Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
21 НАСТАЙ ЗАЛУУГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ДЭЭР ХУВИАРЛАСАН НЬ ҮНЭН ГЭВ
Image
АЛЬ ДҮҮРГҮҮД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭВ?
Image
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК КАНАДЫН МЭРИТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ЦАХИМААР ЗАХИАЛЖ, ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
Н.ЭНХБАЯР: БИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЧИЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ
Image
АВРАГЧИД 84 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙВ
Image
УЕП-ЫН ОРЛОГЧИД Ш.ЭРДЭНЭБИЛЭГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
Image
СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Image
“ЭРДЭНЭТ VЙЛДВЭР" ХХК-ИЙГ ТӨҮГ БОЛГОЛОО
Image
Ц.НЯМДОРЖ: Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
Image
“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
Image
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА
Image
ОН ГАРСАНААС ХОЙШ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Image
ЦЕГ АВТО БААЗЫН ШИНЧЛЭЛ ХИЙВ
Image
ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
Image
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
Image
ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ХҮЙТЭН
Image
ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
Image
ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
Image
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
Image
15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
Image
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ IV АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
Image
“ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Image
ШШГЕГ-ЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
Image
“ТЭСО” КОРПОРАЦЫН САВЛАЖ ЗАРДАГ "СЛАВА" БУДААНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НАМ ДАРЖЭЭ
Image
ЖДҮ-гээс алдагдсан 500 саяыг хэн төлөх вэ, Жаргалсайхан дарга аа...
Image
Женко технологи ба Элбэгийн жиргээ
Image
“НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
Ц.Элбэгдорж: Миний өрөөнд нэгжлэг болоогүй
Image
БОИНГ-ийн ослын талаарх таамаглал ба агаарын тээвэрлэгчдэд учрах хүндрэл
Image
Т.Мей “Brexit”-ийг хойшлуулахыг ЕХ-ноос хүсэхээр төлөвлөжээ
Image
Далай багш хойд дүрээ Энэтхэгт тодорно гэжээ
Image
“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна
Image
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэв
Image
Нурсултан Назарбаев: Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа
Image
KFC-д хүүхдүүд дахин хордож ХӨСҮТ-д эмчүүлж байна
Image
И.МӨНХЖАРГАЛ: РОТАЦИЙН СОНГУУЛЬ СЭРГЭСЭН НЬ АН-Д ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН
Image
М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ
Image
"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Х.БАДАМСҮРЭН ХАЛАГДАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ДАРГААР ТОМИЛОГДОХ УУ?
Image
НҮБ-ЫН ТӨСӨЛ 9-Р ХОРООНД ХЭРЭГЖИНЭ
Image
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН ХОЁР АЛБА ХААГЧИЙГ СААТУУЛЖЭЭ
Image
ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЯМ ГАРАГААС ЭХЛЭН ХААНА
Image
М.ЭНХБОЛД VS Н.ЭНХБАЯР
Image
УЛААНБУРХАНААР ӨВЧИЛСӨН ХОЁР ИРГЭН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ
Image
Автомашин онхолдож хоёр хүн нас баржээ
Image
Бүрэн хэмжээний ”Шидэт хуудас” хүүхэлдэйн кино 2016 оны намар нээлтээ хийнэ
Image
Дэлхийг өөрчилж мэдэх 2015 оны гайхамшигт 10 нээлт
Image
"Яг түүн шиг" шоуны энэ жилийн оролцогчидтой танилц
Image
Нэг халбагыг өглөө бүр уугаад гэдсэнд хуримтлагдсан өтгөнөө гадагшлуулаарай!
Image
Т.ХУЛАН:Хорин гуравхан насандаа зургаан настай охины хойд ээж болж байлаа
Image
