Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
Image
ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
Image
ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
Image
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
Image
БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
Image
Нийслэлд 24-26 хэм дулаан байна
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
Image
Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
Image
Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
Image
АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
Image
COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
Image
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Image
Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
Image
Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Image
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Жагсагчид Черчиллийг “расист” хэмээж, боолын худалдаачны хөшөөг буулгав
Image
Өрнийн зурхай
Image
Төрөөс 2017 онд баримтлах мөнгөний бодлого
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА БОАЖЯ-НЫ ТУХАЙ
Image
MNTM шоу нэвтрүүлгийн эргэн тойронд
Image
Хэлэлцээр үр дүнд хүртэл тэмцлээ зогсоохгүй
Image
БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ ГАДААДЫН 13255 ИРГЭНИЙГ СААТУУЛЖЭЭ
Image
“ХОНХТОЙ БӨМБӨГ” СПОРТЫН ШИГШЭЭ БАГТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
Image
С.Баяр:Би нохой шуугиулж амьдарч явсан, одоо ч нохой шуугиулж явна
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Image
Д.Урианхай Азийн тэргүүн найрагч боллоо
Image
Д.Дагвадорж жүжигчдийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлжээ
Image
Турк улс Европ руу дүрвэгсдийг нэвтрүүлэхгүй
Image
"KING TUG" Н.ТӨГСЦОГТ МЭРГЭЖЛИЙН БОКСЫН IBO ХОЛБООНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Image
Г.Адилбиш: Газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч сайн сайхан үр дүн авчраагүй
Image
Засгийн газраас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар шийдвэрлэлээ
Image
XII/31, I/1-нд банкуудын ажиллах цагийн хуваарь
Image
Сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоол өргөн барилаа
Image
Дакота Жонсон: Ганц бие байхдаа галзуу бүхнийг хий
Image
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
Image
НЭГ ЦЭНЭГЛЭЛТЭЭР ДОЛОО ХОНОГ АЖИЛЛАХ ЭКО ЗУУХ БҮТЭЭЖЭЭ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 180 БОЛОН 108 МЕТР УРТ “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ
Image
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
ГАЗАР ДООРХ МУЗЕЙ БАЙГУУЛНА
Image
Б.БАЯРМАГНАЙ: ЖАГСАГЧДЫГ ТӨРИЙН ОРДОН РУУ ДАЙРАХ ТУШААЛЫГ Ц.МӨНХБАЯР ӨГЧИХСӨН ЗОГСОЖ БАЙСАН
Image
24 компанийн 126,430 ширхэг хувьцаа арилжлаа
Image
Орон орны дурлалт хосууд хайрын баяраар юу бэлэглэдэг вэ?
Image
Хүүхдийг дэлхийн нийтийн эерэг, зөөлөн аргаар хүмүүжүүлэх мэргэн ухаан
Image
Image

М.СОДБИЛЭГ: МОНГОЛООС ЗАЛУУЧУУД НЬ БИШ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ГАРДАГ БАЙХ ЁСТОЙ

“Ухдаг биш, ургадаг уурхай” гэх уриалгыг дэвшүүлсэн “Содун Групп”-ыг үүсгэн байгуулагч М.Содбилэгийг энэ удаагийн"Содон зочин"-оор онцоллоо.  Газар тариалангийн салбараас гарааны бизнесээ амжилттай эхлүүлсэн тэрбээр  богинохон хугацаанд “Органик” хүнс үйлдвэрлэлээрээ хэдийнээ хэрэглэгчдийн танил болжээ. Энэ эрчээ алдалгүй өөрийн сонирхдог хэд хэдэн салбарт хүч үзэхээр компаниа групп болгон өргөжүүлсэн байна. Залуу бизнесментэй компаниа хэрхэн байгуулсан хийгээд газар тариалангийн салбарт хийж буй бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Бидэнтэй ярилцах цаг зав гаргасан таньд баярлалаа. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу? Намайг Мөнхбатын Содбилэг гэдэг. 25 настай. Маркетер, судлаач мэргэжилтэй. Органик тариалангийн бизнесээ эхлүүлээд 4 жил болох гэж байна. Одоо “Содун Групп”-ын захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байна. 

-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулаач?

-Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цаг хугацаа болон ажилчдынхаа насны дунджаар өнөөдөр манайх хамгийн залуу бизнесийн групп гэж тодорхойлогдоод байгаа. Одоогийн байдлаар манай групп бизнесийн долоон секторт үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн анх 2016 онд “Sodun Organics” компаниа Монголд жилийн дөрвөн улиралд гүзээлзгэнэ тариалах, ХАА салбарт инновацийг хэрэгжүүлэхээр байгуулсан. Энэ компани маань дөрвөн аймгийн есөн суманд органик тариалалт эрхэлж байна. Дараагийн компани бол “Sodun Namadia” гээд экстрем аяллын сектор юм. Мөн “Sodun fashion” гээд хувцас загварын компани бий. Цор ганц хувцас загварын салбарыг бий болгохоор ажиллаж байна. Энэ салбар луу орох санаагаа өөртөө зангиа оёж олж байсан. Одоогийн байдлаар эрчүүддээ зориулсан бээлий, зангиа зэрэг гоёлын бүтээгдэхүүнийг гаргадаг.

Мөн “Sodun Sound” сектороо 2018 оны 10-р сард урлагийн зах зээлд ажиллахаар байгуулсан. Sodun Training” сургалт, консалтинг чиглэл рүү, “Sodun logistics” хүргэлтийн салбарт ажиллах компани байгуулсан. Түүнчлэн манай охин компани болох “Атилла” дугуйн дэлгүүр байна.

-Компани байгуулах санааг хэрхэн гаргаж байсан бэ?

-Оюутан байхад хамгийн анхны дадлагын ажлаа “Юнител Групп”-ын маркетингийн газар хийж байсан. Тухайн үед ямар гоё оффис, ямар гоё хамт олон бэ? гээд гайхаж байсан. Эндээс л бизнесийн орчин гэдгийг мэдэрсэн. “Юнител Групп”-ын ханан дээр “Аяга кофе уунгаа цонхоор ширтэх бол ажил” гэсэн бичиг байдаг. Энэ үг надад маш их таалагдсан. Дадлага хийх хугацаандаа өөрийгөө таньсан гэж боддог. Учир нь өглөө цагтаа очоод хурууны хээгээ уншуулаад, өдөр цайны цагаа хүлээгээд орой хурууны хээгээ уншуулаад гэр лүүгээ явна гэдэг нь  миний хэв маягт таарахгүй юм шиг санагдсан. Мэдээж эндээс маш олон зүйл сурсан. Гэхдээ сургуулиа төгсөөд газар тариалангийн салбар луу орж байхдаа хүрз, жоотуу гэдэг үгнээс өөр зүйл мэдэхгүй гарч байлаа. Би үүнийг л хийх ёстой гэсэн зорилго тавиад гарсан даа.

-Анх санхүүжилтээ хэрхэн босгож байсан бэ?         

-“My start up life” гэсэн номын дөрөвдүгээр хуудасны доороосоо хоёр дахь мөрөнд “Хүнээс мөнгө битгий гуй, зөвлөмж гуй” гэж бичсэн байдаг. Ер нь би бизнес хийе гээд санаагаа  гаргаад хүн дээр яваад очиход хэн ч намайг юм хийлгэхгүй гээд түлхэхгүй. Гарааны бизнес эрхэлж байгаа ихэнх залуус гарааны хөрөнгөтэй байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Энэ бол мөнгө биш ээ. Хамгийн түрүүнд бизнес эрхлэх сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Би бизнесийнхээ санааг гаргаад хэнээс ч мөнгө гуйгаагүй. Харин надад зөвлөгөө өгөөч гэж  байсан. Гарааны бизнес бол хамгийн эрсдэлтэй ажлуудын нэг. Нийт гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн 90 хувь нь дампуурдаг. Найман хувь нь тэмцдэг. Хоёр хувь нь тэрбумтан болдог гэсэн судалгаа байдаг. Харин миний хийж байгаа ажил нийгэмд үнэ цэнэтэй хэрэгцээтэй байх ёстой гэдгийг би ойлгосон. Сэтгэл зүйгээ бэлдчихсэн байхад дараагийн тэр санхүүгийн асуудал, оффис, баг хамт олон өөрөө гараад ирдэг юм байна билээ.

-Анх хэдэн ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бэ? Одоо хэд болж өргөжөөд байна.

-Группийн хэмжээнд хөдөө орон нутгийнхантайгаа нийлээд 140 орчим ажилтан байна. Хамгийн анх найзтайгаа компани байгуулаад хоёулханаа ажлаа эхэлж байсан. Анх бизнесээ эхэлж байхдаа захирал нэртэй бүх ажлаа өөрөө хийдэг байлаа. Нарийн бичиг, нягтлан, нярав, маркетинг менежер, цэвэрлэгч, үйлчлэгчээ хүртэл хийж эхэлж байсан. Богино хугацаа хэдий ч нэг нэгээр өөрчилж, өргөжсөөр байна.

