Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
“Найз” эмэгтэй хөлсөлдөг үйлчилгээ
Image
ДОТОР ЭРХТЭН буюу ҮРЧЛЭЭ
Image
3 дугаар сард 3, 8 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана
Image
Бүсгүйчүүдээ Өдөрт 6 хумс жигнэсэн сармис ид! Дараа нь та гайхалтай үр дүнг нь мэдрэх болно
Image
Мөнхжаргал "Богино гэрээ"-г нуусан, нуугаагүй
Image
Б.Чойжилсүрэн: 2020 он гэхэд төсвийг алдагдалгүй болгоно
Image
О.Осоржамаа: Жүжигчин болох мөрөөдлөө эхлүүлсэндээ маш их баяртай байна
Image
Дарханы хүүхдүүд “Ногоон паспорт” аянд нэгдлээ
Image
"НАРАНТУУЛ"-ЫН НАЙМААЧИН 80 САЯЫН АЗТАН БОЛЖЭЭ
Image
П.Батхуягийн “Үйлийн гурван чулуу” тоглогдоно
Image
Анхны хайртайгаа явалдаад гэр бүлээ сүйрүүлжээ
Image
“ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ” НАРЫГ БЭЛТГЭВ
Image
ГАДААД ПАСПОРТ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ӨНӨӨДРӨӨС ОНЛАЙНААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
Гадаадад сурч, ажиллаж байгаа цэргийн насны залуус анхаараарай
Image
МОНГОЛЫН ХАМГИЙН НАМ ДОР ЦЭГТ ОРШИХ ХӨХ НУУР ШИРГЭХ АЮУЛД ТУЛГАРЧЭЭ
Image
Зөвшөөрөлгүй зогсоолуудаа цэгцлээч, Хотын дарга аа?
Image
”Камасутра” дахь эхнэр нөхрийн үүрэг
Image
АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРМЫГ ШИНЭЧИЛЛЭЭ
Image
БНСУ-РУУ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛНА ГЭХ ҮЛГЭР
Image
Казакстан улстай уул уурхайн аж үйлдвэрийн салбарт туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллана
Image
Монгол залуу хүнд даацын машинд дайруулж амиа алджээ
Image
Ертөнцийн жаргалыг эдэлсэн богинохон шөнө /эротик өгүүлэг/+18
Image
Дэлхийн улс орнуудын гадаад паспортын өнгө юуг илэрхийлдэг вэ
Image
ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯРЫГ ӨМӨӨРӨВ
Image
Б.БАТЗОРИГ, С.БЯМБАЦОГТ НАР БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД ӨРСӨЛДӨНӨ
Image
Хүний сэтгэлд хоногшсон бүх цаг үеийн шилдэг гэрэл зургууд
Image
Үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж хадгалж байжээ
Image
Шаглуулахыг мэддэггүй шатарчин буюу Г.Занданшатар
Image
АСАШЁОРЮҮГИЙН АВГА ДҮҮ ИРЭХ БАШЁГООС ДЭВЖЭЭНД ГАРНА
Image
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Image
Image

Яруу найрагч Б.Батрэгзэдмаа: “Хүнтэй уулзвал эргэж уулзахаар салж байгаарай” гэж ижий минь хэлж байсан үг асар нандин захиас байж дээ...

Охин нас бол жинхэнэ, цэвэр байгаль ертөнцийн оргилж, буцалж байгаа цаг. Энэ цаг үе нь өөрөө бүхэлдээ чимэг. Ургаж төлжиж байгаа зүйлийн гоо сайхан гэдэг бол ярих юм байхгүй, хэтэрхий гоё. Тэрэн дээр манай хүүхдүүд улам гоё болох гээд уруулаа будаж шунхдаад л... Тэр ч буруу юм биш л дээ.../инээв/ бүр л гоё болох гэх...
Ярилцлагын эхэнд:

