Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Түрээсийн орон сууцад 3054 иргэн амьдарч байна
Image
Цахим орчинд архи, согтууруулах ундаа хүргэлттэйгээр худалдан борлуулах зөрчил буурахгүй байна
Image
Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болжээ
Image
Австрали, Филиппинээс 263 иргэнээ авчрах агаарын хөлөг маргааш 20:00 цагт Улаанбаатарт газардана
Image
Зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт
Image
"ОПЕК+" олборлолтыг 9.7 сая торхоор бууруулах хугацааг сунгав
Image
Номын баяр 27 дахь удаагаа амжилттай болов
Image
ТҮМЭНД БОДОЛ, ТӨРД БОДЛОГО ХЭРЭГТЭЙ
Image
Конор МакГрегор зодог тайлж буйгаа зарлалаа
Image
"Шаардлагагүй тохиолдолд гоо сайхны мэс ажилбар хийлгэх, арьсаа гэмтээх зэргээр эрсдэл үүсгэхгүй байхад анхаарна уу"
Image
Нью-Йоркт африк гаралтай америкчуудыг дэмжих жагсаалд эмч нар нэгдэв
Image
Сохор зоос ч заралгүйгээр 80000 км туулсан Австрали залуу
Image
Корона вирусын эсрэг тэмцэлийн чимээгүй баатрууд хэн бэ?
Image
Street style чиг хандлага: Сорочка загварын даашинз
Image
МИАТ-ийн онгоц анх удаа Австрали улсад газардлаа
Image
Энэтхэгт бүртгэгдсэн халдвар Италийнхыг давж, Франц хатуу хязгаарлалтаас хурдан гарч байна
Image
Шар ороомог буу
Image
Нийт 193 халдвар авснаас 75 хүн эрүүлжиж эмнэлгээс гарлаа
Image
Шууд: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Image
Вашингтон хотын захирагч ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг буруутгав
Image
Гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхийг анхааруулав
Image
Тусгаарлалтын дэглэм зөрчсөн хүмүүст ямар хариуцлага тооцов?
Image
Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд
Image
Нийтийн албан тушаалтан дараах ажлуудыг давхар хийж болно
Image
ОХУ коронавирусийн эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортолно
Image
Герман улсаас АНУ-ын 9,500 цэргийг гаргах тушаалыг ерөнхийлөгч Дональд Трамп өгчээ
Image
Нидерланд улс коронавирусийн халдвараас сэргийлж, 10,000 булга цаазлах шийдвэр
Image
Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхааруулав
Image
Улсын хэмжээнд 21.1 сая төл бойжиж байна
Image
Зурган дээр дур булаам гарах аргууд
Image
Б.Отгонсүх: Газраа зөвшөөрлийн дагуу ашиглаагүй ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно
Image
Дэлхий дахинд коронавирусийн халдвар авсан хүний тоо 7 сая дөхлөө
Image
Өнөөдөр 17-19 хэм дулаан байна
Image
МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ
Image
Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ
Image
Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв
Image
Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ
Image
Осолд холбогдсон жолооч өмнө нь 15 удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байжээ
Image
Билли Айлиш болон Такаши Мураками нар хамтарсан цуглуулга гаргана
Image
Загварын ертөнцөд дэлгэрсэн "Чөтгөрийн нүд" хэмээх бэлгэ тэмдэг ямар утга учиртай вэ?
Image
Eminem утасны дугаараа Twitter хуудсаараа зарлалаа
Image
Apple компани зургаан давхар зочид буудал барина
Image
Баялгийн сан, тэтгэврийн реформ хоёрыг уядлдуулна
Image
Н.Учрал: Намайг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй солилцсон залуучууддаа баярлалаа
Image
ШУУД: Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уулзалт эхэллээ
Image
Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс
Image
Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор
Image
Хүсэл, мөрөөдлөө бодит болгох төсөөллийн хүчний тухай. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд үүнийг хэрхэн ашиглах вэ?
Image
Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
Image
24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Жастин Биберийн хуримын тов гарчээ
Image
Онцлог үйл явдлаар дүүрэн долоо хоног болж байна
Image
ХЯТАДАД ШУВУУНЫ ТОМУУГИЙН H7N9 ВИРУСААР ХҮН ӨВЧИЛЖЭЭ
Image
Цагаан сараар цээрлэх үйлүүд
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ Х.ЖЕКЕЙН ЦОЛЫГ ХУРААХ ЗАРЛИГ ГАРГАВ
Image
Шинэ жилээр ямар бэлэг өгвөл тохиромжтой вэ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Image
Д.ЭРДЭНЭБАТ: УИХ ӨӨРӨӨ ТАРАХ ЁСТОЙ
Image
Зам тээврийн ослын 76 хувь нь орон нутгийн зам дээр гардаг
Image
36 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ял эдэлж байна
Image
АРВАНХОЁРДУГААР САРЫН 18-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Дутуу нойртой явах нь ямар уршигт хүргэдэг вэ?
Image
М.Баярмаа: Дэлхийн наадамд эх орноо төлөөлөн оролцоод мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
Image
“Өвлийн хотуудын бага хурал”-д 21 орны 40 гаруй хотын төлөөлөгчид оролцжээ
Image
АНУ-ын Элчин сайдын яамнаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
Image
Есөн настай хүү галд амиа алджээ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Хүрэн манжингийн дэглэмээр өдөрт 1 кг хүртэл жин хаяна
Image
Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
Image
УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана
Image
23 хүртэлх насны анхны Азийн АШТ-ийг манай улс зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ
Image
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 106 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖЭЭ
Image
Г.Маралмаагийн 23 жилийн ялыг хэрэгсэхгүй болгожээ
Image
Ж.Хунан: Сэтгүүлчдийн аюулгүй байдалд хийх судалгаагаар илүү бодитой зохицуулалтыг гаргана
Image
ЖИРЭМСЭН ҮЕДЭЭ АЖИЛ ХИЙХЭД ЗААВАЛ АНХААРАХ 5 ЗҮЙЛ
Image
Сумочдын сарын цалин ийм байдаг
Image
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР О.АМАРТҮВШИН СОНГОГДЛОО
Image
Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, багш нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААР 3, 8-ААР ТӨГССӨН БОЛ ЭНЭ САРД АЛБАН ТАТВАРАА ТӨЛНӨ
Image
Эдийн Засаг 4,2 хувиар өслөө
Image
Image

