Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав
Image
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэмжив
Image
Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ
Image
“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцлөөс бол угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо
Image
Иргэд дүүргийнхээ 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөв
Image
“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн шинэ байшин
Image
В.Путин Монголоор дамжуулж Хятад руу хийн хоолой барих боломжийг судлахыг даалгажээ
Image
Хадам аавынхаа тэтгэврийн зээлээр эхлүүлсэн жижиг дунд үйлдвэр
Image
Өвөрхангай аймагт охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ
Image
Ач буяныг нь хүртчихээд ардчиллыг үзэн ядаж болох уу?
Image
Б.Батзоригт 2 жилийн ял төлөвлөжээ
Image
"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан
Image
Хийн хоолой ярьж хий хоосон хөөрцөглөгсөд
Image
Залуу хосууд автомашин дотроо угаартаж нас баржээ
Image
Цагийн гарз
Image
Эрдэнэт үйлдвэрт эрээний хятадуудын наймааны лангуу болов...
Image
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцов
Image
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан жагсагч Б.Цэгмэдийг заналхийлжээ
Image
Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ
Image
ХУД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдлаа
Image
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ
Image
УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцлоо
Image
Ж.Батзандангаас Ч.Сайханбилэг нь илүү эх оронч
Image
Нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар, авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
Image
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Image
У.Хүрэлсүхийн гадаад айлчлалд УИХ-ын ихэнх гишүүд багтаж, Г.Занданшатар чуулганыг ирцгүй хуралдуулж булхайцав
Image
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан
Image
АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийв
Image
ТЦА: Зам тээврийн осол 36.3 хувиар буурчээ
Image
Ирцгүй хуралдаж, С.Эрдэнийн санаачилсан төслийг унагав
Image
АН сонгуулийн санхүүжилтээ зарлалаа, МАН яав!
Image
Гал түймэр гарч болзошгүй 102.241 зөрчил дутагдлыг илрүүллээ
Image
Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана
Image
Мөсөнд авиралтын тэмцээн Орхоны хүрхрээд зохион байгуулагдана
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар Сочиг зорилоо
Image
Монгол тээвэрчид гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой
Image
ОБЕГ архивын бүрдүүлэлтээрээ
Image
Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно
Image
О.Батбилэг шилдгийн шилдэг уяачаар дахин шалгарлаа
Image
100 гаруй иргэний амь насыг авран хамгаалжээ
Image
“Өвлийн идэш” махны худалдаа "Сансар", “Саруул” худалдааны төв, “Скай” их дэлгүүрт гарч эхэллээ
Image
Сайн дурын ажилтнуудын олон улсын өдөр тохиож байна
Image
“Ухаалаг тээврийн системийн төлбөр тооцооны шийдэл” хэлэлцүүлэг болно
Image
Ерөнхий сайдын ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд Хотын дарга багтан оролцож байна
Image
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
Image
Чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэнэ
Image
ХАА-н салбарыг ирэх онд 7.9 тэрбумын хөрөнгө оруулалтаар дэмжинэ
Image
ӨНӨӨДӨР: “Монгол орны хөрс судлал-2019” хурал болно
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
Пёнчаны олимпийн үеэр тамирчдад 110 мянган ширхэг бэлгэвч тараана
Image
АРХАНГАЙ АЙМГИЙГ БНХАУ-ЫН ЮНЬНАН МУЖИД БОЛОХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРИЛАА
Image
ТАВАН ОРНЫ ГАДААД ХЭЛНИЙ БАГШ НАР ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА
Image
Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
Image
БНСУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Image
Царай зүсээ жоохон янаг болгох ёстойн болoв уу. Бүү мэдээ
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Ө.ЭНХТҮВШИН: БИЧЛЭГИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ ГАРГАХ ЁСТОЙ
Image
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ'” КОМПАНИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ
Image
НЭГДҮГЭЭР САРЫН 30-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
ИХ АВАРГА ХАКҮХО, КИСЭНОСАТО ХОЁР ХАМТДАА БЭЛТГЭЛ ХЙИЖЭЭ
Image
ОРХОН ГОЛЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Image
Захидал: Би шинэхэн гэргий болоод удаагүй байгаа нэгэн бүсгүй байнаа
Image
ХИТ ДУУГҮЙ ХИТ ДУУЧИН
Image
Бөхчүүдийн чансаа
Image
Хувьцааны мөнгөө аваагүй иргэд гүйцээж авч болно
Image
ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРЖ, ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА
Image
Вакцин тээвэрлэх зориулалттай Kia Bongo автомашин хүлээлгэн өглөө
Image
СУВИЛАХУЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ СӨҮЛ ХОТОД ЧАДАВХЖУУЛНА
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ
Image
ЦАХИМ ЕРТӨНЦИЙН 60 СЕКУНД
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
ХЯТАДЫН ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН АНХНЫ НИСЭХ ОНГОЦ ТЭЭГЧ ХӨЛӨГ ОНГОЦ ДАЛАЙД ГАРЧЭЭ
Image
ӨНГӨРСӨН ЖИЛ ТАВАН ХҮН СҮРЬЕЭ ӨВЧНИЙ УЛМААС НАС БАРЖЭЭ
Image
ИХ СУРГУУЛИЙН БАГШ ОХИДЫГ ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Хятадын генералын онгоц сүйрсэн тухай монгол генералын яриа
Image
ТАВАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
Image
ШИНЬЖААН ДАХЬ УЙГУРУУДЫГ ДАХИН ХҮМҮҮЖҮҮЛДЭГ ТӨВҮҮДИЙН ТАЛААР АНХ УДАА ДУРДЖЭЭ
Image
Гуравдугаар эмнэлгийн өмнөх талбайг автомашины зогсоол болгоно
Image
2018.01.16 / БИЛГИЙН ТООЛЛЫН 30
Image
Image

