Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуунаас болж хоёр цагдаагийн албан хаагч шийтгэл хүлээжээ
Image
Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна
Image
Дөрвөн хороог хуваалаа
Image
Д.Одбаярыг даргын ажлаас нь чөлөөллөө, одоо Цэцээс зайлуулъя
Image
В.Путины амбиц, Х.Баттулгын мөрөөдөл
Image
Тариаланч С.Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Image
Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлж, гишүүнээр нь үлдээлээ
Image
Н.Цэрэнбат:Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болгож өсгөлөө
Image
“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай
Image
Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө
Image
ХАЧИРХАЛТАЙ, НО-ТОЙ ТОМИЛГОО
Image
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Image
ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ
Image
Стандартад зааснаас 8.8-117 дахин их хүхрийн агууламжтай дизель түлш борлуулагдаж байна
Image
Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
Image
Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа
Image
Монголчууд дэлхийн шилдэг боллоо
Image
СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”
Image
"ШИНЭ ХОВД" Хөрөнгө оруулалт-Хөгжлийн II чуулган 11 сарын 23 нд Ховд аймагт болно
Image
Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов
Image
Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ
Image
УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр шуурхай хангаж эхэллээ
Image
ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
Image
Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Image
Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
Image
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
Image
Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
Image
“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ
Image
Үндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Image
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
Image
12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
Image
Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
Image
ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
Image
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
Image
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
Image
"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
Image
201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо
Image
Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
Тэнгэрийн ташуур хэмээн өрнө дахиныг донсолгосон Хүннүгийн хаан Атилла
Image
УЛААНБААТАРТ “АЛТАН ДАГИНА” ЦОМ ИРЭХ ӨДӨР “ОДДЫН ХӨЛБӨМБӨГ” ТЭМЦЭЭН БОЛНО
Image
Баянхонгор аймгаас төрсөн Улсын аваргуудын шагналыг гардууллаа
Image
441.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВНА
Image
Н.МАДУРОГ ХӨНӨӨХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГТ АНУ-ЫГ БУРУУТГАЖЭЭ
Image
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭГДЛЭЭ
Image
700 гаруй сурагч цасанд боогдон сургуульдаа ирээгүй байна
Image
Мэндчилгээ
Image
Б.Болороогийн ээж Ө.Буянжаргал “Алтангадас” одонгоор шагнууллаа
Image
НҮД ХАМГААЛАХ ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Image
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Ли Бинтэй уулзлаа
Image
Өмнөд Солонгосыг хамгаалж эхлэв
Image
ӨДӨРТ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ 15-20 ЗӨРЧИЛ ТОГТМОЛ ГАРЧ БАЙНА
Image
“National Geographic” сэтгүүлийн нүүр зургийн супер од суллагдлаа
Image
ЭНЭ ЖИЛ ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР 22700 ГАРУЙ ШОО МЕТР МОД БЭЛТГЭНЭ
Image
Арьсыг чийгшүүлж, чангалах өргөст хэмхний маск
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
“ ЭВРИКА-2018” ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ 3 БҮТЭЭЛИЙГ 11 САРЫН 07 НД ТӨРИЙН ОРДОНД ТОДРУУЛНА
Image
2016 онд Хятад хүн амын төрөлтөөр дахиад л шинэ рекорд тогтоолоо
Image
БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨНӨӨР ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛЫГ БОДИТ АЖИЛ БОЛГОНО
Image
Б.Өлзий-Учрал: Эмээ намайг "Миний хүү зохиолын дуу дуул" гэдэг байсан
Image
ИРГЭДДЭЭ ХҮН СУРТАЛГҮЙ ҮЙЛЧЛЭХИЙГ САНУУЛАВ
Image
Хоёр бөхөөс допинг илэрлээ
Image
Үйлдвэрлэлийн осолд орсон бол хохирлоо нөхүүлэх эрхтэй
Image
120 МЯНГАТЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН АМЬТДЫН ЭВДЭРСЭН БАРИМЛЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА
Image
ДУГУЙН ЗАМ ЭВДСЭН КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООНО
Image
Өнөөдрийн зурхай
Image
Чөлөөт бөхийн УАШТ: С.Батцэцэг шинэ жиндээ түрүүлэв
Image
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХДАА НЭН ТЭРГҮҮН ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛАВ
Image
ОЛОН УЛСАД ХОРИГЛОГДСОН АЮУЛТАЙ 10 КИНО
Image
Image