Жинхэнэ монгол төрхтэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нэгэн бүсгүй халуун дотноор намайг мэндчилэн хүлээн авлаа тэр бол Б. Батрэгзэдмаа хэмээх сайхан нэрээр чимсэн яруу найрагч эмэгтэй байлаа. Найрагч бид 2 энгийн нэгэн сүүдрэвчний дор ярилцлагаа эхлүүлсэн юм. Ер нь түүнтэй уулзсанаас эхлээд бүх зүйл төсөөлж байснаас маш энгийн байлаа. Энэ тухай ч өөрт нь хэлэхэд “Харин тийм! Би их эгэл жирийн харагддаг хүн л дээ...Ямар сайндаа л хөдөөнөөс хотод ирсэн хүүхдүүд төөрчихөөд олон хүмүүсийн дундаас намайг онцлон ирж газар асуудаг шүү дээ” гэж хуучилсан юм. Тийм л эгэлхэн дүрийн цаана ямар агуу хүч чадал, оюуны сор оршиж байгааг ярилцсаныхаа дараа миний бие мэдэрсэн юм. Ингээд та бүхэндээ цаанаа л нэг нууцлаг, өвөрмөц ертөнцийг бүтээсэн яруу найрагч бүсгүйтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Хоёулаа яриагаа таны “нэр”-ний тухайд эхлүүлье. Сонссон хүний чихэнд хонигшихоор сайхан нэр шиг санагддаг...

Баярлалаа. Нэрийг маань Манзуширийн хийдийн толгой лам нарын нэг Лодон гэвш гэдэг хүн өгсөн. Эмээгийн маань ах байсан юм. Утгын нь хөрвүүлбэл:  “Оюунаар үйлдэгч эх”,  “Номон хүрдний эх” гэсэн сайхан утгатай.

Эгчийн хамт


Энэ сэдэв дээр нэмж асуухад дэлхийд нэр өгсөн миний мэдэх анхны хүн бол та. Анх энэ санаа яаж төрөв?  Эх дэлхий гэх маш өргөн том агууламжтай зүйлд бүхлээр нь ганц оноосон нэрээр нэрлэнэ гэдэг хэр баргийн хүний зоригтой хийх алхам биш байх...Энэ амаргүй зүйлийг бүсгүй хүн хийж чадсан нь маш бахархмаар бас сонирхолтой санагдлаа...

Бага насанд хүүхэд болгон л  “яагаад, яагаад” гэж  аав ээжээсээ байнга асуудаг шүү дээ...                                                      
 Тэрний нэгэн адилаар би маш сониуч хүүхэд байжээ.
Тэр бүү хэл багадаа яагаад нарыг “нар” гэдэг юм. Нарыг ерөөсөө “халбага” гэж нэрлэе,   урьдны хүмүүс өгч болсон бол би яагаад өгч болдоггүй юм гэж  юм бүхнийг өөр өөрөөр нэрлээд тэр үеийн  12 мөнгөний дэвтэр дээр хүртэл шинэ “толь бичиг” зохиож бүгдийг будлиантуулж үзсэн юм. Тэгээд нэг л  өдөр “хүн төрөлхтөний хэл яриа гэдэг бол эртнээс улбаатай, асар их амьдлаг зүйл юм байна” гэдгийг бодитой ойлгоод нөгөө дэвтрээ  шатааж байсан.




Аливаа юмсын нэр гэдэг бол сүнслэг чанартай, тэгэхэд би учраа мэдэхгүй,  нэрийн тэр гайхамшигт чанарыг мэдэхгүй хүүхэд хүн төрөлхтөний хэл ярианы эсрэг хөөрхөн тэмцэл хийжээ. Мэдээж  хэдэн мянгантаа нэрлэгдээд ирсэн бүхэн өөрийн  том хүчирхэг долгионтой, би тийм том зүйлстэй тэмцэлдэж  байсан минь мэдээж бүтэлгүйтэх нь аргагүй. Гэхдээ балчир насны  энэ сониучирхал  маань үгийн үнэ цэнийг надад ойлгуулсан.  Үг бүр өөрийн сүнслэг чанартай гэдгийг улмаа бүр ухаарсан. 

