Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Д.Бямбасүрэн: МАН, АН хоёр либерализмын шаварт шигдэж, шуналыг үзэл болгосноороо ижил юм
Image
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ХУРИМЫН ҮЕЭР ТААЗ НУРЖ, 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ЦӨМИЙН ТУРШИЛТЫН РЕАКТОРЫН ТУРШИЛТ ЯВУУЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Image
Жүжигчин Батушка: Нара бид 2 нэгэн цагт сайхан хосууд байлаа
Image
ХОТЫН ДАРГЫГ УНАГАХ ГЭЖ 17 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ УРВУУЛСАН УУ
Image
АНУ ЗАДАРЧ, АНУ ГЭЖ УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ БОЛНО
Image
МОНГОЛ УЛС ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫГ МАНЛАЙЛЖ АЖИЛЛАНА
Image
“НЭГ УУТ ХОГ, НЭГ СУГАЛАА” АЯН НААДАМЧДАД ХОГГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Image
Путины залгамжлагч хэн бэ?
Image
Н.Энхбаярыг СЕХ бүртгэхээс татгалзжээ
Image
Монгол Улсын дээд амжилтыг А.Зул шинэчиллээ
Image
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Image
Нийслэлд анх удаа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв“ байгуулагдлаа
Image
Э.ОЮУБОЛДЫН ЦОЛЫГ ХУРААХ УУ?
Image
ДААТГАЛД ХАМРАГДАЖ, УСАНД ТЭСВЭРГҮЙ МАТЕРИАЛААР БАЙШИН БАРИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Image
ХУЛГАЙЛАГДСАН СОЦИАЛИЗМАА ЭРГҮҮЛЖ АВЪЯ!
Image
Хөзрийн мэргэч, хар домын шидтэн Н.Доржмаа: Хөзрийн мэргээр хүний хувь тавиланг алган дээр байгаа мэт харах боломжтой
Image
Эрдэнэтийн Х.Бадамсүрэн захирлын цалин хэд юм бэ Ц.Ням-Осор дарга аа?
Image
ХОТЫН ДАРГА СУРГУУЛЬ БАРИХ ГАЗРЫН АСУУДЛЫГ ШИЙДЖЭЭ
Image
Эдгээр дээрэмчдээс шатахууны зах зээлээ яаралтай буцааж авъя!
Image
ТАНЫ НҮҮРЭН ДЭЭРХ МЭНГЭ ЮУ ИЛЭРХИЙЛДГИЙГ ОЛЖ МЭДЭЭРЭЙ!
Image
ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ЮҮ АРИМА: МОНГОЛД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДАРААГИЙН ҮЕ ШАТУУД ХӨГЖИХ БОЛОМЖ БҮРЭН БАЙНА
Image
ЧАЦАРГАНА, АЛИМ, ИНТООРЫН МОДНЫ СУУЛГАЦЫГ ЗЭЭЛЭЭР ОЛГОНО
Image
Баянзүрх дүүрэгт НҮБ-ын хөтөлбөр хэрэгжинэ
Image
Иргэд та бүхэн "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ын төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой
Image
"Балайг нь авдаг" Т.Бархүү багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байж
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Image

Б.Тулга: Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна

МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай www.news.mn сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа ярилцжээ. Түүнийг хүргэж байна.–МАХН–аар сонин сайхан юу байна вэ?-Сонин их байна аа. Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг улам сайжруулж, боловсруулах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Бид энэ ондоо багтаад Монгол Улсаа бүтэн тойрлоо. Зөвхөн аймгийн төвөөр ороод гарах биш нэг аймагт хэд хэдэн сумаар орж намын удирдлага бүрэлдэхүүн ажилласан. Нэг ч аймгийг орхиогүй. Хэд хоногийн өмнөхөн Төв аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Бидний хувьд хэвлэл мэдээллээр ийм, тийм байх ёстой гэж тунхаглаж зарлахаасаа илүү иргэдтэйгээ уулзаж ирээдүйд улс орон хаашаа явах гээд байна, явах зарчим нь ямар байх вэ гэдгийг маш тодорхой тусгасан төслөө танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.

