Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
Image
З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
Image
Битүүний 08:00 цагаас шинийн дөрөвний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаана
Image
Төрийн албан хаагч 6700 хүн явган эргүүл хийнэ
Image
УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
Image
Эзэмшил газраа орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа
Image
Ерөнхий сайд мэргэжлийн хяналтын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ
Image
АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
Image
Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
Image
ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
Image
Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
Image
Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Image
ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
Image
14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
Image
Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
Image
Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
Image
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Image
Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
Image
Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
Image
Ерөнхийлөгч өө, сонгуульд нэр дэвших оффшорчдод хориг тавьж өгөөч
Image
Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
Image
Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
Image
Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
Image
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
Image
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
Image
Халдварын сэжигтэй 15 зорчигчийг /БНХАУ болон ОХУ-ын иргэд/ буцаажээ
Image
Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
Image
Говь-Алтай аймгийн ГБХЗХХ-ийн дарга зуурдаар нас барсан байдалтай олджээ
Image
Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
Image
Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог
Image
“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ
Image
Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй
Image
Машин шатаж 3 хүүхэд амиа алджээ
Image
БОЛТОН ТРАМПЫН ГАДААД БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛЛЭЭ
Image
“Түлш олдохгүй цаасан хайрцаг түлж байна”
Image
Боловсролын байгууллагын үйл ажиллагааг 3 дугаар сарын 30 хүртэл хязгаарлахаар сунгав
Image
Г.Занданшатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөхгүй
Image
ЗГ: Сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгана
Image
Э.Эрдэнэ: Төрийн тэргүүний хүүхэд энхийг сахиулсан анхны тохиолдол нь би
Image
“Азура”-гынхан гэж чухам хэн, хэн бэ?
Image
Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
Image
Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
Image
Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой
Image
Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
Image
Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
Image
Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
Image
Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
Image
Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй
Image
Халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг
Image
Нисэх буудалд 3 долоо хоног амьдарчээ
Image
Ерөнхий сайд шинэ оны эхэнд мэндэлсэн 121 нярайд бэлэг хүргүүлнэ
Image
ЭНЭ САРЫН 23-НД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАНА
Image
У.ХҮРЭЛСҮХ: ОСОЛ ГЭМТЛИЙГ БУУРУУЛАХАД СЭТГЭЛ ГАРГАХ ЁСТОЙ
Image
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас элэг бүтэн нэгэн айлын амьдрал “сүйрч” байна
Image
ФЭЙСБҮҮК ТАШАА МЭДЭЭЛЛҮҮДИЙГ УСТГАНА
Image
Гоймон, будааг хөргөж идэх хэрэгтэй
Image
Махны өргөтгөсөн худалдаа маргааш эхэлнэ
Image
Сайд Д.Оюунхорол салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Image
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА АСАН Б.МӨНХЖАРГАЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР БОЛОВ
Image
Киногоо хулгайд алдсан С.Сарантуяа ийн уурсав
Image
“ХАН-УУЛ” ОЛИМПИАДЫН ДҮН ГАРЛАА
Image
Ц.ЦОГЦОЛМААР: ЦАЛИН НЭМЭХ ТАЛААР БАГШ НАРЫН ТАВЬСАН ШААРДЛЫГ БИЕЛҮҮЛСЭН
Image
“Монос”-ын нэрийг барьж ажиллуулдаг эмийн сангаас нярай хүүхэд хорджээ
Image
С.Зоригийн хэрэгт нууцлах юм нь зарим хүмүүсийн булай үйлдэл л буй биз ээ
Image
МҮХАҮТ-ын удирдлагууд болон тэргүүлэгч гишүүд Ерөнхий сайдтай уулзана
Image
О.Баасанхүү: Гуя дагаж хүзүү гэгчээр юун "Казиногийн хууль" ороод ирчих вээ
Image
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УУХҮ-ийн Сайд Д.Сумьяабазарыг хүүхэд шиг хуурчихсан уу?
Image
Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ
Image
Аадар борооны улмаас хуримтлагдсан усыг соруулж байна
Image
Автомашины тээшинд тээвэрлэн оруулж ирсэн бялууг хураажээ
Image
Г.ОЧИРБАТ: ТӨР ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР УЛАМ БҮР ШАМДАН АЖИЛЛААРАЙ
Image
НИЙСЛЭЛИЙН 380 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТОД 800 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧ ОРОЛЦЛОО
Image
М.ЭНХБОЛДЫГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ДЭМЖСЭН, ДЭМЖЭЭГҮЙ САНАЛ ТЭНЦЖЭЭ
Image
СҮРДҮҮЛЭГ, ЗАНАЛХИЙЛЛИЙГ СӨРӨН ЗОГСОНО ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
БАЯНГОЛЫН АВТОБУСНЫ БУУДАЛД ГАРСАН ОСЛЫН УЛМААС НЭГ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР НИЙТИЙН ЖОРЛОН УГААЛГАЖ, ЦАС АРИЛГУУЛЦГААЯ
Image
Гол орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ
Image
Өглөөг хэрхэн эрч хүчтэй угтах вэ?
Image
Image