-Хоббигоо ажил хэрэг болгосон санаанууд их ажиглагдлаа. Энэ нь таныг үр бүтээлтэй ажиллахад илүү дэмжлэг болдог болов уу?

-Тийм. Энэ ажлууд бол бүгд миний хобби. Ажил хийдэггүй юм шиг амьдардаг. Өдөр бүр шинэ зүйл сурч, туршлага судалж байдаг болохоор сургуульд сурч байгаа юм шиг санагддаг.

-Өнөөдрийн байдлаар танай компани бүрэн гүйцэд байр сууриа олсон уу?

-Өнөөдөр 13, 15 настай хүүхдүүд дэлхий томоохон компани болох Apple, Google-д ажиллаж байна. Тэгэхэд  Монголд байгаа 25 настай залуу компани байгуулсан гэдэг нь дэлхийн хэмжээнд тийм ч залуу удирдагч биш. Монголдоо л залуу гэж харагдаж магадгүй. Цаг үе өөрчлөгдөж, бизнесийн шуурга асар хурдтай, хүчтэй салхилж байна. Тогтвор суурьшлын хувьд залуу хүн удирдаж байгаагаараа болдоггүй. Надаас арав ах бизнесменүүд ялгаагүй надтай адилхан төвшинд л явж байгаа. Нас бол тоо гэдэг шүү дээ. Би компаниа Улаанбаатар хот эсвэл Монгол улсын төвшинд харахгүй байгаа. Ялангуяа органик тариалан гэдэг бол дэлхий нийтийн асуудал. Монголоос залуучууд нь биш бүтээгдэхүүн нь гардаг байх ёстой.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ СООРТУУДЫГ МОНГОЛД НУТАГШУУЛЖ ТАРИХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА.

-Одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна.

-Бүгдээрээ миний хийх дуртай зүйл учраас аль алийг нь орхигдуулахгүй ажиллахыг хичээж байна. Урьд нь ажлынхаа хажуугаар аялалд гардаг байсан. Сүүлийн үед аяллынхаа хажуугаар ажилладаг болоод байна. 21 аймгаар аялах аялал маань өнгөрсөн намар дууслаа. Монгол орноороо аялаад үзчихсэн юм чинь дугуйгаа унаад дэлхий рүү аялахаар төлөвлөж байна. Ирэх таван сараас ОХУ-руу явах гэж байна.

Компанийнхаа чиглэлээр бол “Sodun Organics” дээрээ илүү төвлөрч ажиллаж байна. Энэ дөрөвдүгээр сарын 1-ээс “Sodun Farming-3” төслөө эхлүүлсэн байгаа. Уг төсөл нь бид тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад зах зээлээс хөрөнгө босгох юм. Нийт 180 орчим сая төгрөгийн хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байна. Үүнд аль болох олон хүнийг хамруулахыг зорьж байна. Төсөлд хувь хүн тав хүртэлх сая төгрөг, ААН-үүд 10 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Төсөл зургаан сарын хугацаанд хэрэгжээд 30 хувийн ашиг хүртэх зарчмаар явна. “Sodun Farming” 1,2 төсөл маань энэ зарчмаар яваад хүмүүс ашгаа хүртсэн. Хувцас загвар, сургалтын төвүүд гээд бусад салбаруудынхаа үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Гэхдээ нийгэмд хамгийн хэрэгцээтэй, салбар бол эрүүл хоол хүнс учраас органик бүтээгдэхүүн дээрээ илүү төвлөрсөн.

-ХАА салбарынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Төв, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт аймгуудад жилийн дөрвөн улирлын хүлэмж байгуулан ажиллаж байна. Мөн Ховд, Булган Өмнөговь аймгуудад зуны ил тариалалт хийдэг. Дөрвөн улирлын 25 орчим нэр төрлийн ногоо тариалж байна. Харин өвлийн тариалалт нь гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль, навчит ногоо зэрэг арав орчим нэр төрлийн ногоо тариалдаг. Гуравхан сая хүн амтай Монгол улсдаа эрүүл чанартай хүнс хүргэе гэсэн зорилготой ажиллаж байгаа. Бид бизнесийнхээ гол зарчмыг  чанар, үнэ цэнэ гэж тодорхойлсон. Иймд бид Монгол органик хүнсээ дэлхийд гаргахаар зорьж ажиллаж байна. 2019 оны дөрөвдүгээр улирал 2020 оны нэгдүгээр улиралдаа багтаагаад Азийн гурван орны зах зээлд Монгол органик гүзээлзгэнийг гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Таныхаар органик хүнс гэж ямар хүнс вэ?

