Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
Image
Тендерийн будилаан ба “Чамд яагаад хоёр, надад яагаад хоёрхон байгаа юм бэ”
Image
Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар, Ж.Алдаржавхланг Засаг даргаар улираан ажиллуулъя
Image
АНУ иргэний дайны ирмэг дээр байна
Image
​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
Image
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
Image
​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
Image
Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Image
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
Image
Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
Image
Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
Image
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
Image
Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
Image
Коронавируст халдвар (covid-19)!!! Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Image
Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ
Image
Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...
Image
Соёл урлагийн салбарт ТҮҮХЭН бүтээн байгуулалтууд эхэллээ
Image
Авлига өөр нэг цар тахал
Image
Хуулиар хориглосон СУРТАЛЧИЛГАА гэж юуг хэлэх вэ
Image
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэж очжээ
Image
“Microsoft” компани сэтгүүлчдээ роботоор солино
Image
Сонгуулийн үеэр ариутгал халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна
Image
ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
Image
Миннеаполис дахь үймээнийг дарахаар Үндэсний гвардын 10800 цэрэг бэлэн болжээ
Image
“Том” хамтлагийн “Нэг хүсэл, нэг мөрөөдөл” тоглолт маргааш болно
Image
Цахимаар бараа худалдан авдаг иргэдийг судалгаанд оролцохыг урьж байна
Image
Компьютер дээрх хэрэггүй программуудаа хэрхэн устгах вэ?
Image
Аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Коронавируст халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 19 орон үлдэв
Image
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-өөр орж, гарч байгаа хүний тоог багасгана
Image
О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
Image
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашаануудад хяналт тавин ажиллаж байна
Image
Д.Нямхүү: Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна
Image
Шинэ төв цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно
Image
"Улаанбаатар номын баяр" уламжлалт, цахим хосолсон хэлбэрээр явагдана
Image
"Увсын Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн мориор хил нэвтрээд буцаж ирэхдээ баривчлагдсан"
Image
Цэнэгтэй 300 гаруй сум олджээ
Image
Харх тэсрэх бөмбөг илрүүлж хүний амь аварч байна
Image
Б.Оюумаа: Сурталчилгааны материал өгөхөөр айлын хаалга тогшихыг хориглоно
Image
ОХУ: ​Covid-19-ийн эсрэг анхны эмийг бүртгэв
Image
Д.Трамп “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж буйгаа мэдэгдлээ
Image
“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө
Image
Өдөр бүрийг ТАМХИГҮЙ
Image
Ц.Наранханд: Ээжүүд бид ирээдүйн аавуудыг, эр нөхрүүдийг хүмүүжүүлж байна
Image
Самсунг компани уучлал гуйсны дараа экс ажилтан нь нэг жил үргэлжилсэн өвөрмөц тэмцлээ зогсоожээ
Image
Монголбанкнаас иргэдийн гар утсанд ирүүлж буй мессэж ямар учиртай вэ?
Image
Бразилд өдөрт 30 мянган шинэ тохиолдол илэрлээ
Image
АНУ-ын SpaceX сансарт хүн нисгэсэн анхны хувийн компани боллоо
Image
Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг
Image
Өнөөдөр төвийн аймгуудын баруун хэсгээр бороо орно
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Шашин, төрийг хослуулан баригч сайдтан л дутаж гэнэ
Image
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
Image
ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ЗАЙСАН ХИЛЛ ДЭХЬ ХАМААТНЫХАА ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫГ ДЭМЖИХЭЭР САНААРХАЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАНКУУД БОЛ ЖИРИЙН ИРГЭДИЙН ОЛСОН БАГАХАН МӨНГИЙГ ХУУЛИАР ХАМГААЛУУЛАН ШУЛДАГ
Image
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ
Image
Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр бүрэн эхээрээ
Image
Галчийн буруутай ажиллагаанаас үүдэн зуух дэлбэрсэн гэжээ
Image
МОСКВА ХОТНОО 4 ОРНЫ ЭРДЭМТЭД ТҮҮХ, АРХЕОЛОГИ, СОЁЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Image
10 ДУГААР САРЫН 26-нд БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ӨЧИГДӨР ОРОЙ ЦАГДАН ХОРИВ
Image
Цэвэр Монгол орны эмийн ургамлаар хийсэн ХАНИАДНЫ ЗЭХМЭЛ цайгаа зүгээр л хандаж уугаад ханиадыг мартаарай.
Image
ШРИ ЛАНКА УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЙШЛОВ
Image
САНСРЫН АЮУЛГҮЙН ТОЙРГИЙН ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧДЫН ЭСРЭГ ОТОЛТ ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийв
Image
Нийтийн тээврийн автобус хотын төвд шатжээ
Image
ЖАРГАЛАНТ СУМЫН 40 ЖИЛИЙН ОЙГООР ЭРИЙН ГУРВАН НААДАМ БОЛНО
Image
Нимбэг хамгийн ашигтай жимс
Image
УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН ОУПХ-НЫ АССАМБЛЕЙН НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЛЭЭ
Image
Зөөврийн хяналтын камер ашиглан гэмт хэргээс сэргийлж байна
Image
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МАН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХУУЛЬ ЗҮЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙГ МЭДЭГДЭВ
Image
“НАРАНТУУЛ" ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ДРАГОН РУУ ШИЛЖҮҮЛНЭ
Image
Хятадуудад хувьцаа шилжүүлнэ гэж мэдэгддэг Л.Пүрэвбаатар албан тушаалдаа үлдэхээр болжээ
Image
МОНГОЛЫ ХОЁР ИХ АВАРГАТАЙ НАГОЯ БАШЁ ЭХЭЛЛЭЭ
Image
Мал төллөлт 3.6 хувьтай үргэлжилж байна
Image
Байнгын хороод хуралдана
Image
Бага ангийн сурагчид энэ сарын 29-өөс амарна
Image
Д.ТРАМП БОЛОН В.ПУТИН НАРЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЖЭЭ
Image
ИРГЭДИЙГ СОНОР СЭРЭМЖТЭЙ НААДАХЫГ АНХААРУУЛЛАА
Image
Image