Мисс Э.Сэлэнгэ дахин нүцгэлж, ижил хүйстнээ “сонирхжээ”
Image
“ХҮЧИРХИЙЛЭГЧ ИЧИХГҮЙ БОЛ ХОХИРОГЧ БИ ИЧИХГҮЙ”
Image
Трансжендер АМИНА гэж хэн бэ
Image
Б.Өлзий-Учрал: Эмээ намайг "Миний хүү зохиолын дуу дуул" гэдэг байсан
Image
MNTM-ын супер ялагч Б.Цэрэндолгорын найз залуу шуугиан тарив
Image
МИСС Э.СЭЛЭНГЭ:Монгол бол тосгон би тосгоны хүүхнүүд шиг бууз чимхээд суухгүй ээ...
Image
Харь гаригийнхны бааз Саран дээр байгааг илрүүлжээ
Image
Ц.Баярсайхан: Д.Оюунболд багшийн дэргэд би хэн ч биш
Image
Үүнийг 7 хоног уугаад нуруу, хөл, үе мөчний өвчнөө мартаарай!
Image
Эрдэнэтээс Кызыл хүртэл төмөр зам тавих төсөл боловсруулж байна
Image
ШАР БУДААГААР БӨӨРӨӨ ЭМЧЛЭХ ТАВАН ТӨРЛИЙН ЖОР / хадгалаад аваарай
Image
Монголын нууц товчоо-г эсгийн дээр урлаж, Гиннест бүргүүлнэ
Image
Б.Сарандаваагийн лекцийг бодитоор нь сурвалжилаад хөөгдөв /бичлэг/
Image
Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно
Image
Долоо хоногийн онцлох мэдээ, үйл явдлын тойм
Image
“Хөдөөгийн хүчтэн-2016” барилдаан болно
Image
Хорт хавдар, гэнэтийн үхлээс аврах 9 зуршлыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ
Image
Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд
Image
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас таван удаа дууджээ
Image
НӨАТ-ын баримт өгөөгүй байгууллагыг 7035-3511 дугаарт шууд мэдэгдээрэй
Image
Жүжигчин Б.Отгонтуяа хүүхдийн тасгийг иж бүрэн тохижууллаа
Image
Монголын "Яг түүн шиг" хошин зургууд
Image
20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ
Image
Тэдний үйлдэл олныг гайхшрууллаа
Image
Танилц: 2017 оны төсөв
Image
ХОЁР СУМАНД ТАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ ТОГТООЖЭЭ
Image
Ж.Лувсандорж "Дэвшилтэт маркетингийн багаж хэрэгсэл" илтгэл
Image
ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛЖ ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Image
Ц.Нямдорж гишүүний хүү Н.Анхбаярын Эрдэнэт үйлдвэртэй хийсэн гэрээнүүдийг ил болгож байна
Image
АЗЕРБАЙЖАНЫ ОЛОН УЛСЫН БАНКНЫ ТЭРГҮҮН АСНЫ ГЭРГИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
Сангийн сайд: 20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно
Image
730 ГАРУЙ ИРГЭН АЖИЛ ИДЭВХТЭЙ ХАЙГЧААР БҮРТГҮҮЛЖЭЭ
Image
Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн хэрэгслийн тоог 249-өөр нэмэгдүүлнэ
Image
Сү.Батболд та Монгол төрийн сайд байхдаа ч оффшортой холбоотой байсан уу?
Image
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГЭЭС 530 ӨРХӨД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрчээ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
ХҮҮХДИЙН ЭРХЭД СУУРИЛСАН БИЗНЕСИЙН АРГАЧЛАЛЫГ СУРЧЭЭ
Image
Ази, номхон далайн нислэгийн удирдагчид хуралдаж байна
Image
Автобус, троллейбус мөргөлджээ
Image
Г.Төмөрбаатар: Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажлыг Эрээнд явуулаагүй
Image
Ц.Содномдорж арслан туулж ирсэн хар бор амьдралынхаа талаар ийн дурсжээ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН БАРИМТ
Image
МАЙК ПОМПЕОГ АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛГОХЫГ СЕНАТЫН ХОРОО ДЭМЖЖЭЭ
Image
Хэдэн насандаа жирэмсэлбэл тохиромжтой вэ
Image
ТАВДУГААР САРЫН 01-НЭЭС “СИТИ-ТУР” АЯЛАЛЫН АВТОБУС ЯВЖ ЭХЭЛНЭ
Image
Путины бэлэглэсэн зайрмагны эрэлт эрс өсчээ
Image
П.Батхуяг: Утга зохиолын ертөнцөд дурлан шохоорхогч биш мэргэжлийн зохиолч хэрэгтэй
Image
БАР, МОРЬ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
УИХ-ын гишүүн А.Сүхбатыг АН-д элсэх өргөдөл өгсөн гэж худал мэдээлжээ
Image
ОХУ-Д СУРАЛЦАГЧ ОЮУТНУУДЫН “MOSCHESS 2018” ШАТРЫН ШИЛДГҮҮД ТОДРОВ
Image
Сургамжит өгүүллэг: Хэзээ ч битгий бууж өг!
Image
Ерөнхийлөгч Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолд хориг тавив
Image
Аймшгийн киноны зураг авалтын үеэр кино багийнханд тохиолдсон золгүй явдлууд
Image
Image

