Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Их Британи “Brexit”-ээс хойш анхныхаа хориг арга хэмжээг авлаа
Image
Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа
Image
ЭМГЭНЭЛ
Image
Жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг ашиглалтад орлоо
Image
Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна
Image
Тарваган тахлын сэжиг бүхий иргэний шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарчээ
Image
Хоолны үйлчилгээ явуулах 60 гэрт зөвшөөрөл олгоно
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Image
Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө
Image
Монгол Улсын 87 байцаагч тангараг өргөв
Image
Хурдан морь унаач хүүхэд бүрт бүртгэлийн цахим карт олгоно
Image
У.Хүрэлсүх: Засгийн газрын бүтцийг хэвээр үлдээж, тогтвортой байдлыг хангана
Image
Ажиглалтад 105 жирэмсэн эмэгтэй байна
Image
Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн VI даны бүсний эзэн болов
Image
Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ
Image
Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэж эхэллээ
Image
Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж эхэллээ
Image
ИРГЭН БҮР #FEELMONGOLIA ХАШТАГ АШИГЛАН МОНГОЛ УЛСАА ГАДААД УЛСАД СУРТАЛЧЛАХ БОЛОМЖТОЙ
Image
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
Image
ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
Image
ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
Image
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
Image
БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
Image
Нийслэлд 24-26 хэм дулаан байна
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
Image
Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
Image
Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
Image
АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
Image
COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
Image
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Төрийн өмчийн байгууллага мэдээлэл технологийн парк ашгийн байгууллага болсон уу?
Image
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
Image
Эрүүл мэндийн даатгалаа төлөхгүй бол ирэх онд 3 нугалж төлнө
Image
Данийн хунтайж таалал төгсчээ
Image
”Нарантуул” зах ажиллахгүй
Image
Монгол улсын засгийн газар боловсрол, шинжлэх ухааны дайсан уу?
Image
2018-2019 онд зарлагдаж буй гадаадын их, дээд сургуулиудын ТЭТГЭЛЭГ
Image
Чармай шалдан бүсгүйчүүд 18+
Image
“Унадаг Дугуйтай Улаанбаатар” дугуйн парад байгаль орчинд ээлтэй байхыг уриаллаа
Image
Баянхошууны 10 дугаар хороонд 40 гаруй айл газар чөлөөлөлтөд орж, орон сууцанд оржээ
Image
МАЛЧИН СУМ БУМАН ХОНИНЫ БАЯРАА ХИЙЛЭЭ
Image
ЗӨВХӨН СОНДГОЙ ТООГООР ТӨГССӨН МАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
Image
Орос улсад 100 сая орчим хүн интернэт ашигладаг
Image
Хошууч генерал нэг, бригадын генерал хоёр төрлөө
Image
“SAVE THE CHILDREN” ТББ-ЫН АФГАНИСТАН ДАХЬ САЛБАР ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
Image
Эрээн хотын “Хилийн иргэдийн худалдааны бүс” түрээсгүй боллоо
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН АНУ ДАХЬ АЙЛЧЛАЛ ДЭЛХИЙН ХЭВЛЭЛД
Image
Оффшор дахь дансаа 49 хоногийн дотор хааж, мөнгөө монголын банкинд оруулж ирэхийг уриалав
Image
Д.Одбаяр: Камерын бичлэгээр нотлогдвол би өөрөө Цэцийн гадаа зогсоод өндөг шидүүлье
Image
Халаа сэлгээ, томилгоо хаана хүрч зогсох вэ?
Image
Юанийн “түрэмгийлэл”
Image
Тендерийн будилаан ба “Чамд яагаад хоёр, надад яагаад хоёрхон байгаа юм бэ”
Image
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Торгоны зам” сэдэвт хуралдаанд хэлэлцүүлэгчээр оролцов
Image
Шархадсан албан хаагчдын биеийн байдал сайжирчээ
Image
Ц.Элбэгдорж: Үндэстнийхээ өмнө гавьяа байгууллаа
Image
ТАВАНТОЛГОЙН БҮЛЭГ ОРДООС ИХ ХЭМЖЭЭНИЙ НҮҮРС ХУЛГАЙД АЛДАГДСАН ТАЛААР УЛСАА АВРАХ АРД ТҮМНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨӨЛӨЛ МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Image
ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН “ГОВИЙН ЧОНО-2018” СУРГУУЛИЛАЛТЫГ НЭЭЛЭЭ
Image
Монголбанкийг залилжээ
Image
Оскар:Хятадын лиг Премьер лигийн түвшинд очно
Image
Алдарт “Үүлэн Борын Хурдаар” хөгжимд онлайн наадам болно
Image
Image

Ц.ЦЭЦЭГДЭЛГЭРЭХ: ХОМ-ИЙН ТООН ДҮН, ХЭМЖИХ НЭГЖИЙГ ЗӨВ ТАЙЛЖ УНШИХЫГ ХҮСЧ БАЙНА

Хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ийн хураангуйг байршуулсантай холбоотойгоор зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэг, таслал андуурч ойлгосноос үүдэн буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Иймд тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлийг тодруулсан юм.

-Нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлж буй ач холбогдол нь юу вэ?

-Улсын хэмжээнд 2013 оноос эхлэн ХОМ-ийг цахим системээр гаргуулан авах үйл ажиллагааг амжилттай эхлүүлж, шинэ  техник, технологийг нэвтрүүлснээр дан ганц бүртгэж, хүлээн авах  биш судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээ, тайланг цаг алдалгүй гаргах, ХОМ-ийн хяналт шалгалтын үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй буюу  мэдүүлэг гаргах албан тушаалтан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн өсөлт, бууралт болон бусад үйл ажиллагаанд дүн шинжилгээ, харьцуулалт, судалгаа хийх чиглэлээр ажиллаж байна. 

Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлдэг байсан бол цахим системийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотойгоор 2018 оны нэгдүгээр улирлаас эхлэн ХАСХОМ гаргах үүрэгтэй бүх албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд нээлттэй байршуулах болсон.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т заасан Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтны 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд дөрөвдүгээр сарын 5-ны өдөр байршуулсан.

Ингэж мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж иргэдийн хяналтад өгч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа. Нөгөө талаас нийтийн албан тушаалтны үүрэг хэдий ч шударга ажиллаж байгаа гэдгээ нээлттэй харуулах баталгаа болж байгаа явдал. Цаашид хуваарийн дагуу бусад мэдүүлэг гаргагчийн хураангуй мэдүүлгийн цахим мэдээллийн сүлжээнд үе шаттайгаар байршуулагдана.

-Зарим иргэдийн хувьд цэг, таслалыг буруу ойлгох явдал байна. Мөнгөн дүнг хэрхэн ойлгох ёстой вэ? 

-ХОМ-ийн хураангуй цахим системд тавигдсанаас хойш хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа зарим сайтууд таслал, цэгийг буруу ойлгож мэдээлэх явдал гарч байна. Бид сайтдаа байршуулахдаа мянгачилж тавьдаг. Тухайлбал 21298.20 мянган төгрөг гэхийг зарим сайтын сэтгүүлч 212 сая, эсвэл хоёр тэрбум төгрөг гэж уншиж хүмүүсийн орлого хэд дахин өссөн гэх зэргээр буруу зөрүү мэдээлэл гарч байна. Уг нь энэ тоо 21 сая 298 мянган төгрөг гэсэн үг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын ХОМ-т судалгаа, харьцуулалт хийхдээ мянгачилж тавьсан тоог буруу уншиж, хэт өссөн байдлаар харуулж байгаа нь улстөржих, хүний нэр хүндэд халдах сөрөг үр дагавар гарч байна. 

“Газар” гэсэн хэсэг бий. Мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх өмчлөлийн, эзэмшлийн, ашиглалтын газрыг мэдүүлэх үүрэгтэй. Хэзээ авсан, төрөл, хэмжээ, зориулалт, үнийн дүнг зах зээлийн ханшаар илэрхийлэн бичих ёстой байдаг. “Газар” гэсэн энэ хэсэгт мэдүүлэг гаргагч өөрсдөө м2-аар нь, эсвэл га -аар нь мэдүүлэх эрхийг нь нээлттэй олгочихсон. Өөрөөр хэлбэл өрхийн хэрэгцээнд олгодог газраа 700м2 гэх үү,  0,07 га гэж мэдүүлэх нь тухайн хүн сонголт хийх боломжтойгоор нь оруулж өгсөн байдаг юм. Гэтэл энэ асуудал дээр мөн алдаа гаргаад их хэмжээний газартай юм шиг мэдээлэгдээд байна.

-Зарим албан тушаалтны орлого хэд дахин өссөн харагдаад байдаг. Энэ ямар учиртай вэ?  

