Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
21 НАСТАЙ ЗАЛУУГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ДЭЭР ХУВИАРЛАСАН НЬ ҮНЭН ГЭВ
Image
АЛЬ ДҮҮРГҮҮД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭВ?
Image
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК КАНАДЫН МЭРИТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ЦАХИМААР ЗАХИАЛЖ, ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
Н.ЭНХБАЯР: БИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЧИЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ
Image
АВРАГЧИД 84 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙВ
Image
УЕП-ЫН ОРЛОГЧИД Ш.ЭРДЭНЭБИЛЭГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
Image
СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Image
“ЭРДЭНЭТ VЙЛДВЭР" ХХК-ИЙГ ТӨҮГ БОЛГОЛОО
Image
Ц.НЯМДОРЖ: Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
Image
“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
Image
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА
Image
ОН ГАРСАНААС ХОЙШ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Image
ЦЕГ АВТО БААЗЫН ШИНЧЛЭЛ ХИЙВ
Image
ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
Image
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
Image
ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ХҮЙТЭН
Image
ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
Image
ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
Image
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
Image
15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
Image
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ IV АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
Image
“ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Image
ШШГЕГ-ЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
Image
“ТЭСО” КОРПОРАЦЫН САВЛАЖ ЗАРДАГ "СЛАВА" БУДААНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НАМ ДАРЖЭЭ
Image
ЖДҮ-гээс алдагдсан 500 саяыг хэн төлөх вэ, Жаргалсайхан дарга аа...
Image
Женко технологи ба Элбэгийн жиргээ
Image
“НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
Ц.Элбэгдорж: Миний өрөөнд нэгжлэг болоогүй
Image
БОИНГ-ийн ослын талаарх таамаглал ба агаарын тээвэрлэгчдэд учрах хүндрэл
Image
Т.Мей “Brexit”-ийг хойшлуулахыг ЕХ-ноос хүсэхээр төлөвлөжээ
Image
Далай багш хойд дүрээ Энэтхэгт тодорно гэжээ
Image
“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна
Image
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэв
Image
Нурсултан Назарбаев: Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа
Image
KFC-д хүүхдүүд дахин хордож ХӨСҮТ-д эмчүүлж байна
Image
И.МӨНХЖАРГАЛ: РОТАЦИЙН СОНГУУЛЬ СЭРГЭСЭН НЬ АН-Д ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН
Image
М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ
Image
"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Х.БАДАМСҮРЭН ХАЛАГДАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ДАРГААР ТОМИЛОГДОХ УУ?
Image
НҮБ-ЫН ТӨСӨЛ 9-Р ХОРООНД ХЭРЭГЖИНЭ
Image
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН ХОЁР АЛБА ХААГЧИЙГ СААТУУЛЖЭЭ
Image
ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЯМ ГАРАГААС ЭХЛЭН ХААНА
Image
М.ЭНХБОЛД VS Н.ЭНХБАЯР
Image
УЛААНБУРХАНААР ӨВЧИЛСӨН ХОЁР ИРГЭН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ
Image
Автомашин онхолдож хоёр хүн нас баржээ
Image
Бүрэн хэмжээний ”Шидэт хуудас” хүүхэлдэйн кино 2016 оны намар нээлтээ хийнэ
Image
Дэлхийг өөрчилж мэдэх 2015 оны гайхамшигт 10 нээлт
Image
"Яг түүн шиг" шоуны энэ жилийн оролцогчидтой танилц
Image
Нэг халбагыг өглөө бүр уугаад гэдсэнд хуримтлагдсан өтгөнөө гадагшлуулаарай!
Image
Т.ХУЛАН:Хорин гуравхан насандаа зургаан настай охины хойд ээж болж байлаа
Image
Мисс Э.Сэлэнгэ дахин нүцгэлж, ижил хүйстнээ “сонирхжээ”
Image
“ХҮЧИРХИЙЛЭГЧ ИЧИХГҮЙ БОЛ ХОХИРОГЧ БИ ИЧИХГҮЙ”
Image