Үндсэндээ манай намын Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажил дөрөв дэх жил рүүгээ орох гэж байна. Энэ хугацаанд зөвхөн ард иргэдийн сэтгэгдлийг авахаас гадна эрдэмтэн мэргэд, судлаачид гэсэн бүх салбарын хүмүүсийн дунд хэлэлцүүлэхийг зорин ажиллаж байна. Ингэж байж Монгол Улсын гурван сая иргэн юу хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс биш эрх барьж байгаа нөхдүүд Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв гэх атлаа яаж өөрчлөх тухайгаа огт хэлдэггүй.

Тодорхой бус. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт Д.Лүндээжанцан гишүүн Н.Энхбаяр даргыг урьсан. Гэвч хэлэлцүүлэгт үг хэлэх бололцоо байгаагүй. Өнөөдрийн тулгамдаад байгаа хямралт байдлаас гарах гаргалгааг боловсруулж сүүлийн жилүүдэд Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаагийн хувьд хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлье гэхэд “Та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах сугалаанд сонгогдоогүй байна гэдэг хариу ирсэн. Сугалаагаар хэн хэлэлцэх үү гэдгийг сонгоод сонгогдсон хүмүүс нь хэлэлцээд батлуулах юм байна л даа. Уг нь Үндсэн хуулийн бусад хуулиас гол ялгаатай нь бүх нийтээр хэлэлцүүлж олонхийн дэмжлэг авсан тохиолдолд хэрэгждэг онцлогтой хууль. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа сугалаагаар оруулдаг шиг УИХ хуулийг боловсруулахдаа сугалаа явуулдаг болж байна. –Сүүлийн үед улс төрд болж буй нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Танай намын удирдлага нам гүм байна уу даа?-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм болчихсон гэдгийг Н.Энхбаяр дарга 2011 оноос хэлж байсан. “МАНАН үүссэн байна, нам гэж ялгагдахаа больсон. Өрсөлдөгчөө шоронд хийдэг эсвэл сонгуульд оруулдаггүй. Өөрсдөдөө зориулж хууль баталдаг, өөрсдөдөө зориулж хууль хүчний байгууллагыг ажиллуулдаг болчихсон” гэдгийг аль 2011 оноос хойш ярьсан.

Үүнийг хэлснийхээ төлөө намын дарга маань хэлмэгдсэн. Бид тухайн үед нь хангалттай хэлж байсан учраас тийм л байсан байгаа биз гэж одоо хэлэхээс өөр үг алга.–ЖДҮХС-гийн зээл­тэй холбогдуулан нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох, эгүүлэн татах асуудал яригдаж байгаа. Гэвч гишүүд халдашгүй байдал, бүрэн эрх гэдгээ халхавч болгож хариуцлагаас мултрах вий гэдэгт олон нийт санаа зовниж байна?-ЖДҮХС бол төрийн 28 сангийн нэг нь. Бүх санг шалгах ёстой. УИХ-ын гишүүн ЖДҮХС-гаас зээл авч түүнийгээ банк бусаар оруулсан нь маш ноцтой гэмт хэрэг. Нэг сайд ажлаа өгснөөр асуудал хаагдах ёсгүй. Гардаж гүйцэтгэсэн хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр орох ёстой. Жилийн өмнө Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсон бол гишүүний бүрэн эрх нь хамааралгүй гээд шийдвэр гаргачихсан. Үүний дагуу ЖДҮ-д холбогдсон гишүүдийг шууд шалгах ёстой. Санг хянаж байх үүрэгтэй Сангийн яам гэж бий. Сангийн үйл ажиллагааг хянаж чадаагүй хариуцлагыг мөн Сангийн яам хүлээх ёстой. Маш тодорхой, баримттай асуудлыг шалгаад шүүхээр шийдүүлэх л үлдээд байна. Түүнээс биш би гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн гэдэг нь