Махны талаар дахин өгүүлэх нь

Билгийн улирлын модон хонин жил шилжирч, гал бичин жил залгалаа. Хонин жилд Монголын мал 56 саяар тоологдож анх удаа 18 сая гаруй төл хүлээж авчээ.Уул уурхайн хөгжлийн оргил мөчлөг өнгөрөөд, гадаадын хөрөнгө оруулалт тэглэх хэмжээнд хүрч, үүнийг нөхөн цойлдох дотоод үйлдвэрлэл сэргэж амжаагүй энэ болон өнгөрсөн он жилүүдэд ард түмний аж байдлыг асар дордуулахгүй авч ирсэн нь энэ хэдэн сая мал билээ. 
 
Бичин жилд хэзээний зуд турхан олонтаа тохиодог зурлагаар 2015 онд малчид малаа урьд өмнөхөөс илүү олон тоогоор нядалж зах зээлд нийлүүлснээс махны үнэ ойрмог тохиолдоогүй хэмжээгээр буурсан нь хүн амын хүнсний энэ гол бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахгүйгээр бусад олон зүйлийн наад захын хэрэгцээг хангах бололцоог өглөө. Улмаар энэ нь мал, махыг нэлээд хэмжээгээр гадаад зах зээлд нийлүүлэх өргөн боломж, төлөв буйг малчид ба худалдаачдад мэдүүлэв.Энэ тухайд бичээч миний бие хоёр жилийн өмнө өөрийн буланд нийтэлж байснаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
 
Саяхан Хүнс хөдөө аж ахуйн сайд асан хатагтай Р.Бурмаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Хятадад улсад зургаан тэрбум юанийн үнээр 150 мян.тн мах экспортлох гэрээ байгуулсан тухай мэдэгджээ.Энэ бол нэг кг махыг 15 мянган төгрөгөөр гаргана гэсэн үг бөгөөд дотоодын зах зээлийнхээс бараг гурав дахин өндөр үнэ юм.
 
Мэдээж хятадын талаас малын махны эрүүл мэнд, ариун цэврийн баталгааг шаардан зөвхөн мал нь олон жил халдварт, гоц халдварт өвчнөөр өвчлөөгүй бүс нутгийн хүрээг тогтоон тэндээс түүхий мах авахаар болжээ. Үүнд эхний удаа баруун таван аймаг болзлыг хангасан байна. Цаашдаа ийм бүсийн хүрээг улам тэлсээр байх хөтөлбөр боловсруулсан гэнэ. Түүнчлэн Хятадын хөнгөлөлттэй зээлээр мах боловсруулах 12 үйлдвэр барихаар болж. Энэ бол манай экспортын уламжлалт үндсэн бүтээгдэхүүн малын махны гадаад зах зээлийг өргөтгөхөд чиглэсэн том алхам юм.
 
Монголын мал сүрэг бол бүрэн, төгс утгаар бэлчээрийн буюу онгон байгалийн зэрлэг ургамал ногоо идэштэн бөгөөд малын махны илчлэг, витаминлаг болон шимт чанар,уураг минералын төрөл зүйлийг судлан тодорхойлсон эрдэм судалгааны бүтээл хангалттай агаад тэдгээрийн үр дүн хими биологийн бүтэц, бүрдлийн холбогдолтой элдэв тоо, мэдээг нуршилгүй шууд өгүүлэхэд манай малын мах шим тэжээл, бүтэц найрлага, шингэц болцоор хосгүй давуу нь ойлгомжтой байдаг.
Бичээч би бээр хөдөө нутагт төрж өссөн болохоор уламжлалт мал ба мал аж ахуйн талаар зохих мэдлэгтэй хүн.
 