Трансжендер АМИНА гэж хэн бэ
Image
Б.Өлзий-Учрал: Эмээ намайг "Миний хүү зохиолын дуу дуул" гэдэг байсан
Image
MNTM-ын супер ялагч Б.Цэрэндолгорын найз залуу шуугиан тарив
Image
МИСС Э.СЭЛЭНГЭ:Монгол бол тосгон би тосгоны хүүхнүүд шиг бууз чимхээд суухгүй ээ...
Image
Харь гаригийнхны бааз Саран дээр байгааг илрүүлжээ
Image
Ц.Баярсайхан: Д.Оюунболд багшийн дэргэд би хэн ч биш
Image
Үүнийг 7 хоног уугаад нуруу, хөл, үе мөчний өвчнөө мартаарай!
Image
Эрдэнэтээс Кызыл хүртэл төмөр зам тавих төсөл боловсруулж байна
Image
ШАР БУДААГААР БӨӨРӨӨ ЭМЧЛЭХ ТАВАН ТӨРЛИЙН ЖОР / хадгалаад аваарай
Image
Монголын нууц товчоо-г эсгийн дээр урлаж, Гиннест бүргүүлнэ
Image
Б.Сарандаваагийн лекцийг бодитоор нь сурвалжилаад хөөгдөв /бичлэг/
Image
Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно
Image
Долоо хоногийн онцлох мэдээ, үйл явдлын тойм
Image
“Хөдөөгийн хүчтэн-2016” барилдаан болно
Image
Хорт хавдар, гэнэтийн үхлээс аврах 9 зуршлыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ
Image
Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд
Image
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас таван удаа дууджээ
Image
НӨАТ-ын баримт өгөөгүй байгууллагыг 7035-3511 дугаарт шууд мэдэгдээрэй
Image
Жүжигчин Б.Отгонтуяа хүүхдийн тасгийг иж бүрэн тохижууллаа
Image
Монголын "Яг түүн шиг" хошин зургууд
Image
20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ
Image
Тэдний үйлдэл олныг гайхшрууллаа
Image
Японд шөнө бүжиглэвэл гэмт хэрэг гэж үздэг
Image
УМАРД СОЛОНГОСЫН АСУУДЛААРХИ ТУСГАЙ ХЭЛТЭС БАЙГУУЛЖЭЭ
Image
Г.БАЯСГАЛАНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГААР ТОМИЛОВ
Image
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно
Image
БАЯН-ӨЛГИЙД 600 ГАРУЙ МЯНГАН ТӨЛ БОЙЖИЖ БАЙНА
Image
Зураач Б.Баярцэнгэл бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ “Самади” нэртэйгээр дэлгэлээ
Image
МЭДЭЭ ҮЗҮҮЛЭХИЙН ТУЛД ХӨТЛӨГЧ ХҮҮХЭН ....../БИЧЛЭГ/
Image
Дэлхийн хамгийн хаалттай улсын Тэргүүн хатагтай байх ямар байдаг вэ?
Image
МҮХАҮТ-ЫН УДИРДАХ БАГИЙГ СОНГОХ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК ЭНЭ ОНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Image
АРАВДУГААР САРЫН 31-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
“Энхтайван, найрамдал, залуу элч” хүүхдийн аяллын нээлт болов
Image
Япон, Солонгосыг муудалцуулсан ХӨШӨӨ
Image
Өнөөдөр болох үйл явдлын тойм
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ, ТОМИЛОХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨХ САНАЛЫГ УИХ-Д ХҮРГҮҮЛЭВ
Image
ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮД НЭГДҮГЭЭР САРД 6,124 ХҮҮХДЭД РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОЖЭЭ
Image
ЗАСГИЙН ГАЗРААС ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ДӨРВӨН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
Уурхайчид татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцлээ
Image
ЗОЧИД БУУДАЛД МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
Image
БАЯН-ӨЛГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГУУД 500 ОРЧИМ КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
Image
ЖИЖИГ УЛС Ч ТОМ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙДГИЙГ ХОРВАТЫН ТАМИРЧИД ХАРУУЛЛАА
Image
Ухаалаг хүний чихэнд хов ирээд төгсдөг гэдэг
Image
“ПСЖ” Аваргуудын лигийг хямрааж байна
Image
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНААР ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ХОЁР БАЙРААР УХАРЧЭЭ
Image
Өнөөдөр архи зарахгүй
Image
Ц.Оюундарь: Онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрхэвч өршөөлийн буюу уучлалын хууль үйлчлэх ёсгүй
Image
Оддын анхны зодоон хэрхэн болсон бэ?
Image
С.БАЯРЦОГТ: МОНГОЛ, ШВЕЙЦАРИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРЧ ШАЛГААД ҮНЭН МӨНИЙГ ТОГТООГООСОЙ
Image
САЙХАН МЭДЭЭ: АНАГААХЫН ДӨРВӨН СУРГУУЛЬ ХОТООС НҮҮЖ, БАРИЛГАА ТӨРД ХАНДИВЛАНА
Image
Image

