Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
Image
СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
Image
“Шарк” Амартүвшин Бямбын Ринчен гуайн “жинхэнэ” зээнцэр мөн үү
Image
Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
Image
Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
Image
Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
Image
Бодибилдингийн спортод гологдсон
Image
“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
Image
Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
Image
Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
Image
Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
Image
Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
Image
Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
Image
Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
Image
Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
Image
Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
Image
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
Image
Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
Image
Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
Image
Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
Image
УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
Image
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
Image
Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
Image
Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн ахтайгаа нийлж архидан согтуурчээ
Image
Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо
Image
МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин тонгорох гэнэ
Image
Тайландад гацсан иргэдээ шууд нислэгээр татан авахыг шаардлаа
Image
Д.МӨНХЦЭЦЭГ: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин
Image
“Gap Inc” нэг тэрбум ам.долларын АЛДАГДАЛ хүлээжээ
Image
Д.Нямхүү: Таван хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ
Image
Эрэгтэй хувцас загварт нөлөөлдөг гол алдартнууд: Тимоти Шаламе, A$AP Rocky болон бусад
Image
Д.НАРАНГЭРЭЛ: Манай улсын олон аймагтай хиллэдэг Тува, Буриадад өвчлөлийн тархац хурдацтай нэмэгдэж байна
Image
Бурхан багшийн их дүйчин өдрийн утга учир
Image
Өнөөдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй
Image
Хятадад дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнгүй
Image
Дундговьд хувь хүнийг дэмжих, сонгох хандлага их байна
Image
Санкт Петербург хотод нас барсан хүний тоо Оросын коронавирусийн тоо баримтыг эргэлзээтэй болгож байна
Image
Иранд архийг COVID-19-өөс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ
Image
Мал эмнэлгүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулжээ
Image
Гоо сайхны боловсрол: Химийн гуужуулагч гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ
Image
Тахийн тоо толгой энэ хаврын байдлаар 270 орчимд хүрчээ
Image
Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна
Image
Кэни Уэст цагдаагийн гарт алагдсан Жорж Флоидын охины коллежийн төлбөрийг даахаар болжээ
Image
Цаазаар авахуулах өдрөө 46 жил хүлээсэн Япон эрийн сэтгэл шимшрэм түүх
Image
Ухаалаг гар утсыг ажиллагаагүй болгодог "хараалтай" зураг цахим орчинд алдаршиж байна
Image
Он гарснаас хойш усны ослоор 13 хүн амь насаа алджээ
Image
Коронавирусийн халдвар тархахад 80-20 зарчим үйлчилдгийг судлаачид тогтоожээ
Image
Түрээслээд өмчлөх байранд төрийн албан хаагчдыг эхлээд оруулна
Image
Т.Мөнхзул Азийн залуучуудын АШТ-ний дэд аварга болов
Image
Жорж Флойд коронавирусийн халдвар авсан байжээ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
СОЁЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД Н.ЖАНЦАННОРОВЫН ХҮҮГ АЖЛААС НЬ ХАЛАХЫГ ШААРДЛАА
Image
Нийслэлийн МАН-ын Топорууд үнэнд гүйцэгдэж байна
Image
Шилийн богд руу зорчихгүй байхыг анхааруулав
Image
БАГШ СОЛИЛЦОО АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газруудын хуваарь
Image
Л.Гүндалай Ардчилсан намд элсэхээ мэдэгдэв
Image
Жүжигчин Отгоогийн ээлжит гэр бүлийн бизнес
Image
КОМЕДИАН ИДЭРЭЭГИЙН ШИНЭ ХОЧ ”BABY SHARK”
Image
ЖҮЖИГЧИН АНХАА ХАЙРТАЙГАА УЧИРСАН ТҮҮХЭЭ ХУВААЛЦЖЭЭ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТНИЙ ХҮЧ САЙЖИРНА
Image
Хөвсгөл аймгийн 2017 оны төсвийн тодотголыг өргөн барьлаа
Image
Хүний эрхэнд халдсан, хувь хүний эрхийг дээдэлсэн хуулийн төсөл
Image
ОН ГАРСААР 4 ХҮҮХЭД НҮХЭН ЖОРЛОНД УНАЖ ЭНДЭВ
Image
МҮЭХ-НЫ УДИРДЛАГУУД ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗАНА
Image
“Оюутан цагдаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ
Image
ХААН БАНК САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ “ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
Image
Аврагчид 26 иргэний амийг аварлаа
Image
Франц улс шинэ ерөнхийлөгчөө сонгосноор Европын холбоонд үлдэх эсэхээ шийдвэрлэнэ
Image
82 настай сагсчин эмээ онлайн ертөнцийг шуугиулж байна
Image
ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМАНД ГАЗАР ДООРООС БУЛАГ ОРГИЛОН ГАРЧЭЭ
Image
Шадар сайд түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдаа эргэлээ
Image
ГАВЬЯАТ ТАМИРЧИН О.НАСАНБУРМААГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН БОЛЛОО
Image
"АЧЛАЛ" ИХ ДЭЛГҮҮРИЙН АРЫН ЗАМД МОГОЙ ОРЖ ИРЖЭЭ
Image
С.Гантуяа: Энэ өвөл улаан бурхны дэгдэлт дахин гарах эрсдэлтэй
Image
ВАШИНГТОН: АНУ БОЛОН САУДЫН АРАВИЙН ХАРИЛЦААНД СЭВ СУУЛГАХЫГ ОРОЛДОЖ БАЙНА
Image
Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна
Image
Олон улсын нислэг 14,5 хувиар нэмэгджээ
Image
Саятан боловч өдөр бүр гудамж цэвэрлэдэг бүсгүй
Image
ДОРНОД АЙМАГТ 3.9 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО
Image
ЦЕГ: ХУДАЛ дуут мессэж тараасан иргэн Г-г тогтоон шалгаж байна
Image
Image

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулган 52,6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуулийн төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Тэрбээр, "Төсвийн алдагдал төсвийн зарлага хэт давсан гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд судалгаандаа дурдсан байна. Засгийн газар цаашид төсвөөс гадуурх аливаа зүйлд санхүүжилт хийхгүй байх бодлого баримтална. 2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа “Оюутолгой”, “Тавантолгой”, “Тавантолгойн цахилгаан станц” гэх мэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн бодит өсөлт 3% байхаар тооцсон. Ирэх 2017 онд шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцоолсон. Мөн төрийн өмчид зарим компанийг хувьчлах асуудал яригдана" гэлээ.

