Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
Image
МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
Image
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Image
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
Image
70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Image
Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
Image
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
Image
М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
Image
Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
Image
БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
Image
ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
Image
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
Image
ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
Image
ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
Image
ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
Сүмогийн бөхийн холбоо найман тэрбум доллар, Монголын үндэсний бөхийн холбоо 2.1 тэрбум төгрөг олдог
Image
Австрали: 263км/ц-н хурдтай хүчтэй Дебби шуурганы улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна.
Image
БИ ТИЙМ ХҮН ЧАНАРГҮЙ ХҮН БИШ ХҮМҮҮС БҮГД ХЭЛЭЭД ӨГНӨ УГААСАА БИ НАЙЗДАА…..
Image
Араар тавьдаг эрчүүдийн тухай
Image
Hollywood-н оддын жингээ хасдаг нууцаас
Image
МОНГОЛЫН ГОВИОС ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ШИНЭ ТӨРӨЛ ЗҮЙЛ ОЛДЛОО
Image
Энэ залууг ийм амьдралтай гэж огт төсөөлж байсангүй
Image
Өнөөдөр болох үйл явдлууд
Image
НИЙСЛЭЛД ЭНЭ ЖИЛ 412.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ
Image
Дорнод аймагт ажиллаж байна
Image
Дөрвөн явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Image
АНУ-ЫГ ЗОРЬЖ БУЙ ЦАГААЧДЫН 3000 ГАРУЙ НЬ МЕКСИКТ ТҮР ОРШИН СУУХ ЭРХ ХҮСЧЭЭ
Image
Өсвөр насны охин шиг харагддаг 47 настай япон эмэгтэй
Image
Одой бүсгүй загварын ертөнцийн ”хуулийг” өөрчилж чадах уу
Image
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАВ
Image
Та илүүдэл жинтэй, суугаа ажилтай юм биш биз
Image
"Би дурламаар байна" уран сайхны киног IPTV-гээс үзэх боломжтой боллоо
Image
Эмэгтэйчүүдийн цүнхэнд нян их байдаг
Image
Хойд Солонгосруу жуулчилж явахдаа саатуулагдсан АНУ-н оюутан энэ залуу 21 жилийн ял 2016 онд авсан
Image
АНУ: ОРОС ХОХИРОГЧ ШИГ АЯГЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
Э.Цэрэндолгор: Тэр хүн мүүнээ “хөөгөөд”, сүмийн ажлаа хийгээд явбал би дуугүй болно
Image
Төрсний дараа хэвийн жиндээ орохдоо хэрхэн бэлдэх вэ?
Image
Хүнсний аюулгүй байдлын хяналт, шалгалт эхэллээ
Image
Nokia гар утас хүний амь аварчээ
Image
ЭНЭ САРД 1051 ДУУДЛАГА ИРСЭНИЙ 42,6 НЬ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙХ БАЙВ
Image
БНСУ-Д ХАРААР АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭДИЙГ БАРИВЧИЛЖ ЭХЭЛСЭН БАЙНА.
Image
ДАВХАР СОЛОНГО ХАРСАН ХҮН 3-Н ҮЕЭЭРЭЭ ЭЛБЭГ ХАНГАЛУУН АМЬДАРДАГ ГЭВ
Image
АЛДАРТ ИХ "МАГНАЙ ХАЛИУН" АЗАРГА ЭНДЖЭЭ
Image
"НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНАЙЛАЛ" СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Image
21 дүгээр зуунд эрдэмтэд юу бүтээх вэ?
Image
Image

ПОЛИТ АНАЛИЗ: ОЮУТОЛГОЙГООС АЛДАГДСАН 2 ТЭРБУМ ДОЛЛАР

“Модоо барих” учиргүй улс уг нь манай Монгол байгаа юм. Байгалийн баялаг, газарзүйн байршил, тогтолцоо зэрэг нь геополитикийн хувьд тусгаар тогтнолыг маань хадгалах давуу тал гэж судлаачид хэлдэг. Гэвч төрийн буруу бодлого энэ бүхнийг төвөггүй үгүй хийж мэдэх ганц аюул бидэнд бий. Яг одоо дуулиан шуугиан тариад байгаа Оюутолгой тойрсон асуудлаас үүнийг харж болно. Нөөцөөрөө дэлхийд гуравт ордог Оюутолгойн ордыг ашиглуулж эхлээд арван жилийг үдлээ.