Миний хувьд яагаад гэдэг асуулт маань өнөөдөр хүртэл үргэлжлээд явж байна. Ер нь зохиолч хүнд “яагаад” гэдэг үгийг агуулаад явах хүүхэд насаа авч үлдэх их хувь тохиол байдаг юм байна..Тэр асуултыг  бусдаас асуудаг байсан бол өнөөдөр өөрөөсөө асуугаад явж байна.
     Яруу найргийн сэдлээр дэлхийдээ “АСОАДАРЭ” буюу Ариун Сэтгэлийн Орон  Авралт Дарь Эх гэдэг нэр өгч түүгээрээ ном гаргасан. Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн дэлхийдээ нэр өгөөгүй юм билээ. Гадаад огторгуйгаа Марс, Долоон бурхан, Ангараг гэхчлэн нэрлэснээс биш яг дэлхий ертөнцөө өөрсдөө нэрлээгүй нь сонин санагдсан. Дэлхийд нэр өгсөн маань өнөөх багын ой санамжтай холбоотой...Тэр эгдүүцэл минь намайг хөтөлж явж байжээ.



 “АСОАДАРЭ” номынхоо дараагийн дэвтрүүдийг  жилийн  дараа гаргаад үйлдвэрээс авч байх  үед  нэгэн ламтантай тааралдсан. Тэгтэл тэр лам ямар сонин юм бэ? “АСОАДАРЭ” гэдэг чинь “Ясодаря” гэдэгтэй ямар ойрхон сонсогдож байнаа.  Ясодаря бол бурхан багшийг ханхүү байх үед түүний хатан  нь  байсан. Бурхан багшийг гэгээрсэн хойно буюу хожим дарь эх болж хувирсан” гэж байсан юм.  Их бэлэгшээж билээ би.
    Учир нь яруу найргаараа Дэлхийд нэр өгөх минь тэртээх гэгээн цагийн илтэд ирсэн бурхан багштай учрын холбоо үүсгэж гэгээрэхийн өмнөх цагийн хайрт гэргийх нь  нэртэй шүтэлцсэн нь гайхалтай.  Өнөөдөр дэлхийг  “АСОАДАРЭ”  гээд бүгд нэрлээгүй ч гэсэн эхлэл гэдэг бол сайхан. Нялхад минь аав ээж маань чихэнд минь нэр шивнэхтэй адил би эх дэлхийнхээ нэрийг хөрсөнд, тэнгэрт өөрийн сэтгэлийг үүсгэж шивнээд авсан.




Аливаа зүйлийн эхлэл бол хамгийн нандин зүйл байдаг. Тэгвэл таны энэ биеийн тань эхлэл болсон ижийн тань талаар дурсамж сонсолгүй өнгөрч чадахгүй нь..,

Ээж маань бурхан болоод нилээн олон жил болж байна. Хэл уран зохиолын хүн байсан. Тиймдээ ч үр хүүхдээ үгийн урнаар хүмүүжүүлдэг байж дээ. Ганц ч удаа хялам харж, үр хүүхдүүддээ гар хүрсэнийг нь би мэдэхгүй. Ээжийн маань хэлж байсан үг дандаа санагддаг. Миний охин   “хүнтэй уулзвал эргэж уулзахаар салж байгаарай” гэж хэлсэн. Энэ үг бол асар нандин үг.  Үүний утгыг танина гэдэг бол энэ ертөнцөд хамгийн зөв амьдрах гол мөрийн утга байхыг өөртөө одоо л нээж байна шүү дээ. 
 
Би хүмүүсийн дотор амьдардаг юм байна, би хүмүүсийн ертөнцөд ирсэн юм байна.
Энэ хүмүүсийн ертөнцөд эвт сэтгэлээр уулзан учирч, эвт сэтгэлээр салж мөн ахин уулзан учрахын ерөөлтэй байж амьдрана” гэдэг үнэний тухай үг байжээ.  Би ээжийхээ энэ үгийг үр хүүхдүүддээ бас өвлүүлнэ. Зөвхөн жишээлбэл ганцхан энэ өгүүлбэрийн   ухааныг  нээж  дотроо суулгах юм бол энэ амьдрал хичнээн  хөнгөн байхыг ээж минь хэлсэн л байна даа.




Тэгвэл ээж тань таныг утга зохиолын ертөнцөд хөтлөн оруулсан байх нь ээ?


Аав ээж хоёр маань хоёулаа хэл уран зохиолын багш. Аав маань намайг хөтлөн аваачиж багш шавийн барилдлага бариулж байсан.  Миний хадаг барьж ёсолсон багш маань Ардын уран зохиолч  Бавуугийн Лхагвасүрэн.  10-р ангийн ширээнээс босч ирсэн хүүхдийг авъяастай,  ирээдүйтэй гэж утга зохиол руу анх хөтөлсөн хүн маань. Ингэж утга зохиолын их өргөөнд орж  МУБИС-ын Утга зохиолын ангид элсэн орсон.