Б.ЗАНДАНБАТ: ЦАГААН САРААР БУРХАН БОЛООЧИЙН АРААС ГАШУУДАН ЗОЛГОЛТ ХИЙХГҮЙ БАЙХ НЬ БУРУУ

Удахгүй болох Цагаан сарын баяртай холбогдуулан ёс заншил болоод орчин цагт энэхүү баярын уламжлал хэрхэн өөрчлөгдөж байна, хэрхэн тэмдэглэх хэрэгтэй вэ гэдэг талаар Нима ёсны Дэчинчойнхорлин хийдийн гэсгүй Б.Занданбаттай санал бодлоо солилцсоноо уншигч та бүхэнд хүргэж байна.

Та сайхан өвөлжиж байна уу. Тун удахгүй монголчуудын уламжлалт баярын нэг Цагаан сар болох гэж байгаа билээ. Тиймээс энэхүүү баяртай холбоотой зан заншил болоод  ач холбогдолын талаар яриагаа эхлэх нь зөв болов уу?

За юуны өмнө танай сайтын нийт уншигчдад удахгүй болох Цагаан сарын баярын мэнд дэвшүүлье ээ. Урвуулагч хэмээх  гахай жилд та бүхэн бүгдээрээ амгалан тайван, эрүүл энх байх ерөөлийг өргөе ээ. Ер нь бол манай дэлхий дээр өрнө, дорно гэсэн хоёр соёлтой. Дорнын соёл гэхээр Азийн орнууд багтдаг  гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Монгол, Түвд, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн орнуудын хувьд жил солигдож, урин хавар ирлээ гэдгийг бэлэгшээн тэмдэглэдэг бөгөөд энэ баярын утга учир нь ерөнхийдөө бол юм бүхэн шинээр эхэллээ гэсэн шилжилтийн баяр ч гэж хэлж болно. Тариа будаа тарьдаг орнууд нь арвин их ургац авахаа бэлэгшээж, мал ахуйтай улсууд нь мал сүргийн тоо толгойгоо нэмэхийн бэлэгдэлийг ч мөн цаад утгаараа илтгэж байгаа юм.  Цагаан сар бол дан ганц Монголын баяр биш Азийн дорно дахины  орнуудад ч тэмдэглэдэг баяр.  Монголчуудын хувьд Цагаан сарын баяр бол нүүдэлчин ахуйтай холбоотойгоор тэмдэгдлэдэг баяр. Цагаан сараар бүтэн идээ шүүс чанаж тавин  хүндэтгэлийн зоогтоо барьдаг ёс нь  баярхаж байгаагийн хэлбэр биш.  Харин манай мал сүрэг энэ жил ийм сайхан тарга тэвээртэй орсон юм аа гэдгийг илтгэн харуулж, малын ашиг шим, буян минь ийм байна гэдгийг үзүүлж байгаа хэлбэр юм.  Гэхдээ одоо цагт бол залуу гэр бүлүүд заавал бүтэн шүүс мах тавих гээд байх шаардлага байхгүй.  Үүнийхээ оронд өвчүү юм уу, дал дөрвөн өндөр чанаж тэрийгээ идээ ундаатайгаа зэрэгцүүлэн тавьж ёслох хэрэгтэй.  Харин өндөр настай буурлууд бол бүтэн идээ шүүс тавьж, ёс уламжлалаа дагах нь зүйн хэрэг. Эрт үед цагаан сараар бие биедээ хонь бэлэглэдэг байсан ч хүн бүрт хонь бэлэглэхээ больж, харин бүтэн мах шүүсээр төлөөлүүлж,  хүн бүрт үүнээсээ хүртээж  хонь бэлэглэж байна гэсэн утгыг бэлэгдэх болсон.