Ийнхүү хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулган үргэлжилж байна.


  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн Тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Улсын Их Хурлын дарга аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас боловсруулан, Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг байгууллагаас сүүлийн үед гаргаж буй тайлан мэдээлэл, бие даасан судлаачдын дүгнэлтэд санал нэгтэй дүгнэж байна.

УИХ-ын Намрын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ч улс орны өмнө тулгараад байгаа хүндрэлийг даван туулахын тулд УИХ, Засгийн газрын зүгээс ямар байр сууринаас, ямар үзэл бодолтойгоор хандах ёстой вэ гэдгийг тодорхой дүгнэсэн билээ.

2016 оны төсвийн тодотголд баримталсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвөөс гадуур аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд мөрдөх арга хэмжээг Монгол Улсын 2017 оны төсвийн жилд үргэлжлүүлнэ.

 Татварын орчныг тогтвортойгоор хадгалах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2017 оны төсвийн төслийг боловсрууллаа.

Эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС3-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувьд хүрнэ гэж тооцож байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан, ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцлоо. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн татварын орчинг тогтвортой байлгах санал, хүсэлттэй нийцэж байгаа юм. 

Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлого баримталснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Бүх шатны  төсөвт байгууллагууд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн одоогийн түвшнийг хадгалах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах зарчмыг баримталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлэх. Тухайлбал, ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгалаа.

Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах 101.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгасан.

Төсвийн орлогын боломж хомс, эх үүсвэр дутагдалтай байгаа хүндрэлийн улмаас 2012 оноос хойш олгож ирсэн хүүхдийн мөнгийг ирэх 2017 оны тухайд зорилтот бүлгийн өрхүүдэд буюу нийт өрхийн 60 хувьд олгохоор төлөвлөж, шаардагдах эх үүсвэрийг төсөвт тусгасан.

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээх, үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.6 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгав.

Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд олгохоор тогтлоо.

Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол болон онцгой байдлын салбарт иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой орон тоог төсвийн төсөлд тусгах, бусад аливаа орон тоог нэмэгдүүлэхгүй байх, төсвийн байгууллагын тэвчиж болох зарим урсгал зардлыг 2016 оны тодотголын түвшнээс хэтрүүлэхгүй байх, улмаар салбарын онцлогийг харгалзан 10-100 хувь бууруулах, өмнөх онуудад хэрэгжсэн нэг удаагийн шинжтэй, эсвэл хуульд өөрчлөлт орсны улмаас өөрчлөгдөж буй хөтөлбөр, арга хэмжээний урсгал зардлыг бууруулах зарчмыг баримталсан.

УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 5-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хангаж ажиллана.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, шинэ төсөл, арга хэмжээ эхлүүлэхгүй байх, шилжих ажлуудын санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулан хойшлуулах, эсвэл бүрэн тусгах, өмнөх жилүүдэд эхэлсэн боловч орхигдсон ажлуудыг дуусгах, зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарын их засвар, тоног, төхөөрөмжийн зардал, өвлийн улиралд гэнэтийн осол, аваарын байдалд хүргэж болзошгүй байгаа Улаанбаатар хотын дулааны гол магистрал шугамын их болон урсгал засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгалаа.

Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд санхүүжилт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах дотоод бондын хэмжээг бууруулах, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг өмнөх оны түвшнээс бууруулахаар тооцлоо.

Дээр дурьдсан арга хэмжээнүүдийг тусган улсын нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал2,589.2  тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангахаар байна.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан нийт 15 хуулийн төсөл,  Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр бэлтгэлээ.  Үүнд:

1/ “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байх”-аар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хамт өргөн мэдүүлэхээр заасны дагуу холбогдох хуулийн төслүүдийг боловсрууллаа.

2/Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын үр ашгийг сайжруулах зорилгоор төсвийн шат шатны захирагч нарт эрхэлсэн салбар, яам, агентлаг, байгууллагын батлагдсан төсөв, орон тооны хязгаартаа багтаан  бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх эрхийг олгох, мөн бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо бууруулж цалингийн санг, тогтмол зардал гэх мэт хэмнэсэн зардал, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоо зарцуулах эрхийг олгох зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

3/  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны  орлогын баталгааг сайжруулах  зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад жилдээ 2 удаа 100-300 мянган төгрөгийг олгохоор тооцож холбогдох  заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

4/ Хүний хөгжил сангийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн төсөв 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болж байгаатай холбогдуулан хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн өрхүүдэд олгохтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа.

5/ Нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд бие даасан төсөв байдлаар хуульчилсан  Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн харилцааг төсвийн хүндрэлтэй холбогдуулан хэрэгжилтийг нь хойшлуулах нь зүйтэй гэж үзэж 2019 оны төсвийн жил хүртэл хойшлуулах зохицуулалтыг холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтөөр оруулах тухай хуулийн төслүүдэд  тусгасан болно.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль, эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан бусад хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 

Эх сурвалж:www.news.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6