Ц.Баярсайхан: Д.Оюунболд багшийн дэргэд би хэн ч биш

“Өнөрөөг ДАШТ-ээс мөнгөн медаль авсны дараа “Одоо л дасгалжуулагчийн дөр сууж байна даа” гэж өөрийгөө тоолоо” хэмээн тэр өгүүлэв. Чөлөөт бөхийн спортын төлөө 25 жил зүтгэхдээ нэг гавьяат, дэлхийн аваргын мөнгөн медальтан хоёр,

Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин 14 төрүүлсэн гэхэд мөн ч даруухан хүн шүү.  Монголын чөлөөт бөхөд Баярсайхан нэртэй дасгалжуулагч чамгүй олон бий. Тэдний дундаас өвөрмөц имиж, шударга зан, шулуухан  яриа, гаргасан амжилтаараа ялгардаг нь “Хасу Мегастарс” клубийн дасгалжуулагч Цэндийн Баярсайхан юм. Түүнийг “Зидан” гэх хочоор нь спорт сонирхогчид андахгүй. Чөлөөт цагаараа хөлбөмбөг тоглох дуртай байсан учраас  10-аад жилийн өмнө дотнын анд Т.Сүхбаатар нь ийм хоч өгсөн гэдэг. Ц.Баярсайхан дасгалжуулагчтай өнгөрсөн жилийн “Mongolia Open”-ы үеэр уулзаж байсан маань санаанаас ер гардаггүй юм. Тэрээр өөрийн шавь А.Батцэцэгийг хүрэл медаль авсны дараахан гавьяат тамирчин А.Энхээ ах бид хоёрыг чиглэн нэлээн баргар царайтай, санаа нь зовсон байдалтай ирсэн юм. Эхэндээ би шавь нь медаль авчихаад байхад яагаад баярлахгүй байгаа юм бол гэж багагүй гайхаж билээ. Ц.Баярсайхан дасгалжуулагч их л сэтгэлээр унасан байдалтай “Батцэцэгийн маань ээж сэхээнд, ухаан орохгүй байгаа. Тэр энэ тэмцээнд оролцох эсэхээ надаас асуухаар нь “Хэрвээ медаль авбал ээжийнх нь эмчилгээний төлбөрт нэмэртэй юм уу даа” гээд барилдуулчихсан юм. Хөөрхий минь шүд зуусаар байгаад хүрэл медаль авлаа. Одоо шууд эмнэлэг явах гэж байна” гэв. Шавьтайгаа хамт инээж, хамтдаа уйлдаг дасгалжуулагч хүний жаргал, зовлонг зүрхний угаас тэгэхэд мэдэрч билээ. Түүний хувьд өнгөрсөн жил амжилтын арвин ургац “хураасан”. Унаган шавь П.Өнөрбат нь “Лас Вегас-2015” ДАШТ-ээс мөнгөн медаль авч, үндэсний бөхийн “А” үсгийг нь заасан Б.Одгэрэл нь улсын харцага болсон юм. Мөн тэрээр шинэ оны өмнөхөн П.Өнөрбатынхаа хамт гавьяат цолоор энгэрээ мялаасан. Дасгалжуулагчаар 25 жил ажиллаж, чөлөөт бөхийн спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө олон жилийн нөр их хөдөл­мө­рөө төр засагтаа үнэ­лүүлж, гавьяат дасгал­жуулагч бол­сонд баяр хүргэе. Унаган шавь П.Өнөр­баттайгаа хамт гавь­яат цол авсан нь танд бүр сайхан байгаа нь дамжиггүй.
-Тэгэлгүй яах вэ. Их сайхан юм билээ. Олон жилийн турш хамтдаа хөдөлмөрлөж, зүтгэсэн Өнөрөөгөө гавьяат тамирчин болоход нь бүр их баярласан. Ерөнхийлөгчөөс гавьяат дасгалжуулагч цол хүртэж байхад Д.Оюунболд багшаар, дотнын анд Ж.Түмэн-Аюушаар, олон шавиараа л их бахархаж байлаа. Цаашид улам их хичээх урмыг энэ шагналаас авлаа.

