Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
Image
ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
​Монгол Улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадамд 16 улсыг урив
Image
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна
Image
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо
Image
Зурхай
Image
Н.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ
Image
“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
С.ЭРДЭНЭ: ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Image
“Хуягласан хувалзууд”
Image
З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
Image
МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ
Image
Какүрюү М.Ананд Япон улсын иргэн болохоо зарлажээ
Image
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой түрийвч нэг Н.Цэрэнбат сайдын хэрэг нам дарагдав уу?
Image
“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв
Image
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
Image
Аливаа үйлийг хийхэд үхэр жилтнээ сайн
Image
Цаг агаарын урьдчил­сан мэдээ
Image
ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
Х.БАТТУЛГЫН МЭХЭНД МОНГОЛ ЦЭВЭР ЯЛАГДЛАА
Image
Харвони эм хямдарлаа
Image
ИХЭНХ НУТГААР БОРОО ХУР ТАТАРЧ, ӨДӨРТӨӨ ДУЛААРНА
Image
Г.Уянга 80 мянгаар суулт хийжээ
Image
ЭБОЛА ӨВЧНИЙ УЛМААС АМИА АЛДАГСДЫН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА
Image
ХЭТ УДААН УНТАХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДГИЙГ ИХ БРИТАНИЙН ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ
Image
Та хакердуулчихсан юм биш биз?
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
ӨНӨӨДӨР: “ШАТАХУУНЫ ҮНЭ БҮРДЭЛТ БА ЧАНАР”ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
Image
Л.Цагаан: Шинээр гарч байгаа хуулиудыг хүмүүст ойлгуулж, эрхийг хамгаалах нь ҮЭ-ийн ажил байдаг
Image
Хэлэлцээр үр дүнд хүртэл тэмцлээ зогсоохгүй
Image
Бид Ганга нуураа алдаж байна
Image
Нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы түүхийг махыг устгалд орууллаа
Image
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧИЛ ИХСЭЖ БУЙГ АНХААРУУЛАВ
Image
УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКС 261-340 БАЙНА
Image
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцэнэ
Image
World Press Photo 2018-ын ялагчид
Image
Исламын шашинтай иргэдийг АНУ-д хөл тавихыг хориглосон шийдвэрийг баталж өгөхийг Дээд шүүхээс хүслээ
Image
Эцэг эхээ өмнөө өвдөг сөхрүүлэн уучлал гуйлгасан хүүгийн бичлэг шуугиан тарьлаа
Image
ЭЛЬБРУСИЙН ОРГИЛД АВИРСАН Ч.МӨНГӨНДАЛАЙ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Image
Орон орны цэргүүдийн өдрийн хоол
Image
Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийнуралдааны удирдамж
Image
ТЭМЭЭНД МЭС АЖИЛБАР ХИЙЖЭЭ
Image
ОУВС-гийн тэргүүн асанд 4.5 жилийн ял оноов
Image
Монгол хорхог "Үндэсний бренд"
Image
Байцааны шүүс 100 төрлийн өвчнийг анагаана
Image
Дорноговь аймагт хүүхдийн шүдний цоорлыг 12 мянган төгрөгөөр эмчилдэг
Image
Уян налархай халуухан охид
Image
Хамгийн бүдүүлэг эмэгтэй гишүүн ном гаргасан, одоо томоожно
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри бараалхав
Image
Image

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: ӨДӨРТ 800-1,000 ГАРУЙ ВИЗНИЙ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

БНСУ-д зорчих визний хариу гарахад 70 орчим хоног зарцуулж байгаатай холбоотойгоор Монгол Улсын иргэн Хөх ордонд гаргасан хүсэлт гаргасан байна. Энэ асуудал болон визний хариу хойшлогдож буйтай холбогдуулан БНСУ-ын Элчин сайдын яамнаас байр сууриа илэрхийлжээ.

АРИУН ЦЭВРИЙН ЦААС, ДАЙЛЛАГАНЫ ЦАЙ УНДААНЫ ТӨСВӨӨ АШИГЛАН ЦАГИЙН АЖИЛТАН АЖИЛЛУУЛЖ БАЙНА

1.Сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний хүсэлтийг шалгахад 10 долоо хоногоос дээш хугацаа зарцуулж байгаа талаар хэсэг бүлэг хүмүүс гомдол гарсан байна. Үүний нэг жишээ нь Солонгос улсад оршин суудаг Монгол улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасан.