Монголын утга зохиолд маш олон яруу найрагч зохиолч бүсгүйчүүд байна. Та мэдээж ойр дотно нөхөрлөдөг биз. Эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн талаар? Мөн тэд бас таны сайн уран бүтээл хийхэд тань нөлөөлдөг  байх?

Манайд 90-ээд оны яруу найрагчдийн давалгаа түрэн орж ирсэн. Тэр дотор би бас давхиж явсан юм байна. Яруу найрагчид сэтгэлийн хөдлөл өндөртэй хүмүүс. Ах дүү амраг садны барилдлагагүй мөртлөө сэтгэл оюун санааны барилдлагатай болцгоочихсон.  Аливаа аймаг руу очлоо гэхэд нэг яруу найрагчийнх руу л очно шүү дээ!  Тэд нар маань баярлан тосч авдаг.



Манай  утга зохиолын ангид Мөнхцэцэг, Сарантуяа,  Тэргэл, Ичинхорлоо гээд олон сайхан найрагч найз бүсгүйчүүд маань бий...Тэр дундаас уран зохиолынхоо амьдралаар их сайхан бодитой явж байгаа нь Бямбаагийн Сарантуяагаа би бүр цохож хэлмээр байна. Мөнхцэцэг бол зохиолчдын хорооны гүйцэтгэх захирлын албыг хашиж тэр олон өөдөө сөөргөө онгодтой нөхдүүдийг  нэг саванд агуулан авч яваа. Энэ бол бүсгүй хүний нарийн ухаан шаардсан зүйл. Найз маань уран бүтээл  руугаа гэхээсээ  утга зохиолын галыг манах ажлыг илүү их хийж явна даа.

Би сайтынхаа 50 мянган бүсгүй өмнөөс таньтай ярилцаж байгаа учраас бүсгүй хүний гоо үзэсгэлэнгийн талаар асуухгүй байхын аргагүй. Сайхан эмэгтэй, гоо эмэгтэйн ялгаа юу вэ? Таныхаар "төгс" гэж ямар эмэгтэйн тодотгол вэ?


Гоо сайхныг яаж харж байгаагаас л шалтгаална. Үзэмжийн гоо сайхан, дотоод сэтгэлийн гоо сайхан, оюуны гоо сайхан гэж байна. Бүх зүйл төгс байна гэдэг худал зүйл. Гэхдээ аль болох төгс зүйл рүү тэмүүлж байх ёстой. Ер нь гоо сайхангүй бүсгүй хүн гэж байдаггүй гэж би боддог. Яагаад ч юм бүсгүй хүн гуниглаад ташуухан хараад сууж байгаа нь хүртэл уянгатай  байдаг.



Тэр сайхан уянга агуулж байна гэдэг бол гоо сайхны л явдал. Би гоо сайханг агшин хором дотроо байнга оршиж байдаг зүйл гэж боддог. Гоо сайхан гэдэг бол гангалж гялалзаад будаад тавьцан нүүр биш л дээ. Энэ бол амьдлаг зүйл. Хүний гуниг уйтгарыг, зовлон бэрхшээл дотор явж байгаа зүрх сэтгэлийг ч хүртэл харахад өөрөө гоо сайхан байдаг.

Гоо сайхны хамгийн дээд хэлбэр нь бүсгүй хүн үр хүүхдээ төрүүлээд,  хүүхэд нь амгалан унтаж, өөрөө их сайхан тайвширсан тэр агшнийг л хэлнэ. Надад ч гэсэн энэ мэдрэмж хамгийн сайхан. Үнэхээр сайхан нар тусаад гэр дүүрэн нялх хүүхдийн үнэр үнэртээд, ээж хүн өөрөө нэг сайхан амгалан хэвтээд анирлангуй буй тэр гоо сайхан. Ер нь энэ дэлхий ертөнц  ангижралыг өгдөг  дарь эхийн нутаг. Энэ орон ертөнцөд төрсөн бүхэн эхийн язгуураас авсан гоо сайхантай. Ер нь аливаа бүхнийг яаж харахаас л гоо сайхан эхэлнэ.