-Та энэ шагналыг хэр удаан хүлээсэн бэ?
-Дасгалжуулагч хүн гавьяа шагнал, алдар нэрний хой­ноос хөөцөлдөх дэмий. Хийх ёстой­гоо хийгээд явахад аяндаа энэ бүгд ирдэг гэдэгт би итгэдэг. Гэхдээ өнгөрсөн жилийн ДАШТ-ээс П.Өнөрбат мөнгөн медаль авсны дараа зарим найз маань “Миний анд одоо гавьяат дасгалжуулагч болох цаг нь болсон. Төр засаг нэг юм бодож байгаа байлгүй дээ” гэж хэлсэн шүү.

ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, Д.Отгонцэцэг нарын хамт


-“Лас Вегас-2015”-аас та хоёр дахь мөнгөн медальтнаа “өлгийдсөн”. П.Өнөрбатыг мөн­­гөн медалиа энгэртээ зүүн, шагналын тавцанд зогсч байхад юу бодогдож байв?
-Шавиараа үнэхээр их бахархаж байлаа. “Дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнээс медаль авах ямар хэцүү билээ. Одоо л дасгалжуулагчийн дөр сууж байна” гэж өөрийгөө тоолоо. Өмнө нь 2011 оны ДАШТ-ээс Д.Отгонцэцэг мөнгөн медаль авч, намайг их баярлуулсан юм. Түүнээс хойш чамгүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн жил Өнөрөө бид хоёр том зорилго тавьж, АНУ-ыг зорьсон. Түүний хувьд бэлтгэл сургуулилт, гаргаад буй амжилт, хөдөлмөрлөсөн жил гээд бүх зүйлээрээ медаль авах тохироо нь бүрдчихсэн байсан. Өнөө цагт чөлөөт бөх дээд цэгтээ хүртэл хөгжиж буйг спорт сонирхогчид андахгүй. Ялангуяа олон жилийн түүхтэй эрэгтэй чөлөөтийнхнөөс медаль авна гэдэг бүр амаргүй. Энэ их өрсөлдөөн дундаас шавь маань уран хурц, дайчин барилдаанаараа ялгарч, аман хүзүүдсэн. Өөрийнх нь заасан мэхийг шавь нь төгс хийж, өрсөлдөгчөө ялах мөчид дасгалжуулагч хүн үнэхээр их урамш­даг. Өнөрөө Францын З.Ха­жиевыг хавирч ялсан нь на­майг үнэхээр баярлуулсан. Учир нь, энэ мэхийг надад Д.Оюун­болд багш зааж өгсөн юм.