Ер нь бол цагаан сар гэдэг нь цагаан идээгээр аливаа бүх зүйлийг цайруулан гэгээлэг байлгахыг бэлгэдсэн баяр юм. Битүүний өдөр саргүй харанхуй шөнө болдог, харин үүнийг улс орон бүр л өөр өөр янзаар тэмдэглэн өөр бэлэгдэл агуулсан заншил үйлддэг. Жишээ нь Хятадад битүүний өдөр дэнлүү асаан гэрэлтүүлэх гэх мэт. Харин монголчууд энэ өдрөөр битүү хоол болох бууз тэргүүтнээр зоог барьж, цагаан идээг голчилж хэрэглэдэг нь энэхүү битүү харанхуй өдрийг гэгээлэг болгож байна хэмээх бэлэгдэл юм. Тэгэхээр энэ бол Цагааны бэлэгдэл. Тиймээс Цагаан сар бол ихээхэн хүндэлтгэлтэй баяр юм.

Монголчууд манжийн ноёрхолд төрт ёсоо алдсан ч гэлээ Цагаан сарын баяраа алдалгүй тэмдэглэсээр өдийг хүрсэн. Энэ нь монгол хүмүүс амьд сэрүүн байгаа шүү гэдгээ бэлэгдэж баярлаж байсан. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр монголчууд бид зан заншилаа тэр тусмаа Цагаан сарын баяраа өвлөн өдийг хүрсэн нь маш гүн гүнзгий бэлэгдэлтэй баяр учраас хүнд цаг үед ч үүнийгээ алга болгоогүй авч ирсэн .

Монголчууд бид бие өвдсөн ч гэлээ Цагаан сарын баяраар шинэ дээл хувцасаа өмсөн төрөл садантайгаа амар мэндээ эрэн золгодог. Нутаг орон ган гачиг, зудтай байсан ч тарган сайхан хаваржиж байна уу хэмээн ярьдаг. Эндээс монгол хүний  амны бэлэгдэл маш их харагддаг.

Сүүлийн үед цагаан сарыг харлуулж  харагдауулах хандлага харагдах болсон. Энэ нь гэхдээ олон зүйлээс л шалтгаалж байх шиг. Хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон цахим орчны хэрэглээ хэт ихэссэн зэрэг нь олон нийтэд энэ баярын талаар зарим нэг ташаа, сөрөг зүйлийг бий болгоод байна уу даа гэх хандлага ажиглагдаж байгаа.

Ялангуяа 1990-д оноос хойш энэ баярын утгыг хүмүүс өөрсдөө алдагдуулаад ирж байна. Хүн болгон том том ууц тавих гээд л, хүн болгон том том таваг засах гээд л, хүн болгон том том бэлэг өгөх гээд  л. Энэ байдал нь ингээд явсаар байгаад эцсийн бүлэгт нөгөө өөрсдийнх нь буруу болгосон баяр өөрсдөд нь дараа болоод эхэлж байгаа юм. Нөгөө буруу болгосон баяраа тэд ярихдаа Цагаан сарын баяр их хэцүү, дарамттай баяр боллоо гэж ярих болсон. Уг нь халуун ам бүл элгэн саднаараа цугларч, ирээдүйд болох асуудлаа ярилцан хаана нутаглах уу, энэ жил төл малаа хэрхэн авах уу, өнгөрсөн жил ямар байсан  гэх зэргээр баяр тэмдэглэхийн зэрэгцээ ахуй амьдралаа ч ярилцдаг байсан уламжлалт баяр маань суурьшмал амьдралд арай өөр хэлбэрт шилжээд  Цагаан сар хэцүү баяр, тэмдэглэхгүй баймаар байна гэж ярих болжээ.