Нэг жилээр нь авч үзвэл хүн амын 5 хувьтай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх

2.Одоогийн байдлаар манай элчин сайдын яам нь Солонгос улсын засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн ажиллаж, мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаар визний материал шалгуулах ажилд томилон ажиллуулаад зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардал (ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй гол шалтгаануудыг дор дурдвал,

Нэгдүгээрт, Солонгос улсад зорчих виз мэдүүлэгчийн тоо маш их байна. Сүүлийн үеийн тоон мэдээнээс харахад, өдөрт 800-1,000 гаруй визний материал хүлээн авч байгаа ба үүнийг долоо хоногоор нь авч үзвэл тухайн улсын нийт хүн амын 0.1%, нэг сараар нь авч үзвэл 0.4%, нэг жилээр нь авч үзвэл 5%-тай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх. Энэхүү өвөрмөц үзэгдэлийн улмаас манай элчин сайдын яам, визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна.

БҮРДҮҮЛСЭН БИЧИГ БАРИМТ ДУНД ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТЫН ТӨРӨЛ БОЛОН ТОО ХАРЬЦАНГУЙ ИХ БАЙНА

Хоёрдугаарт, Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрлийг урьдчилан таамаглахын аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна.

Төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагааг хуурамчаар хийж байна

Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байна. Өнөөдрийг хүртэл шалгагдаж тодорхой болсон хуурамч бичиг баримтын төрөл нь ойролцоогоор 17 төрөл бөгөөд 2018 оны 10-р сараас эхлэн хэрэгжиж байгаа Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна. Үүнээс үүдэн ЭСЯ-нд мэдүүлсэн визний материалыг шалгах үйл явц хэвийн явагдах боломжгүй болж, бүх материалыг нарийвчлан шалгалт явуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

*Хуурамч бичиг баримтын төрөл болон илэрсэн тохиолдол: OECD гишүүн орнуудын визийг хуурамчаар үйлдэн өмнө нь тэдгээр улсуудад зорчиж байсан мэт харагдах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, 5сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, оюутны төлбөр төлсөн баримт, оюутны дүнгийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, төгсөлтийн диплом, малчны тодорхойлолт

Хууль бусаар оршин сууж буй иргэд нэмэгдэж байна

Гуравдугаарт, Солонгос улс руу зорчих виз авч тус улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг ба сүүлийн үед түүний эзлэх хувь болон тоо нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй  улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас Монгол улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нь дэлхийд 1-р байранд ордог.

Уг нөхцөл байдал даамжирвал цаашлаад Солонгос улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул визний материалыг нарийвчлан шалгахаас өөр аргагүйд хүрч байна.

Дөрөвдүгээрт, Солонгос болон Монгол улс нь ‘Соёл иргэншилт нийгэм’-тэй, 'Хууль журамт улс’ болохынхоо хувьд, улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн 'хууль бус үйлдэл'-д хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон  визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно. Энэхүү үндсэн зарчмыг даган мөрдөх нь Солонгос болон Монгол улсын хоорондын харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд тустай хэрэг юм. Гэвч, өнөөг хүртэл манай элчин сайдын яамнаас шалгуулахаар хүргүүлсэн хүсэлтийн эцсийн үр дүнгийн мэдэгдэл удаашралтай байгаа учир виз мэдүүлгийн бичиг баримтыг улам нягтлан шалгах шаардлага үүсч байна.

3. Олон улс, даяарчлалын эрин үед аливаа улс орны хил хязгаарыг давсан “ард иргэдийн шилжих хөдөлгөөн” нь цаанаасаа урган гарч буй зайлшгүй хэрэгцээ болоод байна. Гэхдээ хилийн дээсийг давахын тулд дүрэм журмын дагуу визээ мэдүүлэх хэрэгтэй байдаг ба хоёр орны харилцаа(гэрээ хэлэлцээр)-ны дагуу визгүй зорчих тохиолдлууд ч байдаг. Энэ мэт гадаад иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх үүднээс зөвшөөрөл олгодог шалган нэвтрүүлэх ажил(визний материалыг шалгах, виз олгох, онгоцны буудал дээр хилийн шалганаар нэвтрүүлэх, оршин суух визийг шалгах, сунгах зэрэг)нь тухайн гадаад иргэнийг хүлээн авч буй(хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн) тухайн улсын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Виз нь виз мэдүүлж буй гадаад иргэн болон БНСУ-ын засгийн газар хоорондын “итгэлцлийн тэмдэг” юм. Тухайлбал, виз нь “Та БНСУ руу зорчихоор виз мэдүүлсэн тохиолдолд таны бүрдүүлсэн бичиг баримтанд итгэж хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно. Та БНСУ-ын газар нутагруу орсноос эхлэн визэн дээр хэвлэгдсэн визний зорилго болон хугацаа мөн БНСУ-ын хууль дүрмийг чандлан сахина хэмээн итгэж байна” гэсэн утгыг агуулж байдаг.