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ Х.БАТТУЛГА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр /2019.03.15/ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв.

1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын илтгэл тавьснаар баярын хурал албан ёсоор нээсэн юм. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга:

Эрхэм генерал офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, дэлхийн халуун цэгүүдэд Монгол Улсаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,

Монгол Улсын нийт иргэд ээ!

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг  дэвшүүлье!

Монгол цэргийн өдрѳѳр Та бидэнд туурга тусгаар улсыг өвлүүлсэн өвөг дээдсийнхээ, эх орноо амиа дэвсэн хамгаалсан хатан зоригт цэрэг эрсийнхээ үйл хэргийг дурсаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэх, эх орноо батлан хамгаалах үйлсийг ѳвлѳн зүтгэж яваа цэргийн албан хаагчиддаа талархах учиртай юм.

Манай орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан цагаасаа үндэсний язгуур эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бат найдвартай хамгаалж ирсэн дайчин түүхтэй. Орчин цагийн Зэвсэгт хүчний анхны томоохон сорилт нь Халхын голын байлдаан байсан. Энэ онд Халх голын ялалтын түүхт 80 жилийн ой тохиож байгаа бѳгѳѳд энэ байлдаанд Монголын зэвсэгт хүчин ЗХУ-ын армитай хамтран оролцсоноор  тусгаар улсын статусыг баталгаажуулах урьтал нөхцлийг бүрдүүлэн,  эх орноо батлан хамгаалах чадвартай болохоо дэлхий дахинд илтгэн харуулсан билээ.

Тусгаар тогтнолоо сэргээх, хамгаалах, баталгаажуулах, хүлээн зөвшөөрүүлэх энэ үйл явц нь ээдрээ нугачааг туулан он цагийг элээсээр 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан юм.

Энх цагийн бүтээн байгуулалтад ч Монголын Зэвсэгт хүчин идэвхтэйгээр оролцож, хот сууринг барилгажуулах, атар газар эзэмших, газар тариалан, хөдөө аж ахуй, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд явж ирсэн бахархалтай түүхтэй. Тухайн үедээ барилга инженерийн шинэ технологиудыг судлан нэвтрүүлэгч, чухал хөдөлгөгч хүчин байсан түүхтэй.

Монголын  зэвсэгт хүчин 1980-аад оны сүүлчээр Азид дээгүүр орох мотомеханикжсан, хамгийн орчин үеийн зэвсэглэл, техниктэй, бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг боловсон хүчинтэй томоохон арми болон өргөжсөн.

Дэлхийн улс төрийн нөхцөл өөрчлөгдѳж, хүйтэн дайн төгсгөл болж нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлт явагдснаар улс орныг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах үзэл номлол, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бидэнд бий болсон билээ. Зэвсэгт хүчин цэргийн шинэчлэлийн бодлогыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ үйл явц өнөөдөр ч үргэлжилж байна.

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг санаачлан Монгол Улсын Их хурлаар батлуулж, өнөөдөр эдгээр батлан хамгаалах салбарын багц хуулиудыг амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явц эрчтэй өрнөж байна.