Б.БАЯРМАНЛАЙ: “ХАРЦ БУЛААМ”ДУУ БОЛ ИХ НАНДИН ДУУ

Олон түмний сэтгэлд хоногшсон “Харц булаам” гэх гайхалтай дууг дуулж олны хүртээл болгож, олон хүний талархлыг хүлээж буй авьяаслаг, залуу дуучин Б.Баярманлай тун удахгүй “Харц булаам” нэртэй тайлан тоглолтоо Монгол түмэндээ хүргэх гэж байна. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч хэмээх нандин мэргэжлийн эзэн болсон тэрээр их ажлынхаа хажуугаар дууны урлагт хөл тавиад нэлээдгүй хугацааг үджээ. Түүнтэй ажил, уран бүтээл, тун удахгүй болох анхны бие даасан тоглолтынх нь талаар ярилцлаа.

-Юуны өмнө танд анхны тайлан тоглолтоо хүргэх гэж буйд баяр хүргэе.

-Баярлалаа.

- “Харц булаам” дуу нь хит болж нэлээдгүй олон хүн таныг таньдаг болсон. Харин эмч гэдгийг тань тэр бүр мэддэггүй болов уу. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Балжиннямын Баярманлай гэдэг. Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Би хүний их эмч мэргэжилтэй. Ажлынхаа хажуугаар өөрийн сонирхлоор уран бүтээл туурвидаг. 2014 оноос өөрийн анхны  уран бүтээлээ гаргаж эхэлсэн. Багадаа багш, дуучин болох зэрэг олон мөрөөдөлтэй байсан. Харин 10-р ангиа төгсөх жилээ химийн хичээлийг эрчимтэй судалж эхэлсэн. Тэр жилдээ химийн олимпиад бэлдээд аймагтаа түрүүлж байлаа. Мөн элсэлтийн шалгалтаа өгч олон сургуулийн урилга авсан. Харин эцэг эх, гэрийнхэн маань надад эмч болохыг зөвлөсөн. Тухайн үедээ жаахан дургүй байсан ч одоо бодоход маш зөв шийдвэр гаргажээ гэж боддог.

-Одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Нийслэлийн “Амгалан” амаржих газарт эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байна.

- Эмч мэргэжил дундаа яагаад эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг чиглэлийг сонгох болов?

-Маш олон хүн надаас ингэж асуудаг/инээв/. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг нь өөрөө маш их эрсдэлтэй. Гэсэн хэдий ч энэ бол маш их аз жаргалыг дагуулсан мэргэжил. Бид бүхэн өдөр бүр л амь тосч, амьдрал өлгийдөж байдаг сайхан мэргэжлийн эзэд. Эхийг эсэн мэнд амаржуулна гэдэг нь эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн хамгийн том баяр бахдал. Өдөр бүр түүнээс аз жаргалыг мэдэрч байдаг учраас энэ мэргэжилдээ хайртай. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч гэдэг бол асар богино хугацаанд шийдвэр гаргадаг, ур чадвар шаардсан мэргэжил. Энэ нь миний зан төлөвт ихэд тохирдог учраас энэ мэргэжлээр ажиллахад тохиромжтой гэж энэ мэргэжлийг сонгосон.

-Анхны хүүхдээ эх барьж авахад ямар байсан бэ. Их л хэцүү байх даа?

-Маш их догдолсон. Хамгийн гоё мэдрэмж. Би чадлаа шүү дээ гээд өөрөөрөө маш их бахархсан.

-Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг хүн эхнэрээ төрөхөд сандрах нь бага байдаг уу? өөрөө эх барьж авч байсан уу?

-Манайх хоёр хүүхэдтэй. Гэхдээ өөрөө эх барьж авч байгаагүй. Эхнэрээ төрөхөд би өөрөө маш их сандардаг/инээв/.

-Эмчийн их ажлынхаа хажуугаар яагаад урлагт дурлах болов оо. Хэзээнээс дуулж эхлэв?  

-Манай аавын талынхан их сайхан дуучин хүмүүс байсан. Тэдний маань авьяас бас надад өвлөгдсөн болов уу гэж боддог. Арван жилээсээ урлагийн үзлэгтэй ордог, нээлттэй хүүхэд байсан. Хамгийн анх дуулахыг маань нээсэн хүн бол Ариунболор гээд ачит багш маань юм. Мөн найз нөхөд маань намайг их дэмждэг. СУИС-ийг төгссөн мэргэжлийн дуучин найзуудаасаа зөвлөгөө их авдаг.

2014 онд манай Заг сумын 90 жилийн ой болж байсан юм. Тухайн үед би оюутан байлаа. Нутгаа их санадаг байсан. Нэг өдөр сургууль дээрээ сууж байхдаа  “Амин шүтээн”  гэдэг шүлэг бичээд гэр лүүгээ харих замдаа аяыг нь зохиож байлаа. Энэ дуугаа сумынхаа 90 ойд зориулъя гэж бодоод Батзориг гэдэг нутгийнхаа ахад хэлж байсан. Ах маань намайг дэмжиж энэ дуугаа гаргасан. Энэ үед “Амин шүтээн”, “Харц булаам” хоёр дуугаа зэрэг гаргаж байсан.  

-Анхны уран бүтээлээ олонд хүргэх мэдрэмж ямар байсан бэ?

-Яг нисэх гэж байгаа юм шиг байсан. “Харц булаам” дуугаа ингэж олонд хүргэнэ гэж төсөөлөөгүй байсан. Тухайн үед зуны амралт таарч амралтаараа хөдөө явах үед нэг найз маань “Харц булаам” дууг их гоё болжээ дуугаа өгөөч гэж гуйсан. Удалгүй тэр найз маань миний дууг нэг эмэгтэйн зургаар дүрсжүүлээд YOUTUBE-д тавьсан байсан. Намар нь хичээл цуглаад хотод ирээд удаагүй байсан чинь фм-ээр миний дуу явсан. Би гайхаад нөгөө найз руугаа залгасан. Тэгсэн найз маань чиний дуу маш их хандалттай байгаа шүү дээ гэсэн. Youtube ороод харсан чинь зөвхөн тэр хэдхэн сарын хугацаанд  200 гаруй мянган хүн үзсэн байсан. Үүнээс хойш олон газар уригдаж дуулдаг болсон. Дээр нь урлагийн олон найзтай болсон. “Харц булаам” дуу бол өөрөө их нандин, хүний сэтгэлийг хөглөж чаддаг дуу. Анх энэ дуугаа дуулахаар хоолой бичлэгтээ орж байхдаа эхнэртэйгээ танилцаад удаагүй байсан. Тухайн үед эхнэрийнхээ нүд рүү хараад дуулж байсан. Дотортой дуулах гэж ярьдаг шүү дээ. Тухайн үед тэр мэдрэмж нь надаас гарсан юм болов уу гэж боддог.

-“Харц булаам” дууг анх дуулсан. Олонд хүргэсэн түүх нь маш сайхан юм. Харин тухайн дуутай хэрхэн танилцав?

-Анх манай найз энэ дууг санал болгож байсан. Энэ дуу анх 1960-аад оны эхээр зохиогдож байсан дуу юм билээ. Би чөлөө заваараа гитар тоглох дуртай. 2012 онд анх энэ дууг гитартай дуулж байсан. Би сургуулийнхаа оюутны байранд амьдардаг байсан. Цаг зав гарвал оюутныхаа байрны гадаа гитараа бариад л энэ дуугаа дуулдаг. Тэр хавийн оюутнууд дургүйцэхгүй гарч ирээд хамт дуулна. Энэ дууг дуулахаар яагаад ч юм эмэгтэй хүний сэтгэлд илүү хүрээд байх шиг санагддаг.

