Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
14 настай зураач, мисс охин
Image
У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ
Image
Дарга нартаа хүчирхийлүүлсэн мөрдөн байцаагч эмэгтэйг ажлаас нь халжээ
Image
Б.Алтанзул: “Золгохоор бүгдээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ цацахгүй байхыг сэрэмжлүүлье
Image
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүллээ
Image
М.Энхболд дахин нэр дэвшинэ гэв үү?
Image
Олны танил эрхмүүд 10 жилийн өмнө ийм байжээ
Image
Твиттерт хаягтай аварга махчин загас
Image
Хүн амины хэрэгт холбогдоод буй М.Махбал анх удаа олны өмнө гарлаа
Image
Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
Image
Эгшиглэнт яруу найрагч Л.ГАНЗУЛ-ын "МАРАЛ БУУСАН ШӨНӨ" хүндэтгэлийн дурсамж тоглолт болно
Image
М.ЭНХБОЛДЫН “НОЁРХОЛЫГ УНАГАХ”-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН НИЙСЛЭЛ ДЭХ МАНАН БҮЛЭГЛЭЛ С.АМАРСАЙХАНЫГ УНАГАЛАА
Image
MOVIE: Хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино
Image
Цас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
Image
Цэргийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна.
Image
Цаг агааp
Image
УИХ ирэх долоо хоногт...
Image
ОРОН НУТГИЙН СУРГУУЛИЙН АМРАЛТЫГ СУНГАЛАА
Image
ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
Image
МАЛЧНЫ ХОТОНД БАМБАРУУШ ОРЖ ИРЖЭЭ
Image
ГИШҮҮДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР ДАРГАА ОГЦРУУЛДАГ БОЛОХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЙРТУУЛАХ АЛХАМ УУ
Image
ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Ж.МӨНХБАТ: "БОГД БАНК"-НЫ ХАРИЛЦАХ ДАНСАНД 8 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШИЖ БАЙГАА НЬ ҮНЭН
Image
Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШЛОГДЛОО
Image
Л.БОЛД: ЗАСГИЙН ГАЗАР НАДАД 30 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОСОН БОЛ НОТОЛ
Image
АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БОЛОН ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ
Image
ДАРАМТЫН “ГУРВАЛЖИН”
Image
ХОТЫН ДАРГАД ДЭМЖИГДСЭН С.МӨНХЧУЛУУН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ӨӨРИЙН БОЛГОХ СОНИРХОЛТОЙ ЮУ?
Image
Ж.ЭРДЭНЭБАТ, Г.ТЭМҮҮЛЭН НАР УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
Ж.БАТЗАНДАН ГИШҮҮН ТА МИНИЙ ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ РУУ ДЭНДҮҮ ОРЖ БАЙНА ШҮҮ
Image
АНХААР: ХҮҮХДҮҮД ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ХАМТ ЗОРЧИЖ БАЙХДАА ХҮҮХДҮҮД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА
Image
ТЦА: ЭНЭ 7 ХОНОГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ШИНЖТЭЙ 760 ДУУДЛАГА ИРСЭН
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЛИЙГ 20 ГАРУЙ МЯНГАН МАЛЧИН ГАР УТСААРАА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Image
ДАКАР РАЛЛИ: МОНГОЛЫН БАГ БАРИАНД АМЖИЛТТАЙ ОРЛОО
Image
НӨАТ-ЫН СУПЕР АЗТАН 225 САЯ ТӨГРӨГ ХОЖИХ БОЛОМЖТОЙ
Image
ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Image
Б.МАХБАЛЫН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО
Image
ЖҮЖИГЧИН А.ГАНЧИМЭГ НАЙРУУЛАГЧ Б.ТАМИРТАЙ УЧИР УРГУУЛСАН УУ