-ХОМ-ийн маягтад заасны дагуу мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний тухайн тайлант онд орсон 7 төрлийн орлогыг мэдүүлж байгаа. Тухайлбал, үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс,  шагнал урамшуулал, үйл ажиллагааны орлого, хөрөнгө борлуулсны орлого гэх мэт орлогыг мэдүүлдэг.

Бид олон нийтэд хураангуй байдлаар байршуулахдаа орлогын төрлүүдийг нэгтгэн мэдүүлэг гаргагчийн өөрийн нийт орлого, гэр бүлийн гишүүдийн нийт орлого гэж тавьдаг. Гэтэл зарим хүмүүс буруу ойлгох явдал гарч байна. Тухайлбал иргэн С нь 2017 онд 14 сая төгрөгийн орлоготой байсан мөртлөө 2018 онд орлого нь огцом өсөөд 200 сая төгрөг болчихлоо гэж бодъё. Яагаад төрийн албан хаагчийн орлого ингэж огцом өсч байгаа юм гээд байдаг. Үүнд шалтгаан бий. Тухайн мэдүүлэг гаргагч нь хоёр орон сууцтай байж байгаад нэгийг нь 2018 онд худалдан борлуулсан байж болно, тэрийгээ “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлснээр түүний орлого өссөн байна. Гэтэл орлого нь  өмнөхөөсөө хэд дахин өссөн байна гэсэн хардлага төрдөг.

Мөн үл хөдлөх хөрөнгөө борлуулаад мөнгийг нь “Хадгаламж”-даа байршуулсан байхад хадгаламж нь өссөн харагдана. Энэ мэтчилэнгээр орлого хөрөнгүүдийн хоорондын уялдаа холбоо их гардаг. Үүнийг зарим хүмүүс ойлгохгүй, жилээс жилд өссөн байна гэж хардаг. Ингэж нэмэгдсэн, буурсан шалтгаан эх үүсвэрээ хөрөнгө, орлогоо мэдүүлэгч өөрөө үнэн зөв  тайлбарлах ёстой. Цаашид бид цахим сайтаа улам боловсронгуй болгож, яаж байршуулбал иргэдэд илүү ойлгомжтой, нээлттэй байх гэдэгт анхаарч, өөрчлөлт шинэчлэлтийг хийн ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, иргэд, олон нийтэд хандан хэлэхэд тухайн албан тушаалтны ХОМ-ийг, хөрөнгө, орлогын тоон дүн, хэмжих нэгжийг зөв тайлж уншиж, ул суурьтай хандаасай гэж хүсч байна.

-Цахим системд яг ямар шинэчлэл хийсэн бэ?

-Авлигатай тэмцэх газар ХОМ-ийг байршуулахдаа орон сууц барилга байгууламжийн тоог нэлээд задалж өгсөн. ХОМ-ийн “Барилга байгууламж” гэсэн хэсэгт автомашины зогсоол, зуслангийн байшин, гэр, хашаа байшин, амбаар нь хүртэл бичигддэг. Энэ бүгд нийлээд их олон байгууламж, орон сууцтай мэт харагддаг байсан. Энэ жилээс иргэдэд ойлгомжтой, нээлттэй байлгах үүднээс үүнийг дэлгэрүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, амины орон сууц, нийтийн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний оффис, авто зогсоол гэх мэтээр бүгдийг нь төрөлжүүлж өгсөн.

“Хадгаламж” хэсэгт дотоод дахь хадгаламж, гадаад дахь хадгаламж гэж ялгавартай байдлаар харуулдаг болсон. Сая дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 282 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг зарлахдаа програм хангамжийн сүлжээний дотоод техникийн алдаанаас үүдэн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын 4 хүний дотоод дахь банкны хадгаламжийг гадаад хадгаламж гэж мөр алдаж буруу зарласан. Бид залруулгыг цахим сайтдаа нэн даруй хийж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт албан бичгээр залруулгыг хүргүүлсэн.

Энэ оноос эхлэн Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг (iad.iaac.mn) цахим системээр хүлээн авч хянаж байна. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт томилогдохоор нэр дэвшсэн этгээдүүдийн урьдчилсан мэдүүлгийг цахим системээр туршилтын журмаар хүлээн авч хянан шийдвэрлэж байна. 2019 онд багтаан бүх хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг цахим системээр бүрэн хүлээн авч хянадаг болно. Энэ нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, хүний оролцоог багасгах, төсвийг хэмнэлттэй, зүй зохистой зарцуулах Үндэсний хөтөлбөрийн зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.

АТГ
 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6