Энэ баярын чинь социализмын үед хүртэл хаагдаж байсан шүү дээ. Малчдын баяр гээд төв суурингийн айл өрхүүд, ажилтнууд энэ баярыг тэмдэглэх эрхгүй байсан. Тухайн үед хүмүүс нууцаар нэгнийдээ очин шөнийн цагаар л цагаан сараа тэмдэглэдэг байсан.  Энэ үед хүртэл бид тэмдэглэж ирсэн мөртлөө буцаад 1990 оноос хойш  замбараагүй буруу байдлаар тэмдэглэх болсноор Цагаан сарын баярын утгыг алдагдуулах гээд байна уу даа гэх байдал сүүлийн үед ажиглагдах болсон.

Уг нь бол орж ирсэн хүүхдийн гарыг багахан цайлгаад л ирсэн зочдоо битүү хоолоороо цайлж ундаалаад л ингээд сайхан хоорондоо сайхан үг солилцон суудаг, хоорондоо муудан салсан хүмүүс бие биедээ өс санахаа больж, гар зөрүүлэн золгож эвлэрдэг баяр юм шүү дээ.

Түүнчлэн өөр нэг анзаарагдах болсон нэг зүйлийг дурьдахгүй өнгөрч болохгүй байх. Хүн бол мөнх амьдралтай нэгэн биш.  Хүн бол эхээс төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Тиймээс хэн ч бай хэзээ нэгэн цагт энэ хорвоогоос явахыг хэн ч урьдчилж хэлж мэдэхгүй. Энэ дээр юу хэлэх гээд байна вэ гэхээр  Манай тэр өнгөрсөн, манай энэ өнгөрсөн тийм болохоор бид энэ жил золголт хийхгүй гэх зүйл их гарах болсон.

Энэ бол маш буруу үйлдэл. Яагаад гэхээр Цагаан сарын шинийн нэгэнд хүн бүр л өглөө босч аливаа сайн үйл хийвэл тухайн жилдээ хийсэн буян нь улам арвижин нэмэгддэг гэж ярьдаг. Гэтэл золголт хийхгүй байх нь урьдны жилийн уй гашуугаа шинээр ирж буй жилдээ дамнуулан авчирч байгаатай агаар нэгэн зүйл. Тиймээс өнгөрсөн жилдээ бид уй гашуугаа үлдээж ирж буй жилдээ эрүүл энх, амар тайван байхаа бэлэгдэн өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч гэсэн идээ цагаагаа засаад, хоорондоо сайхан үг солилцон золгох хэрэгтэй. Ер нь бол хаан ч бай харц ч бай бүгд хайртай хэн нэгнээ мөнх бус болоход гашуудан харуусах нь зүйн хэрэг гэлээ ч заавал энэ уй гашуугаа өөрсдөдөө хадгалж бусдад харуулахгүй байгаасай.

Энэ мэтээр баярын агууламжинд ихээхэн өөрчлөлт ороод байгаа. Хуучин цагт өндөр настнуудад хадаг яндараа барин золгодог байсан бол орчин цагт архи, мөнгө зэрэг барьж золгох нь залуусын хувьд эдийн засаг, ахуйд нь нөлөөлөх болж, энэ нь нэг байдлын тэдэнд хүндрэл болж Цагаан сарын баяраас төвөгшөөдөг болж байна уу даа гэж харах болсон. Тиймээс хүндрэлтэй байдлаар биш энгийн сайхан зөв баярлах хэрэгтэй байна уу даа. Элгэн саднаараа цуглан өөрсдийн төрөл төрөгсдөө мэдээд энгийн сайхан баярламаар байна. Бэлэг өгөх бол бэлэгдэлийн журмаар л хүүхэд багачуудад л өгөхөд болох юм даа. Заавал хүн бүрт том бэлэг өгөх шаардлага байхгүй шүү дээ. Энэ баярын хамгийн гол утга учир нь бэлэг дэмбэрэл л гэдгийг мартаж болохгүй.  Энэ байдлаараа үргэлжлээд байвал залуусыг залхаан цаашдаа Цагаан сарын утга учир мэдэх хүн үгүй болох вий.

Ёс заншилтай холбоотойгоор нэмж асуухад цагаан сараар хүмүүс шинийн 15-ны дотор л засал номоо хийлгэх хэрэгтэй хэмээн сүм хийд ихээр зорьдог. Тэгвэл засал номоо заавал энэ өдрүүдэд л хийх ёстой юу?