Image
АСУУДАЛТАЙ НӨХРӨӨ ЯАХ УУ
Image
ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН ЧИГЛЭЛД ГАЛТ ТЭРЭГ НЭМЭЛТЭЭР ГАРГАЖЭЭ
Image
СОЛОНГОСЧУУД КОНСУЛДАА АРГА ХЭМЖЭЭ АВААД ЭХЭЛЖЭЭ
Image
ДУУЧИН БОЛД: ОДОО БИД НАРЫГ ТАЙВАН ОРХИОД ӨГ ГЭЖ УЙЛАН УЙЛАН ГУЙЛАА
Image
ХОЁР ГЭРИЙНХЭН ХООРОНДЫН МАРГААН НӨХӨР БИД ХОЁРТ ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙНА
Image
ЧУУЛГАН: УИХ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
Image
БАРИВЧИЛГАА С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ДАЙРАХ УУ?
Image
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА МАНАН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛДЭГ ҮҮ?
Image
Б.НАРАНХҮҮ ГИШҮҮНИЙ НҮДЭНД СОНГОГЧИД “ГӨЛӨГ” БОЛЖ ХАРАГДАВ УУ
Image
Н.НОМТОЙБАЯР: НЯМТАЙШИР ГЭДЭГ ХҮН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ!
Image
ГАВЬЯАТЫН ТЭМДЭГГҮЙ ГАВЬЯАТ
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Цасан шуурга шуурна
Image
Хуурамч доллар солиулахыг оролджээ
Image
Дэлхийн хамгийн хамгийн
Image
АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧИЙГ ТОДРУУЛАХ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД АВТО ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?
Image
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ЭНЭ ОНД 2000 ӨРХИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО
Image
БОКСЫН “УЛААНБААТАР ЦОМ - 2018” ОУТ-Д ХҮЧ ҮЗЭХ МОНГОЛ ТАМИРЧДЫН НЭРС ТОДОРЛОО
Image
Үс шинээр авхуулах буюу засуулахад тохиромжгүй
Image
Эмэгтэйчүүдийг галзууруулах шахдаг эрчүүдийн 10 төрлийн хувцаслалт
Image
Ж.Эрдэнэбат: Монгол судлалын чанар, үр дүнг шинэ шатанд гаргах хэрэгтэй
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Image
Аль ордод төрснөөрөө давуу болон сул талаа мэдэж аваарай!
Image
Украины амьд Барби Валерия Лукьянова Монголд зочилно
Image
Деклан Магий: Санхүүжилтийг буруугаар ашиглах асуудлыг АХБ хэрхэн шийдвэрлэх талаар баримт бичигт дурдсан байдаг
Image
Монгол Улсын тухай сонирхолтой 16 баримт
Image
Элчин сайд Ч.Баярмөнх итгэмжлэх жуух бичгээ барив
Image
МҮЭХ-НЫ УДИРДЛАГУУД ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ УУЛЗАНА
Image
Карма багшийн мэдэгдэл
Image
БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Image
Тэтгэврийн ӨВ ЗАЛГАМЖЛАЛ-ыг цуцлаж, ТАТВАР нэмэх төсөл өргөн барив
Image
Хорт хавдрын 75.2 хувь нь хожуу оношлогдож байна
Image
Алаг-Эрдэнэ сумын өндөр настан А.Далайжаргал шинэ байшинтай боллоо
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ БОЛОН ЧӨЛӨӨЛӨХ САНАЛЫН ХАРИУГ ХҮРГҮҮЛЭВ
Image
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Image
Ирээдүйн 70 жилд юу болохыг зөгнөжээ!
Image
Өвөр Монголын хөдөө нутагт цаасан шувууны тэмцээн болжээ
Image
ТЭЛМЭНИЙ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЭНЭ ОНД БАРЬЖ ЭХЭЛНЭ
Image
Самсунгийн өв залгамжлагч шүүхэд мэдүүлэг өгөхөөр иржээ
Image
Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ МАН-ЫН БҮЛЭГТ ТАНИЛЦУУЛЖЭЭ
Image
ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 3 ХҮН АМИА АЛДААД БАЙНА
Image
Image