Улстөрчдийн олонх энэ ордын хөрөнгө оруулагчид маш сайн ажиллаж байгаа гэдэг. Харин ард түмэн Оюутолгойн гэрээ, одоо байгаа байдлыг нь ойлгодог ч үгүй. Тэрний оронд “Эрдэнэс Тавантолгой”-гоос хувьцаа ч юм уу, ногдол ашиг ч юм уу, ямар нэг “биет юм” авах гэж явах нь зөв гэж үзнэ. Гэтэл Тавантолгойтой харьцуулашгүй Оюутолгойн орд маань харийнхны идэш ууш болох зам мөрөө нэгэнт олжээ. УИХ-аас ажлын хэсэг орж шалгасан ч дүгнэлтээ танилцуулж амжилгүй жил гаруй болсон байдаг юм. Яагаад гэдэг тодорхойгүй.

Арайхийж танилцуулах гээд нууцын тамгатай гишүүдэд тараатал, танилцаж эхлэхээс нь өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас “…Гэрээ өөрчлөхгүй. Битгий хуц” гэсэн хариу ирээдхэв. Бүгд гайхав. Гишүүд үзэхээс өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчид руу хэн энэ нууц бичиг баримтыг дамжуулчихав гэдэг асуулт гарав. Бие бие рүүгээ чихэв. Явж явж Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гэдэг этгээд дамжуулсан болж таарав. Ер нь энэ Их хуралд Оюутолгойн хөрөнгө оруулагчдын талд тууштай зогсдог гишүүн олон байдаг. Энэ гэрээ 2009, 2015 онд Монголд хэрэгтэй, маш зөв хийгдсэн бол дэмжих, хамгаалах хэрэгтэй. Гэвч “…Болохгүй байна” гэдгийг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд, тэр дундаа АТГ-аас маш тодорхой, олон тооны фактаар бараг л нотолчихоод байна.

Та бод, энэ гэрээг 2009 онд байгуулсан Засгийн газрын тэргүүн Санжийн Баяр гадаадад ямар хөрөнгөөр олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй болсон юм бэ. Мэдэгдэж байгаа нь л энэ шүү. Энэ гэрээг байгуулсан Сангийн сайд С.Баярцогт яагаад хөрөнгө оруулагч компанийн хувьцаа эзэмшигч байсан юм бэ.

С.Баярцогтын найз Ч.Сайханбилэг яагаад Ерөнхий сайд болонгуутаа хөрөнгө оруулагчдыг дэмжсэн Дубайн гэрээ гээчийг байгуулах болсон юм бэ. Хууль хяналтын байгууллагууд тэднийг яагаад шалгаад байгаа юм бэ? Хариулт нь ойлгомжтой. Тэд Монголын ард түмний эрх ашигт халдаж, Оюутолгойн хөрөнгө оруулагчдын талд, өөрийнхөө төлөө ажилласан байгаа юм. Энэ мэт үндэслэлүүдээс харсан ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт гэрээнүүд Монголд хэрэггүй болсон нь тов тодорхой. Ийм байсаар байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын улстөрчдийг, УИХ-ыг хэмх дарамталсан бичиг ирүүлж байгаа нь зүгээр л тэдний харилцаа ил болж байгаа хэрэг гэж харж болно. Арай л дээрэлхүү бичиг дээ.

Хөшигний ард манай улстөрчид гэж тендер, доллар гуйсан гуйлгачингууд л хөрөнгө оруулагчидтай уулздаг бололтой юм. Гэтэл Оюутолгойн орлого манай ямар ч татвар, бусад хяналтгүй гадагшаа гараад байгааг нотолсон нэгэн баримт ил болоод хэд хонолоо. Төр засаг “гүлдийгээд” таг, ард түмэн анзаарах сөхөөгүй байх шиг байна. Оюутолгойн хөрөнгө оруулагч Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд баталсны дараа жил нь Люксембургийн Вант улсад “Мовеле С.А.Р.Л” гэдэг оффшор компани байгуулсан байна. Энэ компаниар Оюутолгойн орлого дамжаад хөрөнгө оруулагчийн халаас руу ордог. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулагчид  “Мовеле С.А.Р.Л” компанийг зөвхөн Оюутолгойн төслийг “санхүүжүүлж”, хүүний орлого олох зорилгоор байгуулсан байгаа юм. Учир нь энэ компани санхүүгийн ямар ч чадамжгүй, ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантай. Тэгсэн атлаа Оюутолгойн ордод ажиллаж буй гадаад, дотоодын компаниудад ам.долларыг тэрбум тэрбумаар нь зээлдүүлэгч болчихсон байх жишээтэй.