Ер нь бол заавал шинийн 15-ндаа хийх ёстой гэсэн зүйл байхгүй . Шинийн 15 гэдэг маань Их ерөөлийн 15 хоног гэж ярьдаг. Энэ бол бурхан багш өөрийн ид хувилгаанаа үзүүлсэн билэгт сайн өдөр гэдэг. Энэ өдөр бурхны шашинтай бүх хүрээ хийдүүд Бурхан багшийн ерөөл магтаалыг тасралтгүй 15 хоног хурдаг учир буян ном сайн хийх, зөв үйл бүтээхийн төлөө шамдах хэрэгтэй. Тэгвэл буян цаглашгүй ихээр хураадаг гэж үздэг. Аль болох бие хэл сэтгэлээрээ муу зүйл атаа хорсол үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Гэхдээ заавал 15-ны дотор номоо уншуулвал сайн эсвэл уншуулахгүй бол муу гэсэн зүйл байхгүй. Тиймээс ямар ч өдөр бие, сэтгэл, яриа тэргүүтнээрээ зөв байхыг хичээх нь өөрөө буян юм.

Манай буддын шашин бол Ази дорно дахинд дэлгэрсэн шашны нэг. Тиймээс Азийн орнуудад ч улс улсаараа өөрсдийн онцлог байдлаар ямарваа нэг шашны номлолтой байдаг. Ер нь бол зурхайн зурлагаар жилийн өнгийг тодорхойлж байгаа. Зурхайг ганц Монголд л бариад байгаа юм биш Азийн орнуудад ч зурхайн зурлагаар аливаа үйлийг урьдчилан таамаглан хэлдэг. Энэ бол нэг ёсны шинжлэх ухаан гэж хэлж болно. Хятад бол зурхайн  томоохон уламжлалтай орон. Мөн Солонгос улс байна. 12 жилийн аль нэгэнд төрсөн хүн тухайн нэг давтамжаараа ямар жил гарч байна, тухайн жилдээ хэрхэн байх вэ зэргийг тодорхойлон зурхайг гаргадаг.

 12 жилийн давтамж гээд та ярьж байна л даа. Энэ жилийн хувьд гахайн жил гарч байна. Тэгэхээр жил орж байгаа хүмүүс тусгай засал хийлгэх хэрэгтэй гээд яриад байдаг. Тэгвэл ямар учраас тусгай засал хийлгэдэг вэ?

 

12 жилийн давтамжаар зурхайн зурлага явдаг гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр 12 жилийн давтамж дээр нийтлэг юу ажиглагдаж байна.  37-ний жил дээр юу ажиглагдаж байна, 49-ний жил дээр нэг иймэрхүү зүйл ажигладдаг ч гэх юм уу зурхайн ажиглалтаар гарч ирсэн зүйл байна шүү дээ. Тэгэхээр 37-ний жил орохоор энэ хүнд иймэрхүү зүйлс тохиолдох гээд байж болзошгүй шүү гэсэн үүднээс л сэрэмж өгч байна ч гэх үү, гэхдээ яг тэгнэ гэсэн зүйлгүй харин магадлалаар урьдчилан сэргийлж, засал ном хийж, муу зүйлээс сэргийлж байгаа утгатай гэх үү дээ.

Зурхайн ухаан бол ер нь эхэндээ ажиглалтаар яваад цаашлуулаад энэ хүнд юу тохиолдоод байгааг шинжлэх буюу нөгөө утгаар шинжлэх ухааны бүхэл бүтэн салбар болоод хөгжсөн зүйл. Монголчуудын хувьд 12 жилээр шинжин тухайн зурлагыг гаргадаг бол Өрнийн орнуудад ордуудаар шинжин гаргадаг.

Зурхайн ухаан хэрэв худал байсан бол өдийг хүртэл ингэж оршин тогтносоор ирж чадахгүй байсан. Ямарваа нэг шинжлэх ухаанч талаас хүмүүст хүрсэн учраас өдийг хүртэл уламжлагдан иржээ гэж үздэг.