ХАНИАД НАС БАРАЛТЫН ТАВ ДАХЬ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

УНТЭ-ийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэлтэй томуугийн А хүрээний вирусын талаар ярилцлаа. Тэрбээр H1N1 вирус нь халдварлах чавдар сайтай учир маш богино хугацаанд олон хүнийг хамардаг. Тиймээс вирусын халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилдөг хэмээн онцлов.

-Он гарснаас хойш томуугийн А хүрээний вирусийн өвчлөл нэмэгдэх болсон тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь 2009 оноос хойш гурван жилийн хугацаанд 30 хүний амь насыг авч одсон гахайн ханиад шүү дээ. Гэтэл яагаад улирлын томуу гэж энгийн ханиад мэт яриад байгаа юм бэ?

-2009 онд А хүрээний H1N1 вирус нь дэлхийд цар тахлын хэмжээнд хүрсэн. Анх мексик улсад гарсан. Тус улсад гахайн фермээс анх хүнд дамжиж тархсан гэж үздэг. Дараа нь хүнээс хүнд дамжих замаар нийт 200 гаруй оронд тархсанаар цар тахлын хэмжээнд хүрсэн. Тухайн үед H1N1 вирус нь генийн бүтцийн хувьд гахай, шувуу болон хүний томуугийн генийн аль алийнх нь шинж тэмдгийг агуулсан эрлийз хэлбэрийн вирус байсан. Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. Уг нь амьсгалын замын вирус шувууны томуу шувуундаа, хүний томуу хүндээ, гахайны томуу гахайндаа халдварладаг байсан. Гэтэл гахайны томуугийн вирус хүний популяци руу орж, эрлийз хэлбэрийн вирус үүсэхээр хүний дархлааны тогтолцоо нөгөө вирусыг хүлээн авах чадвар байхгүй. Дархлаа бэлэн биш учраас илүү хоруу чанартай, хурдан тархалттай, халдвар ихтэй вирус болчихож байгаа юм. Энэ вирус 99 хувийн халдвартай гэж үздэг. Хүнээс хүнд агаар дуслын замаар дамжиж халддаг учир маш богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлдэг. Тиймээс дэлхийн түүхэнд олон төрлийн цар тахлууд А хүрээний вирусээр халдсан байдаг. Агаар дуслаар дамжиж халдахаар амьсгалын замаас гадна бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Энэхүү вирус эхлээд хүний бие рүү нэвтрээд цус руу ордог. Эхний нууц хугацаа дунджаар 1-2 хоног байдаг.

Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг

-Одоогоор ЕБС, их сургуулиуд амарсан байгаа. Харин цэцэрлэгүүд хүүхдүүдээ хэвийн хүлээж авч байгаа боловч ханиад болон утаанаас шалтгаалан ирц 50-иас доош хувьтай байна. Ийм үед ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэхүү вирусийн халдвар авсан тохиолдолд 10 хүний ес нь өвчилнө гэсэн үг. Бүх насны хүн өвчилдөг. Гэхдээ бага насны хүүхдийн дархлаа сул байдаг учраас илүү өвддөг. Өвчилсөн тохиолдолд удаан хугацаанд эдгэхгүй байх, хатгаагаар хүндрэх, тэр тусмаа нас барах тохиолдол бага насны хүүхдэд илүү тохиолддог. Сургууль, цэцэрлэгт халдвар авах нөхцөл ихтэй. Тиймээс хүүхдээ бүрэн эдгэтэл нь гэртээ байлгах хэрэгтэй. Ханиадтай хүүхэд эрүүл хүүхдийн дунд ороод халдвар тараадаг. Нэг вирусийн халдварт өртсөн, дархлаа суларсан үед өөр шинэ хэлбэрийн вируст өртөхөд амархан байдаг учир ханиаднаас салдаггүй. Амьсгалын замын ханиад үүсгэдэг нийт 200 гаруй төрлийн вирус байдаг. Нэг өвдсөн вирусээр дахиж өвддөггүй.

-Ханиад томуу, цаашлаад уушгины өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь агаарын бохирдол гэхэд нэг их буруудахгүй байх. Хүүхдээ аваад хөдөө, гадагшаа явсан эцэг, эхчүүд очоод л хүүхдийнх нь ханиад өргөс авсан юм шиг эдгэсэн тухай ярьж байна. Та санал нийлэх үү?

-Санал нийлэлгүй яахав. Эрүүл агаар туйлын чухал. Утаагүй, хүчилтөрөгчөөр баяжсан агаараар амьсгалах эрхтэй. Тиймээс төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч өгөхийг мэргэжилтний хувиар хүсэж байна.

-Нийслэлчүүдийн уушгины өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Шалтгаан нь юу гэж харж байна?