-Эмч нар маш хариуцлагатай цаг завгүй ажилладаг хүмүүс шүү дээ. Ажлынхаа хажуугаар уран бүтээлдээ хэр их цаг зарж байна даа?

Дуучин Чулуунчимэг найзынхаа тоглолтод оролцож 21 аймгаар тойрч ая дуугаа өргөж байсан. Тэр үед “Харц булаам” дуугаа дуулахад үзэгчдийн  бараг 50 хувь нь утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Тэндээс юу бодсон бэ гэхээр уран бүтээлээ чанартай, сайн хийх хэрэгтэй юм байна, мөн өөрийгөө нээж, хүмүүст таниулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Учир нь миний дуу хүмүүст хүрч чадсан хэдий ч намайг хүмүүс танихгүй байсан. Энэ нь магадгүй миний мэргэжилтэй холбоотой байх. Эмч хүмүүс үргэлж шинийг сурч мэдэхийн төлөө цаг наргүй ажилладаг хүмүүс. Өөр мэргэжилтэй дуучин хүмүүсийг ажиглаад байхад үндсэн мэргэжлээ орхиод уран бүтээл рүүгээ анхаарсан байдаг. Харин би аль алийг нь орхихгүй байхыг хичээж байна. Би эмчийнхээ мэргэжилд маш их хайртай. Энэ бол маш сайхан мэргэжил учраас мэргэжлээ орхихгүй. Дуугаа ч гэсэн ажлынхаа цаг заваар орхилгүй дуулаад явна гэсэн бодолтой байна.

-Анагаахын салбарын сүлд дууг таниар дуулуулж олон мэргэжил нэгт хүмүүсийн талархлыг хүлээж байсан гэж сонссон?

-“Алтан гагнуур” гэдэг анагаахын сургуулийн нэрэмжит 10 жилд нэг удаа уулздаг ойн баярын арга хэмжээ болдог. Үүний сүлд дуу болох “Эвийн Алтан Гагнуур” нэртэй дууг дуулсан.

-Тун удахгүй анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Тоглолт маань 2019.03.28-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно. Одоо бэлтгэл ажил 50 гаруй хувьтай явж байна. Тоглолтондоо зориулаад хоёр шинэ уран бүтээл гаргасан. Мөн эмч нарийн баярт зориулан хийх гэж байгаа учраас эрүүл мэндийн салбарынхан  маань их хүлээж байгаа гэсэн.

-Бие даасан анхны тоглолтоо хүргэх гэж байгаа учраас маш их хүлээлт догдлолтой, их завгүй байгаа болов уу?

-Олон арга хэмжээнд оролцож, олон тайзан дээр гарч байсан ч энэ бол өөрийгөө харуулах мөч учраас маш их сандарч байна. Гэхдээ үзэгч олондоо чанартай сайн уран бүтээл хүргэхийн тулд хичээж ажиллах болно. Тоглолтын бэлтгэл ажил гээд цаг завгүй л ажиллаж байна.

-Мэдээж хэрэг тоглолтод тань таны найз нөхөд уран бүтээлчид урилгаар оролцож ая дуугаа өргөх байх. Ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Тэгэлгүй яахав. Тоглолтод маань поп опера Увертура хамтлаг, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА Э.Чулуунчимэг, Жонон хамтлаг гэсэн энэ цагийн шилдэг уран бүтээлчид оролцоно.

-Тоглолтын тасалбар хаагуур худалдаалагдаж байгаа вэ?

-2019.03.28-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглох “Харц булаам” тоглолтын маань тасалбар Бөхийн өргөөний кассаар болон 1900-1950 үнэгүй хүргэж байгаа. Дашрамд дуулгахад тоглолтын үеэр хэд хэдэн азтай үзэгчийг шалгаруулахаар төлөвлөсөн байгаа.

-Анхны бие даасан тоглолтоо толилуулахаар зэхэж буй их ажлынхаа хажуугаар цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Ардчилал.мн

Б.Бадралмаа

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6