Батлан хамгаалахын багц хуулиар Зэвсэгт хүчин нь “Хуурай замын цэрэг” болон “Агаарын цэрэг”-ээс бүрдэн, цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчилж, “мэргэжлийн цэрэгт суурилсан” байх зарчмыг тунхагласан нь Монгол Улсын төрөөс Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байгаа хэрэг юм.

“Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг стратегийн баримт бичгүүд нь зорилго, агуулгынхаа хувьд дээрх хуулиудтай харилцан уялдаатай нэгдмэл цогц эрх зүйн үндсийг ханган бүрдүүлж байна.

Монгол цэрэг өнөөдөр ч Монгол Төрийн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нөхцлийг бүрдүүлэн дэлхийн халуун цэгүүдэд Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлсээр байгааг бахархан тэмдэглэхэд таатай байна. Баяр хүргэе.

Манай Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 17 жилийн хугацаанд цэргийн зөвлөх, ажиглагч, холбогч, штабын офицерууд үүргээ амжилттай гүйцэтгэж буй талаар хошууч генерал Р.Сүхбат илтгэлдээ тодорхой дурдсан.

Дэлхийн улс орнуудын аюулгүй байдлын талаарх уламжлалт ойлголт, учирч буй аюул занал, түүний шинж чанар зэрэг нь ихээхэн өөрчлөгдөж байна. Сүүлийн үед бүс нутгийн хэмжээнд ѳрнѳж буй байлдааны ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөний өрнөл, шинж чанараас үүдэн улс орнуудын батлан хамгаалах асуудалтай холбоотой дэвшигдэн гарч буй шинэ үзэл хандлагуудын нэг бол “Хамтын батлан хамгаалах” судлал болж байна.

Дэлхий дахинд аливаа нэг улс дангаараа, бие дааж өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, өөрийгөө батлан хамгаалах нь өрөөсгөл агаад сул талтай болох нь нэгэнт тодорхой болжээ. Ийм нѳхцѳлд Цэргийн итгэлцэл, цэрэг техникийн хамтын ажиллагааг бүх хөрш болон бусад орнуудтай бүх талаар хөгжүүлэх нь чухал болоод байгаа юм. Энэ нь Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэст “хөрш орнуудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлэх” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэх болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалтын 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүрэгтэй гэж заасан байдаг. Ингэснээр бүх нийтээр цэргийн алба хааж эх оронч үзэл, итгэлээ баталгаажуулах ач холбогдолтой. Цэргийн алба хааснаар хүн хатуужиж, сахилга батжин хүмүүждэг.

Монголын Зэвсэгт хүчин эх орныхоо бүтээн байгуулалтад амжилттай оролцож ирсэн туршлагад тулгуурлан нэгдмэл удирдлагатай, хариуцлага, зохион байгуулалттай энэ хүчийг ашиглан бүтээн байгуулалтыг түргэсгэх, бизнесийн орчинг тэлэх ажил хэрэгч санал, санаачлагыг ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлага өнөөдөр бидний өмнө тулгарч байна.

Тийм учраас “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах” журмыг 2018 онд зарлигаар батламжилсан. Энэ журам батлагдан хэрэгжиж үр дүнгээ өгч эхлээд байна. Монгол Улс түүхэндээ анх удаа газрын тосны боловсруулах үйлдвэртэй болох бүтээн байгуулалтын ажлыг Дорноговь аймгийн Алтанширээт суманд, ойг цэвэрлэн ойн санг хамгаалах, эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас эхлүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжиж байгаа “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний алба хаагчид гар бие оролцож байна.

Харамсалтай нь, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болж, хуулийн хүрээнд нэмэлт орлоготой болгохоос гадна мэргэжил эзэмшүүлснээр албанаас чөлөөлөгдсөний дараа нийгмийн баталгаа нь хангагдах эерэг үр дүнтэй энэ бодлогыг хэрэгжүүлэхэд улс тѳржилт, хоосон цэцэрхэл асар их саад учруулж, хугацаа алдуулж байна. Тэр дундаа улстөрч хүмүүс, мөн улс төрд олон удаа сонгогдсон, сайд, дарга хийж байсан хүмүүс эсэргүүцэж байгаа нь харамсалтай байна.

Та бид хамтдаа зорьсон зорилго, зорилтдоо хүрч бүтээн байгуулалтад дорвитой хувь нэмэр оруулахаа нотлон харуулах болно гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэн дэмжээрэй.

Монгол цэргийн баярын мэндийг Та бүхэнд дахин дэвшүүлж, албаны өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

МѲНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР МОНГОЛ УЛС ҮҮРД МАНДАН БАДРАГ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6