ӨМД ТАЙЛСАН ХЭРЭГ БУЮУ ЕСӨН ЖИЛИЙН ЯЛ

Шоронгоос Б.Дашзэвэг найз маань захиа ирүүлжээ. Б.Дашзэвэг гэдэг маань өнөөх л орой болгон телевизээр ярьж байдаг, олны танил Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, доктор профессор Бизъяагийн Дашзэвэг шүү дээ. Тэрбээр өнөөдөр далан хэдэн насандаа өргөст торны цаана сууж байгаа юм. Яаж зовж шаналж сууж байгаагаа Б.Дашзэвэг найз маань бичсэн байна. Ердөө л хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдгийг дулаацуулахаар өмдийг нь тайлсан “хэрэг” шүү дээ. Монголын шүүх түүнд есөн жилийн ял халдаасан юм. Дээд шүүх гурван жил болгосон.

Гадаа хаврын урь орсон ч хүйтний эрч буугаагүй  л байна. Муу нөхөр минь шоронгийн мухарт, энэ хүйтэн орчлонд яаж зовж шаналж байгаа бол гэхээс элдвийн зүйл сэтгэлд орж ирэх юм даа. Б.Дашзэвэг найзыгаа би сайн мэднэ. Сэтгүүлзүйн өнөр бүлд бараг нэгэн үед багтсан учраас зан чанар, амьдрал уран бүтээлийг нь би мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Монголыг дэлхийд таниулахаар зүтгэж ирсэн цөөн хэдэн сэтгүүлчийн нэг. НҮБ–ын хуралдааны их танхимаас, НАТО–гийн төв штаб, Варшавын гэрээний байгууллага, үе үеийн олимпын наадмаас, Сансарын хөлгийн гарааны талбайгаас, олон улсын уулзалт ярианы танхимуудаас хэн сурвалжилж, бидэнд хүргэж байлаа даа. Тэр хүн бол Б.Дашзэвэг. Тэр зөвхөн сэтгүүлч биш, “Ай даа хүмүүс минь амьдрах сайхан, Амьдын хорвоо доо энэ л үнэн шүү...” гэхчилэн олон арван шүлэг, дууны үг бичсэн нэртэй зохиолч билээ. Өнөөх “Амьдрах сайхан хорвоо”-доо өнөөдөр өргөст торны цаана сууж байна гэхээр хэний ч сэтгэл хямармаар л юм даа. Б.Дашзэвэг маань болсон явдлыг захидалдаа дэлгэрэнгүй бичжээ. Цас бороо хольж орсон тэр нэгэн жихүүн өдөр Шадивлангийн зусландаа очсон гэнэ. Ахмадын баярын өдөр, олон жил айл аймаг явсан н.Батмөнх сахиулындаа очингоо зуслангаа эргэж, цэвэр агаар амьсгалсан аж. Нөхдүүд баярын өдөр уулзсаных нэг шил юм задалж хүртсэн гэнэ. Б.Дашзэвэг бол ямар ч үед, төрийн хүлээн авалтад ч гурваас илүү хундага уудаггүй хүн л дээ.