Найрагч маань хэдэн хүүхэдтэй билээ?

Охинтой. Охин маань дунд  сургуульд сурч байна.

 Манай сайтын уншигчдын нийлээдгүй хувийг охидууд эзэлдэг л дээ...Ер нь охин насыг хамгийн ихээр чимдэг зүйл?


Охин нас бол  жинхэнэ, цэвэр байгаль ертөнцийн оргилж, буцалж байгаа цаг. Энэ цаг үе нь өөрөө бүхэлдээ  чимэг. Ургаж төлжиж  байгаа зүйлийн гоо сайхан гэдэг бол ярих юм байхгүй, хэтэрхий гоё. Тэрэн дээр манай хүүхдүүд улам гоё болох гээд уруулаа будаж шунхдаад л... Тэр ч буруу юм биш л дээ.../инээв/  бүр л гоё болох гэх...

Цахим ертөнцөд таны шүлэг зохиол их түгж, мөн дэлхийд би нэр өглөө гээд ном тань ч уншигчдын анхаарлыг татаж байна. Тэдгээрийг уншиж байхад хайр дурлалын өнгө аяс санаа сэдэл их шингэсэн байдаг. Хайр таны өнцгөөс яаж харагдаж байна?

Би энэ ертөнцийг хайрын ертөнц гэж ойлгосон. Ертөнцийн өөрийн гарвал чанар нь хайр юм.  Хайрын тухай бодол бясалгалгүйгээр оршин тогтох үндэс байхгүй.  Бүгд хайрын язгууртай. Энэ хайрын язгуурыг яаж батжуулж,  соёолуулж,  дэлгэрүүлэх вэ гэдэг л хамгийн чухаг. Бид өнөөдөр зүрх сэтгэлийн нандин чанар гэхээсээ илүү өмсөж байгаа махан бодин дээлийнхээ чанар луу их яваад байгаа юм л даа. Гэтэл сайхан хайр энэрэл, нэг нэгнийхээ төлөөх өглөг буяны сэтгэлтэй явах юм бол энэ ертөнц өөрөө их баяжмал. Тиймээс яруу найрагч хүн бол үргэлж хайрыг тунхаглах ёстой. Хайрыг зарлах ёстой, хайрыг дэлгэрүүлэх ёстой. Тэр үйлд ерөөсөө л төрчихсөн улс.




Орчин үеийн бүсгүйчүүдийг харахад ажилдаа маш их цагийг зарцуулаад ихэнх тохиолдолд хань, үр хүүхдээ орхигдуулаад байх шиг. Тэгвэл таныхаар энэ хоёрыг хэрхэн сайн хослуулах вэ? Яаж сайн гэрийн эзэгтэй байхав, яаж ажлын тавцанд амжилттай явах вэ?


Би нийгмийг хэт ажилсаг ертөнц болсон гэж боддог. Бид ажиллах гэж ирэээгүй амьдрах гэж төрсөн. Ажил бол нөгөө талаар мөнгө төгрөгний асуудал. Гэхдээ бүх юм хэмжээтэй учраас хэзээ нь хаана яаж жаргах гэж байгаа тухайгаа, хэзээ нь хаана амар амгалангаа бүтээх гэж байгаа тухайгаа бодоогүй махраад явах юм бол энэ их гуниглал.

  Бүсгүй хүн нь бүстэй хүн шиг зүтгэж байна.  Би амьдралын янз бүрийн үзэгдлийг харах юм даа.  Энэ ажил хэрэгч гэж нэрлэгдэж байгаа бүсгүйчүүд маань их л гунигтай байгаад байх шиг.  Хэтийдсэн их юм руу дайрцгаасан. Бүсгүй хүнд эд их цуглахаар омог төрдөг юм шиг байгаа юм. Эрэгтэй хүний тэтгэлэг,  дэмжлэг гэхээс илүү бие даасан оюун санаа хөдөлмөрөөрөө гараад ирсэн бүсгүйчүүд эрэгтэй хүнийг бас хүндлэх тал дээр дутмаг болоод ирдэг.

