Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ХИЧЭЭЛИЙН ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛИЙН ҮНЭ 20-300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН УРАЛДААНД 24295 ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫГ ӨВӨЛ, ОРОН НУТГИЙН СУРАГЧДЫГ ХАВАР УРТ ХУГАЦААГААР АМРААНА
Image
ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АЖИЛЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Image
БАГА ДАРГА У.ХҮРЭЛСҮХ БАЙЛДАЖ ТОГЛОДОГ НАСАН ДЭЭРЭЭ
Image
Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ ГАНХӨЛӨГ: ААВ МИНЬ ШУДАРГА БАЙ, ХҮНД ХЭЛЭХ ЗҮЙЛЭЭ ШУУД ХЭЛЖ БАЙ ГЭЖ СУРГАДАГ БАЙСАН
Image
"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ӨРӨӨ ТӨЛӨХӨӨР ХЭЛЦЭЛ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
ЯВГАН ЗОРЧИГЧ РУУ УС ЦАЦСАН ЖОЛООЧИЙГ 100,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Image
МАХ БОРЦЛОХОД МАХНЫ ЖИН АНХНЫХААСАА ТАВ ДАХИН БАГАСДАГ Ч ЧАНАРАА ХЭЗЭЭ Ч АЛДДАГГҮЙ
Image
АЧ ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭТГЭЭДЭД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
Image
БУЛГАН АЙМАГТ СҮРЬЕЭГИЙН 30 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
Image
ОЮУТОЛГОЙН ШАЛГАЛТЫН БАРИМТУУДЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТАТАЖ АВЧЭЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН, БАГА ЗЭРЭГ БОРООТОЙ
Image
МОГОЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?
Image
"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
Image
ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
Image
ӨСВӨРИЙН АВРАГЧИД ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ
Image
МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН АЛБАН И-МЭЙЛ БИЧИХ ВЭ?
Image
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА
Image
2,000 ЦААНЫ БАЯР БОЛЛОО
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Image
У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
Image
ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
Image
Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
Image
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
Image
ДОНАЛЬД ТРАМПЫН УУГАН ХҮҮ МОНГОЛД ХУВИЙН АЯЛЛЫН ЗОРИЛГООР ИРЖЭЭ
Image
ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР 430 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Image
УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
Image
ЕРӨНХИЙ САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГНӨ
Image
ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Image
НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
Image
НӨАТ: 10 САЯЫН ХОЁР, 5 САЯЫН 23 АЗТАН ТОДОРЛОО
Image
АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭВ
Image
"МОНГОЛ САРЛАГИЙН МАХ, СҮҮ, ХӨӨВӨР ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖ ИХТЭЙ"
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 66 ХҮНИЙГ "ХОРДУУЛСАН" ЗООГИЙН ГАЗАРТ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
Ч.БАЯНДЭЛГЭР: ХҮРЗ БАРЬСАН ТОНУУЛЧИД МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙГ СҮЙТГЭЖ БАЙНА
Image
МАН-ЫНХАН ТЭРЭЛЖИД ХУРАЛДЖЭЭ
Image
Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ЗУРГААН САРД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2,700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА ГЭСЭН ТААМАГ ИРГЭДИЙН ДУНД БИЙ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ҮС ЗАСУУЛАБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЧЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ХӨНДӨНӨ
Image
ЧӨЛӨӨТИЙНХӨН ӨНӨӨДӨР ПОЛЬШИЙГ ЗОРИВ
Image
ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙН ЗУУ ГАРУЙ АЖИЛТАН АМИА АЛДЖЭЭ
Image
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
Үүнийг хийснээр таны нуруу дахиж өвдөхгүй!
Image
Ц.Нямдорж: Хойд Солонгосоос миний мэдэхээр ямар ч бичиг ирээгүй
Image
С.БАЯРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ
Image
“Улаанбаатарын Хавар” олон улсын найрал дууны их наадам болно
Image
“Монголын цахилгаан холбоо” компанийн орлого тасарчээ
Image
ДОРНОД АЙМГИЙН 30 ИРГЭН САЙН ДУРЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Image
АН-ЫН БҮЛЭГ ХОЁР САЙДЫГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГЫГ ЕРӨНХИЙ САЙДАД ХҮРГҮҮЛНЭ
Image
Б.ЛХАГВАЖАВ:ОЛОН УЛСЫН ХАҮТ-УУДЫН ХУРАЛ МАНАЙД БОЛЖ БУЙ НЬ БИЗНЕСИЙНХЭНД МАШ ТОМ БОЛОМЖ
Image
Нөхөр өөр хүнд хайртай гээд байх юм
Image
ДӨНГӨЖ ТӨРСӨН ХАНДГАЙН ХОС "ХОТОЛ"-ЫГ ГАЛ ТҮЙМРЭЭС АВАРЧЭЭ
Image
Эмэгтэй хүнд хэзээ ч хэлж болохгүй үг
Image
ЯАДАГ БАЛАЙ ГАР ВЭ?
Image
УИХ гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Image
Б.Бат-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, дотоодын цэрэг бүтээн байгуулалтад оролцохгүй
Image
14 их наяд төгрөгөөр “ТАНСАГЛАСАН” Н.Золжаргал хаана явна аа?
Image
ЗАГАСТАЙН ДАВААГ АЛБАН ЁСООР ХААХААР БОЛЖЭЭ
Image
Турк улсад дахин халдлага гарлаа
Image
Саудын Араб эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ
Image
Сонгогчдын жагсаалтад "Түр хасав" тэмдэглэгээтэй 44724 сонгогч байна
Image
Тайланд эр ”Би 120 эхнэртэй” хэмээн гайхуулжээ
Image
Сумогийн хатуу ёс жаяг хүний аминд хүрэх дөхлөө
Image
“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР-ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Image
БЗД-ИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС ХУЛГАЙД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ АЛДСАН 5 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
ДОРНОД АЙМАГТ ИХЭР БОТГО ГАРЧЭЭ
Image
ТӨВ ШУГАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ 15-НД БҮРЭН ДУУСНА
Image
Image

