Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Г.Батбаатар гэгч Анагаахын сургуулийн ажлыг хийлгэхгүй нь ээ
Image
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
Image
ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
Image
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
Image
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
Image
О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
Image
ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
Image
Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Image
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
Image
‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
Image
Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Image
АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
Image
Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Image
МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
Image
СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗЭРЭГ ХУРИМЛАЛАА
Image
"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Image
Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
Image
УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
Image
ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
Image
5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
Image
ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Image
ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Image
МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
Image
ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТЫГ ЗОГСООВ
Image
УИХ-ЫГ ТАРААЖ, ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ 46 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ
Image
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙН ДААТГАЛ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО
Image
Д.ХАЯНХЯРВАА: УИХ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРВАЛ ТӨРД ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСНЭ
Image
МАНСУУРЧ БУЙ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ
Image
ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЖ, КОЛЛЕЖИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ УУ
Image
Д.ГАНХУЯГ: ЗӨВ ХООЛЛОЛТ ХҮНИЙГ ДОТРООС НЬ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
Image
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА: МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТ УУ
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
Э.Эрдэнэжамъян: О.Баасанхүүгийн хууль зөрчсөн үйлдэл нь эргүүлэн татах үндэслэл болно
Image
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
С.ЧИНЗОРИГ.ГАДНЫ АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ ӨӨР КОМПАНИД ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОНО
Image
Өнөөдөр хар тамхитай тэмцэх өдөр
Image
Төсвийн хөрөнгөөр баяр ёслол тэмдэглэхгүй байх үүрэгдлээ
Image
АН-ыг өөрчлөх тэдний төлөвлөгөө
Image
"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮГ ШОРОНД ҮХҮҮЛЖ БОЛОХГҮЙ...
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН “ЧОНЖИНБОЛДОГ” ЦОГЦОЛБОР ҮНЭЭ НЭМЖ, ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭЖ ЭХЭЛЖЭЭ
Image
Томуу, томуу төст өвчнөөс хамтдаа сэргийлцгээе
Image
КАЛИФОРНИ ДАХЬ ОЙН ТҮЙМЭР МЯНГА ГАРУЙ БАЙШИНГ УСТГАВ
Image
Шампунь дээр сод нэмэх ямар хэрэгтэй вэ
Image
Р.БАТСАЙХАНЫ НАЙРУУЛСАН “ДУНДЫН БҮСГҮЙ” ЖҮЖГИЙГ ҮЗСЭН ХҮМҮҮС ЯАГААД ТАГ ДУУГҮЙ ГАРНА ВЭ?
Image
САРАНЧУЛУУН: ХАВДАРГҮЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА “ЯГААН ТУУЗНЫ АЛХАЛТ”-НД НЭГДЭЭРЭЙ
Image
"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН VIII ЧУУЛГАН" ТАВАН САЛБАР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛНЭ
Image
МАН хэзээ мөдгүй дэлбэрэх нь
Image
АН салхивчаа нээлээ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
2015 онд 18 мянган эмэгтэй үр хөндөлт хийлгэжээ
Image
УЛААНБААТАРТ 1-3 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА
Image
М.Энхболд: Намаа засах, шинэчлэх түүхэн шийдвэрийг энэ Их хурлаар гаргах учиртай
Image
Монгол тамирчны мэх дэлхийд онцлогдов
Image
Цэцэрлэгийн бүртгэл ирэх сарын 24 хүртэл явагдана
Image
МАН-ын дарга М.Энхболдын илтгэлийн 10 онцлох ишлэл
Image
Гал түймрийн хоёр тохиолдол гарчээ
Image
KFC дурлагчид нэг үзээдэхээрэй 
Image
Б.ЭРХБАЯР АЗИЙН НААДМЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Image
Хэрэв хүүхэд тань гахайн хавдраар өвдсөн бол
Image
"Хаан эрэлд" энхийг ажиллагаанд Ерөнхийлөгч Х. Баттулга улс бүрийн төлөөлөгчидтэй мэндчиллээ
Image
Оросын бөхийн шигшээ баг анх удаа дэлхийн аваргаас алтан медальгүй хоцорлоо
Image
Image

Ж.Лхагва: Би аргалчин билээ

Би наймтайдаа адуунд өшиглүүлж бэртээд сургуульд явж чадаагүй юм. Тэгээд “мэдрэл муудсан” гэж нутгийн нэг доохторын айлдсанаар арав хүртлээ хөдөө байж, аргалчин болсон билээ. Бургасан шээзгий үүрч, хулсан савар бариад хонины бэлчээр хүрээгүй хүн аргал түүхийн жаргалыг яахан мэднэ.