-Аваргын төлөөх ба­рил­даанд олимпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Ж.Барроузид дийлд­сэн. Түүнийг ялах боломж байсан гэж та боддог уу?
-Түүнтэй ДАШТ-ий өмнө болсон Дэлхийн цомд барил­дахдаа ялагдсан. Тэгж дийлдэх­дээ манай хүн хөлийг нь авах гэж байгаад улайн цайм мөр­гүүл­­­­­сэн шүү дээ. Хавдартай нүүртэй зураг нь цахим ертөн­цөөр нэлээд шуугиан тарьсан. Тэр барилдааны дараа бид хоорондоо ярилцаж, хөл авах барьцаа алдвал ууцаар нь тэвэрч шидэх мэх хийхээр төлөв­лөсөн юм. Бөхчүүд энэ мэ­хийг сандарсан үедээ хийдэг гэж зарим хүн ойлгодог. Тийм биш л дээ. Сүүлийн үед энэ мэхийг сайн хийж байгаа Буриадын Баяр гэдэг бөхийг урьж, хоёр сарын хугацаанд заалгасан.
 
-Ж.Барроузийг ууцаар нь тэвэрч шидэхэд дэвжээний шүүгч дөрвөн оноо өгсөн. Гэвч барилдааны бичлэгийг нь үзээд шийдвэрээ цуцалсан. Хэрвээ 4:4-өөр тэнцээд барилдаан үргэлжилсэн бол үр дүн өөрөөр эргэх байсныг үгүйсгэх аргагүй. Шүүгчийн шийдвэрт та ямар бодолтой байгаа вэ?
-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр “тэгсэн бол, ингэсэн бол” гэж ярих дэмий болов уу. Алдааг бусдаас хайж, өөрсдийнхөө бурууг анзааралгүй өнгөрчих вий дээ гэж болгоомжилж байна. Үүнд би буруутай. Өнөрөө барилдааны төгсгөлд “шатаад” хэмнэлээ бага зэрэг алдчихсан юм. Ямар ч тэмцээнд, хэн ч байсан эзэн орны давуу тал гэж айхтар зүйл байдаг. Хэрвээ шударга шүүсэн бол миний шавь Д.Отгонцэцэг ч бас дэлхийн аварга болох байсан. ОХУ-ын бөхөд “хийлгээд” мөнгөн медаль авсныг хүн бүхэн мэднэ дээ.

-Өнөрөө оны өмнө Энэтхэгийн лигт барилдаад, ирсэн. Тэнд зодоглосноор түүний барилдаанд ямар нэг өөрчлөлт гарсан зүйл харагдаж байна уу, юу шинээр сурсан бол?
-Өнөрөө маань дэлхийн аваргын дараа амарч амжилгүй Энэтхэгийн мэргэжлийн лигт барилдахаар явсан. Барилдааны дүрмийн тухайд сонирхогчоос нэлээд ялгаатай. Мэдээж тэнд сурсан юм их бий. Барилдааны төгсгөлийг хэрхэн сайн хийх, олон хувилбарт барилдаан, холбоос мэхээ яаж ашиглах талаар суралцсаар байна.

-Та энэ жилийн УАШТ-д ямар зорилготой оролцов. Тамирчдынхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Мэдээж өмнөх жилийн амжилтаа ахиулах, багаараа түрүүлэх зорилготой оролцсон. Тамирчдынхаа амжилтад сэтгэл хангалуун байна. 48 кг-д Ц.Намуунцэцэг маань түрүүллээ. Харамсалтай нь тэр энэ удаагийн Азийн АШТ-д санасан амжилтдаа хүрч чадсангүй. Түүний барилдааны арга барил, туршлага жилээс жилд сайжирч байна. УАШТ-ий үеэр Д.Дагвадорж аварга Намуунаад Японы бөхийн сургуульд суралцах эрх бэлэглэсэн. Энэ бол алдаж болохгүй том боломж. Өмнө нь тэнд манайхнаас дэлхийн аварга С.Цэрэнчимэд сураад, ирсэн. Намуунаа Чимэдээ эгч шигээ мундаг бөх болохын тулд хичээх хэрэгтэй. Намуунаа хоёр жилийн хугацаанд суралцахаар төлөвлөж байна. Тэр ирэх сарын дундуур Японыг зорино.