Р.ЭНХБОЛД: НООС, НООЛУУРЫН САЛБАРТ ХИЙХ ЮМ ИХ БАЙНА

Энэ удаагийнхаа “Содон зочин” буландаа Ноос, ноолуурын салбарын томоохон төлөөллүүдийн нэг, салбартаа өөрийн гэсэн томоохон орон зайг үүсгэж чадсан, олон хүнийг ажлын байраар хангаж буй, органик үйлдвэрлэгч “Mongol Textile” ХХК-ийн ерөнхий захирал Р.Энхболдыг урилаа. Тэрбээр тус салбартаа олон жил тасралтгүй ажиллаж ирсэн туршлагатай нэгэн. Биднийг ярилцахаар очиход “Mongol Textile” компанийнхан “Wool House” нэртэй шинэ дэлгүүрээ нээгээд удаагүй байлаа.

БИЗНЕСИЙН НЭР: MONGOL TEXTILE LLC

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: НООС, НООЛУУРАН ХУВЦАС, БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН: 1934

БАЙРШИЛ: ИХ ДЭЛГҮҮРИЙН УРД, BEATLES-ИЙН ХӨШӨӨНИЙ БАРУУН ТАЛД

СОШИАЛ ХУУДАС: MONGOL TEXTILE

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд та компанийхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулаач?

-Манай компанийн хувьд 1934  онд үүсгэн байгуулагдсан Нэхмэлийн үйлдвэрийн суурин дээр бүтэц, техник технологийн шинэчлэл хийж ажиллаж байгаа компани. Нэхмэлийн үйлдвэрлэл бол маш том цар хүрээтэй үйлдвэрлэл юм. Энэ том үйлдвэрлэлийн төлөөлөл болж байгаа хүний хувьд зөвхөн 100 хувийн ноос, ноолууран түүхий эдээр бүтээгдэхүүн гаргахаас гадна шинэлэг байгалийн гаралтай утсаар нэхмэл бүтээгдэхүүн хийхээр зорьж ажиллаж байна. Манай компани хонины ноос, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, ямааны ноолуур гэсэн дөрвөн төрлийн түүхий эдээр нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани. Үүнийгээ хооронд нь хоршуулж нэхмэл, сүлжмэлийн шинэлэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр зорьж ажиллаж байна.

-Дотоодын ноос, ноолуурын томоохон компаниуд тодорхой хэсэг бүлэг хэрэглэгчдэд хандаж үйлдвэрлэлээ явуулж байгаа санагддаг. Танай компанийн хувьд?