Ер нь эрчүүд бүсгүй хүнээс илүү хүчирхэг байх хэрэгтэй л дээ. Хүчирхэг эмэгтэйчүүдэд хүчирхэг хань хэрэгтэй. Гэхдээ эмэгтэй хүн өөрөө хүчирхэг болж чадаж байгаа бол  дэргэдэхээ хүчирхэг болгох ухаан руу шамдвал өөрийнх нь аз жаргал аяндаа цогцлоно.




Одоо энэ компанийн захирал, дарга, өндөр албатан бүсгүйчүүд бол  хэн нэгнийг хүчирхэг болгож чадах тийм мундаг хүүхнүүд. Ихэнхдээ өөрийгөө хүчирхэг болгоод тэр ухаанаараа амьдрахаар хатуудаад, нөгөө эрчүүдийгээ голох шинжтэй болж, сэтгэлд нь таалагдахгүй өнөөх гуниг нь үүсээд байна. Тиймээс бүсгүй хүн урьдын уламжлалаар дэргэдэх эрээ хөглөж  хөгжөөж хүчирхэгжүүлж  чаддаг байх нь хамгийн чухаг.

  Шинэ залуу үеийнхэн маань энэ компанийн захирал эгч шиг, тэр тэргүүлэгч  эгч шиг өөрийн хүчээр амьдралаа цогцлооё гэхээсээ илүү миний дүү нар хэн нэгэн сайхан үе тэнгийн залуугаа яаж хүчирхэг болгох вэ гэдэг дээр ухаанаа тавих хэрэгтэй. Тэгснээр хожим нь гэр бүлээрээ их сайхан аз жаргалыг амсах болно.
Гэхдээ өөрийн хүчээрээ гарч ирсэн хүчирхэг бүсгүйчүүдийг буруутгах аргагүй. Нийгэм өөрөө тийм байдалд хүргэсэн.


Мэдээж зохиолч, яруу найрагчид өөрийн гэсэн онгод, хийморьтой байдаг үүний сацуу зөн совин далд ертөнцтэй холбоотой байдаг юм шиг надад санагддаг. Энэ талаарх таны бодол?


Яруу найрагчид зөн совин,  билгийн  оюун санаан дээр боловсорч  явдаг хүмүүс.Ил далд ертөнц гэж байдаг. Бүх юм бодитой. Гагцхүү түүнийг мэдрэх гэдэг л хамгийн чухаг. Бүтээлээ бичихдээ ч зөн совин буюу надад өгсөн өгөгдлийн дагуу бичдэг. Байгалийн бүхий л юмс үзэгдлийн долгис эрчисийг барьж  түүнийгээ  яруу найргийн бүтээл болгодог доо.



Уран бүтээл цаашдийн том зорилт төлөвлөгөө? Манай зохиолчид чинь шүлгээр эхлээд жүжиг кино роман гээд л цааш улам хөгжөөд явчихдаг шүү дээ?

Еээ базар ваань.../инээв/. Эгчийнх  “АСОАДАРЭ” цуврал маань 6 боть ном болох юм. Гурвыг нь гаргачихлаа. 4дэх дэвтэр лүүгээ орсон. Цаашлаад 6 боть номоо гаргана. Мөн нэг роман эхэлсэн байгаа. Энэ роман намайг нилээн яс суулгах байх. Нэг сайхан зоригийг хөвчлөөд орно доо...

Нууц биш бол ямар агуулгатай роман бэ?

Энэ бүтээл өргөн өгүүлэмж,  агуулгатай...Өнгөрсөн одоо ирээдүй гурвалсан цагийг гол утгаа болгосон. Монгол роман байгаа юм. Монгол намтар гэж юу вэ гэдгийг гаргаж ирэхийг зорьж байна. Ер нь бол толгой дотор боловсорсон байгаа. Дээрхи доорхигүй,  ил  далдгүй  ивээл юугаа хайрлавал бүтээл маань амархан босно...

За энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөж байна. Таньд баярлалаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье...Шинэ романаа өлгийдөн авсны тань дараа дахин учрах бизээ...

Уншигч бүсгүйчүүд та бүхэн минь энэхүү гайхалтай эмэгтэйн  ярианаас өөрт хэрэгтэй санаа, зөвлөгөө туршлагийг олж харсан гэдэгт итгэлтэй байна.
Э. Гэгээ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6