-Саяхан болсон Азийн АШТ-д Д.Отгонцэцэг түрүүл­лээ. Тэр Лондонгийн олимпод оролцсоныхоо дараа үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн. Одоо формдоо орж байгаа бололтой.
-Ерөнхийдөө барилдаан нь сайхан жигдэрч байна. Төрсөн хүнийг формд нь оруулах амаргүй, их ажиллагаа ордог юм байна. Түүний хувьд гарт эргэх, давхар хамах, хонгодох мэхийг голчлон хийдэг. Хэдийгээр дархан мэхүүд нь ч гэлээ буцааж сэргээнэ гэдэг хамгийн хэцүү. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа зарим хүн “Нэг арга барилаар барилдаад байна. Олон хувилбарт барилдаанд шилжвэл үр дүнтэй” гэж надад зөвлөсөн юм. Түүнд нь нэлээн дүгнэлт хийж, бага хүчээр өрсөлдөгчөө хэрхэн ялах, холбоос мэхүүдийг үр дүнтэй хийх тал дээр чамгүй их төвлөрч, бэлтгэл базаасан. Тэгж бэлтгэсний үр дүнд Азийн аварга боллоо. Шавиа гавьяат тамирчны болзол аль хэдийнэ хангасан, энэ цолыг авах хэмжээний бөх гэж боддог.

-Мэхийг ямар аргаар заавал илүү үр дүнтэй байдаг вэ?
-Олон дахин давтууллаа гээд дархан мэх болтол нь сургах боломжгүй. Заасан мэхийг хэр сурах нь багшаас 10, тамирчнаас 90 хувь нь шалтгаалдаг.

-Таныг мундаг дасгал­жуу­­лагч гэдгийг спорт сонир­хогчид андахгүй. Ха­рин тамирчин байсан үеийн тань тухай тийм ч сайн мэдэхгүй болов уу?
-Анх долдугаар ангид сурч ахуйдаа чөлөөт бө­хөөр хичээллэж эхэлсэн. Харамсал­тай нь хүнд бэртлийн улмаас 24 настайдаа зодог тайлж байлаа. Хоёр хөлдөө айхтар бэр­тэл авч билээ. Одоо ингээд төмөр хөлтэй явж байгаа маань их аз юм. Спортын мастераас өөр шальтай амжилт үзүүлж чадаагүй ээ.

-Хотод ирэхээс тань өмнө “Дарханы Баяраа” гэдэг байсан. Яалт ч үгүй Дархан-Уул аймгаас дас­гал­­­жуулагчийн замна­лаа эхлүүлсэн хүн бол, та. Дасгалжуулагч болох шийдвэрийг хэрхэн гаргав?
-Миний талийгаач дүү Ц.Адъяа бөхөд их дуртай байсан юм. Анх дүүгээ чөлөөт бөхийн УАШТ-д оролцуулах гэж аймгийнхаа бөхчүүдтэй хамт дасгалжуулж билээ. Намайг Ц.Жигдэн багш маань их дэмжсэн. Тэр жилийн тэмцээнд дүү маань болон манайх багаараа мөнгөн медаль авч, анхны амжилтаа гаргасан. Тэгж л анх дасгалжуулагч мэр­­гэж­лийн сайхныг мэдэрч эхэлсэн дээ. 1990 онд Дархан-Уул аймгийн БТСГ-ын чөлөөт бөхийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж байлаа. Зарим хүнд дас­гал­­­­­жуулагч хийх амархан санагддаг байх. Тамирчныхаа аав, ээж, анд, ах, эмч нь болох амаргүй шүү дээ.

-Та бол олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны шавь. Багштайгаа хэрхэн учирч байв?
-1984 оны Төмөр замын нэрэмжит тэмцээнд оролцож байхдаа багштайгаа анх танилцсан. Тэр тэмцээнд түрүүлсний дараа багш маань намайг “Алдар”-т урьсан юм. Нэг нутгийнх гээд ч тэр үү, надад их сайн байж билээ.