-Бид бизнесээ фокуслах зарчмаар ажилладаг. Гэхдээ нэг бүтээгдэхүүн нэг түүхий эд дээр төрөлжиж ажиллахгүйгээр өргөн цар хүрээг хамарч байна. Энэ нь компани ашгийн хувьд хүндрэлтэй байгаа ч тодорхой хугацааны дараа үр дүнгээ үзэх байх гэж бодож байна. Манайх зах зээлийн аль ч  давхаргад бүтээгдэхүүнээ хүртээмжтэй хүргэхийг зорьж ажилладаг. Өөрөөр хэлбэл өндөр зэрэглэлийнхэнд зориулсан ноолууран бүтээгдэхүүн, дундаж давхаргад тэмээний ноос, сарлагийн хөөвөр, энгийн иргэдэд зориулсан хямд ноосон бүтээгдэхүүн гаргадаг. Гэхдээ хямд бүтээгдэхүүн маань гаднаас импортоор орж ирж байгаа орлогч бүтээгдэхүүнээс чанар стандартын хувьд илүү. Манай бүтээгдэхүүнийг сонгосноор нэгдүгээрт, Монголд үйлдвэрлэсэн, эко бүтээгдэхүүн хэрэглэнэ. хоёрдугаарт, манай бүтээгдэхүүнийг худалдаж авснаараа малчдаа дэмжиж байгаа юм. Хэрэв хэн нэгэн Хятад юм уу, Турк бараанаас авах юм бол төлсөн мөнгөний тодорхой хувь нь гадагшаа гарчхаж байгаа юм байна шүү гэсэн ойлголттой болчих хэрэгтэй.

-Танай компанийн борлуулалтын хэдэн хувийг дотоодын борлуулалт эзэлдэг вэ?

-Одоогоор аль аль нь тавь тавин хувьтай явж байна. Ер нь дотоод зах зээлд бүтээгдэхүүний борлуулалт  хангалттай байгаа. Гадагшаа бол Оросын зах зээл маш том зах зээл болоод байна. Иймд бид энэ зунаас Оросын зах зээл рүү орох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сүүлийн үед манай ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг том зах зээл буюу АНУ-д худалдаалах асуудал эд яригдаж байна. Дээрх ажил бүтэж АНУ-ын конгресс хууль баталлаа гэж бодоход та бүхэн бэлэн үү?

-Энэ бол маш том зах зээл, маш том боломж. Хамгийн түрүүнд бид бүтээгдэхүүнээ бэлэн болгосон байх ёстой. Манай холбооны зүгээс энэ тал дээр бүх төрлийн арга хэмжээг авч ажиллаж байна. Америкийн зах зээлд манайх бүтээгдэхүүнээ гаргахаар нээлттэй болчих юм бол Хятад улсаас орлуулах бүтээгдэхүүн орж ирэх тал дээр ямар хамгаалалт хийж чадах вэ? Хятадаас утсыг нь оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл яах вэ? Цэвэр Монголд үйлдвэрлэл болж чадах уу? гэсэн асуудал гарч ирээд байна. Саяхан “Bloomberg” телевизээр Америк, Монголын танхимын ТУЗ-ийн дэд дарга хоёр сарын дараа энэ хууль батлагдах төлөвлөгөөтэй байна. Үүнийг маш их дэмжиж байгаа гэсэн  ярилцлага өгсөн байсан. Монгол ноолуурын 90 хувь нь түүхийгээрээ гадагш гарчхаж байна. Монгол улс дэлхийн худалдааны байгууллагад орчихсон. Үүнээс болоод тарифын зохицуулалт хийх боломжгүй болчхоод байна. Тэгэхээр техникийн зохицуулалт хийх боломжтой. Өөрөөр хэлбэл түүхий эдээ нэмүү өртөг шингээгээд гаргачих юм бол дэлхийн ноолуурын зах зээлийн ханшид өөрчлөлт орох боломжтой болох юм. Монгол ноолуурыг Хятадууд түүхийгээр нь худалдаж аваад боловсруулалт хийчхээд Хятад ноолуур гэж хэлээд байдаг. Үүнээс барууны орныхон Хятадыг гол түүхий эд бэлтгэгч мэтээр хараад байна.

-Таныг олон жил энэ салбарт тууштай зүтгэсэн гэж сонссон. Үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй тал нь юу байдаг вэ?

-Ганцхан том хүчин зүйл байна. Энэ бол хүн. Мөнгөтэй байж болно. Сүүлийн үеийн техник технологийг авч болно. Хамгийн гол нь тэр тоног төхөөрөмж, ажлын байрыг ашиглаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах хүн хүч чухал байна. Тэр хүний зөв бодлого, зөв хандлага, сэтгэл гаргаж ажиллаж байгаа эсэх нь маш чухал нөлөөтэй. Хөдөлмөрийн зах зээл дээр маш их ажилгүй хүмүүс байгаад байдаг. Харин ажил хий гэхээр нөхцөл тавиад байна. Ажил хийж байгаа хүн түүнийгээ хайрлах, гүн сайн ойлгох хэрэгтэй. Ингэж байж л сайн бүтээгдэхүүн гаргаж, сэтгэл ханамжтай ажил үүргээ гүйцэтгэх, сэтгэл ханамжтай хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ хүргэнэ.