Хүний амьдралд гарч буй давтамжийг ерөнхийдөө зурхайн ухаан судалж, аливаа нэг болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс зурлага, тайлалуудаа бий болгодог. Олон зуун жил эрдэмтэн мэргэдийн судалгаанд тулгуурлан бий болсон зүйл л дээ.

Энэ дээр нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, орчин цагийн зурхайн ухааны цагалбар тооны бичгийг эмхэтгэн найруулан гаргасан хүн болох миний багш Гомбын Пүрэвсүрэн гэдэг хүнийг дурьдахгүй байж болохгүй. Монголын зурхайчдын холбоог анх үүсгэсэн хүн л дээ. Манай багш бол өнөөдрийн гарч байгаа цаг тооны бичгийг хуучны зурхайн ухааны судалгааг орчин цагтай хослуулан одоогийн нийгэмд хамгийн ойлгомжтой байдлаар эмхэтгэн гаргасан юм. Түүнчлэн манай багш бидний шашин номоо хурдаг энэхүү Нима Дэйчинчойнхорлин хийдийг үүсгэн байгуулсан хүн. Мөн зурхайчдын холбооны анхны тэргүүн хүн юм.

Орчин цагийн зурхайн ухааны цаг тооны бичгийг найруулж, одоогийн бидний хэрэглэж буй цаг тооны бичгийн үндэс суурийг тавьсан гэхэд буруудахгүй.

 

Сүүлийн үед шинийн нэгний өглөө залуус мөр гаргах ёсонд тэр бүр ач холбогдолөгөхгүй байгаа мэт анзаарагдах болсон. Залууст хандаж хэлэхэд мөр гаргах ёс болон үүний ач холбогдолын талаар таны бодол ?

 

 Энэ бол ердөө нүүдэлчин ахуй амьдралтай  холбоотой л доо. Монголчууд  амны билгээс ашдын билэг гэж ярьдаг бас Мордохын хазгайгаас, суухын хазгай гэж ярьдаг.  Мориндоо мордохдоо л буюу аливаа зүйлийн эхэнд , амьдралд ч тэр анхны юм бүхэн учиртай. Хүн эхнээсээ л буруу зүйл хийвэл, буруу зүйл рүү яваад орчихвол тэр засагдаж чаддаггүй.  Хүүхдийн хүмүүжлийг ч гэсэн та бүхэн ажиглаад үзээрэй. Эхнээсээ л хүмүүжил муутай өсгөвөл нас биед хүрсэн ч тэр зүйл нь арилдаггүй. Энийг бол монголчууд маш сайн ажигласан байгаа юм. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу ч гэж ярьдаг. Энэ мэтээр олон янзын зүйрлэл байдаг. Тэгвэл энийг орчин цагт зурхайн ухаанаараа, тэр найман хөлөл гэж яриад байгаа зүйлд тусган аливаа зүйлийн эхлэлийг сайн тавих хэрэгтэй гэсэн үүднээс шинэ гарч буй ондоо хамгийн анхны эхлэлээ зөв гаргах хэрэгтэй гэсэн бэлэгдэл гэж мөр гаргах зан үйлийг хэлж болох юм.

Найман хөлөл гэдэг нь ус, уул, мод, шороо, гал, хий, огторгуй, төмөр гээд хөлөлийг нэрлэж байгаа.

Аливаа хүн тодорхой суудалтай бөгөөд тухайн хүн ямар суудалд суусныг олохын тулд эрэгтэй хүн галаас эхлээд найман суудлыг билгийн насны тоогоорнар зөв тойруулан тоолж суудлаа тодор­хойлно.

Эмэгтэй хүнийг уснаас эхлэн билгийн насны тоогоор нар буруу тойруулан тоолж, ямар суудалд суусныг мэдэж болно.