Тэр л зарчмаа барьсан аж. Энэ үед зуслангийнх нь хашаанд үхэр орж ирснийг н.Батмөнх хөгжлийн бэрхшээлтэй охин гурвуулаа хөөж гаргахаар цас бороон дундуур нэлээн хөөцөлдсөн юм билээ. Бүгдээрээ л их өвсөн дунд өвдөгнөөс доош норчихоод чичирч байсан гэдэг юм. Б.Дашзэвэг маань эмэгтэйг гэрт нь дулаан газар оруулаад гутал өмдийг нь тайлах гэсэн чинь хөл нь шагайгаараа эргэчихсэн учир доошоо тайлж болсонгүй. Тэгэхээр өмдийг нь дээрээс нь тайлж норсон өвдгийг нь дулаацуулах гэтэл н.Батмөнх ороод ирж. Тэрбээр нэлээд халмаг байсан учир “Охины өмд тайллаа. Хүчирхийлэх гэсэн” гэж маргалджээ. Далимдуулаад Б.Дашзэвэгээс архины мөнгө нэхсэн гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Б.Дашзэвэгийн бичсэнээр бол эмэгтэйг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан зүйл ердөө байхгүй. Өмдийг нь тайлж, өвдгийг нь дулаацуулах гэсэн л буруутай юм билээ. Үүнээс хэд хоногийн дараа ирсэн чинь н.Батмөнх том охиндоо хэлээд, охин нь хууль хяналтын байгууллагад хандаад, шүүх цагдаа тэр доор нь шийдэж, сэтгүүлчийг есөн жил хорих ялаар шийтгэдэг байгаа. н.Батмөнхийнхөн, оройтсон хойно нь гэмшсэн гэсээн. н.Батмөнх, шүүх хурлын шийдвэрийг сонсоод “Өндөр настай Дашка ах яаж амьд гарах вэ.

Би наана нь үхэх хэрэгтэй, хүний нүүр харах арга алга” гэж үглэсээр гэртээ боож амиа хорлосон аж. н.Батмөнхийн том охин Б.Пагма нь “Аавын хэл гэснээр л би мэдүүлж ярьсан. Дашка ах, дүүгийн өмдийг шувталсан гэдэг ч худал байх гэж би боддог. Бид Дашка ахыг сайн мэднэ ээ” гэх мэтээр гэмшин ярьж байсан гэнэ. Болсон явдал ердөө л энэ. Тэгээд шүүгч “Хүчирхийлэхийг завдсан” гэдэг зүйл ангиар есөн жилийн ял оноож, Дээд шатных нь шүүх гурван жил болгосон.  Б.Дашзэвэгийнхээ шоронгоос бичсэн захиа шүлгүүдийг өмнөө тавьчихаад элдвийн зүйл бодож сууна. Өмд тайлсан хэрэг, миний хувьд сонссон хоёр дахь хэрэг юм. Оюутан ахуй цагтаа зуны амралтаар нутагтаа очсон чинь “өмд тайлсан хэрэг” ид шуугиж байлаа. Манай Сайншандад эрэгтэй хүний дансанд явдаг боловч яг эмэгтэй хүн шиг хувцасладаг, үг яриа, намба төрх нь эмэгтэйрхүү хоёр хүн байсан юм. Манай сургуулийн дүрсгүй багачуул нэгнийх нь өмдийг тайлж харчихаад зугтаачихсан юмсанж. Энэ шуугиан хэдэн сар үргэлжлээд, дунд сургуулийн захирал нөгөө хүүхдүүдийг тушаалаар донгодоод л өнгөрсөн. Өмд тайлсан хоёр дахь тохиолдол энэ. Надад бол арай л ахадсан шийтгэл шиг бодогдоод байгаа юм. Би Б.Дашзэвэг андыгаа арван хуруу шигээ мэднэ.