-Багшийнхаа заах арга барил, зан чанараас юуг нь хам­гийн их үлгэрлэж явдаг вэ?
-Нэг удаагийн бэлтгэл дээр 20 мэх заадаг байлаа. Үнэхээр агуу бөх, мундаг дасгалжуулагч байсан шүү. Д.Оюунболд багшийн дэргэд би юу ч биш. Тийм мундаг хүний заасан зүйлийг сэтгэлд нь нийцтэл бүрэн сурна гэдэг амаргүй. Үнэнийг хэлэхэд сайн сурсан мэх ховор доо. Дасгалжуулагч болсныхоо дараа нэлээн тэвдсэн (инээв). Анхандаа “нохой хамартаа хүрэхээр усч” гэдгийг л бүрэн утгаар нь мэдэрч билээ.

-Таны дасгалжуулалтын гол онцлог юу вэ. Ямар зарчим баримталдаг вэ?
-Үнэнч байх. Ямар ч зүйлд чин сэтгэлээсээ, үнэнч хандаж сурвал амжилт дагадаг. Алдаа гаргах нь ч ховор. Үүнийг л шавь нартаа үргэлж захидаг. Тэрнээс биш энийг тэгж, тэрийг ингэж сур гэх нь тийм ч чухал биш. Заасан мэхийг мэдрэмжээрээ улам хөгжүүлж, дархан мэх болготлоо үнэнчээр бэлдэж чадвал л өөрийн болгож сайн гаршуулна. Багшийн заасан бүхнийг төгс сурдаг хүүхэд ховор шүү дээ.

-Таны шавь нараас тив, дэлхийн медальтай хэчнээн шавь төрөөд байгаа билээ?
-Одоогоор насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр мөнгө, залуучуудаас хоёр алт, гурван хүрэл, ахмадаас нэг мөнгө, таван хүрэл, өсвөрөөс хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг алт, таван мөнгө, найман хүрэл, залуучуудаас хоёр алт, 10 мөнгө, 12 хүрэл, өсвөрөөс гурван алт, 12 мөнгө, 13 хүрэл медаль аваад байна. Гавьяат тамирчин нэг, ОУХМ 14, спортын мастер 36, дэд мастер цолтой 45 тамирчин төржээ. Мөн 1990 оноос хойш УАШТ-д оролцохдоо багаараа хоёрхон удаа буюу 1990, 2001 онд л медалиас мултарсан. Бусдаас нь багаараа ямар нэгэн медаль аваад байна. Насанд хүрэгчдийн УАШТ-д багаараа 2008-2010 онд гурван жил дарааллан түрүүлсэн. Харин үндэсний бөхийн шавь нараас Ө.Даваабаатар, Б.Одгэрэл нар улсын харцага, С.Даваасамбуу, Ж.Баянмөнх нар улсын начин цолонд хүрээд байна. Аймгийн цол авсан чамгүй олон бөх бий.

-Та “Хасу мегасторс”-ын “Эко спорт цогцолбор”-ын захирлаар ажилладаг. Энэ цогцолборыг байгуулах санаачилга хэрхэн төрж байв?
-Манай цогцолбор өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон. Барих санааг анх манай “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш гаргасан юм. Тэр гадаад орны спорт цогцолборуудыг судалж байгаад зураг төслийг нь өөрөө гаргасан. Дотроо чөлөөтийн гурван дэвжээтэй. Гаднаа сагсан бөмбөг, хөлбөм­бөг, волейбол, софт теннис, хөнгөн атлетикийн талбайтай. 60 хүн амарч, 100 хүн байрлах байр, 400 хүн хооллох хүчин чадал бүхий гал тогоотой. Мөн гурван дэвжээ бүхий П.Өнөрбатын нэрэмжит чөлөөт бөхийн бэлтгэлийн тэнхимтэй.

