Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
104 хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө
Image
Эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ
Image
Бороотой, 21-23 хэм дулаан байна
Image
"Ээжийнхээ хайраар ..." дуу шинэ клиптэй боллоо
Image
Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
Image
Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
Image
Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
Image
Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
Image
Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
Image
Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
Image
Үерийн түвшинг давж буй голууд
Image
"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
Image
Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
Image
Сэрэмжлүүлэг: Гол мөрний усны түвшин 10-55 см даван үерлэж байна
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа
Image
Соёлын сайд С.Чулуунтай холбоотой зохиогчийн эрх зөрчсөн гэх мэдээллийг ШУА няцаав
Image
56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Image
Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
Image
Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
Image
Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
Image
ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
Image
Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
Image
Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
Image
Нэг өдөрт орон нутагт ЗАМ ТЭЭВРИЙН ослоор 11 хүн АМИА АЛДЛАА
Image
“Уралдааны замыг шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна”
Image
Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
Image
Баяр наадмыг угтсан хяналт шалгалт үргэлжилж байна
Image
Үндэсний баяр наадмаар ажиллах банкуудын цагийн хуваарь
Image
Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан
Image
Ерөнхийлөгч Х.Баттулгад Беларусийн Ерөнхийлөгч баярын мэндчилгээ ирүүлэв
Image
Баяр наадмаар эрүүл мэндийн төвүүд ажиллана
Image
Баяр наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажиллана
Image
"Дэлхийн зөн" ОУБ 820 мянган хүүхдийн амьдралд гэрэл асаажээ
Image
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг нээлээ
Image
УИХ-ын дарга Г.Занданшатар наадмын мэндчилгээ дэвшүүлэв
Image
Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орно
Image
Хашаа, ариун цэврийн байгууламжид халдваргүйтгэл хийж байна
Image
Өнөөдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан аймгийн нутагт зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн амиа алджээ
Image
Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулжээ
Image
3.8 магнитудын газар хөдлөлт болов
Image
ОХУ-ын парламентын дээд танхим Монгол Улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ
Image
Өнөөдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”
Image
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг нээлээ
Image
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр
Image
Шинэ Засгийн газрын анхдугаар хуралдаан болно
Image
Хязаалан насны 221 үрээ шандас сорино
Image
Эрдэнэтийн чиглэлд зорчиж явсан автомашин осолдож 7 хүн нас баржээ
Image
Бразилд халдвараар нас барсан хүний тоо 70 мянгад дөхжээ
Image
Турк улсаас 261 иргэн эх орондоо иржээ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Г.ТЭМҮҮЛЭН: НАМЧИРХАЛ, ТАЛЦЛЫГ ЗОГСООХ ЗАМААР ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАНА
Image
ЗГ-ын хуралдаанаар С.Зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэх үү
Image
Баянзүрх дүүрэг 92,9 буюу ‘’МАШ САЙН’’ үнэлэгдлээ
Image
441.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВНА
Image
"1072 ХУВЬЦААГ ЗАРАХ, ХУДАЛДАХ ЗОХИЦУУЛАЛТЫГ ЗГ ГАРГАНА"
Image
Коронавирусийн халдварын тархалт буураагүй тул амны хаалтаа тогтмол зүүхийг уриаллаа
Image
Бид иднэ... Ард түмэн зүтгэнэ...
Image
МАН-ын Удирдах зөвлөлд хэн хэн сонгогдов
Image
ШУУРХАЙ: КАПИТАЛ БАНКИЙГ ТАТАН БУУЛГАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
БОДИТ МЭТ ХАРАГДАХ ГАЙХАМШИГТ УРАН БАРИМЛУУД
Image
Лас Вегасыг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана
Image
Цаг агаарын мэдээ: Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд
Image
Ж.Оюунгэрэл, Б.Дэлгэрсайхан нарыг шалгаж байгаа гэв
Image
УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Image
Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр
Image
Хятад улсад “Нүдээ Хамгаалах Үндэсний Өдөр” тохиож байна
Image
УИХ-ЫГ ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ ЗӨРЧСӨН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ
Image
БИЧИЛ ОРЧНЫ БУЮУ ГЭР ДОТОРХ АГААРЫН БОХИРДЛООС ХАМГААЛАХ ЭНГИЙН АРГУУД
Image
Шинийн 1-нд туулай цагт босвол тэр жилдээ сүлд хийморьтой явна туулай цаг нь…
Image
МАНАЙ ЭКСПОРТ ХЯТАДЫН ГАНЦ ӨДРИЙН ХЭРЭГЦЭЭГ Ч ХАНГАХГҮЙ
Image
Дуучин Нара: Хуримаа хийлээ бөөн аз жаргал…
Image
ВИРЖИНИЯ МУЖ УЛСАД АРЬСНЫ ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГЧ ЦАГААН АРЬСТНУУД ЖАГСААЛ ХИЙВ
Image
Алдарт "Харри Поттер" зохиолын хоёр шинэ боть хэвлэгдэнэ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ “ТУСГААР ТОГТНОЛ” ШҮЛГИЙГ 3333 СУРАГЧИЙН ХАМТ УНШИНА
Image
ГХ-НЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЭЛЧИН САЙД Ж.Ж. ДЕ ДАРДЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Сургалтын төлбөр нь бага, суралцахад тохиромжтой 10 улс
Image
ГОВЬ-АЛТАЙД “АЛТАЙН МЯНГАН ХАРВААЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ
Image
Хүүхдэд ямар нэр өгвөл зохих вэ: Хамгийн харгис нэр бол Үүрийнцолмон…
Image
Хүн үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
Image
44 ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖЭЭ
Image
Image

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ  алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үед  сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар “Их хотын бүсгүйчүүд-2019” арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, П.Баярхүү, төлөөлөгч Д.Мөнхжаргал, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Д.Баярсайхан, Ж.Эрдэнэбат, Ж.Батсайхан нар оролцлоо.