Аргалчин хүн яруу найрагч мэт үргэлж эрэлд хатаж түүнийгээ ямагт олж байдаг юм. Муу аргалчин малын чийртэй гэрийн хаяанаас үл холдон үнгэгдсэн хомоол, хөлдүү хоргол сэлтээр араг шээзгийгээ дүүргэвч тэр нь гал болохоосоо утаа болж нүдийг нь хорсгох бөлгөө. Харин сайн аргалчин гэрийн бараа тасартал сэргэг бэлчээрт хүрч өвөлжин урьшиж хаваржин хатсан намрын халтар аргалаар араг дөрвөлжөө дүүргээд буцахдаа тааралдах олзыг ч гээлгүй хормойлон ирнэ. Тэгээд аргалын гал тулган дотор цогтойхон найраг шиг дүрэлзэх агшинд хол явсны ид сая нэг гарч, араг оосорлосон оёмол дээсний мөрөнд шигдсэн хөндүүр өөрөө арилдаг билээ.

Аргал түүхдээ би дуулах дуртай. Тэргээр халтар аргал олдоосой гэж дуулна. Тэртээ цэнхэр уулсыг давахсан гэж дуулна. Сургуульд явчихсан үеийн нөхдөө дурсан дуулна. Энэ бүхнийгээ ганц мэдэх “Эрэлхэг Монголынхоо” аяар л дуулдаг байлаа. Сургуулийг би төсөөлөн бодохдоо ном, дуу хоёр заалгачихаад дараа нь олуулаа нийлээд аргалд явдаг байх гэж санана. Тэгээд миний өдөлж амжаагүй цурам ухаанд араг үүрсэн олон хүүхэд яваа нь дүрслэгдээд улмаар лавшруулан бодож, ганц сайхан аргал тааралдвал овоорон булаацалддаг байх даа хэмээн эзгүй хээр өөрийгөө цочтол тожигнон инээдэгсэн.

Аав минь цайны боодлын хулсаар хөнгөн савар хийнэ. Би сургуульд орохоороо тэр савраа бариад холоо явж сайхан халтар аргал түүнэ, тэгээд Луужаагийн Бөнтөөнийг надтай цуг явбал шээзгийг нь дандаа өргөж өгнө, бас ганц нэг халтар аргал илүүчлэн өгнө дөө гэж боддог байлаа.

Би өдөртөө хоёр шээзгий аргал, бас нэг баглаа шаваг түүж, аавын ган тулганы угалзтай тотгыг хөргөлгүй явсаар адуунд өшиглүүлснээс хойш гурав дахь намартай золгов. Үхрийн баас хатахаа болиод суран зэл хар аяндаа гогцоорч модон гадас өндөлзөж эхэлнэ. Гэр манаасгүй боловч хаяаг нь буулгасан нь пүүгээгээ боочихоод замын унаа хүлээж буй хүн шиг дүнсгэр атлаа дээвэр нь бас үес үесхэн сэтгэл шиг дэрвэлзэнэ.