-Боловсон хүчин хомс байна уу. Ажиллах хүч хэр зэрэг олдоцтой вэ?

-Би бол муу байна гэж хэлнэ. Хөнгөн үйлдвэр гэдэг бол улс эх орны хамгийн чухал салбар. Маш олон ажлын байр бий болгож, инженерчлэлийн асуудал тавигддаг учраас нарын технологиуд байдаг. Дээр үед улаан шугам давсан хүмүүс их дээд сургуульд ордог.  Энэ улаан шугамыг давсан хүүхдүүдээс эхний 10-20 байрт шалгарсан хүүхдүүдийг шигшиж, хөнгөн үйлдвэрийн инженерийн мэргэжилд томилдог байлаа. Үлдсэн хэсэг нь техникум, ТМС гээд явчихдаг байсан. Өнөөдөр тэр систем, боловсролын тогтолцоо аль аль нь байхгүй болчихсон. Зах зээлээ дагаад хүүхдүүд эрэлттэй мэргэжлээ сонгоод явчихсан. Харин манай салбар орхигдчихсон. Нэхмэлийн инженер гэдэг мэргэжил устах гээд байна шүү дээ. Хөнгөн үйлдвэр дотроо нэхмэлийн технологич гэдэг мэргэжлийн сонгосон хүн байхгүй. Элсэлт байхгүй, цөөхөн хэдхэн хүүхэд элсээд орсон нь нэг хоёр жил сурч байгаад хаячихдаг болсон. Тэгэхээр үүнийг боловсролын газрынхан сурталчилж таниулах хэрэгтэй байна.  

-Одоо танай компани нийт хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Одоогоор 80 гаруй ажилчидтай. Ер нь худалдан авалт нэмэгдээд байвал ажилчдын тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Олон зуун ажлын байр бий болгох боломж бидэнд байна. Гэхдээ энэ бүхэн худалдан авалт бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалах асуудал.

-Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр олон зуун ажлын байр бий болгох боломжтой гэлээ. Тэрчлэн хэр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байдаг юм бэ?

-Нэхмэлийн үйлдвэр өөрөө нарийны, бүдүүний, давуу, гэр ахуй гэх мэтчилэн маш олон салбартай. Монголд гарын таван хуруунд багтах цөөхөн нэхмэлийн үйлдвэр байна. Эдгээр үйлдвэрүүд ноос, ноолуур гэсэн явцуу хэдхэн хүрээнд үйл ажиллагааг явуулж байна. Гэтэл цаана нь олон нэр төрлийн бүтээгдэхүүн гарах боломж байна шүү дээ. Тэрийг бид олж харах хэрэгтэй. Даавуугаар интерьер хүртэл хийх боломжтой. Үүнийг эхлээд хийгээд харуулчих юм бол цаашид дэмжлэг хүсээд зохицуулаад өгөөч гэвэл хэн ч үгүй гэхгүй болов уу. Жишээлбэл сурагчийн дүрэмт хувцасны асуудал байна. Дүрэмт хувцасны даавууг оёдлынхон гаднаас оруулж ирсэн хямдхан даавуугаар хийнэ гээд байдаг. Харин бид Монгол хонины ноос орсон даавуугаар хийе гээд байгаа. Нөгөө талаасаа оёдлынхоны буруу биш. Эцэг эхчүүдийн худалдан авах чадварт таарсан бүтээгдэхүүн хийх ёстой гэсэн шаардлага яриад байдаг. Гэтэл хэрэглэгчийнхээ эрэлт хэрэгцээнд тохируулж гаргахаас гарна эрүүл ахуй шаардлага хангасан байх нь чухал. Монгол орон шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ноос, ноолууран бүтээгдэхүүн хамгийн тохирсон хувцас болдог. Тэрчлэн сурагчийн дүрэмт хувцасны майкыг хөдөө үйлдвэрлэх боломжтой. Малчид маань түүхий эдээ бидэнд зараад бид үйлдвэртээ гүн боловсруулалт хийгээд утсыг нь хийж өгнө. Хөдөө орон нутагт гар ажиллагаатай машин тавиад хүүхдүүдийнхээ дүрэмт хувцсыг нэхээд өгч болно шүү дээ.