-“Дарханы Баяраа” “Хасу Мегастарс”-ынх бо­лоод нэлээн олон жил болж байна. Анх хотод ирж, Ж.Тү­мэн-Аюуш захиралтай хэр­хэн хамтрах болсон дурсам­жаасаа хуваалцана уу?
-2006 онд Г.Амархүү, Өнөрөө тэргүүтэй зургаан шавь маань шигшээ багт дуудагдсан юм. Нөгөө хэдийн маань сэтгэл аль хэдийнэ нийслэл хотод ирчихсэн байдаг. Бусдад нь ч бас тэдэн шиг шигшээ багийн тамирчин болох бодол төрж байгаа бололтой. Тэгээд л 13 шавийн хамт нийслэл хотод ирж байлаа. Анхандаа байрлах байр олдохгүй чамгүй тэвдсэн. Азаар Ж.Түмэн-Аюуштай уулзтал туслахаа илэрхийлж, 10 дугаар хороололд хоёр өрөө байр гаргаж өглөө. Бид хоёр Дархан-Уул аймгийн Политехникумт хамт сурч байсан багын найзууд. Улмаар хүүхдүүд ар араасаа ирсээр 16-уулаа боллоо. Том өрөөнд нь эрэгтэйчүүд, жижигт нь эмэгтэйчүүдийг нь байрлуулж, би өөрөө гал тогоонд нь унтдаг байсан юм. “Марк 2” машинтай. Түүндээ бүгдээрээ чихцэлдээд л бэлтгэлдээ явна. Тэгж л анх Улаанбаатарт хөл тавьж байлаа. Ж.Түмэн-Аюуш гурван жилийн дараа биднийг III хороололд дэлгүүр, тоглоомын газартай гурван өрөө байрт оруулсан юм. Бид үнэхээр азтай хүмүүс. Хоёр давхар ортой, хоёр өрөө байранд 16-уулаа байрлаж байснаа бодоход өнөөдөр хоёр давхар иж бүрэн спорт цогцолбортой, сэргэлтийн баазтай болчихоод байгаа нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюушийн ач гавьяа, “Хасу Мегаватт” компанийн хамт олны дэмжлэгийн үр дүн.
-Танай клуб өсвөр үеийн тамирчдаа хөдөө, орон нутаг дахь салбарууддаа бэлтгэдэг. Ингэх нь ямар давуу талтай вэ?
-Чөлөөт бөхийг орон нутагт хөгжүүлэх, бөхөд сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг нээн илрүүлэх зэрэг олон давуу тал бий. Монголын чөлөөт бөхийн холбооноос бидэнд Хэнтий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх үүрэг гурван жилийн өмнө өгсөн. Үүний дагуу шат дараалалтай олон ажил хийж байна. Цаашид ч хийхээр төлөвлөсөн зүйл их бий. Ялангуяа Хэнтий аймагт чөлөөт бөхийн суурийг маш сайн тавих нь чухал байсан. Тиймээс өөрийн шавь Амарбатыг дасгалжуулагчаар томилж, бэлтгэлийн заал, дэвжээг нь барьж өгсөн юм. Шавь маань ч их мэрийлттэй, сайн ажиллаж байна. Саяхан Хэнтий аймагт болсон Осгоны Бямбаа багшийн нэрэмжит тэмцээний үеэр идэвх чармайлттай ажиллаж байгааг нь үнэлж,  “Хасу Мегаватт” компаниас түүнд нэг өрөө байр бэлэглэлээ. Залуу хүнд улам их хичээх урам өгсөн байх.

-Таны шавь нар нас насны ангилалд тив, ДАШТ-ээс медаль хүртээд байна. Одоо ганцхан олимпын медаль л дутуу байгаа. Тиймээс “Рио-2016”-д зөвхөн медаль авахын төлөө зүтгэж байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. 2016 онд өмнөө тавьсан хамгийн том зорилго маань энэ. Одоогоор миний шавь нараас П.Өнөрбат олимпын эрхээ аваад байна. Бид хоёр бэлтгэлээ нарийвчилсан төлөвлөгөөний дагуу базааж байна. Риогийн олимпоос алтан медаль авна, өндөр амжилт гаргана гэж сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Бүх зүйл нарийн судалгаа, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.assa.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6