SOS: ХАР ТАМХИНД ХОЛБОГДОГСДЫН БАГА НЬ 13, АХМАД НЬ 60 НАСТАЙ ГЭЖ БҮРТГЭГДЖЭЭ

НОЦТОЙ БАРИМТ: 130 мянган хүүхэд ямар нэгэн байдлаар мансуурч үзсэн гэсэн судалгаа гарчээ!

Чимээгүй тахал болсон хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ улам бүр газар авсаар байгаа нь мэргэжлийн хүмүүсийн төдийгүй хууль хяналтын байгууллагынхны санааг зовоож байна. Яг хэдэн хүн мансууруулах бодис хар тамхи хэрэглэдэг вэ гэсэн нарийвчлан гаргасан яг таг тоо байхгүй. Гэхдээ баячуудын хүүхдүүд, хөрөнгө чинээтэй хүмүүс, урлагийнхан тэр дундаа рок, попынхон хар тамхи хэрэглэдэг гэсэн хэвшмэл ойлголт ард хоцорсон нь сайндаа биш хэрэглээ улам хүрээгээ тэлж, хэрэглэгч нь улам залуужиж байгааг илтгэдэг. Энэ түгшүүр биш гэж үү! Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ш.Лхагвасүрэн  нэгэн ярилцлагадаа аймшигтай хэрнээ анхаарал татахуйц зүйл хэлсэн байдаг юм. 

Тэрбээр “Бид өнгөрсөн жил  (2017 он) цагдаагийн байгууллага, Сурагчдын холбоотой хамтран Ерөнхий боловсролын сурагчдын дунд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар маш тааруу үзүүлэлт гарсан. Бидний хийсэн судалгааны дүгнэлтээр мансууруулах бодисын хэрэглээ хүүхдүүдийн дунд хавтгайрчихсан нь тодорхой болсон. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн байсан. Өөрөөр хэлбэл, өсвөр насны нийт хүүхдийн 130 гаруй мянга нь ямар нэгэн байдлаар хар тамхи хэрэглэж эсвэл ямар нэгэн байдлаар мансуурч  үзсэн гэх тоо гарсан. Өмнөх жилүүдэд хар тамхийг амьдралын боломж сайтай айлын хүүхэд хэрэглэдэг гэсэн ойлголт байсан. Тэгвэл одоо харин хар тамхины хэрэглээ баян, ядуу бүх давхаргад бий болчихсон байна. 130 гаруй мянган хүүхэд гэдэг бол зөвхөн хүүхдүүдийн дунд хийсэн судалгааны үр дүнд гарсан тоо баримт юм” гэж ярьжээ. 

Хар тамхинд нэг л донтсон бол эмчилгээ авдаггүй гэдэг. Тэгвэл яах ёстой вэ? Урьдчилан сэргийлэх арга л хамгийн сайн арга болж хувираад байна. Сургуулийн хичээлийн хуваарьт тусгай цаг гарган, хор уршгийнх нь талаар хэлж өгсөн ч болохгүй зүйлгүй. Ирээдүй хойчийнхоо төлөө хийж байгаа ажил шүү дээ. “Монгол өрх” Төрийн бус байгууллагынхан 13 Ерөнхий боловсролын сургуулийн 3100 хүүхдийн дунд хар тамхи, мансууруулах бодисын талаар сургалт явуулахад хүүхдүүд хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хортой гэдгийг мэдэх ч хэзээ, яаж донтдог, хор хөнөөл зэргийг нь "Мэдэхгүй" гэж хариулсан байна. Эндээс сургалт, соён гэгээрүүлэх ажил ямар их хэрэгтэй байгаа нь харагдана. 