-Ханиад, томуу хүндэрч хатгаа болох нь их байна. Мөн агаарын бохирдол амьсгалын эрхтэн тогтолцооны хамгаалалтыг алдагдуулснаас болж мөн л уушгины хатгалгаа болдог. Агаарын бохирдол уушгинд яагаад муу вэ гэвэл, эрүүл хүний бие махбод тодорхой зөвшөөрөгдөх хэмжээний тоос тортог, утаа, бактери болон вирусийг шүүж, цэвэрлэх тогтолцоотой. Зөвшөөрөгдөх хэмжээнээс маш их хэмжээний утаа уушгинд ороод ирэхээр тэр хамгаалалт алдагддаг. Хамгаалалтгүй болсон тогтолцоонд ямар ч бактери, мөөгөнцөр үржээд ханиад томуу тусах, хатгаа болох, уушгины өвчлөл үүсэх нөхцөл бий болдог.

-Одоо дэгдээд буй вирусээр өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ шаардлагатай вэ?

-А хүрээний вирусийн эсрэг римантадин, тамифлю гэсэн хоёр янзын эмийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгосон. Энэ эм нь нэг эсээс нөгөө эс рүү дамжих замыг хаадаг болохоор 24-48 цаг дотор үр дүн үзүүлэх нөлөөтэй. Харин вирус цус руу ороод тархсан тохиолдолд үр дүн багатай. Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. Цочмог хатгаатай хүмүүс вирусийн эсрэг бэлдмэл, хажуугаар нь халдвар, вирус, бактери болон үрэвслийн эсрэг, хордлого тайлах гэх мэт эмчилгээнүүдийг цогцоор нь хийж байна.

  • Одоогийн А хүрээний H1N1 вирус нь хүний томуугийн вирус болж хувирсан. 
  • Олон төрлийн вирус байгаа болохоор бусад төрлийн вируст үйлчлэх эм байхгүй. 
  • Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар дөрөвдүгээр байрт бий.

-Ханиад нь хатгаа болсон хүүхдүүд эмнэлгээр дүүрэн байна. 5-10 хоног эмнэлэгт хэвтээд гардаг боловч буцаад ирдэг гэж эмч нар ярьдаг. Үүний шалтгаан нь юу юм бол. Эцэг, эхчүүд эмчилгээ дутуу хийдэг гэж байсан?

-Нэг вирус дунджаар 7-14 хоног хүний биед амьдардаг. Дархлаа сул, уушгины үйл ажиллагаа сэргээгүй байгаа үед шинээр халдвар авч болно. Хүүхдээ сайн эдгээгүй байхад нь цэцэрлэг, сургуульд явуулахаар өөр хэлбэрийн вирусийн халдвар аваад хатгаа болж хүндрээд байгаа юм.

-H1N1 вирус хоруу чанар ихтэй гэсэн. Хүний биед ямар муу нөлөөтэй вэ. Анх манай улсад гарч байсан шигээ хүний амь насанд хүрэх эрсдэл бий юу?

-Хүний амь насанд хүрэх эрсдэлтэй. Одоогоор судалсан тоо баримт байхгүй. Гэхдээ хатгаагаар хүндрээд нас барах тохиолдлууд зөндөө байна. ЭМЯ-наас хатгаагаар нас барсан хүмүүсийн тоог гаргадаг. Амьсгалын замын өвчлөл халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт, нас баралтын шалтгаанаар тавдугаар байрт ордог. Эрсдэлт хүчин зүйл их учраас жил бүр нас барах тохиолдол нэмэгдэж байгаа.

-H1N1 вирус манай улсад дэгдэж эхэлснээс хойш 10 жил боллоо. Энэ хугацаанд жил бүр гарч байсан гэсэн үг үү. Хэрэв тийм бол дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хангалттай хугацаа юм биш үү?

-Жил бүр томуугийн үндэсний төвийн цахим хуудсанд томуугийн дэгдэлтийн судалгааны сорьцын шинжилгээний төлөв харагддаг. Гэхдээ жил бүр өөрчлөгддөг учраас вирусийг эмчлэх түвэгтэй. Вирусийн эмчилгээ өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Вакцин хийлгэх шаардлагатай. Хоёроос бага настай хүүхэд, 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх нь зүйтэй. H1N1 вирус дотроо маш олон төрөл. Жил бүр өөрчлөгдөж байдаг.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6