-Та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зарим хэрэглэгчид төдийлөн таньж мэддэггүйгээс шалтгаалж ижил төстэй хуурамч бүтээгдэхүүнийг их худалдан авдаг. Энэ асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Зах зээлийн хуулиараа чөлөөт өрсөлдөөнд хэн ч юугаа хийгээд үйлдвэрлэж болно. Гэхдээ шударга бус байгаа нэг зүйл нь зарим иргэд, үйлдвэрлэгчид Хятад утсаар бүтээгдэхүүн хийчхээд, эсвэл оруулж ирчхээд 100 хувь Монголд үйлдвэрлэсэн гээд шошго тавиад зараад байдаг. Энэ нь нэг ёсондоо хэрэглэгчийг хуурч байгаа асуудал юм. Хаяг шошгодоо хэдэн хувийн ноос, хэдэн хувийн химийн гаралтай бүтээгдэхүүн орсон байгаагаа тодорхой хийх хэрэгтэй. Сүүлийн үед эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн гэж их ярьдаг болчихсон. Гэтэл манайхан өнөөдөр хоол хүнсний эрүүл аюулгүй байдлыг ярихаас хувцасны эрүүл аюулгүй байдлыг мэдэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хувцас үйлдвэрлэхэд түүхий эд, орц гэж байдаг. Орцоос хамгийн чухал асуудал нь будаг юм. Будагны сайн муу чанараас шалтгаалан бүтээгдэхүүний үнэ тодорхойлогдоно. Хямд байх тусмаа аюултай түүхий эдээр хийсэн гэсэн үг. Хямд будагт хүнд металл буюу хортой бодисууд их. Энэ нь арьсаар дамжаад хавдар үүсгэдэг. Гэтэл үүнийг бид мэдэхгүй байгаад байна. Гаднын орнуудад шошго дээр байгаа үзүүлэлттэй хувцас хийгдээгүй бол компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Гэтэл манайд дур зоргоороо шошгыг өөрчилж байна. Хэрэглэгчийг хуурахгүй, аюулгүй бүтээгдэхүүн хүргэх тал дээр төр анхаарал хандуулж, иргэдээ хамгаалах ёстой. Гэтэл өнөөдөр зөвхөн гомдол орж ирэхэд шийдвэрлэдэг захиалгат байгууллага шиг буруу зохицуулалттай яваад байна.

-Танайх сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг гэсэн. Яг ямар дүрэмт хувцас үйлдвэрлэдэг вэ?

-Сурагчийн дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлэх төсөл 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Анх энэ төсөл гарч байхдаа маш зөв хэрэгжиж байсан. Тухайн үеийн боловсролын яам Монгол орон даяар ноосон майк гаргах захиалга авсан. Тухайн үед 90 гаруй мянга нь худалдаалагдсан юм. Бид 100 хэдэн мянгыг илүү үйлдвэрлэчихсэн. Тэгээд оёдлын үйлдвэрүүд  бидний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нь хүргэх ёстой байсан. Гэтэл нөгөө оёдлынхон хэрэглэгчдэд нь хүргээгүй. Манай майк тухайн үед пиджакаас нь хямдхан гарсан чинь пиджакаа борлуулахын тулд бидний майкыг зараагүй юм. Уг нь тухайн үед нэгдсэн төвлөрсөн дансаар мөнгөө аваад явчих байсан чинь оёдлын үйлдвэрүүд өөр өөрсдийн дансаар мөнгөө авдаг болгоод бүх асуудал нурчихсан. Тэгээд л өнөөдөр нөгөө Эрээнээс хувцас нь орж ирдэг хэвээрээ байна. Эх орон шингэсэн Эрдмийн дүрэмт хувцас гэж гарч байсан шүү дээ. Гэтэл одоо гаднаас даавуугаа аваад л үйлдвэрлэл явагдаж байна. Малчдад хүртэж байгаа ашиг байхгүй, хүүхдүүд аюулгүй, чанартай хувцас хэрэглэж байгаа зүйл байхгүй байна. Зүгээр нэг ижилсэн болохоос үндсэн утга агуулга алдагдчихсан. Түүнчлэн иргэдэд мэдээлэл хүрч чадахгүй байгаа учраас худалдан авалтын сонголтоо буруу хийгээд байна.

-Яг одоо  “Mongol Textile” компанийн бүтээгдэхүүнүүд хэдэн салбараар борлуулагдаж байна вэ?

