.

 Гэтэл тэр агуу дуу, тэмцлийн уриаг бүтээсэн шавилхан биетэй, шонтгор хамартай, зөөлөн цагаан царайтай уянгалаг дэвэргэн залууг маань ялихгүй халамцуу явахад нь Улаанбаатар нийслэлийнх нь төв дунд, Дөчин мянгатын маань гудамжинд, манайхаас төдийлөн холгүй газар гудамжны танхай залуус дээрэмдээд, хамаг хувцсыг нь мулзлаад, шалдалж нүцгэлээд явуулчихсан ичгүүртэй хэрэг гарч л байсан. "Усыг нь уусан худаг руугаа нулимдаг" мунхгуудын зан даа. Бид ер нь Цогтсайхандаа дэндүү халамжгүй байсан гэхээс өөр юу ч хэлэх вэ дээ...

 Тэгээд өдөржингөө манайд унтаж унтаж орой босоод л цурхиртал уйлсан. "Чи минь яачихав аа?" гэсэн чинь "Урьд шөнө нэг гоё дуу орж ирэхээр нь танайх руу босоод гүйчихсэн юм. Тэр хэдэн юмнаас болоод ор тас мартчихаж" гээд мэлмэртэл уйлаад байсан сан. Ямар гээчийн агуу дууг нь тэр муусайн тэнэгүүд мартуулчихсан бол хэмээн одоог хүртэл би их л харамсдаг даа.

 

"Үүл бид хоёр" номын хэсгээс...

Эх сурвалж:www.dorgio.mn

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6