Манай сум хангай, талын завсар (Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум) орших учраас таван хошуу мал маллахад тохиромжтой нутаг юм. Манайх гэхэд ам бүл цөөн аав, ээж эгч бид дөрөв, харьцангуй олон малгүй: уналгын хэдэн морь (гүү барьж саадаггүй гэсэн үг), ачлагын тав зургаан тэмээтэй (гэрээ нүүлгэж буулгахад хүрэлцэх тооны), саалийн хориод үнээ, түүнийг тойрсон мөн тооны эр сувай үхэртэй, жараад хонь, арав гаруй ямаатай айл байсан нь нэгдэлд орохын өмнөх Монголын дундаж хөрөнгөтэй нэг өрхийн -хэмжээ юм. Тэртээ дөч тавиад оны хөдөөд зохион байгуулалттай зах зээл буюу улсын бэлтгэлийн системээс өөр чөлөөт зах зээл хязгаарлагдмал байсан тул хавар цагт үхэр хонь ямааг амьдаар нь мал бэлтгэлд тогтоосон тоо, хэмжээгээр тушаах ба мөн зуны улиралд үнээний тоогоор оноосон сүүг сааж, сүү тосны цэгт тушаан хэдэн төгрөгтэй болно.
 
Улсын бэлтгэлд авсан мал нийслэл төв суурин газрын хүн амын хэрэгээнд зориулагдах ба ихэнх хэсэг нь гадаад зах зээлд, үндсэндээ тэр үеийн Зөвлөлт холбоот улсад гарна. Энэ албан журмын үүргээ биелүүлээд үлдсэн мал, сүү цагаан идээ бидний хоол хүнс болж, мөн илүү гарсан нь иргэд хооронд арилжаалагдана. Манайх улсын бэлтгэлд хориод тооны хонь ямаа, нэгийн зэрэг үхэр тушаах агаад өвөл идшиндээ (хаврын сүүлч хүртэл хүрэлцэхүйц нөөц хүнс) арваад хонь ямаа.нэг хоёрын зэрэг үхэр (голдуу сарлаг) хэрэглэх бөгөөд айлууд малынхаа бүтэц.ам бүлийнхээ тоонд баригдан хүнсэндээ адуу, говь нутагт тэмээ хэрэглэх нь бий. 
 
Монгол мал сүрэг бэлчээрийн тул нийтдээ экологийн цэвэр ургамал тэжээлтэн бөгөөд үүний дотроос адуу, тэмээ, сарлагын үхэр, хонь чухамхүү үнэмлэхүй цэвэр байгалийн өвс, ногоон тэжээлтэн мөн. Ялангуяа сарлагын тухайд онцлон дурдах хэрэгтэй. Түвдийн өндөрлөгт харьцангуй хожим хугацаанд гэрийн тэжээмэл болсонд тооцогддог энэ төрлийн үхэр бүр хожуу манай Монголд шилжин нутаглах болоод ивээлт орчин хангай царам нутагт голдуу идээшин маллуулах болсон байна. 
Тиймээс идшилдэг уул толгодын орой хавийн цэцэгт ургамлаар голдуу хооллох энэ малын мах тэр чигээрээ аригуун агаад эмийн чанартай гэдэг. Гэтэл нийтийн ойлголтод үхрийг их төлөв нутгийн үүлдрийн монгол үхрээр төсөөлөх бөгөөд сарлаг ба түүний махыг хоёрдугаарт үзэх нь түгээмэл.
 
Тэгвэл өмнө дурдсанчлан хангай цармаар хойлог шувуутай нэг дор идээшлэх уг үхрийн мах мөн хойлогийнх лугаа адил аливаа шарх сорвийг эгнэгт түргэн эдгээх эрс эмчилгээний чанартайг нутгийн ард олон анзааран хэрэглэх болжээ. Үүнийг шинжлэхүй аргаар судлан нотлохын хамт зар сурталчилгааг зохих ёсоор хийх ахул экспортын чухал эх үүсвэр даруй мөн болно. 
 
Мэдээж энд малын эрүүл мэнд, өвчин эмгэггүйн асуудал тусдаа тавигдахыг дурдах нь илүүц буй заа. Түрүүчийн өгүүлэлд цухас дурдсан нэг зүйлийг сэргээн үгүүлэхэд: Бодровын “Монгол” хэмээх кинофильмд Чингис хаан харьд өссөн хоёр хүүхдэдээ монгол хэл эхлэн заахдаа хонины мөч мах харуулан “Үүнийг мах гэдэг, удахгүй энэ үгээр бүх дэлхий ярина” гэж гардагчлан дэлхийн олон улс малын махыг монголоор нэрлэдэггүй юмаа гэхэд монгол малын махыг бүгд иддэг, үнэлдэг болох цаг холгүй буй заа.
 
Ши.Батбаяр
СЭДС-ийн проф.багш
эх сурвалж:Sonin.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6