Найман жилийн хугацаанд 10 шахам кг хар тамхи илрүүлжээ

Зүүн Өмнөд Азийн орнуудаас хар тамхины төрлийн ургамал, бодисыг Монгол Улсад оруулахыг завдсан гэмт хэрэг их гардаг. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байдал өөрчлөгдөж, АНУ, барууны орнуудаас хүчтэй нөлөөтэй эм бэлдмэл оруулж ирэх, оруулахыг завдсан тохиолдол ч сүүлийн үед нэмэгджээ. Тагнуул, цагдаа, хил, гаалийнхан хамтарч хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлт, хууль бусаар оруулахаар завдах үйлдэлд хяналт тавьж байгаа. 2010-2018 оны хооронд гэхэд нийт 9.7 кг хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан хэргийг  гаалийнхан илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч байжээ. Харин 2018 онд хар тамхины төрлийн 250 грамм бодис оруулахыг завдсан зөрчил илрүүлсэн байна. 250 грамм бага юм шиг боловч хор хөнөөл нь асар их. Тун нь өндөрссөн гэсэн үг л дээ. Энэ мэтээр нийт 12 удаагийн үйлдлийг гаалийнхан дангаараа, мөн цагдаагийнхантай хамтран таслан зогсоосон байна. Дээр өгүүлсэнчлэн өмнө нь байгалийн гаралтай ургамал оруулж ирдэг байсан бол  одоо үйлдвэрийн аргаар боловсруулсан тун өндөр үйлчилгээтэй “мөс”, маруфан зэрэг бодисыг АНУ, барууны орнуудаас илгээмжээр, захидлаар явуулж байгаад баригджээ.  Илрүүлэх гол үүргийг ноход гүйцэтгэдэг аж. Хууль, хяналтынхан хар тамхи оруулж ирэхээс сэргийлэхийн зэрэгцээ манай улсын олсны төрлийн ургамал ургадаг аймгуудад ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй устгал явуулсан байна.

Хоёр сартай хүүхдийнхээ тэргэнд хар тамхи НУУСАН БАЙЖЭЭ

Хар тамхи хилээр оруулахыг завдагсад хүний санаанд оромгүй газарт түүнийгээ нуудаг. Нэг хэсэг дуулиан болсон С гэх бүсгүй нууц эрхтэндээ хар тамхи нууж, хилээр оруулж ирсэн байсныг цагдаа, хууль хяналтын байгууллагынхан илрүүлэн баривчилж байв. 2016 онд гадаадаас ирсэн монгол эмэгтэй хоёр сартай хүүхдийнхээ тэргэнд мансууруулах төрлийн бодис нууж оруулахыг завдсан тохиолдол хүртэл гарч байсан юм. 

Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг авто машин, галт тэргээр оруулж ирэхийг оролдох тохиолдлууд ч гардаг. Илрүүлэхэд амаргүй байдаг учраас эрэлч, үнэрч нохой ашиглан илрүүлдэг байна. Нялх хүүхдийнхээ тэргэнд хар тамхи нууж оруулахыг завдахаас гадна сүүлийн үед  нялх  хүүхэдтэй эмэгтэйчүүд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх нь нэмэгдсэн гэх. Мөн захидал, илгээмжээр хар тамхи илгээсэн тохиолдлуудыг үүн дээр нэмж нэрлэж болно. Гаалийн байгууллагын хар тамхи илрүүлэх тоног төхөөрөмж хаа очиж нэг үеэ бодвол сайжирчээ. Хар тамхийг илрүүлээд орхихгүй ямар төрлийн бодис вэ гэдгийг таньж, ялгах гэж томоохон  ажил байдаг гэгддэг билээ. 

Хар тамхи нас ЯЛГАХГҮЙ

Гурван сая хүнтэй манай улсад хар тамхины хэрэглээ хүн амтайгаа харьцуулахад харьцангуй өндөрт тооцогдоно. Хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулсан зэрэг хэрэгтэй тэмцсээр... Үр дүн ч гардаг ч хэрэглээ тасрахгүй байгаа учраас хэрэг дуусахгүй гэсэн үг. Цагдаагийн байгууллагын Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн хар тамхины  хамгийн бага насны хэрэглэгч нь 13 настай байсан бол хамгийн ахмад нь 60 гаруй насны хүн байжээ. Хар тамхи хэрэглэсэн, худалдаж борлуулсан хэрэгт 18 хүртэлх  насны найм, 19-25 насны 116, 26-35 насны 112, 35-аас дээш насны 26 хүн холбогдсон гэх мэдээллийг албаныхан өгдөг. Эндээс хар тамхи нас харгалзахгүй хор хөнөөл учруулж, донтуулж байдаг нь харагдана. Хар тамхитай холбогдогсдын 80 хувь нь эрчүүд бол 20 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Мөн нэр холбогдогсдын 50 хувь нь бүрэн дунд боловсролтой бол 44.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байсан аж. Мөн нийт хэрэглэгчдийн 84.7 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг гэх бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд жилд 18-20 насны 20 орчим залуус хар тамхины донтолтын эсрэг эмчилгээ хийлгэсэн байжээ /2016 онд/. Гэтэл 2017 онд энэ тоо огцом буюу гурван дахин нэмэгдсэн нь хар тамхины хэрэглээ залуужсаны НОТОЛГОО юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6