Юм үзэж, нүд тайлсан сайхан залуу байсан. Тийм насандаа өмд гутлын хэрэгт холбогдоогүй анд маань дал хол гарчихаад, эцгийнх нь дэргэд, хөгжлийн бэрхшээлтэй охиныг нь хүчирхийлэх гэж баймааргүй л юм даа. Харин, их өрөвч зөөлөн сэтгэлтэй, хэнд л бол тус болох гэж явдаг, цагаан цайлган сэтгэлтэй хүн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Харамсмаар явдал болоход хамгийн түрүүнд л Б.Дашзэвэг маань хөдөлж байдаг л даа. Тэгээд ч, эмэгтэйн хөрч хөлдөх шахсан өвдөг шилбийг дулаацуулах гэсэн бол уу гэж бодож сууна. Шүүх хуралд гол гэрч н.Батмөнхийг яагаад биеэр нь оролцуулаагүй юм бол, тухайн үед байгаагүй том охиных нь мэдүүлгээр яагаад шийдэж байгаа юм бол, гол хариуцагч эмэгтэйг шүүх хуралд оролцуулсан уу, үгүй юу, тэр хүн юу гэж мэдүүлдэг юм бол гэсэн олон асуудал бүдэг, бүүдгэр л байх юм. Би бас, шүүх прокурорынхонд Б.Дашзэвэгээр шүүмжлүүлж байсан ч юмуу, хувийн өш хонзонтой хүн нөлөөлсөн биш байгаа даа гэх мэтээр янз бүрээр л бодох юм даа. Чухам үнэн бол Дашзэвэг маань бидний л адил ядуу сэтгүүлч. Хууль шүүхийнхэнд бэлэн аваад өгчих мөнгө төгрөг байхгүй.

Тэгээд л “шоронгийн хадаас” боллоо гэх хүн олон таарч байна.Ер нь шүүх прокурор гэдэг хүчингийн хэрэгт, яг Б.Дашзэвэгт хандсан шигээ чанга хатуу хандаж байгаа юу гэдгийг сонирхож байгаа юм. Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн 376 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байх юм. Үүний зөвхөн 51 хувь нь шүүхээр шийдэгдсэн байна. 49 хувьд нь ямар нэг шийтгэлгүй ял завшаад өнгөрчээ. Ер нь ийм төрлийн хэрэг жилд дунджаар 300 гаруй л гардаг юм байна. Шийдвэрлэлт нь дунджаар 47 хувьтай байдаг аж. Энэ 47 хувьд л Б.Дашзэвэгийн есөн жилийн ялтай хэрэг явж байх юм. Цаад 53 хувь нь яасан бэ. Дандаа их мөнгөтэй баячууд, хуулийнхны танил тал, өндөр дээд албан тушаалтнууд байсан уу. Ийм л асуулт өөрийн эрхгүй тавигдаж байгаа. Намайг гүтгэлээ барилаа гэж заргалдаж магадгүй.  Өмнөө байгаа энэ олон баримтаас би хоёрхоныг авъя. УИХ–ын хоёр гишүүн эмэгтэй хүн хүчиндсэн, эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэн тэр байтугай хөнгөн гэмтэл учруулсан гэж хичнээн сар жилээр яригдав даа. Бараг л телевиз нээх болгонд энэ хүчингийн хэргийг ярьдаг байлаа.Салтаа саамаа ил гаргачихсан, шалдан нүцгэн хүний зураг гардаг байлаа. Өнөөдөр тэд ямар ч ял эдлээгүй, зүгээр л явцгааж байгаа.  