-Органик хүнс гэдэг нь тариалалт хийж байгаа газар нутаг орчин нөхөцлөө эрүүл байлгах, хоёрдугаарт тариалсан жимс маань соорт, хөрс, бордооноосоо хамааран ургамлаа хамгаалсан байх ёстой. Монголчууд найм есөн сард л зөвхөн шинэ хүнсний ногоо хэрэглэдэг байсан. Харин Монголын эрс тэс уур амьсгалтай энэ орчинд  дөрвөн улирлын өглөө бүр шинэ хүнсний ногоо хэрэглэнэ гэдэг бол маш том иноваци болж байгаа юм. Үүнийг бид хөгжүүлэхээр ажиллаж байна.

-Ямар бордоо ашигладаг вэ?

-Бид бордоогоо өөрөө үйлдвэрлэдэг. ОХУ-аас авч ирсэн зориулалтын чийгийн улаан хорхойгоор Монголын 3-5 жил болсон малын хөх бууцыг идүүлж, үүнээсээ органик бордоо гаргаж авдаг.

Соортоо хаанаас авдаг вэ?

-Манайх дэлхийн шилдэг соортуудыг Монголд нутагшуулж тарихыг хичээж байна. Жишээлбэл өргөст хэмх улаан лоолио  Нидерланд улсын  соортоор тариалдаг. Энэ соорт нь соортын чанараараа дэлхийд гуравт ордог. Мөн гүзээлзгэнэ тариалж байгаа соорт маань маш ховор, цор ганц соорт гээд хэлчхэж болно. Учир нь Богд Хан Ууланд ургадаг гүзээлзгэнийг хүлэмждээ суулгаад, Япон, Солонгос, Голландын таримал гүзээлзгэнийг хамт тариад, зөгийгөөр тоос хүртээх замаар гаргаж авсан соорт байгаа юм. Манайд ургаж байгаа гүзээлзгэнүүд Богд Хан Ууланд ургаж байгаа зэрлэг гүзээлзгэнийг амттай, тэгсэн хэрнэ уулын гүзээлзгэнээс том хэмжээтэй.

-Давхар зөгийн аж ахуй эрхэлдэг гэсэн үг үү?

-Тийм. Дөрвөн улирлын тариалалтаараа дагалдах аж ахуй давхар эрхэлж байна. Жишээлбэл зөгийнүүд маань ч гэсэн өвөл зунгүй ажиллаж байна гэсэн үг. Манайд одоо 60 мянган зөгий байна. Манай компани 60 мянга гаруй ажилтантай шүү гээд л наргиан хийдэг дээ.

-Борлуулалт нь хаагуур хийгддэг вэ?

-Номингийн сүлжээ 17 дэлгүүрээр худалдагддаг. Мөн УИД хажуу талд манай “Органик хүнсний дэлгүүр” гээд нэрийн дэлгүүр маань байгаа. Номин компани органик тариаланг дэмжин ажилладаг тул органик төсөл дээр хамтарч ажилладаг хамгийн том байгууллага болж байна.

-Газар тариалангийн чиглэлээр туршлагатай зөвлөдөг хүн байгаа юу?

-Байгаа. Би “Асралт ХХК”-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Асралт ХХК”-ийн захирал Х.Алтанцацрал ах маань бидэнд зөвлөгөө өгдөг. Монголын ХАА-ийн салбарын ирээдүйг залуучууд та нар авч явах ёстой шүү гэж захидаг. Иймээс биднийг богино хугацаанд их зүйл сурах даалгавар өгдөг. Би энэ хугацаанд ямар амралтгүй, тасралтгүй  ажилласан.

-Олон бизнес санаануудыг хэрхэн төлөвлөж байна.

-Би Санхүү Эдийн засагт суралцаж байхдаа илтгэх урлагийн “Парламентын мэтгэлцээний максимум клуб”-т нэгдүгээр курс байхдаа элсэж орж байсан. Аливаа зүйлсийг олон талаас нь хардаг байх, шинэ гарц гаргалгааг хайдаг дүн шинжилгээ хийдэг, үүнийгээ илэрхийлээд гаргадаг байхыг параламентийн мэтгэлцээнээс олсон гэж боддог. Мөн интернет орчноос би маш их мэдээлэл авч ажилладаг. Гурван секунд тутамд л нэг технологийн шинэчлэл явагдаж байна шүү дээ. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад гол нөлөөлж байгаа зүйл бол технологийн дэвшил байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6