Гарч буй жилдээ цог хийморьтой байхыг бэлэгдэн, цагаан сарын шинийн 1-нд суудлынхаа цог хийморийнхоо зүгт зүгээ гаргадаг. Ургаж буй на­ран өөд харж суудлынхаа тарнийг уншиж, суудлынхаа хорлол зүгт очиж цээр гаргах зан үйлээ үйлдээд нар зөв явсаар суудлынхаа буян хишгийн зүгт очиж, өргөл буяны үйл үйлдээд тэр зүгээсээ гэртээ орж ирдэг уламжлалтай.

Ингэж монголчууд маань эрт дээр үеэс мөр гаргадаг уламжлалыг дагаж мөрдөн ирснээс гадна тухайн жилдээ сайн сайхан, аз хийморьтой явдаг хэмээн эрхэмлэдэг билээ.

Шинийн нэгний өглөө шинэ хувцасаа өмсөн нар мандаж байхад өндөр газраас хардаг юм уу, хиймороо сэргээх нь бэлэгдэлийн л юм. Тэрнээс заавал чи ингэ, мөрөө гаргахгүй бол чиний ажил бүтэхгүй гэх мэт зүйл биш л дээ. Монголчуудын хувьд аугаа бэлэгдэлтэй  улс. Тиймээс энэ бол монголчуудын зурхайн ёсонд оруулсан бэлэгдэл л юм. Бэлэгдэл гээд байгаа нь нэг ёсондоо орчин цагийн хэллэгээр тайлбарлавал өөрийгөө зоригжуулж аливаа зүйлд зорилготой амьдруулах гэсэн утга юм даа. Тухайн хүн авах гээхийн ухаанаар хандаж буй л зүйл. Тэрнээс би их буян хурааж байна гээд зүгээр суугаад байвал тэр хүнд юу ч ирэхгүй шүү дээ. Харин өөрийн сайн сайхан бодлоо ажил үйлстэйгээ холбон өөрийгөө урам зоригжуулж, эрч хүчийг өөртөө өгч байна гэж хэлж болно.

 

Мөргөх гаргахтай холбоотой өөр нэг сүүлийн үед гарч буй асуудлын нэг нь орон сууцанд амьдарч буй хүмүүс зүг чигээ хэрхэн авах вэ гэсэн асуулт байна л даа. Тэгэхээр мөрөө гаргахдаа орон сууцанд байгаа иргэд яаж зөв зүг чиг авах вэ?

  Ер нь бол хүн болгон мөрөө гаргах шаардлага байхгүй л дээ. Тухайн айлын өрхийн тэргүүн гаргахад болно. Гэхдээ тухайн гэр бүлийн бусад хүн мөргө гаргаж болохгүй гэж хэлж байгаа үг биш шүү.

Зүг чиг авах талаар янз бүрийн асуудал байгаа л даа. Жишээ нь хойшоо хаалгатай орц байвал байшингаа нар зөв тойроод л өөрийн сайн зүгтээ юу санасан хүслээ шивнэн гаргаж болно. Эсвэл байрнаасаа гараад яг нэг тодорхой цэг аваад тэндээсээ энэ жил миний цог хийморьтой байх алхам эндээс эхэлж байна гээд сайн сайхан зүйлээ бодон явж болно. Суурьшмал  соёл иргэншилд байгаа учир бас хуучны нүүдэлчин ахуй ёсны байдлаа өөрчилсөн байдлаар л өөрт зохицуулж байна гэсэн үг юм. Гэхдээ өөрийн оюун бодлоо л зөв байлгах нь чухал шүү дээ.

 

Сүүлийн жилүүдэд нийслэлчүүд маань эргэн тойрны овоо, уулнаа гарах нь их болж. Тэгэхээр Шинийн нэгний өглөө заавал овоо уулнаа гарч тахих ёстой эсвэл гарвал ингэнэ , тэгнэ гэсэн зүйл байдаг уу?  

 

Юм болгоныг шашинтай холбоно гэж байхгүй л дээ. Бурханы номонд яг тэг ингэ гэж заасан зүйл байхгүй. Энэ бол цэвэр монгол уламжлал л даа.