Тэгэхэд далан хэдэн настай зохиолч сэтгүүлч өвгөн “өмд тайлах” хэргээр шоронгийн мухарт хоригдож байдаг, сонин байгаа биз. Өөр нэг баримт авъя. “Очир” төвийн аллага гэж аймшигтай хэрэг гарсан. Хувийн баар цэнгээний газарт бүлэг алуурчид 13 настай охинд архи цутган өгч, согтоогоод хүчиндэж хөнөөжээ. Үүнийг хууль шүүхийнхэн олон сар мартагнуулж байгаад саяхан шийдэж, алуурчин хоёр залууг бүх насаар нь хорихоор шийтгэлээ. Давж заалдсан ч тусыг эс олов. Цааз ялыг устгасан болохоор энэ хоёрт бол таарч тохирох ялыг нь өглөө гэж олон түмэн баяртай байгаа. Гэвч энэ хэрэгт хардлага дагуулсан олон зүйл бий. Эхлээд алуурчдыг гурван хүн байсан гэж сонинд гарсан. Нэг нь тэр доороо гадаадад оргон гарсан гэж мэдээлсэн. Тэр хүн яасан бэ. Хэн нэг дарга даамлын хүүхэд, гол алуурчныг нь гадаадад гаргачихаад үлдсэн хоёрыг нь яллаж байгаа юм биш байгаа даа гэсэн хардлага хүмүүсийн дунд байсаар л байгаа. Нөгөө нэг тал нь “Очир” төв. “Очир” төвийг хааж удирдлагыг нь ялал гэж олон түмэн шаардаад байгаа. Хөзөр даалуу тоглуулчихсан айлыг мөрийтэй тоглоомын байр бэлдсэн гээд шийтгэж байгаа.

Тэгтэл ямар ч хяналтгүйгээр согтууруулах ундаа борлуулж аймшигтай аллага үйлдэхэд хүргэсэн “Очир” төв буруугүй юу. Үүнийг хэн хамгаалаад удирдлагыг нь ял шийтгэлгүй өнгөрөөж байгаа юм. “Ард нь УИХ-ын гишүүн байгаа” гэж баахан бичигдсэн. Хэрэв тийм бол тэр хүмүүст яагаад ял халдааж болоогүй юм гээд хүчингийн хэрэгтэй холбоотой асар олон хэрэг хуулийн байгууллагынхны хуйвалдаанаар дарагдаж байна. Тэгэхэд, ухаан санаа нь орон гаран болсон, хөөрхий нэг өвгөнийг хүчингийн хэрэгт холбогдуулж есөн жилийн ял тулгачихаад сууж байгаа шүүх прокуроруудыг харахаар дэндүү алагчлал харагдаад байх юм. Монголын нэрт зохиолч сэтгүүлч Б.Дашзэвэг маань энэ хатуу хүндийг даалгүй шоронд үхэх байх л даа. Тэгээд ч үхэхийн өмнө надад захидал бичиж, шүлэг зохиолоо явуулсан болов уу. Одоогоос нэгэн жарны өмнө миний найз Тангадын Галсан “Арвай хээр” найраглалдаа “Өнгө мөнгө хоёр, үнээ хэзээ алдах бол. Өөдгүй хуурамч сэтгэлийн үр хэзээ тасрах бол” хэмээн бичиж байсансан. Тэгсэн чинь өнөөдөр “өнгө мөнгө” хоёр улам үнэд орж, “өөдгүй хуурамч сэтгэл” улам хүчээ авлаа. 

МУСГЗ, АХМАД СЭТГҮҮЛЧ Г.ЖАМЬЯН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6