Их дэлгүүрийн хоёр давхарт, “Beatless”ын хөшөөний баруун талд, “Монголд үйлдвэрлэв” болон “Cashmer house”-д гэрээт борлуулагчаар  борлуулж байна. Мөн хөдөө орон нутгийн хэмжээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод, Хөвсгөл аймгийн Мөрөн, Ханх сум, Ховд аймагт саяхан нэг салбараа нээлээ. Түүнчлэн ОХУ зэрэг зарим улс орнуудад гэрээт компаниараа дамжуулан борлуулж байна.

-Саяхан “Wool House” гээд шинэхэн салбараа нээсэн байна. Энэ салбарынхаа талаар танилцуулаач?

-Энэ сайхан буянтай бизнест орсны хувьд ноос, ноолуурын салбарт хийх юм их байна. Тэр утгаараа энэ салбараа нээлээ. Үүнийг тодорхой нэг өөрийн компани, лого, нэртэйгээр хийгээгүй. Манай энэ салбарт малчид маань ч ирээд гар урлалаар боловсруулсан бүтээгдэхүүнээ заруулах боломжтой. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний үйлдвэрлэл эрхлээд явж байгаа бусад хувь хүн компаниудыг дэмжээд бүтээгдэхүүнийг нь зарж болно. Энэ бол хамтын компани. Нөгөө талаараа бас шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, Монгол тохижилттой кофе шопыг нээлээ. Энэ кофе шопоор хэрэглэгчид үйлчлүүлэхдээ манай үйлдвэрлэлтэй танилцах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл бид түүхий ноосыг тавиад, дараа нь угаасан ноос, дараа нь самнасан ноос, үүний дараа утсыг нь тавиад эцсийн бүтээгдэхүүн болж байгаа гэдгийг харуулах юм. Ямар шат дамжлагаар дамжиж, ямар их хөлс хүч зарцуулж эцсийн бүтээгдэхүүн болж байна вэ гэдгийг харуулахыг зорьсон юм. Түүнээс гадна түүхий эдийн өөрийнх нь онцлог шинж чанарыг таниулах гэж байна. Мөн эндээс гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүн гарч байгаа нь тодорхой болох юм. Жишээлбэл бид кофе шопдоо таблет байршуулаад хаанаас бүтээгдэхүүнээ авч, хэрхэн үйлдвэрлэж байгаа мэдээллийг багтааж өгөх юм. Хэрэглэгч тухайн худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүнээ аль аймгийн, аль сумын малчнаас түүхий идээ нийлүүлж, хэрхэн боловсруулсан юм бэ. Тухайн газар нутгийн малын ноос, ноолуур нь ямар онцлог шинж чанартай гэдгийг таних юм. Хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн үнэ цэнэтэй байх ёстой. Ер нь Хэрэглэгчийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажлууд сэдэж, санаачилж байна?

-Манай компанийн эрхэм зорилго "бид эх дэлхийгээ хайрлан хамгаална" гэсэн зорилготой. Бид яаж эх дэлхийдээ, эх орондоо бохирдол багатай үйлдвэрлэл явуулах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Хувцас үйлдвэрлэлд янз бүрийн материал бий болж байна. Тиймээс бид хонины ноосон бүтээгдэхүүн ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулахаар ажиллана. Улс орон бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Монгол улс бол мал аж ахуйн орон. Сүүлийн жилүүдэд малын тоо өсөж байгаа нь сайн үзүүлэлт мэтээр харагдаж байгаа боловч нөгөө талдаа байгаль дэлхийдээ сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Манайх Монголын бэлчээр ашиглалтын холбоотой хамтран ажилладаг. Энэ холбоо нь Монгол газар нутаг дээр мониторинг хийгээд бэлчээрийн даац 65 хувийн доройтолд орчихсон байна гэсэн судалгаа гаргасан. Энэ доройтлыг хэрхэн арилгах вэ гэдэг арга замыг нь хүртэл тодорхойлчихсон байгаа юм. Малын тоо өсөөд ирэхээр юу ч хамаагүй хамаад идчихдэг. Тэр дунд нь шарилж хүртэл байж байдаг. Тэгэхээр малын бүтэц хүртэл өөрчлөгдөж байгаа юм. Энэ холбооны хийгээд гаргаад ирчихсэн байгаа зүйлийг бид дэмжиж ажиллаж байна. Нөгөө талаараа бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажил юм.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

АРДЧИЛАЛ.МН

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6