Монголын ард түмнээр даажигнаж байгаа хэлбэр. Уг нь маш энгийн. Хүний халааснаас түрүүвчийг нь хулгай хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой биз дээ. Гэтэл уучлаарай, би түрүүвчийг чинь буцаагаад өгье, нэмээд 10 цаас өгье гэвэл хэрэг биш юм уу. Ийм зүйл хэзээ ч байхгүй.Гэтэл ЖДҮ-ийн хулгай нь илрэхээр асуудлыг сарниулах гэж өөр зүйл рүү оруулж тэр чигээрээ хоёр биенийхээ булхайг дэлгээд байна л даа. Харамсалтай байна. Монголын төр хэзээ ч ингэтлээ доройтож байгаагүй. Намын удирдлагыг худалдаж авсан, нөлөөндөө оруулсан бүлэглэлийн үнэн нүүр царай нь цаг хугацааны эрхээр илчлэгдэж байна.Харамсалтай нь МАНАН-гийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа гэх нөхөд цаанаа дахин МАНАН-гийн хоёрдугаар хувилбарыг бий болгох гээд байна. Өөрөөр хэлбэл, МАНАН нэгийг МАНАН хоёроор солих үйл явц л харагдаж байгаа. Ард түмний  эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүс алга. МАНАН нэг бүлэглэлийг буулгаж авч тэнд байгаа хууль, хүчний байгууллагын эрх мэдлийг бид авмаар байна гэдэг л тэмцэл  болж байна.Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгомоор байгаа юм. “Барын амнаас гараад чонын ам руу орно” гэдэг шиг ийм зүйл рүү явмааргүй байгаа юм.

Эрх баригч намын ярих зүйл нь Монгол Улсад тулгамдаж байгаа нефтийн үнийн өсөлтийг хамгаалалттай болгоно. Үүний тулд ийм ийм зүйл хийж хэрэгжүүлнэ гээд ярьж байх ёстой. Шийдэл ярихын оронд эрх мэдэл надад дутаад байна гэж Ерөнхий сайд нь ярьж байгаад харамсч байна. 65 суудал гэдэг бол хангалттай эрх мэдэл. Бүлгийн гишүүдээ нэгтгэж багцлах нь тухайн намын удирдлагуудын үүрэг нь. Хийж чадахгүй бол чаддаг хүнд нь зайгаа тавьж өгөх ёстой.–Таны хэлж байгаагаар ЖДҮ-ийг дарахын тулд УИХ-ын даргыг огцруулах бойкот явуулж байна гэсэн үг үү?-Тийм ээ. ЖДҮ-ийн хулгай нь ил гарангуут өөр зүйл рүү анхаарал хандуулах гэж УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хөндөж байна гэж л харж байна. УИХ-ын даргыг хууль бусаар солино гэдэг хэцүү л дээ. Уг нь тэд бичигдсэн хуулиараа ЖДҮ-ээс хулгай хийсэн бол шүүх рүү явах нь тодорхой. Үүнийгээ дагахгүй байгаа хүмүүс бичигдсэн хуулиараа хийх зүйлийг хийж чадах болов уу. Өөрөөр хэлбэл, тэд хүсвэл бичигдсэн хуультай, хуульгүй хийчихдэг.