Сүүлийн үед овоо ууланд гарч байгаа хүмүүс маань байгаль орчныг ихээхэн бохирдуулах болжээ. Уул овоо тахиж байна гээд л хүн бүр л мах идээ будаа тавьж, өнөөх нь үнэр орж, орчноо их бохирдуулж байна. Энэ нь шашнаар бол лус савдаг хилэгнүүлмээр болсон. Лус савдаг байтугай хүн ч зугтаамаар болгож байна шүү дээ. Тиймээс цэвэр ч байх хэрэгтэй. Лус савдаг бол маш цэвэрч байдаг.

Овоонд өргөл өргөж байна гэхээр чулуу, тахилга руу нь сүү таргаа өргөөд энэ нь үнэр ороод, хадаг яндараа модноос уях гэх мэтээр тахих болж. Ийм байж болохгүй л дээ. Хэрэв тэгж их өргөл өргөх л юм бол байгальд ээлтэй хурдан шингэж алга болох зүйл л сонгох хэрэгтэй. Түүнчлэн сүү цайгаа овоогоо тойроод хамгийн ойр өндөрт оршин буй уулс зүг рүү өргөөд газарт шингэх байдлаар л өргөх хэрэгтэй. Үүнээс гадна заавал их хэмжээгээр өргөх шаардлагагүй. Их сүү өргөснөөр их буян хураахгүй. Эрт дээр үеэс монголчууд цацал ашиглаж ирсэн. Багахан хэмжээтэй зүй зохистой буюу өргөлийн хамгийн тохиромжтой зүйл бол цацал шүү дээ. Овоог ер нь хог эд зүйлээр овоолохоос илүүтэйгээр үүнийг цэвэрлэвэл лус савдаг илүү баярлана. Энэ бол хамгийн зөв тахилга болно. Лус савдаг өөрөө өвдчих юм бол тухайн нутаг оронд халдварт өвчин тасардаггүй гэж ярьдаг. Бид нар өөрсдөө өвдөх гээд байна гэж хэлж болно. Энэ мэт буруу тахилга бий болж байна. Тиймээс шүтэж байгаа зүйлээ цэвэр л шүтэж тахих хэрэгтэй.

Аливаа зүйлд зөв л байх хэрэгтэй. Гэтэл буруу зүйлүүдээс болоод зөв энерги авах гэж очсон газраасаа бухимдалтай бууж ирээд байвал яаж энэ нь зөв тахилга болох уу дээ тийм үү.

Энэ бүхний эцэст хэлэхэд ямарваа нэг зан үйл нь үеийн үед тухайн нийгэм байдлаа даганөөрчлөгдсөөр ирсэн уламжлал юм л даа. Харин ингэвэл тэгнэ гэсэн зүйл байхгүй. Нутаг орны онцлогийг харуулсан бэлэгдэл, заншил л юм.

Ярилцлагынхаа төгсгөлд,  нийт монголчуудадаа хандаж хэлэхэд дан ганц гахай жилд гэлтгүй бүхий л хугацаанд зөв чиг хандлагатай амьдрах хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна. Залуучууд маань  зөв замаар, зөв бодол тээн зөв мэргэжлээ сонгон зөв амьдарч байхад л таны эргэн тойронд ч зөв зүйлс үргэлж хүрээлэн бий болж байна шүү гэдгийг захимаар байна. Тиймээс дан ганц зурхайд итгээд яваад байвал тэнгэрээс тусална гэсэн зүйл байхгүй шүү дээ. Зөв явж байж л улсаа хөгжүүлнэ, улс хүчирхэгжиж бидний ирээдүй гэрэлтэй байна. Зөв хүн бай, хүнлэг бай, зөв монгол хүн байгаасай гэдгийг уриалж байна.

Та бүхэнд сар шинэдээ сайхан шинэлээрэй, зөв баярлаж сураарай, бэлэгдэл дэмбэрэлийн баяр гэдэг утгаар нь Цагаан сараа цааш зөв уламжлуулан явуулаарай л гэж ерөөе дөө.

 

 Танд ч мөн удахгүй болох Сар шинийн мэнд дэвшүүлье ээ, сайхан шинэлээрэй.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6