Хууль эрхзүй, дэг журам мөрдөгдөн сахигдаж байж харилцаа хамтын ажиллагаа улам батжин бэхжих ёстой

Гэсэн хэдий ч энэ итгэлийг эвдэх тохиолдол нэмэгдсээр байвал үүнтэй тэмцэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл “итгэл алдсан тэдгээр хүмүүст болон бусад хэнд ч гэрийнхээ үүдийг нээж дураар нь оруулж гаргах боломжүй” гэдэгтэй утга нэг юм.

4.Солонгос, Монгол манай хоёр улс нь 1990 онд түүхэн найрамдалт харилцаа тогтоосноос хойш ойр дотно найрамдалт улсууд болсноороо хамтын харилцаагаа гайхалтайгаар хөгжүүлж ирсэн. Цаашдаа ч иргэд хоорондын солилцоо төдийгүй бүхий л салбар улам өргөжин хөгжих хэрэгтэй байна. Гэхдээ хууль эрхзүй, дэг журам мөрдөгдөн сахигдаж байж харилцаа хамтын ажиллагаа улам батжин бэхжих ёстой.

Манай ЭСЯ нь “ахан дүүс үндэстэн” болох монгол иргэдийн Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчих визний мэдүүлгэд халуун дулаанаар хандан, “хүмүүнлэгийн” болоод “улс орны эрх ашгийн” үүднээс хамгийн аядуу зөөлөн байдлаар шийдэж ирсэн ба яаралтай хагалгаанд орох, суралцах зорилгоор их, дээд сургуульд элсэн орох зэрэг тохиолдолд виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас олгож буй “визний яаралтай шийдвэрлэх хүсэлт”-д тулгуурлан визний яаралтай шийдвэрлэх тогтолцоог хэрэгжүүлж байна.

Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ –д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй юм. Энэ асуудал нь манай хоёр улсын харилцаа урт хугацаанд эрүүлээр хөгжихөд саад болох учир зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

БНСУ –д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн

Өнөөдөр Солонгосын визний шалгах хугацаа удааширч байгаа хамгийн том, үндсэн шалтгаан болох монголын эдийн засгийн хямрал намжвал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн тоо багасах хэдий ч, дипломат байгууллагад хууль бус хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэгчийн асуудлыг үндсээр нь устгах, энэ асуудалд Монгол улсын харьяа засгийн газрын байгууллагууд хууль хяналтаа чангатгах зэргээр хамтран ажиллахгүй тохиолдолд, ойрын хугацаанд виз шалгах хугацааг түргэвчлэх боломжгүй юм. Түүнчлэн Монгол улсын засгийн газрын хүсэж буй Монгол Солонгосын хоорондын “визгүй зорчих хэлэлцээр”-ийн талаар нухацтай хэлэлцэхэд ч сөрөг нөлөө үзүүлэх талтай.

5. БНСУ-ын виз нь БНСУ-ын холбогдох хууль, дүрэм журамд тусгагдсан шат дараалалд үндэслэн шалгагддаг. Түүнээс солонгос танилтай эсвэл ЭСЯ-нд ажилладаг танилтай гээд хууль бусаар шалгагдах эсвэл виз олгогддоггүй болохыг мэдэгдэж байна. Солонгосын визтэй холбоотой визний брокер болон визний залиланд анхаарал сэрэмжтэй байж, хувь виз зуучлалын газар, хувь Солонгосын лавлах үйлчилгээний төв(Call Center) зэрэгт төөрөгдөн хууль бус үйлдэлд холбогдохгүй байхыг хүсэж байна.

Манай ЭСЯ нь хууль бус үйлдэлтэй холбоотой асуудалд БНСУ-ын хууль, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу монгол, солонгос иргэнд адил тэгш хатуу чанга арга хэмжээ авах болно. Мөн сэжиг бүхий этгээдийн талаар манай ЭСЯ-ны мэйл хаяг(kormg2@mofa.go.kr)-руу мэдээллэхийг хүсье.

Монголын нийгэм, хоёр орны холбогдох хууль дүрмийг чандлан сахин, энэ мэт хууль бус үйлдэлд ажиглагчийн байр суурьнаас идэвхитэй хандаж, хууль бус үйлдлээс үүдэн гэм зэмгүй энгийн монгол иргэн хохирол амсахгүй болж, хоёр орны итгэлцэл сэргэн ирээдүйд чиглэсэн найрамдалт харилцаагаа өргөжүүлэн батжуулахад та бүхнээс хамтран ажиллахыг хүсье гэжээ.

Эх сурвалж:news.gogo.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6