Хүсэхгүй бол бичсэн хуулиа бариад хэдий хугацаанд ч хамгаалалт хийж чаддаг хүмүүс. УИХ-ын даргыг огцруулах нэрийн дор дээр хэлсэнчлэн МАНАН нэг бүлэглэл МАНАН хоёр  гэдэг хувилбараар солигдох гээд байна.Энэ чөтгөрийн тойргоос гарахын тулд хариуцлагагүй тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс нааш хууль шүүхийн байгууллагад шигдэж орсон нөхдүүдээс салахад урт хугацаа шаардагдана. Хамгийн хурднаар салахын тулд Үндсэн хуулийнхаа төслийг яаралтай хэлэлцүүлж хариуцлагатай, үүргээ хүлээдэг, эрх мэдэл нь тодорхой ийм төрийг байгуулах шаардлагатай байна. Энэ төрийг бид Бүгд найрамдах засаглалтай төр гэж үзэж байгаа. Дээд, доод танхимтай Их хурал байх ёстой. Өнөөгийн засаглалын тогтолцоогоор Ерөнхий сайд нь хэзээ ч ард түмнийхээ төлөө ажиллахгүй болгочихсон. Хэний төлөө ажиллах вэ гэхээр өөрийг нь сонгосон 76 дотроо өөрийнх нь талын олонхийг аз жаргалтай сэтгэл хангалуун байлгаж чадвал тэр хүний суудал баталгаатай байх жишээний. Энэ засаглалыг өөрчилж Бүгд найрамдах засаглалтай болох ёстой. Монголын хувьд бололцоотой. Дээр нь нэмээд бид технологийн ололтыг нэвтрүүлж чадвал засаглалын үйл явцыг илүү ойлгомжтой болгоно. Технологийн дэвшлийг төр, засгийн үйл ажиллагаандаа зөв нэвтрүүлж чадсан улс хамгийн хурдан хөгжинө. 

Тэгснээр асуудал бүр дээр ард түмнийхээ саналыг үнэн бодитоор нь авах бололцоо бүрдэнэ.–УИХ-ын 40 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг нь олгосон. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааны тал хувь нь өнгөрлөө. Засгийн газрын үйл ажиллагаанд та сэтгэл хангалуун байна уу. Ямар дүн тавих вэ?-Засгийн газар хэр ажиллаж байгааг иргэдийн цалин хэр нэмэгдэв, ам.доллар хэдээр өсөв, шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэв гэдгээр л дүгнэмээр байгаа юм.

Ерөнхий сайд бүлгийнхээ 39 гишүүнийг сайн сайхан байлгахын төлөө ажиллах хүн уг нь биш шүү дээ. Ерөнхий сайд гэдэг киноны баатар ч биш. Харамсалтай нь гүйцэтгэх засаглалын кабинет нь ажиллаж чадахгүй байна. 2.5 жилийн хугацаанд хоёр ч Засгийн газраа солилоо. 65-уулаа үнэмлэхүй олонх болчхоод ийм хангалтгүй ажиллана гэдэг энэ намыг удирдаж байгаа лидер нь  хангалтгүй байна гэж хэлнэ.–Танай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэлээд  ач холбогдол өгч байсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Магадгүй эрх баригчид 2020 он хүртэл нөхөн сонгуулийг явуулах сонирхолгүй байх шиг?-Захиалгат шүүх, Цэц байхгүй байсан бол цагаан дээр хараар бичсэн хуулиар нөхөн сонгууль болох байсан. Харамсалтай нь У.Хүрэлсүхийн захиалгаар Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. У.Хүрэлсүхийн захиалгаар жолоочийнх нь хадам ээж

Цэцэд өргөдөл гаргаж нөхөн сонгуулийг хойшлуулчихсан, ийм л үйл явц. Хэнтий аймгийн иргэд сонгох эрхгүй, төрд төлөөлөлгүй байна. Үндсэн хуульд тодорхой заалт бий. “Өмнөх УИХ-ын гишүүн дараагийн шинэ УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр эрх нь шилжинэ” гэж заасан байдаг. Нэг хором тасрахгүйгээр шилжүүлдэг, уг нь.  Хэнтий аймгийн иргэдийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл сонгуулийн хуульд заасан нөхөн сонгууль явуулах цаг хугацааг засахад ямар ч асуудал байхгүй. Тэд өөрсдөдөө хэрэгтэй хууль засах болохоороо өдөрт нь оруулж ирээд засчихдаг. МАН ирэх оны нөхөн сонгуульд эрх нь зөрчигдөх гээд байна гэж өргөдөл гаргасан  эмэгтэйгээ нэр дэвшүүлэх эсэхийг нь харж л байя.

–Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар нэлээд ярих болсон. Зээлийн хүүг бууруулах нь танай намын зорилт гэж ойлгох уу?-Монголчууд дэлхийд байхгүй зээлийн хүүд дарлуулж байна. Манай улс манжийн дарлал, хятадын пүүсүүдийн дарлалд байхдаа тухайн үеийн зээлийн хүү нь өнөөдөр зах дээр худалдаа хийж байгаа иргэдийн төлж байгаа зээлийн хүүгээс бага байсан гээд бод доо. 100 жилийн өмнөх дарлал мөлжлөгөөс өнөөдөр хэд дахин доошоогоо орчихсон. Ипотекийн зээл бол эдийн засаг нь хөгжчихсөн, суурьшмал болчихсон улсад боломжийн хувилбар. Найман хувийн ипотекийн зээл гаднын улсуудтай харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй. Бидний тавьж байгаа зорилго бол ипотекийн зээлийн хүүг тэглэх ёстой гэж үзэж байгаа.

Төрийн орон сууц барьж байгуулах зарчмаар иргэдээ орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдэж болно. Утаатай тэмцэж байна гээд манайхан учраа олохгүй байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд хөлдөж үхэхгүйн тулд гал түлж байгаа болохоос биш дуртайдаа нүүрс түлж утаа гаргаагүй шүү дээ. Нүүрс түлэхийг нь хориглоно гээд хэлээд суувал хэзээ ч шийдэж чадахгүй. Утааны асуудал өөрөө эцсийн дүндээ ядууралтай холбоотой. Ядуурлаас гарахын тулд бид ажил хийнэ. Дор хаяж хоёр өрөө орон сууц худалдан авах хэмжээний цалин орлоготой болгох тэр боломжийг хангаж өгөх нь төрийн үүрэг. Хоёрдугаарт, утаанаас салах шийдлийн нэг нь түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хамрах хүрээг илүү өргөжүүлмээр байгаа юм. Тэгж чадвал утааны асуудлаас гарч чадна. Түүнээс биш ипотекийн зээлийн хүүг 2-3 хувиар буулгах нь шатахууны үнийг 400 төгрөгөөр нэмчихээд 100 төгрөгөөр буулгасантай адил.

Асуудлыг шийдье гэвэл бүрэн төгс  шийдье. Ингэхийн тулд зорилгоо тодорхой болгох ёстой.–Зах зээлийн нийгэмд төр нь иргэдээ үнэгүй байранд оруулна гэсэн үг үү. Боломжтой шийдэл мөн үү?-Тийм ээ. Ийм зарчмаар Япон, Сингапур, Европын улсууд иргэдээ орон сууцжуулсан жишээ олон бий. Төрийн орон сууцанд ороход мэдээж тодорхой шалгуур бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, урсгал зардлаа төлөх чадвартай гэсэн шалгуураар нийгмийн халамжийн бодлоготойгоо уяж орон сууцжуулдаг. Жишээ нь, Францад гаднын иргэдийг ч орон сууцаар хангадаг. Тухайн иргэнийг тодорхой орлоготой болох хүртэл тэтгэмж олгодог. Монгол хүн гадаадад очихоороо ингэж үнэлүүлдэг бол Монголд нь чи чаддаг юм бол хоёр өрөө байр худалдаж ав эсвэл ипотекийн зээлд хамрагдаж түүнийгээ насаараа төл гэж шийтгэдэг. Хэдий өнөөдөр орон сууцанд орж байгаа боловч 20-30 жил зээлийн хүүг нь төлж амьдарч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6