Уяанд жихүүцсэн морь, уугаад халамцсан хүн хоёрын тачигнатал давхих хүсэл яг нийлдэг намрын яг ийм өдөр би анх удаа шээзгийгээ дүүргэлгүй эргэж ирсэн билээ. Энэ өдөр мөн л урьдын адил тэртээ цэнхэр уулыг мөрөөсөн “Эрэлхэг Монголоо” аялан гарсан бөгөөд агь таанын үнэрт сайхан аргал хөөцөлдсөөр нэг мэдэхнээ гэрээс их л зайдуу явчихсан байлаа. Эргэж харвал уяанд олон морь багширч, гэр дээр нэг том улаан юм далбагнан харагдаж байлаа. Би шээзгийгээ ч дүүргэлгүй гэр өөд яаран явахдаа энэ улаан юм юун болохыг тааварлан ядаж Аниа хөгшний дээлнээс өөр гойд юм санаанд орохгүй мухардав. Хөдөө нутагт ховор үзэгдэх тод өнгө салхинд хурайлан даллах эд шидээрээ энэ улаан юм аравтай хүүгийн адтай хүслийг оргилуулан гэрийн зүг яаруулсан нь их л учиртай байжээ. Хүрч ирээд үзвэл том улаан пансан алчуур унийн модонд уяад хошлонд босгон хавчуулжээ. Дүү намайг тосон ирээд “улаан туг, улаан туг” хэмээн түүнийг зааж байв. Энэ нь ч үнэн байв.
Гэрт орвол нутаг усны арваад хүн, багийн дарга Шанж, бас нэг урт халимагтай танихгүй шар хүн байв. Урт халимагтай хүн жижигхэн дэвтэр дэлгэж бариад ямар нэг угтварын /би л буруу сонссон байлгүй/ улаан туяаны тухай ярина. Би угтах улаан туяа гэснээр нь холбож наран мандах, үүр гийхтэй л ойролцоо юм бодож байлаа. Харин тэр хүний дахин дахин хэрэглэх “ялангуяа” гэдэг үг нь урьд сонсоогүй учир гойд сонин санагдаж, нүүр рүүгээ байн байн бууж ирэх гялалзсан хүрэн халимгаа сурамгай гэтэл сэжих нь үзтэл сайхаан.

Би эвийг нь олоод юу болж байгаа тухай ааваас сэм асуувал тэрбээр эргэн миний чихэнд “угтварын хувьсгалын 30 жилийн ойн баяр“ гэчихээд шалавхан эргэж урт халимагтын яриаг анхааран сонсов. Албан ёсны яриа дууссаны дараа цай цүй ууцгааж энгийн хөгжилтэй боллоо. Тэр урт халимагт нь сумын сургуулийн багш гэнэ. Тэрбээр намайг дуудан дэргэдээ суулгаад насыг минь асууж яагаад сургуульд яваагүйг сонирхон “мэдрэл муутай” гэсэн үг дуулж, учрыг лавлав.

Тэгээд миний зурсан зураг сэлтийг үзэж, надтай нэлээд зүйлийг ярьсны дараа эрүүл цовоо хүүхэд байна гэж батлаад, дахин албархуу болж, босон зогсоод “угтварын” баярын ёслолд оролцохоос гадна сургуулиас завсардсан хүүхдүүдийг бүртгэн дуудах ажлаар яваагаа яриад намайг гурав хоногийн дотор сумын сургуульд хүргэж өгөхийг багийг дарга, аав хоёрт захиж захиж явлаа. Тэгж би хээр талд Октябрийг ёсолсон улаан туганд дуудагдан ирж араг, савар хоёроо цүнх, үзгээр сольсон билээ.
Сургуульд миний бодсончлон олуулаа явж аргал түүдэггүй байлаа. Тэгэвч би багшийн заасан бүхнийг халтар аргал шиг олзуурхан суралцсанаар гэртээ дутуу орхисон шээзгийгээ дүүргэсэн юм шиг бодож явдаг. Эдүүгээ би ухаанаа тал шиг уудамд бэлчээн тэмээний хоргол, адууны хомоол шиг олон янзын бодол дундаас агь таанын үнэртэй цэнхэр утаат халтар аргал шиг санаа түүж байнам. Түүсэн тэр санаа минь уран бүтээлийн галыг сэргээн хөгжөөх болтугай.

Аргалчин ээжийн хормойноос зүүгдэн өссөн талын хүн, энэ бяцхан өгүүллэгийг минь уншаад хялгана нэвт сүвлэсэн халтар аргал түүх нээрээ л бас жаргал шүү хэмээн бодох бол би аргалчин билээ.
Улаанбаатар. 1970 он.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6