Тиймээс манай улс ядаж татвараа, дээрээс нь 34 хувийнхаа ногдол ашгийг ч авах боломжтой 2 тэрбум ам.долларыг “…Хөрөнгө оруулалтын зээл төлөв” гээд аваад явчихаж байгаа юм. 2 тэрбум ам.доллар гэдэг бол 5.3 х наяд төгрөг болно. Мөн их мөнгө дөө. Ингэж авдаг арга нь манайх шиг ядарсан буурай улсуудын баялгийг ховх сордог ердийн нэг технологи байна гэдгийг учир мэдэх эх сурвалжууд нотолж байна.

Ерөөсөө л энэ 2 тэрбумыг авсан аргачлал буюу Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зээл хэлбэрийн санхүүжилтийн аалзны тор шиг сүлжээ байдаг аж. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулагч Англид бүртгэлтэй “Рио Тинто Плс” компаниас Люксембургийн Вант улсад байгуулсан  “Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компанидаа 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт /санхүүжилт/ хийсэн. Тэндээсээ 4.9 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр Нидерландад байдаг бас нэг оффшор, охин компани болох “Оюутолгой Нидерланд Б.В” компани руугаа дамжуулна. “Оюутолгой Нидерланд Б.В” компани  манайд байгаа “Оюутолгой” ХХК руу 4.3 тэрбум долларыг зээл болгон “ирүүлсэн” байдаг. Бас “Мовеле С.А.Р.Л”  компанид Монгол дахь “Оюутолгой” ХХК 2.6 тэрбум ам.долларын өртэй болсон.

Монгол дахь “Оюутолгой” ХХК-иас “Оюутолгой Нидерланд Б.В” компани  руу зээлийн хүүнд 1.0 тэрбум ам.доллар, бас “Мовеле С.А.Р.Л”  компанид зээлийн хүү болгож 1.1 тэрбум ам.доллар төлсөн. “Оюутолгой Нидерланд Б.В” компани  1.0 тэрбум ам.доллараа бас “Мовеле С.А.Р.Л”  компани руу шилжүүлсэн байна. Ингээд “Мовеле С.А.Р.Л”  нь “Оюутолгой” ХХК-иас шууд очсон 1.1 тэрбум, “Оюутолгой Нидерланд Б.В”-аас шилжсэн 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлээд 2.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлчихэж байгаа юм.  “Мовеле С.А.Р.Л”  компаниас энэ 2.1 тэрбум ам.долларын 2.0 тэрбум нь толгой компани болох “Рио Тинто Плс” руугаа очжээ. Энэ мөнгө бол “Рио Тинто”-гийн “сүлжсэн” зээлийн хүү буюу Оюутолгойн орлого юм.

Бас нэг факт гэвэл, 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Мовеле С.А.Р.Л” , “Оюутолгой” ХХК-иудын хооронд Хувь нийлүүлэгчдийн зээлийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Үүгээр “Айвенхоу Майнз” компани нь хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй “зээл”-ийг зээлдүүлэгч талд шилжүүлж байгаа нь халхавч төдий зүйл байсан.  “Мовеле С.А.Р.Л”  компанийн бүх тайлангаас “Айвенхоу Майнз” компанид зээл олгосон, авлагатай гэдэг нотлох баримт байдаггүй аж. Болсон явдал энэ. Одоо яах вэ гэдэг хэн ч хаана ч ярихгүй байгаа нь хамгийн эмгэнэлтэй байгаа юм.

Энэ удаад 2 тэрбум ам.доллар сул гаргаад алдчихлаа. Цаашид ингэсээр байх уу гэдэг маш том асуултын тэмдэг монголчуудын өмнө тавигдаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6