"Их хотын бүсгүйчүүд-2019" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр салбартаа түүчээ болон бусдыгаа манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулав.

Боловсролын салбарын шилдэг бүсгүйгээр Гавьяат багш М.Цэрэнхандыг өргөмжиллөө.

Эрүүл мэндийн салбарын шилдэг бүсгүйгээр Гавьяат эмч О.Сэргэлэн тодров. Тэрбээр 2017 онд дэлхийн шилдэг таван эмчийн нэгээр шалгарсан юм.

Харин Санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын шилдэг бүсгүйгээр нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  Ерөнхий нягтлан бодогч С.Солонго шалгарсан юм.

Хотын соёлыг түгээж, иргэд, оршин суугчдыг цэнгүүлэхэд соёл, урлаг чухал үүрэгтэй. Тэгвэл өнөө жилийн Соёл, урлагийн салбарын бүсгүйгээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Г.Энхнаранг өргөмжлөв.

Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр "Гоёл кашмер" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа тодров.

Өнөө жилийн "Их хотын бүсгүй-2019" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр "Монгол эм импекс концерн"-ы гүйцэтгэх захирал Б.Болормаа Хүмүүнлэгийн элч бүсгүйн өргөмжлөл хүртлээ.

Мөн эл арга хэмжээний үеэр нийслэлийн хотынхоо гудамж, талбайг цэвэр, цэмцгэр байлгахаар тууштай ажиллаж буй Д.Түмэнжаргал нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийн нэг болов. Тэрбээр нийслэлийн Хот тохижилтын газарт зам, талбайн үйлчлэгчээр ажилладаг.

Хүндээр өвдсөн, тусламж шаардлагатай 400 гаруй хүүхдийг эмчлүүлэх аян өрнүүлж, үр дүнг нь үзсэн "Stone horse"-ийн кэмпийн туслах С.Нямсүрэнг Сайн үйлсийн элч бүсгүйгээр өргөмжлөв.

Өдгөө 36 настай, найман хүүхэд төрүүлж, өсгөн, хүмүүжүүлж буй алдарт эх Ө.Өрнөхбилэг нийслэлийн шилдэг эмэгтэйчүүдийн нэг болов. Тэрбээр тун удахгүй ес дэх хүүхдээ өлгийдөн авах юм.

"Их хотын бүсгүйчүүд-2019" хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Монголын бүх бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэнд хүргэе. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, эх хүний хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажлын зэрэгцээгээр хороо, дүүрэг, нийслэлээ хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг боловсрол, туршлага чадвараа зориулан ажиллаж байгаа та бүхнээрээ бахархаж байна. Нийслэлийн ИТХ-аас иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шат дараатай олон ажлыг хэрэгжүүлж буйг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч та бид хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадаагүй хэвээр байна. Нийслэлээ хөгжүүлэхийн тулд хүний хөгжил, хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэсэн ажилд анхаарал хандуулах ёстой. Хүний хөгжлийг, монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудад боловсрол мэдлэг олгох, ёс суртахууны хүмүүжлийг ямар ч тохиолдолд материаллаг ахуй, дэд бүтцийн хөгжлийн бодлогоос хойш тавих ёсгүй. Энэ асуудалд эмэгтэйчүүд, эхчүүд  та бүхний дуу хоолой, бодлого, анхаарал, оролцоо чухал. Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын зүгээс  сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар сайжруулах зэрэг дэд бүтцийг нэмэгдүүлэх чиглэлд бодлого гарган ажиллахын зэрэгцээ эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг гарч болзошгүй хүчирхийллийг таслан зогсоох, өсвөр үеийнхнийг элдэв муу зуршилд холбогдохоос урьдчилсан сэргийлэх, үндэсний өв, түүх соёлоороо бахархах төлөвшлийг бий болгох, мэдлэг боловсрол, ёс суртахууны зөв дадлыг төлөвшүүлэхэд анхааран ажиллах болно" гэсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охид, эмэгтэйчүүддээ баглаа цэцэг, бэлэг өгч өнгөрүүлэх бус, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах асуудлыг улам хүчтэй хөндөж хэвших нь зүйтэйг онцлон тэмдэглээд "Өдгөө нийслэлд 1.4 сая хүн оршин сууж байгаагийн 746 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдний 16.843 нь өрх толгойлон амьдарч буй юм. Мөн 92.769 нь ахмад настай эмэгтэй байгаагийн 7756 нь бие даан амьдарч байгаа гэсэн статистик бий. Нийслэлд амьдарч буй хөдөлмөрийн насны 423 мянган эмэгтэйн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 20-30 хувиар бага байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж хомс байгаа юм. Энэ тэгш бус байдал дан ганц манай улсад байгаа юм биш ээ. Дэлхий даяар уг асуудлыг анхаарлаасаа үл салгаж, хичээл зүтгэл гаргаж байгаа боловч бодит амьдралд тэгш бус хандлага оршсоор байгаа нь үнэн. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлж, тэр дундаа эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорилгоо болгож байгаа. Мөн аливаа хүчирхийлэлд охид, эмэгтэйчүүд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулна. Эмэгтэйчүүдийн ажлын орчин нөхцөлийг сайржуулах, тэгш эрхийг хангах ажлаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудаас эхлүүлэх болно" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6